Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2016/ШЦТ/130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :

Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу

Улсын яллагч Д.Оюунбилэг

Хохирогч Н.*****

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, Л.Цогтбаяр

Шүүгдэгч ****************** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ******************д холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

ТОДОРХОЙЛОХ НЬ

  Шүүгдэгч ****************** нь 2016 оны 3 дугаар сарын 05-ны орчим Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн нутаг ****** гэх газар бэлчээрээс иргэн Н.*****ы 21 тооны ямааг хулгайлж 1.230.000 төгрөгний хохирол учруулсан гэм буруутай болох нь

Хохирогч Н.*****ы хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр би сумын төвөөс хөдөө гарч 3- р багийн нутаг *********** гэх гэх газар өвөлжиж байгаа хадам ээж Д***********ынд очиж ах дүү нарын хамт малаа тоолж үзэхэд нийт 63 тооны хонь ,ямаа дутсан. Бэлчээрээс алдсан юм уу , хотноос алдсан юм уу сайн мэдэхгүй байна. Манай малыг хадам ээж, дүү нарын хамт хардаг юм. Хадам ээжийнхтэй ойролцоо өвөлждөг Н*********** гэх Жаргалант сумын залуу отор хийгээд буцахдаа О.Г*********** гэх айлд 5 ямаа орхисны 2 нь манай имтэй ямаа байсан. Мөн Н*********** Мөрөнгөөс ирж ямаа худалдаж авсан залууд мөн манай 3 ямааг зарсан байсан. Бас Д*********** гэх газар байдаг Ч*********** гэдэг хүнд манай 3 ямааг зарсан байсан. Би сумын цагдаа Ч.Б***********ын хамт *********** сум руу явж Н***********гийн байгаа газар нь очиж хонь , ямааг шүүж үзэхэд манай им , тэмдэгтэй 13 тооны ямаа зүсээрээ байсан. Хадмуудын яриагаар 2016 оны 3 дугаар сарын 05-ны орчим болов уу манай малыг бэлчээрээс эзэнгүй байхад нь тасалж хулгайлж авсан болов уу гэж хэлсэн. Хадам дүү нар хааяа малд явахдаа өглөө бэлчээрт гаргаад өдөрт гэрийнхээ ойролцоо ирэхээр малаа орхиод ирдэг. Энэ байдлыг далимдуулж хулгайлж авсан байх гэж бодож байна. Нийт 63 тооны бог мал байсан бөгөөд үүнд 33 эм ямаа /1 ширхэг нь 90,000 төгрөг/, 3 эм хонь/1 ширхэг нь 120.000 төгрөг/, 26 борлон /1 ширхэг нь 50.000 төгрөг/ , 1 эр ямаа /80.000 төгрөг/ тус тус алдагдсан. Мөн  сум руу явсан бинзений зардлыг төлүүлж авна. Манай ямаанууд зүүн талын эвэр дээр 3 босоо, 1 хөндлөн хөрөөдөж тэмдэг тавьсан. 2 эврийн дотор талыг барууныг улаанаар, зүүнийг шар будагаар, зүүн чих ухам, зарим ямаануудын 2 чих нь хөндлөн имтэй, хонийг ууц сүүлний заагаар нь улаан будгаар будаж тэмдэг тавьсан байсан. Би гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 8-р тал/

Гэрч Ч.Б***********ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдөр болов уу манай найз Мөрөнгөөс ирээд өмнө нь бэлэн мөнгө тарааж ямаагаа авах гэж ирэхэд нь би хамт явж ****************** гэдэг залуугаас авах 3 ямааг тэдний төрлийн Б*********** гэдэг айлын хүүгийнхээс очиж авсан. Мөн 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ***** надтай тааралдаад Төнтгийн Ц********* гэх газраас ямаагаа алдчихлаа,  сум руу ****************** гэх залуу малтайгаа хамтуугаад явчихлаа” гэхээр нь... хамт машинаар  сум орж Н***********гийн мал байгаа газар нь очиж 19 хонь, ямааг нь шүүж үзэхэд  им тэмдэгтэй 13 тооны ямаа гарч ирсэн. Мөн Мөрөнгөөс ирсэн манай найзад өгсөн 3 ямаа нь бэлчээрээс алдсан ямаанууд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/

Гэрч Б.***********баярын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 3 дугаар сарын өдрийн орчим болов уу Төмөрбулаг сумын 3 дугаар багийн нутаг Хоёр Өндөрт манайхтай саахалт өвөлждөг манай төрлийн ****************** отроос буцаж  сум руугаа буцахдаа “хүмүүст ямаа өгнө гээд мөнгийг нь авчихсан” гээд 5 борлон, 5 эм ямаа өөрийнхөө малнаас ялгаж үлдээгээд манай малд үлдээсэн юм. Таван эм ямааны 3 нь хөх будагтай, 2 нь ногоон будгаар эвэрнүүднийг нь будсан ямаанууд байсан. Борлонгуудыг нь сайн ажиглаагүй. Айхтар содон тэмдэг байхгүй байсан...Н***********гийн орхисон ямаануудыг хүмүүс нь авч явсаны дараа л хулгайн мал гэдгийг нь мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/

Гэрч Ц.Д***********ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 1-ны өдрийн орчим болов уу манайх Гөлтгийн Ц****** гэх газраас бэлчээрээс 63 тооны хонь, ямаа алдсан. Тухайн үед манайхтай ойрхон байдаг нэг уулын наана, цаана өвөлжиж байгаа ***********ын отроор ирсэн ******************...манай хонины хүн харьсан хойгуур бэлчээрээс манай хонь ямаануудыг тасалж хулгайлж авч явсан гэж бодож байна. Түүнээс биш манай хоёрын мал хөлөөрөө нийлээгүй гэж бодож байна. Н*********** л өөрөө хөлөөр нийлсэн гэж худлаа хэлээд байгаа юм. Хээр манай мал байнга хариулгатай явдаг. Орой л гэрийнхээ наахан талд манай хонинд явсан хүүхдүүд хэсэг хугацаанд орхиод ирдэг юм. ...Алдсан малын ихэнх нь сумын төвд байдаг хүргэн Н.*****ы хонь ямаанууд байгаа юм гэх мэдүүлэг /хх-ийн 11 -р тал/

Гэрч Ц.Б***********ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн орчим болов уу *********** гэх газраас Д*********** эмээгийн хонь ямаанаас нэлээд хэдэн тооны хонь, ямаа алга болсон юм байна лээ...Эдгээр алга болсон ихэнх нь хүргэн ах Н.*****ы хонь ямаанууд гэсэн. Манайхтай ойрхон өвөлждөг ****************** манай хотны малаас хулгайлж аваад хүмүүст зарсан байсныг нь сүүлд нь би мэдсэн...Н*********** манай хотны малыг сайн мэднэ. Манайхтай ойрхон өвөлждөг болохоор бид нар бие биеийнхээ малын им тэмдгийг мэднэ гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/

Гэрч Л.Ч***********ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 09- ний өдрийн орчим болов уу би өмнө нь сумын төвд байдаг дэлгүүрийн худалдагч А.О***********т “хэдэн ямаа олж өгөөч” гээд бэлэн мөнгө өгсөн байсан. Тэгээд О********** надад “****************** гэдэг залуугаас 3 ямаа аваарай, Хоёр Ө****** гэх газар Б*********** гэдэг айлын хүүгийнд орхисон байгаа" гэсэн гэхээр нь очиж Б***********гийн хүү Б***********с З тооны хар зүсмийн борлон авсан...Аваад удаагүй байхад Н.***** “та хүнээс борлон худалдаж авсан уу” гэхээр нь авсан борлонгоо үзүүлэхэд "манай алдсан борлонгууд мөн байна" гээд явсан гэх мэдүүлэг/хх-ийн 13- р тал/

Шүүгдэгч ******************гийн хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн орчим Төмөрбулаг сумын 3-р баг Хоёр Өндөр гэх газар Ц.Д*********** гэдэг эмгэний хүү Х****** гэх айлын малтай /хонь,ямаатай/ манай хонь ямаа нийлж би дундуур нь орж салгаад өөрийн хонь ямааг гэр рүүгээ явуулсан. Манай хонинд Х*******ийн хариулж явсан хонь ямаанаас орсоныг би мэдэж байсан. Тухайн үед би адуугаа харах гээд хонио эзгүй орхих хугацаанд манай хоёрын хонь, ямаа нийлсэн. Д*********** гуайнхан өөрсдөө ирж шүүхгүй болохоор нийлсэнийг нь хэлээгүй юм. Би *********** сум руу малаа туухаас өмнө хүмүүсээс “ямаа өгнө" гээд мөнгө урьдчилж авсан юм. Манай хонь, ямаатай бэлчээрээр нийлсэн ямаануудаас Ууганаа гуайд “4 ямаа өгөөрөй" гээд ахынд 4 ямаа захиж орхисон. Энэ 4 ямаа Д*********** гуайн хотны ямаа байгаа юм. Бас Мөрөнгөөс ирсэн залууд 3 ямаа , Э***********гэх хүнд 5 ямаа өгсний 2 нь тус, тус Д*********** гуайн хотны ямаа байгаа юм. Мөн манай мал *********** сум руу явсан хонин дотроос 13 ямаа ***** шүүж өөрөө олж авсан...Би өөр хонь мал зараагүй. Манай маланд 63 тооны мал нийлээгүй. Нийлсэн хэд нь эдгээр ямаанууд байгаа юм. Н.***** нэмж хэлээд байгаа юм. Манай малд *****ы нийт 21 тооны ямаа л нийлсэн байсан гэх мэдүүлэг хх-ийн 20-24-р тал /

Гэмт хэргийн тухай гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-р тал/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 26-27-р тал/

2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн эд зүйлд шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 28-р тал/

Мал үнэлсэн тайлан /хх-ийн 29-р тал/

Ц.Д***********, Н: ***** нарын малын тоо бүртгэлийн баримт /хх-ийн 32- 33-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч ******************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч ****************** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн **************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хохирогч Н.***** нь өөрт учирсан хохирлоо иргэний ж***********р жич нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

        1. Шүүгдэгч Б*********** овогт Ра***********гийн Н***********г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар шүүгдэгч ******************г 150 /нэг зуун тавь/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

         3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар ****************** нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хохирогч нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

          5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

          6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************гийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Н.АРИУНЖАРГАЛ