| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2024/0000/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/132 |
| Огноо | 2016-06-16 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2016/ШЦТ/132
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэгийг суулцуулан
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү
Хохирогч Ц.Г***********
Шүүгдэгч *************** нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***************т холбогдох эрүүгийн ***********дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Шүүгдэгч *************** нь 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймаг Баянзүрх сумын 5 дугаар багийн Ушир хорооллын ***********тоотод оршин суух иргэн Ц.Г********ийн байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 1.522.000 төгрөгний хохирол учруулсан, Мөн иргэн Ц.Г********ийн хөхний даруулга, монгол дээл зэрэг эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч *************** нь 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймаг Баянзүрх сумын 5 дугаар багийн Ушир хорооллын ***********тоотод оршин суух иргэн Ц.Г********ийн байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 1.522.000 төгрөгний хохирол учруулсан, Мөн иргэн Ц.Г********ийн хөхний даруулга, монгол дээл зэрэг эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч *************** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: ...Би 2 дугаар сарын 28- ны өдрийн үдээс хойш 19 цагт дэлгүүр орох гээд гарахад хаасан байсан. Тэгээд хамар хашаа тойроод А***ийн гэрт очих гэж байгаад Ц.Г********ийн гэрийг эзгүй байгаа талаар мэдээд байшингийнх нь цонхыг хагалаад орсон. Тэгээд нэг хонины мах байхаар нь авсан, Мөн мөнгөн ээмэг зүүлт байхаар нь авсан өөр хэлэх үг байхгүй гэв.
Хохирогч Ц.Г********ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Манай гэр Баянзүрх сумын төвд байдаг юм. Манай гэрийнхэн 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн сумруу золгуут хийхээр яваад 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр орой 23 цагийн үед сумын төвд байх гэртээ ирсэн, Бид нарыг гэртээ ирэхэд манай байшингийн урд талын цонхны салхивч онгорхой байдалтай том цонхны нүд нь хагарсан байдалтай байсан. Тэгэхээр нь гэртээ ороод үзтэл манай гэрийн хамаг юмыг онгичоод хаячихсан хулгай орсон байдалтай байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгч манай хэсгийн төлөөлөгч ирж үзлэг хийсэн. Монетон ээмэг, гинж, кулоны хамт 1 хос /458.000/ төгрөгөөр Турк улсад үйлдвэрлэгдсэн монетон ээмэг /249.000/ төгрөг, Мөнгөн гинж 3 ширхэг алдагдсан байсан үүнийг би тус бүрт нь 20.000 төгрөгөөр үнэлнэ. Мөнгөн бөгж 3 ширхэг тус бүрийг 25.000 төгрөгөөр, улаан өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг 1 ширхэг 40,000 төгрөгөөр, улаан өнгийн шүрэн монгол загварын гоёлын ээмэг 1 ширхэг нь 20.000 төгрөгөөр, ягаан өнгийн чулуун ээмэгний 1 өрөөсөн гинж, кулоны хамт авч явсан байсан түүнийг 30.000 төгрөгөөр, ээмэг хийдэг хайрцаган дотор байсан бэлэн 15.000 төгрөг, загастай мөнгөн кулон 20.000 төгрөг, шар өнгийн гоёлын төмөр гинж 20.000 төгрөгөөр, хурмын шүрэн урт ээмэг 30.000 төгрөгөөр, шилэн аяганы ком 40.000 төгрөгөөр, 4 метр цэнхэр өнгийн торго 48.000 төгрөгөөр, 2 хонины үүц махаа нэгийг нь 80.000 төгрөгөөр үнэлнэ, 3 кг ааруул 1 кг нь 4.000 төгрөгөөр, 6 литр хөлдөөсөн сүү 1 литрийг нь 1.500 төгрөгөөр, 25 кг шуудайны тал дундуур малын мах байсан тэгэхээр барагцаагаар 12 кг мах байсан байх 1 кг махаа 5.000 төгрөгөөр үнэлнэ. Тэгээд манай гэрлүү орохдоо манай вакум цонхыг хагалсан байсан түүнийг янзлуулахад 180.000 төгрөг болохоор байна. Манай гэрт орсон хүн миний хоёр хөхний даруулга болон хуримын дээлний захыг тасдаж хаясан байна лээ нэг хөхний даруулгаа 12.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би хуримын дээлээ хосоор нь 300.000 төгрөгөөр хийлгэж байсан. Одоо өөрийнхөө дээлийг 150.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн нөхөр бид хоёрын хуримын жаазтай зургийг эвдээд хаячихсан байсан. Түүнийг эргээд янзлахад 20.000 төгрөг шаардагдана гэх мэдүүлэг/хх- ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч Ё.Б********ийн мөрдөн байцаалтад өгсөн: Манай хүүхдүүд 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр аймгийн төв рүү явсан. Тэгээд 2 дугаар сарын 28-ны өдөр гэртээ ирэх байсан юм. Тэгээд би ирэх өдөр нь орой 17 цагийн үед гэрт нь гал түлчихээд харьсан. Тэгсэн орой 23 цагийн орчим манай охин над руу утсаар яриад манай байшингийн цонхыг хагалаад хулгайч орчихсон байсан гэхээр нь би нөхөртэйгээ хамт гэрт нь яваад очтол байшингийн ур талын цонхыг хагалсан байдалтай байсан. Тэгээд гэрлүү орж үзтэл гэр доторх нь эмх замбараагүй болсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/
Гэрч Ц.М************ ын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн сум явчихаад 02 дугаар сарын 28-ны өдөр гэртээ иртэл байшингийн цонхыг хагалаад хулгай орчихсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс эхнэрийн ээмэг зүүлтүүд, мах, ааруул, сүү зэрэг зүйлүүд алдагдсан байсан. Тэгээд бас эхнэрийн дээлний зах хөхний даруулгыг урж тасдаж хаясан байсан. Бас эхнэр бид хоёрын хуримын зургийг хагалсан байсан. Зургийг газарт унагааж байгаад зориуд дээрээс нь дэвссэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч Ч.О*****ын мөрдөн байцаалтад өгсөн: Манай хамаатан болох Б*********** гэдэг хүүхэн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ***** цагийн үед манай гэрт ирсэн. Тэгэж ирэхдээ надад шигтгээтэй мөнгөн бөгж байгаа би зүүдэг байсан юм одоо таарахаа больчихсон одоо баяр болох гэж байна та зүүж байгаад буцаагаад өгөх юм уу гэхээр нь би тэгье гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Б********ийн гэрээр очиж надад өгсөн гэсэн бөгж мөнгөн ээмгийг нь авсан. Тэр Б********ийн гэрээр очиж манай суманд Б*********** гэж дуучны тоглолт болох бөгөөд манай охин О********* Б********оос авсан ээмгийг зүүгээд явсан юм. Тэгсэн удалгүй Б*********** эгч манай охиний ээмэг байна гээд охиноос маань авсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч Д.С***********ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би цаг хугацаагаа сайн санахгүй байна 03 дугаар сарын эхээр байсан юм. Нэг дэх өдөр Б******** манай гэрт ирээд хүүхдийн толгой бариад өгөөч гэхээр нь очиж хүүхдийнх нь толгойг барьж өгсөн. Тэгсэн Б******** надад хайрцагтай 8 ширхэг аяга өгсөн. Б*********** надад тэр аягаа өгөхдөө Сараа эгчдээ юм өгөхгүй бол болохгүй гээд өгөөд байсан. Тэгтэл 03 дугаар сарын 22-ны өдөр эмнэлэг орчихоод явж байтал Ц********** охин Г*********** надтай тааралдаад манай охины толгой хөдөлсөн байна таниар толгойг нь бариулах хэрэгтэй байна гээд охиноо дагуулаад манай гэрт очсон. Манай гэрт очоод байж байтал Г*********** Б********ийн өгсөн хайрцагтай аягыг хараад энийг та хэнээс авсан юм бэ гэхээр нь би Б********аас авсан гэдгээ хэлсэн. Тэгсэн манай гэрээс хулгайд алдагдсан аяга байна гээд аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Гэрч Г.Э***********ын мөрдөн байцаалтад өгсөн: Би хулгай хийсэн талаар нь хэсгийн төлөөлөгчөөс мэдсэн. Наашаа мөрөн рүү хэрэг нь шилжиж ирэх үед хулгай хийсэн гэдгийг нь ойлгосон тэрнээс өмнө мэдээгүй байсан. 2016 оны 02 дугаар сарын 28- ны орой дэлгүүр орно гэж хэлээд гэрээс гарсан. Тэгэж яваад нэлээн удаж байгаад ирэхдээ хайрцагтай 8 хос аяга барьчихсан ирсэн. Түүнийгээ хүн бэлгэнд өгсөн гэж хэлсэн. Тэрнээс өөр зүйл аваачаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Шүүгдэгч *************** мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42, 44- 45 дугаар хуудас, эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 33 дугаар хуудас/, хэрэг учирлын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн ***********дугаар хуудас/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 16-***********дугаар хуудас/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 20 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *************** нь хохирогч Ц.Г********ийн монгол дээл, хөхний даргуулгыг гэмтээгүй гэх боловч хохирогч Ц.Г***********, гэрч Ц.М********** нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар батлагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч ***************ийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч *************** нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь /хх-ийн 50-р хуудас/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч ***************т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн ***********дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Ц.Г*********** 757.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчээс 757.000 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. /хх-ийн 19, 21-25 дугаар хуудас/,
Шүүгдэгч ***************т ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, түүнд шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй байна.
Учир нь шүүгдэгч *************** нь 2013 оны 7 дугаар сарын 26-нд охин Б.***********, 2014 оны 08 дугаар сарын 11-нд хүү Б.Э*********** нарыг төрүүлсэн бөгөөд одоо жирэмсэн болох нь жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, хүүхэд төрсний бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээ зэргээр тогтоогдож байх тул шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлууллаа.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР