Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2016/ШЦТ/133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг

Улсын яллагч Б.Болд,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Амаржаргал, Г.Баянбилэг

Шүүгдэгч ******************,****************** нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э***********гийн Д***********, Пүрэвд*********** Н*********** нарт холбогдох эрүүгийн ***********дугаар хэргийг 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч:

Шүүгдэгч:

Яллагдагч ******************,****************** нар нь 2016 оны ***********дүгээр сарын 23- ны шөнө "фургон" маркийн **** ***********улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-5-***********оршин суух иргэн Н.Т*******ын өмчлөлийн 3 тооны адууг хулгайлан авч Хөвсгөл аймгийн сумын 1-р багийн нутаг "Зүүн ширвэгэрийн ************" гэх газарт тууж авчран "ТОЗ-8" маркийн буугаар буудан нядалж, улмаар мах, арьсыг нь авч, 2.050.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *************** мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Нэг орой манай эхнэрийн утас руу залгаад Н*********** ярьж Д***********оо нэг ажил байна хүрээд ир гэхээр нь яваад очтол миний машинаар явна. Машинаа айлын хашаанд үлдээчих гээд 5-р хороонд үлдээсэн. Тэгээд Н***********ын фургон маркийн машинд сууж аваад ***********тосгоны замаар гараад явсан. Ар талдаа мотоцикл ачсан байсан. Тэгээд Эрхэл нуурын цаад талд хэсэг адуун дээр очсон. Араа онгойлгоод мотоциклыг буулгаад асаагаад энэ адууг туугаад хашилцаад орхи гэсэн.Тэгээд тэр адууг тууж эзэнгүй хаваржааны хашаанд хашсан. Тэгээд би хашааных нь аман дээр зогсож байхад адуун дотор Н*********** явж байгаад 2-3 удаа буу тас тас гэж дуугараад адуу үүд рүү дайраад гараад явсан.Тэгээд би айж цочоод хартал 2-3 адуу унагаасан байсан. Хажууд нь өөрөө зогсож байсан. Тэгээд үүнийг хурдан хийлц гэсэн. Тэгээд гэдэс дотрыгнь авч хаяад бүхлээр нь адууг машинд хийж дараа нь дээрээс нь мотоциклоо ачсан. Тэгээд Мөрөн рүү орж юж миний машины орхисон айлдаа ирсэн. Тэгээд 3 адууг буулгалцаж янзлалцаж өгсөн. Тэгээд би машинаа асаагаад гэртээ харьсан. ...Би Н***********ыг буу авч гарсныг мэдээгүй. Тэр малыг Н***********ын өөрийнх нь мал юм байна гэж ойлгосон гэв.

Шүүгдэгч******************ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Би Д*********** гэх залууд 2016 оны 1 дүгээр сарын дундуур 1 сая төгрөг зээлсэн. Д***********оос мөнгөө авах гээд нэхсэн чинь би хөдөө мал дээрээ байна. Чи өнөөдөр гарч ирээд надаас мал авахгүй юу гэсэн. Тэгээд би ганцаараа өөрийнхөө фургон машинаар очсон. Очиход Д*********** адуугаа авчирсан байсан. Тэгээд Д*********** энэ адуунаас амьдаар нь аваад явах юм уу алаад аваад явах юм уу гэсэн. 3 адуу байсан. Тэгээл нядлаад авчираад ченжид өгсөн.... хохирогч Э.Т*******ын төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан гэв.

Хохирогч Н.Т*******ын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны ***********дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө  1-р багийн нутаг Эрхэлийн Улаан **********гэх газраас манай адууг тууж яваад Эрхэл нуурын урд талд Зүүн ширвэгэрийн ар, Хорхойтын******* газар О********* гэх хүний хаваржааны хашаан дээр аваачиж хашиж адуунаас 3 тооны адууг нядлаад аваад явсан байна. Балар хүрэн гүү зөв талын гуян дээр бунд хорол тамгатай гүү нь хээлтэй гүү байсан шүүгдэгч нар нь надад учирсан хохирлыг үнэлгээчнээр тогтоосон үнийн дагуу****************** нь бэлнээр 2 050 000 /хоёр сая тавин мянга/ төгрөгийг өгсөн. Одоо надад санал хүсэлт байгүй гэв.

Гэрч Д.Д***********гийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн. ... ****************** бид 2 гэр бүлээ батлуулаагуй хамт амьдарч байгаагүй. ... би хулгай хийсэн талаар нь мэдэхгүй гэх /хх-ийн 26-27-р хуудас/,

Гэрч Б.Д***********ын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн : ...Би өдрийг нь санахгүй байна. 2016 оны ***********дүгээр сарын сүүлээр орой 22:00 цагийн үед ажлаасаа буудаг юм. Буухаасаа өмнө өрөөндөө бичиг баримтаа янзлаад цонхоороо хараад зогсож байхад Д*********** бор өнгийн фургон машинд суугаад явж байсан. ... хөх өнгийн үстэй дээлтэй явж байсан. Түүнээс хэнтэй хамт явж байсныг анзаараагүй гэх /хх-ийн 28-29- р хуудас/,

Гэрч Ч.Н***********н мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ...П.Н*********** нь манай хүргэн болох залуу байгаа юм. ...**** 58- **улсын дугаартай УАЗ-*********** фургон машин нь манай талийгаач нөхөр Г*****ийн ***********гэх хүний эзэмшил, өмчлөлд байсан тээврийн хэрэгсэл юм. ... манай хүргэн****************** нь гадуур дотуур хэсээд байдаггүй, архи, тамхи хэрэглэдэггүй хүний үгнээс гардаггуй томоотой хүн юм гэх /хх-ийн 31-32-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-р хуудас/,

Мотоциклд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-р хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 12-13-р хуудас/, маханд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-15-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 17-18-р хуудас/, галт зэвсэг хураан авсантухай тэмдэглэл /хх-ийн 18- р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны ***********дүгээр сарын 27-ны өдрийн 044 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Хэргийн газрын үзлэгээр ирүүлж бэхжүүлж авсан тээврийн хэрэгслийн дугуйн мөр шинжилгээнд тэнцэнэ. Харин гутлын улны мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.
  2. Хэргийн газрын үзлэгээр ирүүлсэн тээврийн хэрэгсэл мөр нь *************** улсын дугаартай УАЗ-*********** маркийн автомашины дугуйны мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна.
  3. Дээрх тээврийн хэрэгслийн мөр нь урьд өмнө үйлдэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдсон болон тогтоогдоогүй тээврийн хэрэгслийн мөртэй тохирохгүй байна гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шалган үзэхэд: Шүүгдэгч ******************,****************** нар нь бүлэглэн 2016 оны ***********дүгээр сарын 23-ны шөнө "фургон" маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж, Хөвсгөл аймгийн Апаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутгаас иргэн Н.Т*******ын өмчлөлийн 3 тооны адууг хулгайлан авч, 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх ба хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч ******************,****************** нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин, механизм хэрэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****************** гэмт хэрэг үйлдээгүй, түүний өмгөөлөгм нь шүүгдэгчийг цагаатгах санал гаргаж байх боловч хэрэгт авагдсан хохирогч Н.Т*******, гэрч Б.Д*********** нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, “хэргийн газрын үзлэгээр ирүүлсэн тээврийн хэрэгсэл мөр нь *************** улсын дугаартай УАЗ-*********** маркийн автомашины дугуйны мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх бөгөөд шүүгдэгчийг цагаатгах үндэслэл тогтоогдохгуй байна.

Мөн шүүгдэгч Д.Н***********ын үйлдсэн хэргээ хүлээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байх бөгөөд дээр дурдсан бусад нотлох баримтуудаар батлагдсан гэждүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ

Шүүгдэгч ****************** нь урьд Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100 000 /нэг зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаар шүүгчийн захирамжаар Э***********н Д******** эдлээгүй үлдсэн 8 сар 12 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж хянан харгалзаж байсан ба /хх-ийн 79-р хуудас/ шүүгдэгч нь тэнсэж, хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд зааснаар ялтайд тооцогдохоор байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2 дахь хэсэгт хамаарагдаж байх тул түүний ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг, хорих ялыг тэнссэн хүний хянах харгалзах хугацаанаас нь үлдсэн хугацааг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Мөн шүүгдэгч****************** нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар техник жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзах ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83-р хуудас/-аар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялгүйд тооцогдохоор байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч Н.Т*******д шүүгдэгч****************** нь нөхөн төлжээ.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар шүүгдэгч нараас эд хөрөнгө хураахгүйгээр тэдгээрт хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч******************ын үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн болон хувийн байдлыг харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн “УАЗ-***********” фургон маркийн *************** улсын дугаартай автомашин нь Г.***********гэх хүний эзэмшлийнх болох нь гэрч Ч.Н***********гийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул /хх-ийн 32,105/ битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Ч.Н***********д буцаан олгох, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн дээрх автомашины үнэ 3.500.000 төгрөгийг шүүгдэгч******************, ****************** нараас тус тус хураан, гаргуулж улсын орлогод оруулах, мөн шүүгдэгч******************ын эзэмшлийн “Мустанг-5” маркийн улаан хүрэн өнгийн улсын дугааргүй, бичиг баримтгүй, рамны 1_ХҮРСК1_06В0320017, моторын ***********сериал дугаартай мотоциклыг хураан, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн “ТОЗ” маркийн гол төмрийн №47658 дугаартай, замагны дугааргүй, хар алаг өнгийн ремен о***********той, бичиг баримтгүй бууг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэгт шүүгдэгч *************** өмчлөлийн 1 тооны морь, 2 тооны хонь битүүмжпэгдсэн байгааг, хэрэг хураагдан ирсэн бичиг баримтгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.

Шүүгдэгч нь *************** цагдан хоригдсон 35 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А*********" овогт Э***********н Д*********** П******** Н*********** нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ******************,****************** нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******************,****************** нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 зааснаар шүүгдэгч *************** цагдан хоригдсон 35/ гучин тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч****************** оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ТОЗ” маркийн гол төмрийн №47658 дугаартай, замагны дугааргүй, хар алаг өнгийн ремен о***********той, бичиг баримтгүй бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Т.Цацралд даалгасугай.
  7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч******************ын эзэмшлийн “Мустанг-5" маркийн улаан хүрэн өнгийн улсын дугааргүй, бичиг баримтгүй, рамны 1_ХҮРСК1_06В0320017, моторын ***********сериал дугаартай мотоциклыг хурааж улсын орлогод оруулахыг, мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн автомашины үнэ 3.500.000 төгрөгийг шүүгдэгч******************, ****************** нараас тус тус хураан, гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10-т зааснаар Эрүүгийн хэрэгт шүүгдэгч *************** өмчлөлийн 1 тооны морь, 2 тооны хонь битүүмжлэгдсэн байгааг дурдаж, “УАЗ-***********” фургон маркийн *************** улсын дугаартай автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
  9. Энэ хэрэг хураагдан ирсэн бичиг баримтгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.
  10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргуүцэл бичих эрхтэй.
  11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч******************т урьд авсан батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж, шүүгдэгч *************** урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ЭРДЭНЭ-ОЧИР