Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2016/ШЦТ/134

 
 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгч ****************** нарыг оролцуулан тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллагдагчаар татах тоггоол баталж ирүүлсэн Б***********ын Б***********д холбогдох эрүүгийн ***********дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:

Шүүгдэгч ****************** нь 2016 оны 05 дугаар сарын 29-ний орой Хөвсгөл аймгийн Түнэл сумын төвөөс иргэн ********** эзэмшлийн *********** ХӨЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоцикль хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ****************** нь 2016 оны 05 дугаар сарын 29-ний орой Хөвсгөл аймгийн Түнэл сумын төвөөс иргэн ********** эзэмшлийн *********** ХӨЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ******************гийн хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...Би айлд архи ууж байгаад гараад явахдаа мотоцикль авсан байсан, яаж авснаа мэдэхгүй байна. Нэг сэрсэн сумын цагдаагийн өрөөнд гавтай байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч *********** хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн "...Хашааны гадаа Мустанг-5 маркийн мотоциклио орхиод орсон. Тэгээд 10 орчим минут болоод гараад иртэл мотоцикль алга болсон байсан. Мотоцикль маань улаан өнгөтэй 53-*****ХӨЗ улсын дугаартай байсан...Алдсан мотоцикпио олоод авсан болохоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-14 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 10 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 29 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгг хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул уг баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч ****************** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрч 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул ******************д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэлн нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 23 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч Д.Д*********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн ***********дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294- 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***********Б***********ын Б***********г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар ******************д холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч ******************г эрүүгийн хариуцдагаас чөлөөлсүгэй.
  3. Эрүүгийн ***********дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, болохыг тус тус дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************д урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР