| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/135 |
| Огноо | 2016-06-22 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2016/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэгийг суулцуулан
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү
Шүүгдэгч ****************** нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О***********ын П***********д холбогдох эрүүгийн ***********дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ****************** нь 2016 оны ***********дүгээр сарын 23-ны өдөр Мөрөн сумын ** дугаар багийн ** дүгээр гудамжны **тоотод оршин суух Б.Э***********ын сууцны байшингийн цонхоор нэвтэрч самсунг маркийн 40 инчийн 3 ди /ЗЭ/ зурагт, дель ЮеП/ маркын N40, 50 маркийн 14,1 инчийн нөүтбүүк зэрэг эд зүйлийг хулгайлан авч 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Мөрөн сумын дугаар багийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух Д.Б***********байшингийн цонхоор нэвтэрч Жамсран , Жанрайсэг, нэртэй шармал бурхан 2 ширхэг, Ногоон дарь эх нэртэй шавар бурхан 1 ширхэг, Дамдин нэртэй төмөр жаазтай бурхан 1 ширхэг, 3 ширхэг судар, 4 ширхэг зурмал бурхан зэрэг эд зүйлийг хулгайлан авч 17.890.000 /арван долоон сая найман зуун ерэн мянга/ төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч ****************** нь 2016 оны ***********дүгээр сарын 23-ны өдөр Мөрөн сумын ** дугаар багийн ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух Б.Э***********ын байшингийн цонхоор нэвтэрч самсунг маркийн 40 инчийн 3 ди 130/ зурагт, дель Юе11/ маркын N40, 50 маркийн 14,1 инчийн нөөтбүүк зэрэг эд зүйлийг хулгайлан авч 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Мөрөн сумын 13 дугаар багийн 10 дугаар гудамжны 17 тоотод оршин суух Д.Б***********байшингийн цонхоор нэвтэрч Жамсран , Жанрайсэг, нэртэй шармал бурхан 2 ширхэг, Ногоон дарь эх нэртэй шавар бурхан 1 ширхэг, Дамдин нэртэй төмөр жаазтай бурхан 1 ширхэг, 3 ширхэг судар, 4 ширхэг зурмал бурхан зэрэг эд зүйлийг хулгайлан авч 17.890.000 /арван долоон сая найман зуун ерэн мянга/ төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч ******************гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: ... Намайг Э*********** гэх хүний гэрээс телевизор, нөтбүк авсан гэж байгаа. Би тэр айлд ороогүй. 13 дугаар хороон байрлах Б***********гэх хүний гэрт орж хулгай хийсэн надад өөр хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч Д.Б***********мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 03 дугаар сарын 19- ны өдөр Мөрөн сумын ** ** ** тоотод байрлах өөрийн гэртээ байж байгаад 17 цагийн үед худаг руу ус авахаар явсан. Тэгээд би худгаас авсан усаа гэртээ аваачиж тавьчихаад Б***********, Э***********нартай хамт Д******* дэлгүүрийн тийшээ явсан. Д******* дэлгүүрийн хажуу талд очоод зогсож байхад Б***********ын дүү нь гэрт хулгай орчихлоо гээд Б***********ыг дагуулаад явсан. Манай гэрт байсан бурханы хайрцаг дотроос 2 ширхэг Жамсран , Жанрайсаг нэртэй шармал бурхан, 1 ширхэг ногоон дарь эх нэртэй шавар бурхан, Дамдин нэртэй төмөр жаазтай бурхан 1 ширхэг, 4 ширхэг зурмал бурхнууд алга болсон байсан. Харин бурхны хайрцагны дээд талд байсан сударны хайрцаг дотроос 3 ширхэг А***********, Жадамба, /үлдсэн нэг судрын нэрийг нь сайн мэдэхгүй байна/ нэртэй хөлгөн судар алга болсон байсан. Өөр ямар нэгэн эд зүйлс алдагдаагүй байсан. Алдагдсан бурханууд маань бүгдээрээ ховор, дээр үеийн бурханууд байсан. Уг бурхануудыг надад аав маань өв залгамжлуулан үлдээсэн юм. Энэ бурханууд нь 8 үе дамжиж яваа бурхан байгаа юм. Жанрайсаг бурханы гар дээр байдаг хадагны нэг тал нь хугарах маягтай болчихсон байсан. Жанрайсаг бурхан нь босоо зогсчихсон байдалтай бурхан байсан. Жанрайсаг бурхан нь 15 орчим см өндөртэй бурхан байсан. Жамсран бурхан нь 10 гаран см өндөртэй бурхан байсан. Шавар бурхан нь цэнхэр өнгийн хадаганд боолттой байсан. Шавар бурхан нь 10 орчим см өндөртэй бурхан байсан. 4 ширхэг зурмал бурханых нь нэрийг нь сайн мэдэхгүй байна. Би хулгайд алдагдсан 2 ширхэг шармал бурханаа тус бүрийг нь 25 сая төгрөгөөр, 1 ширхэг ногоон дарь эх нэртэй шавар бурханыг 7 сая төгрөгөөр, хуучны хоёр ширхэг сударыг тус бүрийг 1 сая төгрөгөөр, А*********** судрыг
10.000төгрөгөөр, зурмал бурханыг тус бүрийг 60.000 төгрөгөөр, төмөр жаазтай Дамдин бурханыг 150.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. ...бурханы шүншигнүүдийг амилуулахад гарах зардал 500.000 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 28 дугаар хуудас/,
Хохирогч Б.Э***********ын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны ***********дүгээр сарын 23-ны өдрийн 17 цагийн үед эхнэртэйгээ зах руу явсан юм. Тэгээд оройны 23 цагийн үед Мөрөн сумын 13 дугаар баг **-**тоотод байрлах өөрийн гэртээ ирэхэд гэрийн маань хаалга онгорхой гэрт маань хулгай орчихсон байдалтай байсан. Тэгээд гэрлүугээ орсон чиньжижигөрөөний маань вакум цонхыгтүлхээд онгойлгосон байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгч тэмдэглүүлсэн юм. Тэгээд тухайн үед манай гэрээс самсунг маркын 40 инчийн Зй хавтгай дэлгэцтэй зурагт делл N40, 50 маркын 14.1 инчийн нөүтбүүк зэрэг эд зүйлс хулгайлагдсан байсан. Өөр ямар нэгэн эд зүйлс алдагдаагүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/, Гэрч Э.***********сүрэн, Ц.О***********, Д.Э***********, О.М*********** нарын мэдүүлэг, шүүгдэгч ******************гийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 102-108 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны 73 дугаартай “...хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын улны мөр нь Ц.О***********аас хураан авсан сэжигтэн ******************гийн гэх гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинжээр тохирно. Аймгийн гутлын улны мөрний санд байх 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Мөрөн сум ***********тоотод хулгайч орж эд зүйл алдагдсан гэх хэргийн газрын үзлэгээр гэрэл зургаар бэхжүүлэн авсан гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинжээр тохирно” шинжээчийн дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-36 дугаар хуудас/,
2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 77 дугаартай шинжээчийн “... хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрнүүдээс №10 дугаартай мөр нь 2016 оны 3 дугаар сарын 20-нд санд МЫ004610007717 дугаартай бүртгэгдсэн О*********** овогтой П***********гийн баруун гарын дунд хурууны өндгөн хэсгийн мөр мөн байна. Ерөнхий болон хувийн онцлог шинжээр тохирно" дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,
Эд зүйл үнэлсэн тайлан 49 дүгээр хуудас/, эд зүйлийн үнэлгээг танилцуулсан тэмдэглэл 51-53 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6, 58-60 дугаар хуудас/, эд зүйл хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 11-15 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл хх-ийн 16-17 дугаар хуудас/, эд зүйл хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-21 дугаар хуудас/, эд зүйлс үнэлсэн тайлан /хх-ийн 70 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ******************г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч, давтан үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****************** нь 2016 оны ***********дүгээр сарын 23-ны өдөр Мөрөн сумын ** дугаар багийн **дүгээр гудамжны ** тоотод оршин суух Б.Э***********ын эд зүйлийн аваагүй гэх боловч хохирогч Б.Э***********ын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны 73 дугаартай “...хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын улны мөр нь Ц.О***********аас хураан авсан сэжигтэн ******************гийн гэх гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинжээр тохирно. Аймгийн гутлын улны мөрний санд байх 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Мөрөн сум ***********тоотод хулгайч орж эд зүйл алдагдсан гэх хэргийн газрын үзлэгээр гэрэл зургаар бэхжүүлэн авсан гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинжээр тохирно” шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд үндэслэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгч ******************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар шүүгдэгчээс эд хөрөнгө хураахгүйгээр баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ****************** нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 219 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан байх ба шүүгдэгч нь тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд зааснаар ялтайд тооцогдохоор байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.4 дахь хэсэгт хамаарагдаж байх тул түүний ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг, хорих ялыг тэнссэн хүний хянах харгалзах хугацаанаас нь үлдсэн хугацааг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд хохирогч Б.Э***********ын алдагдсан эд зүйлийг үнэлсэн тайланг үндэслэн шүүгдэгч ******************гээс 1.700.000 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. /ХХ-ийн 70-р хуудас/,
Хохирогч Д.Б***********нь бурханы шүншиг амилуулахад гарах зардал 500.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний Жамсран ***р нэхэмжилж болохыг дурдав.
Эрүүгийн ***********дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 хос, пүүзэн гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох, цүнх, ***********зэргийг устгахыг шүүгчийн туслахад даалгаж, мөн хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдлаа.
Шүүгдэгч ******************гийн цагдан хоригдсон нь 42 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР