| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/136 |
| Огноо | 2016-06-23 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2016/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунбилэг
Улсын яллагч: Д.Оюунбилэг
Шүүгдэгч ****************** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х*********** овогт ***********ангийн А***********өд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *********** дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ****************** нь 2016 оны 04 дүгээр сарын 12-нд шилжих шөнө *********** зоогийн газарт хууль бусаар нэвтрэн орж 1.009.300 төгрөгний эд зүйлс хулгайлсан, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Мөрөн сумын * дугаар багт байрлах ашиглалтанд ороогүй 20 айлын байрны 2 давхраас Ц.Т*********** 1.033.000 төгрөгний эд зүйлсийг хулгайлсан, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны орчим С.Н***********гэрээс 719.000 төгрөгний эд зүйлс хулгайлсан, Ш.Д*********** гэрээс 650.000 төгрөгний үнэтэй хар зурагт хулгайлж бусдад нийт 3.411.300 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ..
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч ****************** нь 2016 оны 04 дүгээр сарын 12-нд шилжих шөнө *********** зоогийн газарт хууль бусаар нэвтрэн орж 1.009.300 төгрөгний эд зүйлс хулгайлсан, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Мөрөн сумын 8 дугаар багт байрлах ашиглалтанд ороогүй 20 айлын байрны 2 давхраас Ц.Т*********** 1.033.000 төгрөгний эд зүйлсийг хулгайлсан, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны орчим С.Н***********гэрээс 719.000 төгрөгний эд зүйлс хулгайлсан, Ш.Д*********** гэрээс 650.000 төгрөгний үнэтэй хар зурагт хулгайлж бусдад нийт 3.411.300 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Б.Б*********** мөрдөн байцаалтад өгсөн: Намайг 2016 оны 04 сарын 13- ны өглөө мөрөн сумын ***********тоотод байрлах гэртээ унтаж байхад манай ажлын газрын О*********** гэх хүн над руу 07 цаг 50 минутын орчимд залгаад зоогийн газарт хулгай орсон байна гэж мэдэгдсэн. Тэгээд би хаагуур нь хулгай орсон байна гэсэн чинь цонхоор гэж байсан. Тэгээд би зоогийн газар дээрээ очоод ажлы****** газрын бүх алба хаагч нарыг дуудуулсан. Тэгээд зоогийн газры****** эд зүйлүүдээ бүртгэж үзэхэд 0,5 литрийн “Сархад” нэртэй архи нэг шил, “***********” нэртэй 0,5 литрийн архи нэг ширхэг, 0,75 литрийн “Сархад” нэртэй архи нэг ширхэг, “***********” нэртэй 0,75 литрийн архи нэг ширхэг, Вива нэртэй 0,75 литрийн архи нэг ширхэг алга болчихсон байсан. Эдгээр архины 0,75 литрийн шилтэй 3 шил архи нь текин дээр байсан гэсэн 0,5 литрийн 2 шил архи нь хөргөгч нь дотор байсан гэсэн. Мөн комьпютерийн дэлгэц процессерийн хамт, нифортон 3 ширхэг хүлээн авч станцтайгаа, плаш уншигч нэг ширхэг, хөшиг, манай эгчийн саарал өнгийн куртик, бараг бүтэн хайрцаг ментос нэртэй бохь зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан байсан, Одоогийн байдлаар мэдэгдэж байгаа нь энэ байна. Тэгээд би цагдаагийн байгуулагад хандах болсон гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/
Хохирогч Ц.Т*********** мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байсан санагдана. Мөрөн сумын * дугаар хороонд байрлах Өнөр худалдаа үйлчилгээний төвийн ертөнцийн зүгээр урд шинээр баригдаж байгаа ашиглалтанд ороогүй 20 айлын байрны 2 давхарт манай хадмынх амьдарч байгаа. Миний хувьд хадмындаа түр хугацаанд амьдарч уг барилгын дотор засвар хийж байгаа юм. Ингээд 2016 оны 02-сарын 08-ны өдөр ажил аа хийх гээд компрессор авах гээд 2 давхарын өрөө лүү ортол хоёр давхарын өрөөнд тавьсан байсан компрессор алга болчихсон байсан. Мөн нэг уут замаасаг, 3 ширхэг литрийн будаг зэрэг хулгайд алдагдсан байна. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон гэх мэдүүлэг/хх-ийн 56-57 дугаар хуудас/
Хохирогч С.Н***********мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 04-р сарын 07-ны өдөр байсан санагдана. Намайг мөрөн сумын ***********тоотод байрлах гэртээ очиход манай гэрт манай банди Билгүүн байсан ба ээж манай комьпютерийн дэлгэц алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд би гайхаад гэрт байгаа эд зүйлээ бүртгэж үзэхэд манай гэрт миний гоо сайхны ширээний толины өмнө байсан миний үсний шинэ лакийг маань сонгож байгаад авсан байна лээ. Мөн гадаа гараад ары****** амбаарт байсан эд зүйлүүдээ бүртгэж үзэхэд миний өмсдөггүй цүнхтэй хувцаснууд байхгүй болчихсон байсан. Тухайн үед хүү бид хоёр эд зүйлээ бүртгэж үзээд цагдаад хэлж чадаагүй.Тэгээд маргааш нь хэлэх гэснээ өчигдөр хэлээгүй юм чинь одоо ч хэрэггүй байх гэж бодоод хэлээгүй юм. Сүүлд нь үзэхэд манайхаас мөн комьпютерийн процессер хулгайд алдагдсан байсныг хараагүй байна лээ манай гэрт хоёр ширхэг процессер байсан юм.Тэгээд манй гэрт хулгай ордог өдрөөс 2 хоногийн дараа манай хүүхэд Билгүүн хичээлдээ пүүзээ өмсөж явах гэтэл пүүз нь байхгүй болчихсон байсан. Мөн миний хавар, намрын шар өнгийн гутал алга болчихсон байсан. Өөр алга болсон эд зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/
Хохирогч Ш.Д*********** мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 4 дүгээр сарын өдөр намайг Улаанбаатар хотод байхад манай төрсөн ах Г***********том охин Г***********надруу залгаад танай байшингийн гал тогооны өрөөний цонхны поорчиг нь онгорхой хөшиг нь салхинд хийсээд байна гэжхэлсэн. Тэгээд би Г**********т чи орж үзсэн юм уу гэж асуусан чинь үгүй гэхээр нь би ороод үзээч гэсэн чинь Г***********орж үзсэн бололтой танай зурагт байхгүй болчихсон байна гэсэн. Өөр юу алга болсоныг мэдэхгүй байна гэж байсан Тухайн үед нь би цагдаагийн байгууллагад тэмдэглүүлэх гэхээр Улаа*********** хотод ажилтай явсан болохоор чадаагүй юм. Одоо шалгуулахаар өргөдөл гаргаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/
Гэрч М.Д***********мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын яаг хэдний өдөр байсныг нь одоо сайн санахгүй байна. Намайг Мөрөн сумын 6 дугаар баг 05- ***********а тоотод байрлах өөрийн эзэмшлийн Аз**** нэртэй хүнсний дэлгүүрт худалдагч хийгээд зогсож байхад үдээш хойш 15-16 цагийн орчимд үл таних хоёр залуу орж ирээд хувиараа байшин барьдаг юм өөрсдийн хэрэглэдэг компьютероо барьцаанд тавиад жаахан юм авчихъя маргааш барих гэж байгаа байшингийн маань урдчилгаа мөнгө орж ирнэ тэгэхээр таниас авсан зүйлүүдийнхээ мөнгийг нь өгөөд компрессороо авчихъя гэсэн тэгээд би тэр хоёр хүнээс маргааш баараггүй авах юм байгаа биз дээ гэхэд маргааш баараггүй авна гэсэн Тэгээд би зөвшөөрөөд тэр хоёр залуу гарч компрессороо гаднаас авч орж ирсэн. Тэгэхдээ гурвуулаа болоод ороод ирчихсэн байсан. Тэр гурван залуугийн манай дэлгүүр оруулж ирсэн компрессор нь ногоон өнгөтэй байсан санагдана. Тэгээд тэр гурван залуу манай дэлгүүрээс эхлээд 69000 төгрөгний бараа аваад явсан. Бараа авч явахдаа шаргал царайтай цагдаа нартай манай дэлгүүрт очдог залуу нь өөрийнхөө нэрийг Га***********ын Б*********** гэсэн регистрийн дугаартай гэж хэлээд би түүнийг нь цаасан дээр тэмдэглэж авсан. Тэгээд тэр залуучууд манайд барьцаанд тавьсан зүйлээ авахгүй байж байгаад хоёр хоногийн дараа манай дэлгүүрт шар царайтай цагдаа нарын танилцуулсанаар А*********** гэх нэртэй залуу нь бага насны нэг хүүхэдтэй хамт орж ирээд урдчилгаа өгөх хүн маань урьдчилгаагаа өгч чадахгүй боллоо та наадхаа аваад дүүдээ хэдэн төгрөгний идэжуух юм өгчих гэсэн. Тэгээд тэр залуу надаас 1************ төгрөгний идэж уух юм, 3000 төгрөг бэлнээр аваад явсан. Тэгээд маргааш нь цагдаа нар орж ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/
Гэрч Ц.О*********** мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 04 дүгээр сарын яг хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. Намайг зах дээр явж байхад манай хүргэн Гансүх надад хэлэхдээ танайхаар орж гараад байдаг шар үстэй залуу танай гэрт цүнх авчраад үлдээгээд явлаа гэсэн. Тухайн үед би юу ч ойлгоогүй. Тэгээд намайг гэртээ харьсан чинь А*********** гэх залуу манай гэрт компьютерын процессор авчираад манай ширээний доор тавьчихсан байсан. Мөн цүнхтэй хувцас авчираад манай гэрт үлдээгээд явчихсан байсан. Тэгээд намайг гэртээ х*********** байж байсан чинь А*********** гэх залуу манай гэрт оройн 17 цагийн орчимд ирсэн. Тэгээд би А***********өөс чи юун хувцас компьютерын процессор авчираад манай гэрт тавьсан юм гэж асуусан чинь миний өөрийнх байгаа юм гэж хариулж байсан. Тэгээд би лавлаад энийг манай гэрт авчирч тавьдаг нь яаж байгаа юм бэ гэсэн чинь би өвөө дээрээ очих гэж байгаа юм гээд нэг аймгийн нэр хэлж байсан. Тэр аймгийн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд би тэр хүүхэдтэй өөр юм яриагүй байж байгаад манайхаас гараад явсан. Манайхаас гарч яваад 2-3 хоног ямар нэг сураг чимээгүй байхаар нь би цүнхтэй хувцасыг нь гадаа зуны амбаарт оруулчихсан юм. Ингээд 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө 8 цагийн орчимд А*********** манай гэрт ирсэн бөгөөд манай гэрт ирэхдээ компьютерын дэлгэц болон процессор бусад зүйл авчирсан. Бусдыг нь юу байсныг нь анзаарч хараагүй. Тэгээд би чи хаанаас юу аваад ирж байгаа юм бэ гэхэд хотын машинаас тосч аваад явж байна гэсэн. Тэгээд сууж байтал цагдаа нар ирээд А***********ийг авчирсан юмтай нь цуг аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 71 дүгээр хуудас/
Гэрч Г.**********************ын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр намайг Хас буудалд ажил дээрээ байж байхад орой 23 цагийн орчим үл таних нэг залуу орж ирээд би танай буудалд хонох гэсэн юм надад хонох айл байхгүй байна би барьцаанд нь энэ утсыг тавчъя гээд цагаан өнгийн iphone маркийн гар утас надад үзүүлсэн. Тэгээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд утсыг нь аваад 106 тоот өрөөнд хонуулсан. Утас тавихдаа нэг үл таних охинтой орж ирсэн. Барьцаанд тавьсан утсаа 3 хоногийн дотор буудлы****** мөнгийг өгөөд авна гээд байсан. Тэгээд тэр залуу манай буудалд хоноод маргааш нь гараад явсан байсан. Тэгээд ирж утсаа авахгүй байж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагийн орчимд намайг ажлаасаа буух гэж байхад ирээд эгчээ утсаа авъя гээд байсан. Тэгээд би тэр залуугаас буудлын чинь мөнгө хаана байна гэсэн чинь та утсаа өгчих гээд нэг хүн лүү залгаад манай ах байгаа юм одоо ирэх гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд намайг гэр лүү явах гэсэн чинь ардаас дагаад аниа би таны утасны чинь кодыг тайлаад өгье гэж хэлээд дагаад байсан. Тэр залуу надтай хамт явж байснаа эгч хоёулаа хоёрдугаар хороо орчхоод ирье гээд тэр залуу гар өргөж такси аваад бид хоёр таксигаар хоёрдугаар хороо орсон. Тэгсэн чинь тэр залуу нэг хашаа руу явж ороод нэлээн хэсэг байж байгаад гарч ирэхдээ урдаа Өөн гэсэн бичиглэлтэй компьютерын дэлгэц гаргаж ирсэн. Тэгээд гаргаж ирсэн компьютерын дэлгэцээ та ав харин би утсаа таниас авъя наадах чинь үнэтэй гээд компьютерын дэлгэцээ заагаад байсан. Тэр залуу надаас утсаа авсан. Харин компьютерын дэлгэцийг нь би барьцаанд авч үлдсэн. Тэгээд би гэртээ байж байгаа тэр үл таних бандийн та ажил дээрээ иргэж очих юм уу гэдэг үг санаанд ороод өөр ээлжийнхээ хүн рүү залгаж нөгөө цагаан өнгийн утас тавьсан залуу очоогүй биз дээ гэж санаандгүй асуусан чинь сая ирээд цагаан өнгийн утсаа барьцаанд тавиад буудал руу орчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь нөгөө ээлжийнхээ хүн болох Н***********д наад утсаа тэр залууг мөнгөө өгсөн ч битгий өгөөрэй наадах чинь надад нэг компьютерын дэлгэц үлдээгээд явсан тэр нь эвдэрхий ч юм билүү яаж мэдэх вэ гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 дугаар хуудас/
Гэрч С.Ш*********** мөрдөн байцаалтад өгсөн: Намайг жижүүртэй байх хугацаанд А*********** нь нэг удаа манай буудал руу орж ирээд эгч надад тооцоо хийх мөнгө байдаггүй би таньд энэ утсыг барьцаанд үлдээгээд нэг хоноод явъя гээд надад ардаа КЗ гэсэн бичигтэй цагаан өнгийн утас үзүүлсэн тэгээд би зөвшөөрөөд тухайн утсыг нь барьцаанд аваад А*********** гэх залуу манай буудалд нэг хоноод явсан. Тэр утсыг нь сүүлд цагдаа нар ирж хурааж аваад явсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/
Гэрч Б.Б***********ын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр намайг Мөрөн сумын 5 дугаар хороонд байрлах зах дээр өөрийн найз Ц***********, ***********нарын хамт явж байсан чинь Ц***********гийн таньдаг А*********** гэх залуу таарсан. Тэгээд тэр залуу бид гураваас компьютер авах хүн байна уу гэж асуухаар нь авахгүй байх гэж хэлчхээд зогсож байсан чинь тэр залуу хэдүүлээ урагшаа явчхаад ирье гээд бид нар захаас такси аваад Мөрөн сумын 6 дугаар хороонд нэг айлд очсон. Тэгээд А*********** тэр айлын хашаа руу нь явж ороод нэг ширхэг компрессор гаргаж ирсэн. Тэгээд Аз-*** нэртэй хүнсний дэлгүүр лүү А*********** ороод буцаж гарч ирэхдээ энд барьцаанд тавихаар болчихлоо гэж байсан. Тэгээд Э***********, А*********** гэх залуу бид гурав өргөж оруулсан. ***********бид хоёр гараад явсан. А*********** бид хоёрын араас гарч ирэхдээ 3 шил архи идэж уух юм авчихсан гарч ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/
Гэрч Ж.Ц***********гийн мөрдөн байцаалтад өгсөн: Бид дөрөв захаас такси аваад нэг айлд очсон. Тухайн айлд хүнгүй компрессор гэрийнх нь гадаа хашаан дотор байсан. Тэгээд бид нар тухайн компрессорыг таксины ар луу хийгээд Аз-*** нэртэй хүнсний дэлгүүр орж буулгасан. Тэгээд би машиндаа суугаад үлдсэн харин А***********, Б***********, ***********гурав компрессороо дэлгүүр лүү авч ороод буцаж гарч ирэхдээ 2-3 шил архи, идэж, уух юм авчихсан гарч ирэн. Тэгээд би авсан 3 шил архиных нь 2-ыг нь хамт уулцаад нэг шил архийг нь А*********** өөрөө аваад явсан гэх мэдүулэг /хх-ийн79-80 дугаар хуудас/
Гэрч Х.Э****ын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 05-06- ны аль нэгэнд би Хөвсгөл аймгийн ***********сумын 4 дүгээр багийн хөдөөнөөс сумын төв орж ирээд Мөрөн сум руу ноолуур тушаахаар яваад ноолуураа тушаагаад утас засуулах гээд хойд захын Оргил худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун урд байрлах 2 давхар үйлчилгээний төвийн хоёр давхарт явж байхад үсээ босгож хойш нь арзайлгасан шар өнгийн богино үстэй ногоон нүдтэй, шар царайтай, өмд цамцтай хувцасыг нь анзаараагүй 165-170 см өндөрдүү нэг залуу ирээд хүн зодсон мөнгөний хэрэг болоод зурагт зарах гэсийн гээд зурагтаа харуулахад бор цоохор аделинд боосон 32 инчийн зурагт харуулсан. Би тэгэхээр нь наадах чинь хулгай юм биш гэхэд үгүй ёстой тийм зүйл байхгүй би захаар гараад б*********** явсан ч зарна айх юм байхгүй гэхээр нь итгэсэн. Тэр залуу наад зурагтаа 150000 төгрөгөөр ав гэхээр нь үгүй гэсэн чинь 90000 аваач гэхээр нь тэр үйлчилгээний төвөөс гараад ахындаа очиж шалгаж үзээд мөнгийг нь бэлнээр нь өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 82 дугаар хуудас/
Гэрч Д.Ц**** мөрдөн байцаалтад өгсөн: Манай хүргэн хүү болох Хүрэлбаатар овогтой Э**** хөдөөнөөс ямаагаа самнаж Мөрөн оруулж тушаахаар явсан тэгээд ирэхдээ хайрцагтай зурагт авчирсан би юу зурагт юм гэхэд худалдаж авсан гэсэн. Миний харснаар 32 инчийн зурагт юм шиг хайрцагны гадна талд тийм бичигтэй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 83 дугаар хуудас/
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Т.Батжжаргалын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 102 дугаар шинжээчийн дүгнэлт, 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 106 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 86-88, 93-94 дүгээр хуудас эд зүйлс үнэлсэн тайлан /XX- ийн 98-99 дүгээр хуудас/, шүүгдэгч ******************ийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг/ХХ-ийн 111-112, 125-126 дугаар хуудас/ хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10 дугаар хуудас/, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/, Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-20 дугаар хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх- ийн 42-43 дугаар хуудас/ зэрэг болно.
Мөн шүүгдэгч ****************** нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээсэн нь хохирогч Б.Б***********, С.Н***********, Ц.Т***********, Ш.Д***********, гэрч Д.Цогдорж, Х.Э****, Ж.Ц***********, Б.Б***********, Ш.Ш******, Г.**********************, Ц.О***********, М.Д*********** нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар батлагдсан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч ******************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ******************өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, түүнд эд хөрөнгө хураахгүйгээр баривчлах ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч нь өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар эдлээгүй үлдсэн 1 сар 12 хоногийн ялыг өршөөн хэтрүүлсэн байна.
Эрүүгийн *********** эд мөрийн баримтаар хураагдан 89с20-8 гэсэн бичиглэлтэй 7*7 см дугараг нүхтэй саргар төмөрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслахад даалгаж, шүүгдэгчийг 71 хоног цагдан хоригдсон болохыг дурдлаа.
Иргэний нэхэмжлэгч Х.Э****од 100.000, М.Д***********т 84000 төгрөг төлсөн болох нь баримтаар нотлогдож байх тул бусдад төлөх хохиролгүй болно.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Х*********** овогт ***********ангийн А**********хийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ******************ийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав / сар 5 /тав / хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч ******************ийн цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн *********** дугаар хэрэгт хураагдсан 89с20-8 гэсэн бичиглэлтэй 7*7 см дугараг нүхтэй саргар төмөрийг устгахыг шүүгчийн туслах Б.Мөнхз*********** даалгасугай.
5. Эрүүгийн *********** дугаар хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************ийн урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ