| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/137 |
| Огноо | 2016-06-24 |
| Зүйл хэсэг | 230.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2016/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Л.Отгончимэг,
Шүүгдэгч *******************,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б*********** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д***********гийн Ц************эд холбогдох эрүүгийн ***********дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Шүүгдэгч ******************* нь 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Б*********** сумын хэсгийн төлөөлөгч ажилтай Д.Б***********ыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******************* нь 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Б*********** сумын хэсгийн төлөөлөгч ажилтай Д.Б***********ыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******************ийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "...Намайг харьж унт гэсэн тэгэхээр нь би эсэргүүцсэн. Дүү А***********ийг өмөөрч эсэргүүцсэн. Манай дүүг бичгийн цаасанд явуулдаг хэн юм бэ гэж хэрүүл хийсэн. Намайг эрүүлжүүлнэ гээд барьж авахад нь би хэсгийн төлөөлөгчийн гарыг тавиулах гэж байгаад санаандгүй шанаанд нь гар хүрсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг, Хохирогч Д.Б***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Б*********** суманд хэсгийн цагдаа Л.Б***********ийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан юм. Дэлгүүрийн хашаан дотроос Коко гэж дууддаг Ц************ гарч ирээд өө муу хэсгийн төлөөлөгч чи муу юм гээд гараа атгаж байгаад миний эрүүн тус газар нэг удаа цохисон. Л.Б*********** цагдаа гүйж ирээд надаас холдуулсан. Ц************ нь муу шинэ ирсэн хэсгийн төлөөлөгч шар бацаан чамайг алнаа Б***********ын хүмүүсээр чамайг алуулна гэж хашгираад байсан. Цагдаагийн хэсгийн түр саатуулах байранд хийгээд байж байтал хөлөөрөө хаалгыг өшиглөж цоожийг эвдсэн. Агсараад шаардлага эсэргүүцэж байсан учир Мөрөн сум руу эрүүлжүүлэх баривчлах байранд хүлээлгэн өгсөн, Надад одоо гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-13 дугаар хуудас/,
Гэрч Ц.Б*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Коког дэлгүүр рүү орсон хойно манай хэсгийн төлөөлөгч цагдаа нар ирсэн. Тэгээд бичиг баримтаа шалгуулсан. Коко дэлгүүрээс гарч ирээд хэсгийн төлөөлөгчтэй маргалдаж эхэлсэн. Шар цагдаа гэж хэлж байсан байх, заналхийлсэн зүйл ярьж байсан. Харин хэсгийн төлөөлөгчийг цохихыг нь хараагүй..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч Д.Б***********ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрны жижүүрээр ажиллаж байсан. Намайг жижүүртэй байхад Б*********** сумын хэсгийн төлөөлөгч Б***********, цагдаа Б*********** нар Д*********** овогтой Ц************ гэх залууг авчирсан. Энэ залуу сумын төвд танхайрч цагдаагийн албан хаагчийн шаардлага эсэргүүцэж биед нь халдсан гэх зөрчлөөр эрүүлжүүлэгдсэн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч Л.Б***********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.. 2016 оны 03 дугаар сарын 8-ны өдөр Б*********** суманд хэсгийн төлөөлөгч Д.Б***********ын хамт эрүүлийн үүрэг гүйцэтгэж явсан юм... Ц************ нь хүрч ирээд хэсгийн төлөөлөгч Б***********ын хоолойн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Мөн дахиж цохих гээд дайраад байсан. Би дундуур нь орж салгасан. Ц************ нь шинэ хэсгийн төлөөлөгч, шар бацаан, чамайг алнаа, Б***********ын хүмүүсээр чамайг алуулна гээд дайраад байсан. Албадан саатуулах байрны цоож эвдэж гарч ирээд хэсгийн төлөөлөгч Б***********той маргалдсан зогсож байсан. Хэсгийн төлөөлөгчийг заналхийлээд байхаар нь аймгийн төврүү эрүүлжүүлэх байранд авчирч өгсөн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-***********дугаар хуудас/,
Хохирогч Д.Б***********, гэрч Ц.Б*********** нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /XX- ийн 19-20 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул *******************эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн ***********дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүгдэгчтэй 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / ХХ-ийн 33 дугаар хуудас /-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******************* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 6, эхнэр, 0-9 насны 4 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн ***********дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР