Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2016/ШЦТ/139

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг,

Улсын яллагч Л.Отгончимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б**************, Ч.Будхүү

Хохирогчийн өмгөөлөгч Б.О***********

Шүүгдэгч *******а***********, Ц.Б***********нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц***********гийн Б***********, Д***********н Ба*********** нарт холбогдох эрүүгийн ***********тоот хэргийг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Яллагдагч Ц.Б***********, *******а*********** нар нь бүлэглэн 2016 оны ***********дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн ***********тосгоны Их гунж гэх газарт Ц.***********нийн хамтран амьдрагч Х.П***********г бүлэглэн зодож биед нь тархи доргилт, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун сарвуу, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд түлэгдсэн шарх, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

Яллагдагч Ц.Б***********2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр давтан үйлдлээр ***********тосгоны Их гунж гэх газарт Х.П***********г зодож биед нь уруулын салстад шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******а***********гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны ***********дүгээр сарын 18-ны өдөр хадам ахын хүү хурим хийсэн бөгөөд би нилээд согтоод унтаж байсан. Намайг унтаж байхад П*********** айлын гал голомтыг өшиглөж, би чимээнд нь сэрж П***********г айлын гал голомт өшиглөдөг чи хэн юм бэ, гар, зайл гэхэд надтай хэрэлдээд намайг маажсан. Дахин намайг маажих гэхэд нь П***********г түлхсэн. Гэтэл П*********** намайг боож унагаасан гэж мэдүүлсэн байдаг. Би П***********г боож унагаагүй. Өөр хэлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч Ц.***********нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 он ***********дүгээр сарын 18-ны өдөр П*********** архи ууж, над руу агсам тавьж, гэрт суулгахгүй дуудаад хэрүүл хийгээд байхаар нь дүү маань зайл гээд хэлчихсэн чинь уурлаад намайг зодсон гэж худлаа мэдүүлэг өгөөд байгаа юм. Намайг Цагдаа дуудаад гэртээ очиход П*********** өөртөө гэмтэл учруулсан байсан гэв.

Хохирогч Х.П***********гийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Б***********тэй хамт нэг гэрт хамтран амьдарч байна. 2016 оны ***********дүгээр сарын 18-нд Б***********хүү М*********** нь ***********тосгоны Их гунж гэж газар эхнэр авч хурим хийсэн юм. Тэгсэн орой 23 цагийн үед гэртээ ороод орон дээр сууж байтал гаднаас манай хамтран амьдрагчийн төрсөн дүү ***********нь орж ирээд шууд янхан банзал минь зайл юу хийгээд байгаан гээд миний зүүн мөр рүү урдаас түлхсэн орон дээр хойшоо унасан тэгж байтал гаднаас Б***********орж ирээд чи муу миний хүүгийн хурим хүндэлсэнгүй гараад явж байгаа юм бэ гэсэн. ***********нь наад янхан банзлаа зайлуулаач одоо гарга гэсэн Бат- **********сүх аваад нэг гартаа барьсан, би наадахыг чинь алчихъя гээд нөгөө гараараа миний амыг дарсан хамраас цус гарсан. Тамхи татаж байсан тамхины халуун үнс нь баруун гарын эрхий хурууны ард унаж түлсэн. Гаднаас Ба*********** гэж хүргэн нь орж ирээд хашхираад намайг хувцасны захаар боосон хувцас урсан тэр үед Б***********одоо боль боль гэж хэлж байсан. Тэгээд би тэр үед би ухаан алдсан, мэдэхээ больсон. Тэгээд нэг сэрсэн чинь гэрт хоймор хэвтэж байсан. ...Б***********бид хоёр гэр рүүгээ харихад 21 цаг болж байсан гэртээ ороод гадуур хувцасаа тайлаад ороо засаж байсан чинь Б***********хоолны шкабнаас хутга аваад пизда хүүхэн гэхээр нь хутгаар яах гэж байгаа юм бэ гэхэд хутгаа хаяад үснээс зулгаагаад зүүн хацар руу гараараа нэг удаа, дахиад дээд уруул руу гараараа нэг цохиод чамайг алахад яадаг юм гэж хэлээд гэрээсээ гараад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 16-20 дугаар хуудас/,

Гэрч Г.У*********** мөрдөн байцаалтад өгсөн: ***********тосгоны Их гунж гэх газар 2016 оны ***********дүгээр сарын 18-нд манай нөхөр О***********ын хамаатан Б***********ахын хүү М*********** нь ***********сумаас эхнэр авч хурим найр хийсэн. Тэр найранд би нөхрийн хамт 14:00 цагийн орчим очсон. 17:00 цагийн орим хүүхэн ***********сумаас ирж хурим найр эхэлсэн. Хурим дээр Б***********ахын хамтран амьдрагч гэх эмэгтэй орж гараад уурлаж гүйгээд байсан. Тэгээр Б***********ахыг хуримын гэрээс дуудаж гаргаад гэртээ оруулаад хуриманд оруулахгүй байсан. Орой 21:00 цагт Б***********ах хуримын гэрт амнаас нь цус гарсан байдалтай орж ирсэн. Улаан-Уул сумаас ирсэн Б********** гэх эмэгтэй амнаас нь гарсан цусыг нь цэвэрлэхээр аваад гарсан. Б***********ахын төрсөн дүү ***********нь гаднаас хамар нь шалбарсан орж ирсэн. Тэгээд яасан бэ гэж асуухад П*********** цохисон гэж хэлж байсан. Бид Б***********ахын гэртээ битгий ор гэж хэлээд оруулаагүй байсан. П*********** гэртээ орилж, хашхираад байгаа нь сонсогдож байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч Ц.***********мөрдөн байцаалтад өгсөн: ***********тосгоны Их-Гунж гэх газар манай ах ***********нийн хүүгийн хурим 16:00 цагт эхэлсэн. Найрын гэрт манай ах Бат- Эрдэнэ ахын хамтран амьдрагч П*********** гэж эмэгтэй найранд өндөр настай хүмүүсийн дээр нь гарч суугаад байхаар нь доошоо суу гэж хэлэхэд П*********** гараад явсан. Би гадаа гараад Б***********ахын гэрт ороход гадаа харанхуй болсон байсан П*********** чи намайг доош нь суу гэж хөөж туудаг хэн бэ гэхээр нь чи өндөр настай хүмүүсийн дээр суух хүн чи биш чи эндээс зайлаарай, яваарай гэсэн гэтэл миний хамар РУУ зүүн гараараа нэг удаа цохисон. Миний хамраас цус гарсан Одгоо тухайн үед надтай хамт орсон байсан. Намайг гэрээс аваад гарах үед Б***********ах зөрөөд орсон гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Б.А***********гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Б***********, Б***********, П*********** гурав гараад явсан. Нилээд удаан байж байснаа П*********** ганцаараа орж ирээд уйлаад байхаар нь би яасан бэ гэж асуухад ***********ах чинь доошоо суу гэж хэллээ гээд уйлаад байсан. Тэгээд надтай цуг хоол унд хийж байсан. Тэр хооронд би хоолоо хийгээд хуримын гэрт ороход тэгээд удалгүй Б***********ахыг П*********** хуримын гэрээс дуудуулаад байсан. Тэгээд нилээд удаж байгаад хуримын гэрт орж ирэхдээ уруул, баруун шанаанаас нь цус гарсан нойлын цаасаар арчсан дарсан байдалтай орж ирсэн. Тэгээд би яасан гэж асуухад П*********** намай маажчихлаа гээд уруул руу нь цохисон бололтой уруул нь хавдсан байсан. ...Тэгээд Б***********ах тэр хоёр явна явахгүй чи хүргэж өг гэж хэрэлдсэн. П*********** суурин гар утсыг нь цохиж эвдээд антеныг нь гал руу хийж ш***********сан тэгээд галтай байсан зуухыг нь өшиглөсөн тэр үед манай нөхөр Ба*********** орж ирээд яагаад чи миний ахын гал голомтыг өшиглөж утсыг нь ш***********ж байгаа юм зайл гэж хэлсэн чинь П*********** улаан шанага манай нөхөр рүү авч шидсэн. Тэгэхээр нь манай нөхөр заамдаж аваад хойш нь түлхсэн тэгсэн газар унасан гэх мэдүүлэг /хх-ийн 25-27, 40 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******а*********** мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: ***********тосгоны Их-гунж гэх газар 2016.01.18-нд манай хамаатны хүү эхнэр авч хурим хийсэн. Хурим дээр байж байгаад хадам ах ***********нийн гэрт ороход П*********** гэх эмэгтэй зуухыг өшиглөн гэрээр дүүрэн утаа болгосон. Би яаж байгаа юм бэ айлын гал голомт өшиглөж байгаа юм бэ та энэ гэрээс өөрийн гэсэн эд зүйлээ аваад зайл гэж хэлсэн чам шиг юм дуугуй бай та нарыг бүгдийг чинь цагдаад намайг зодсон гэж хэлнэ гээд миний баруун хацрыг маажаад дээлний захаас б*********** дахин маажих гээд байхаар нь өөрийнх нь цамцны захаар боож түлхсэн. П*********** гэрийн хоймор газар унасан тэгээд би гараад явсан. Дахиж тааралдаагүй. Тэгээд төвөөс хүн дуудаад машинаараа явсан. Би тэнд хоносон гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч А.Пү***********гийн мөрдөн байцаалтад өгсөн: ***********тосгоны Их-гунж гэх газар 2016.01.18-нд хуриманд очоод оройхон болж байхад би шинэ гэр бүл болж байгаа айлд сууж байхад манай нөхөр ***********гаднаас хамар дээрээ шалбарсан цаас наасан байдалтай орж ирсэн. Тэгээд би яасан бэ гэж асуухад П*********** цохилоо гэж байсан. Тэгэхээр нь зөрж гараад Б***********ахын гэрт ороод чи яагаад Б***********ыг цохиж байгаа юм бэ гэж асуухад би Б***********ыг цохиогуй гэж хэлж байсан. Сүүлд П*********** хот яваад утсаар надруу залгаад хурим дээр ***********намайг хэл амаар доромжлоод байхаар нь би цохисон юм аа уучлаарай гэж хэлж байсан. Хуримын өдөр Б***********ах П*********** хоёр хуримын гэрээс орж гараад байсан бид нар Б***********ыг хамар руугаа цохиулаад орж ирснээс хойш удаагүй ***********сумаас ирсэн хүүхний талынхан явсан. Бид ч мөн явсан. Цаг болсон байх ***********бид хоёр О***********ын машинд суугаад ороод ирсэн тэрнээс хойш бид нар Б***********ахын гэрт хэрүүл маргаан болсон юм байна лээ гэх мэдүүлэг/хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Гэрч А.Б***********ийн мөрдөн байцаалтад өгсөн: Б***********гуай ***********тосгоны уугуул иргэн 1980 оноос хойш Ноос угаах үйлдвэр дараа нь оёдлын үйлдвэрт ажиллаж байсан. Зах зээлээс хойш хөдөө мал дээр гарсан. Харгана Их-Гунж гэж газраар мал маллаж амьдарч байгаа эхнэр нь хоёр жилийн өмнө өвчний улмаас нас барсан. Хоёр банди нэг охинтой том банди нь Солонгост байдаг, охин нь Улаан-Уул суманд хүнтэй суусан. Бага банди нь оны дараа хурим хийсэн дуулдсан. Б***********нь оёдлын машин сайн засдаг хэл ам т*********** явдаг юм дуулдаагүй. Нэг их уугаад байдаггүй хааяа мотоцикльтой явж байдаг юм гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Гэрч Б.На***********ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би хуриманд очоогүй. Тэр хурим болсон шөнө 23:00 цагийн үед байх П*********** надаас өөр эрүүл хүн алгаа надаас бусад нь тасарсан байна гэж ярихаар нь манай нөхөр Болд байхгүй байна. машин асахгүй байгаа та өөрөө машинаа б*********** ороод ирээч гэж хэлэхэд би барьж чадахгүй гэсэн тэгэхээр нь та нэг газар нь ороод унтчихаач гэж хэлэхэд би машиныхаа кабинд байна. Утасны цэнэг дуусах гэж байна ирж аваач гэсэн тэгэхээр нь би бандийгаа мотоцикпьтой хүнтэй явуулсан. Манай банди машиныг нь барьж авч ирээд манайд хоносон гэж мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Гэрч Д.Зол***********ын мөрдөн байцаалтад өгсөн: Би нөхөртэйгөө хамт ***********тосгоны Их-Гунж гэх газар 2016.01.18-нд хурим хийсэн үдээс хойш ***********цаг өнгөрөөд хүүхний цай чанаж байхад хадам аавын хамтран амьдрагч П*********** нь манай хуримын гэрт хүн болгон руу хялалзаад хадам аавыг гаръя даараад байна гэж хэлээд нудраад байсан. Тэгээд тэр хоёр гэр рүүгээ орсон. Удаагүй араас нь ***********ах гараад хадам аавынд орсон байсан. Хэсэг байж байгаад ***********ахын хамраас цус гарсан орж ирсэн. Тэгээд манай аав ээж хоёр яасан гэж асуусан дөнгөж хаалгаар оронгуут нүүр рүү П*********** цохичихлоо гэж байсан. Удалгүй хадам аав дээлээ тайлсан амнаас нь цус гарсан орж ирсэн. Хуриманд байсан хүмуус яасан бэ гэж асуухад П*********** гараа атгаад цохичихлоо гэж байсан. Тэгсэн араас нь П*********** араас нь орж ирээд сууж байгаад Улаан-Уул сумын Тоомд байдаг хуриманд ирсэн Баянаа гэх эгчтэй 0,5 граммтай Ерөөл архи хувааж уучих уу гэсэн тэгье гээд тэр хоёр цай уудаг уудаг дунд гарын шаазан аяганд хийгээд хуваагаад ууж байсан. Тэгээд инээж хөөрөлдөж байгаад П*********** гэрээс гараад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 36-37дугаар хуудас/,

Гэрч Б.С*****гийн мөрдөн байцаалтад өгсөн: Миний охин ***********тосгоны Их-Гунж гэх газар айлын бэр болохоор 2016.01.18-нд 16:00 цагт худ талын хүмүүс авч явсан. Түүний дараа би нөхөр,ах, дүү нарын хамт 18:00 цагийн үед араас нь очсон. Бид нарын очиход найр эхлээгүй хадам аав нь болох Б***********, П*********** нар найр болох гэрт сууж байсан. Би тэр хоёрыг хэрэлдэж зодолдож байхыг нь хараагүй. Зодуулж цохиулсан хүмүүс бол тэр хавиар л нэг байсан. ***********нийн төрсөн дүү ***********нь хамар дээрээ цохиулсан байдалтай орж ирэхдээ П***********д цохиулсан гэж ярьж байсан. Намайг бие засах гээд гарахад ороод тараагаад өгье гэж хашхираад байсан. Би тэр П*********** гэдэг эмэгтэйг хүн зодож цохисон асуудлыг хараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Гэрч ***********д*********** мөрдөн байцаалтад өгсөн; Тэнд зодоон болсон талаар бол би мэдэхгүй бид нарыг байж байхад худын талын 50 гаран насны эмэгтэй архи ууж байсан гадаа гэрт Зол***********ын хадам аав болох Б***********гэрт ороод хувцасыг нь тайлаад зодоод байсан гэж манай талаас очсон Улаанаа гэх эмэгтэй ярьж байсан. Найрны гэрт бол зодоон болсон асуудал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,

Гэрч Б.Хишиг***********гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...***********нийд орох гэхэд тэр гэрт хүмүүс чанга чанга дугуаралдаад байхаар нь хэсэг байж байгаад ороход Бат-********* надад хэлэхдээ энэ П*********** авгай миний хамар руу маажлаа гээд нойлын цаасаар хамар орчим газарт дарж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар тал/

Гэрч Ч.У***********гийн мөрдөн бйацаалтад өгсөн: Намайг ээлжинд гарч байхад өглөөгүүр 06 цагт П*********** гэж эмэгтэй На***********тай хамт ирж үзүүлсэн. Огисон чичирсэн толгой өвдөөд байна хоёр гар өвдөөд байна гэж байсан. Тэгээд даралтыг нь үзсэн 150-80 байсан өөрөө даралт тэгж өсдөггүй гэж ярьж байсан. Тухайн үед хурим болсон гэлүү хүнд зодууллаа би хөгшин хүн шүү дээ хөшин хүнийг ингэж зоддог л юм байна гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

Хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 51-56 дугаар хуудас/

Шүүгдэгч Ц.Б***********, *******а*********** нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх-ийн 89-90, 96-97,99-100,103-104 дүгээр хуудас/,

Авдранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтад үзлэг хийж хурааж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, эмчийн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 1474 тоот: П***********гийн биед тархи доргилт, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун сарвуу, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд түлэгдсэн шарх, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн, баруун сарвууны түлэгдсэн шарх нь хэсэг газрын өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 70-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 79 тоот: П***********гийн биед уруулын салстад шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 76-р хуудас/,

Шинжээч, эмчийг байцаасан “дээрх гэмтлүүдийн тархи доргилт, баруун сарвуунд түлэгдсэн шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун сарвуу, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд цус хуралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно” тэмдэглэл /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд байгаа болно.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Б***********, *******а*********** нарыг бүлэглэн 2016 оны ***********дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн ***********тосгоны Их гунж гэх газарт Ц.***********нийн хамтран амьдрагч Х.П***********г бүлэглэн зодож бие махбодид нь тархи доргилт, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун сарвуу, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд түлэгдсэн шарх, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч,

Хохирогч Х.П***********гийн Таднаас Ба*********** гэж хүргэн нь орж ирээд хашхираад намайг хувцасны захаар боосон хувцас урсан тэр үед Б***********одоо боль боль гэж хэлж байсан" гэх мэдүүлэг, гэрч Г.Уянга, Ц.Б***********, Б.А***********г, А.Пү***********, А.Б***********, Б.На***********, Д.Зол***********, Б.Саран, Д.Д***********, Б.Хишиг-***********, Ч.У*********** нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, эмчийн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 1474 тоот: П***********гийн биед тархи доргилт, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун сарвуу, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд түлэгдсэн шарх, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн, баруун сарвууны түлэгдсэн шарх нь хэсэг газрын өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт, Шинжээч, эмчийг байцаасан “дээрх гэмтлүүдийн тархи доргилт, баруун сарвуунд түлэгдсэн шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун сарвуу, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд цус хуралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно” тэмдэглэл зэргээс үзэхэд шүүгдэгч *******а*********** нь Ц.Б***********тэй бүлэглэн 2016 оны ***********дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн ***********тосгоны Их гунж гэх газарт Х.П***********г зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдохгүй, эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч тогтоогдохгүй байх тул шүүгдэгч *******а***********д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Ц.Б***********нь 2016 оны ***********дүгээр сарын 18-ны өдөр, 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр давтан үйлдлээр хамтран амьдрагч Х.П***********г зодож бие махбодид нь тархи доргилт, баруун сарвуунд түлэгдсэн шарх, уруулын салстад шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Х.П***********гийн “... Б***********тэй хамт нэг гэрт хамтран амьдарч байна. 2016 оны ***********дүгээр сарын 18-нд Б***********хүү М*********** нь ***********тосгоны Их гунж гэж газар эхнэр авч хурим хийсэн юм. ...тэгж байтал гаднаас Б***********орж ирээд чи муу миний хүүгийн хурим хүндэлсэнгүй гараад явж байгаа юм бэ гэсэн. ***********нь наад янхан банзлаа зайлуулаач одоо гарга гэсэн Б***********сүх аваад нэг гартаа барьсан би наадахыг чинь алчихъя гээд нөгөө гараараа миний амыг дарсан хамраас цус гарсан. Тамхи татаж байсан тамхины халуун үнс нь баруун гарын эрхий хурууны ард унаж түлсэн. ...Б***********бид хоёр гэр рүүгээ харихад 21 цаг болж байсан гэртээ ороод гадуур хувцасаа тайлаад ороо засаж байсан чинь Б***********хоолны шкабнаас хутга аваад пизда хүүхэн гэхээр нь хутгаар яах гэж байгаа юм бэ гэхэд хутгаа хаяад үснээс зулгаагаад зүүн хацар руу гараараа нэг удаа, дахиад дээд уруул руу гараараа нэг цохиод чамайг алахад яадаг юм гэж хэлээд гэрээсээ гараад явсан” гэх мэдүүлэг,

Хохирогч Х.П***********гийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, эмчийн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 1474 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 79 тоот дүгнэлт, шинжээч, эмчийг байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.***********нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг давтан үйлдсэнд гэм буруутай тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б***********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдал тооцон үзэж, түүнд албадан ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Б***********нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 108-110-р хуудас/ тогтоогдож байна.

Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд шүүгдэгч Ц.Б***********нь 140.000 төгрөг, шүүгдэгч *******а*********** нь 300.000 төгрөгийг хохирогч Х.П***********д тус тус төлсөн байх бөгөөд хохирогч Х.П*********** нь “Ц.Б***********, *******а*********** нарт гомдол санал байхгүй, хохирол нэхэмжлэхгүй, эвлэрсэн болно” гэх нотариатчаар гэрчлүүлсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн ***********дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дугуй захтай урдаа улаан алаг өнгийн дүрс болон бичиглэл бүхий бор саарал өнгийн фудволка 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслахад даалгаж, мөн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримтгүй, шүүгдэгчийг цагдан хоригдоогүй болохыг дурдлаа.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжпэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасныг баримтлан ***********овогт Д***********н Ба***********д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч ***********овогт Ц***********гийн ***********нийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай,
  3.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч Ц.Б***********д 300 /гурван зуу/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч Ц.Б***********нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  5.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн ***********дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дугуй захтай урдаа улаан алаг өнгийн дүрс болон бичиглэл бүхий бор саарал өнгийн фудволка 1 ширхэгийг устгахыг шүүгчийн туслах Б.Мөнхз*********** даалгасугай.
  6.  Эрүүгийн ***********дугаартай хавтаст хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч Ц.Б***********, *******а*********** нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  8.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бат- ***********, *******а*********** нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ЭРДЭНЭ-ОЧИР