| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/140 |
| Огноо | 0016-06-28 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
0016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2016/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалжтус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар :
Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян
Улсын яллагч Л.Отгончимэг
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баянбилэг, Ч.Будхүү
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н***********
Хууль ёсны төлөөлөгч С.Алт***********
Шүүгдэгч ****************** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н***********, ****************** нарт холбогдох эрүүгийн *********** тоот хэргийг 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ******************, Б.Н*********** нар нь бүлэглэн 2016 оны ***********дүгээр сарын 14- ний.өдөр ***********сумын төвд байрлах Соёлын төвийн гаднаас хохирогч Д.***********- Эрдэнийн Мустанг-5 маркийн мотоцикыг хулгайлан авч 800.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч ******************, Б.Н*********** нар нь бүлэглэн 2016 оны ***********дүгээр сарын 14- ний,өдөр ***********сумын төвд байрлах Соёлын төвийн гаднаас хохирогч Д.***********- Эрдэнийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан авч 800.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь Хохирогч Д.***********-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны ***********дүгээр сарын 10-ны орчим хөдөөнөөс Төрмандахын тоглолт үзэхээр орж ирсэн. Тэгээд би тоглолт үзэх гээд соёлын төв дээр очоод гадаа нь мотоциклоо үлдээгээд орж тоглолт үзэж байгаад дуусгаад гарч ирэхэд миний унаж ирсэн мотоцикль алга болсон байсан. Тэгээд би гудамжаар мотоциклио хайж явж байгаад дүү ***********баатар руу залгаад “мотоцикль энд байсан алга болчихлоо” гэж хэлсэн. Тэгэхэд манай дүүгийн ангийн хүүхэд болох ********** гэж залуу “Н*********** гэж Тосон багийн залуу өдөр надтай тааралдахдаа мотоцикльгүй явган явж байсан, тэгээд орой тоглолт тарахын үед нэг мотоцикль унаад суүдэр бараадаад байсан” гэж хэлсэн. Тэгээд “Н*********** Цэцэрлэгийн Могойн голын уурхай явна” гэж ярьж байсан гэсэн. Тэгэхээр нь миний мотоцикль бензингүй болоод байсан болохоср нь ШТС дээр очиж захьсан. Тэгээд би маргааш өглөө нь Нямд*********** гэр болох Тосон баг руу мотоцикпьтой яваад очиход гэртээ ирээгүй байсан... Тэгээд би төв орж банкны үүдэн дээр ирэхэд Н***********той хамт явсан Ш*********** банкны үүдэн дээр байхад нь уулзаад “мотоцикпио авъя” гэхэд “би тэрийг чинь аваагүй, Н*********** авсан” гэхээр нь Ш***********ын утаснаас Н*********** руу залгаад хаана байгааг нь асуухад "ШТС дээр байна” гэхээр нь яваад очиход Н*********** нэг мотоциклтой хүнтэй хамт байж байсан. Тэгээд би Н***********оос “мотоцикпио авъя” гэхэд “айлын хашааны үүдэнд байгаа” гэх^эр нь дагуулаад нөгөө айлыг нь заалгаад нэг танихгүй айлын гадаа очиход миний мотоцикль байсан. Тэгэж очиход мотоциклийн суудлын бүрээс шаврын хаалт, амартизаторын хамгаалалт, хаймар, гэрэл дохио зэргийг нь аваад хаясан, /мөн, банкны тагийг эвдсэн байсан. Тэгээд би Н***********оос эд зүйлийг хаана авч хаясан талаар асуухад худлаа баахан гудамжаар дагуулж яваад хаана хаяснаа хэлээгүй юм. Тэгээд цагдаа дээр авчирч өгсөн юм...Би мотоциклийнхоо банкийг төгрөгөөр, урд шаврын хаалтыг 2.000 төгрөгөөр, хойд шаврын хаалтыг 5.000 тегрөгөөр, урд амаржины хаймрыг 7.000 төгрөгөөр, урд талын дохиог 5.000 төгрөгөөр, шаврын хаалтан дээр байдаг сүүлийг 6.000 төгрөгөөр тус, тус үнэлнэ. Мөн мотоцикль дээр байсан элдсэн ямааны арьсыг 15,000 төгрөгөөр, суудлын хивсийг 20,000 төгрөгөөр тус тус үнэлнэ...Дээрх мотоциклийг маань янзлах 130,000 төгрөг, дээр нь эрж хайсны зардал мөнгөтэй нийлүүлээд 200.000 төгрөгийг буруутай этгээдүүдээс нэхэмжилнэ . Б.Н***********, ****************** нар нь миний хохирлыг бүрэн барагдуулсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно гэх мэдүүлэг/хх- ийн 15-17-р тал/
Гэрч О.Д***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны ***********дүгээр сард.өдрийг нь сайн санахгүй байна . Тэр өдөр Төрмандахын тоглолт ирсэн байсан. Би тэр өдер тоглолт үзэх гэж хөдөөнөөс мотоцикльтой орж ирсэн байсан. Тэгээд 19 цагийн .үед тоглолт эхлэхэд орж үзэж байж байгаад тоглолт дуусахаас өмнөхөн...гадаа гарахад Соёлын төвийн гадаа гарахад гадаа Ш***********, Н*********** нар зогсож байсан...Ш***********, Н*********** нарыг “гудамж руу бууз хийх газарлуу дөхүүлээд өгөөч” . гэж хэлсэн. Тэгэхэд Н***********, Ш*********** нар нэг, нэг мотоцикьтой зогсож байсан. Харин Н*********** бөөн байсан мотоцикл дотроос нэг улаан өнгийн мотоцикль дээр суусан. Тэгээд “би Соёлын төв дотор мотоциклийн түлхүүрийг хаясан байна. Энийг; салгаад өгөөч" гэж Төмөрөө бид нарыг зогсож байхад хэлсэн. Тэгээд Т*********** кундакторын /асаалтын/ 3 утсыг салгаж өгсөн. Тэгэхэд Н*********** мотоц^кль, дээр сууж байгаад асаагаад захиргааны хажуугаар гудамж руу уруудсан...Тухайн үед Ш***********, Н*********** нарыг мотоцикль хулгайлсан гэдгийг мэдээгүй. Маргааш мотоцикль хулгайлсныг нь хүнээс сонссон. Тэр үед би Нямд*********** мотоцикль юм байх л гэж бодсон юм гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/ : Гэрч Г.Н***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны ***********дүгээр сард өдрийг нь санахгүй байна. Манай хадам дүү Ш*********** нэг залуугийн хамт мотоцикльтой ирсэн. Тэгээд Ш***********тай хамт явсан залуу ”дүү нь хөдөө явах гэсэн юм тоглолт үзэж байгаад мотоциклийнхоо банкны түлхүүрийг хаячихлаа. Та энэ мотоциклийн банкыг онгойлгоод өгөөч" гэж ирсэн. Тэгээд би уг банкинд түлхүүр тааруулах гэж үзээд таарахгүй болохоор нь юмаар хөшиж онгойлгож өгсөн. Тэгээд би Ш***********тай хамт явсан залууг зүс таних болохоор "энэ чиний мотоцикль биш байна” гэж хэлэхэд Н*********** гэх Ш***********тай хамт явсан залуу нь “би энэ мотоциклийг аваад 2 хонож байна” гэж хэлсэн. Би тэр залууг мотоциклио сольсон юм байна даа гэж бодсон... гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/
Гэрч Л.О***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Ш***********ын ээжийнх нь ахын хүргэн нь байгаа юм...Тэгээд тоглолт тараад орой 23 цагийн орчимд Н***********, Ш*********** 2 манайд орж ирээд “Н*********** мотоциклийнхоо түлхүүрийг хаячихлаа гэрэлгүй мотоцикльтой” гэж байсан. Тэгээд манайд хоноод өглеө нь манаихаас гараад явсан....Манай хашаанд мотоцикль эвдсэн зүйл болоогүй байх...Хулгай хийснийг нь тоглолт болсоны маргааш нь мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/
Гэрч Б.Пү***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:2016 оны ***********дүгээр сарын 14-ний өдөр ***********сумын Соёлын төв дээр Төрмандахын тоглолт болсон юм. Уг тоглолтыг найз Д***********а, Т*********** нарын хамт үзсэн. Бид 3 тоглолт үзэж байгаад дуусаж байх үед гарахад Соёлын төвийн үүдэнд Ш***********, Н*********** 2 зогсож байсан. Тэгэхээр нь би Ш***********ыг “чи мотоцикльтой явж байгаа юмуу, бид 3 явах гэсэн нэг мотоцикльтой явж байна, чи бид 3-ын нэгийг араараа суул гаад айл руу хүргээд өгөөч” гэж хэлэхэд Ш*********** “тэгье” гэж хэлснээ мотоцикль дээрээ очсон. Тэгээд бид нарыг явах гээд байж байхад Н*********** “би мотоцклийнхоо түлхүүрийг хаячихсан хэдүүлээ цуг уруудъя” гэж байсан. Тэр хооронд би А*********** гэдэг .ахтайгаа уулзаж байхад Н*********** мотоциклио асаасан байсан. Н*********** мотоцикпийнхоо кундакторын утсыг Т***********ээр салгуулан асаасан байсныг Д***********а, Т*********** нараас сонссон. Т*********** надад хэлэхдээ “Н*********** оаргаад өгөөч” гэхээр нь би салгаж өгсөн, тэрнээс биш хулгайн мотоцикь байсан гэдгийг мэдээгүй гэж ярьж байсан .. гэх мэдүүлэг/хх-ийн 24-25-р тал/
Гэрч Ц.Т***********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Бид хоёр Соёлын төвийн гадаа гарсан чинь Н***********, Ш*********** хоёр зогсож байсан...Н*********** гээд залуу, “би, түлхүүрээ хаячихсан" гээд улаан өнгийн мотоцикль дээр суучихсан “яаж асаах вэ” гээд байж байсан. Тэгэхээр нь би кундакторын утсыг нь салгаж өгсөн...Би тухайн үед хулгайн мотоцикль гэдгийг мэдээгүй. Хэрвээ мэдсэн бол кундакторын утрыг нь салгаж өгөхгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н***********д*********** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2016 оны ***********дүгээр сарын 14-ний өдрийн өглөө 11 цагийн үед хөдөөнөөс Цагаан- Уул сумын төв рүү тоглолт үзэхээр орж ирсэн юм... Тэгээд Ш***********тай хамт Соёлын төв орж.тоглолт үзсэн. Ш*********** бид хоёр тоглолт үзээд байж байгаад гарч ирээд саадны хажуу талын мотоциклийн дээр суугаад юм яриад зогсож байхад Соёлын төв дотроос Ш***********ын ангийн 3 хүүхэд гарч ирсэн. Тэр гурван хүүхдийг гарч ирсний дараа юм яриад зогсож байхад Ш***********ын найз ********** нь мотоциклийн рулийг оролдож байгаад утсыг нь салгачихсан... ********** гэдэг банди толгойных нь утсыг салгасны дараа Ш*********** намайг “мотоцикпийг асаа даа’’ гэж байсан. Тэгэхээр нь би мотоциклийг асаахад Ш*********** намайг “миний урд гараад яв” гэж байсан, тэгэхээр нь би урд нь гараад явсан...Би тэр мотоциклийг унаад төвийн гудамж руу ороод явж байхад Ш*********** миний ард талд өөрийнхөө мотоцикльтой дагаад явж л байсан...Тэгэхээр нь Ш*********** бид хоёр хулгайлсан мотоциклио унаад гудамж руу гараад нөгөө хоёр бандийгаа хайгаад явж байхад нөгөө мотоциклийн маань бензин нь дуусчихсан. Тэгэхээр нь мотоциклинд нь бензин хийх гээд Ш***********ын хүргэн ах Н***********ын гэрт очсон. Тэгээд Н*********** ахаар мотоциклийн банкных нь тагийг эвдүүлээд тэндээсээ клонк орж мотоциклиндоо 3000 төгрөгөөр бензин хийлгэчихээд гудамжаар явж байгаад буцаад О******** ахынх нь гэрт очсон. Тухайн өдөр бид хоёр О*********** ахын гэрт хоноглосон. Маргааш өглөө нь 09 цагийн үед босоод хулгай хийсэн мотоциклио унаад бид хоёр гудамж руу гарсан. Бид хоёрыг гудамжинд явж байхад Ш*********** нэг хүнтэй уулзахад тэр хүн нь “та хоёрыг хүмүүс хайгаад байна” гэж байсан. Тэгэхээр нь бид хоёр айсандаа нөгөө хулгайлсан мотоциклио айлын хашаанд орхиод явган өгсөөд О*********** ахын гэрт очсон. О*********** ахын гэрт байж байхад манай ах Д***********над руу залгаад “Эссэ гэдэг ахы****** гэрт хүрээд ир” гэж байсан. .Тэгэхээр нь би ганцаараа яваад очсон. Намайг явж очиход Д***********ах “чи хүний мотоцикль хулгайлсан байна, яаралтай мотоциклийн эзнийг олж мотоциклийг нь өг” гээд надад мотоциклийн эзний утасны дугаарыг нь өгсөн. Тэгэхээр нь мотоциклийн эзнийг утсаар нь дуудаад мотоциклийг орхисон газраасаа авч өөрт нь хүлээлгэн өгсөн. Тэгээд тэр хүн цагдаа дуудсан, би цагдаа ирсний дараа цагдаа руу хамт явсан. Тухайн үед ийм л зүйл болсон . Тэр өдөр Ш*********** намайг ***********ар нэгэн байдлаар айлгаж сүрдүүлээгүй....Хулгай хийсэндээ маш их гэмшиж байна. Уг нь надад хулгай хийх ***********ар нэгэн зорилго байгаагүй... Бид хоёр хохирлоо бүрэн төлж барагдуулж хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх- ийц48-50,57-р тал/
Шүүгдэгч ******************ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны ***********дүгээр сарын 14-ний өдрийн орой 17 цаг өнгөрч байхад гэрээсээ өөрийнхөө улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклтойгоо...явж байгаад гудамжинд Н*********** гэдэг найзтайгаа таарсан. Тухайн үед Н*********** нь явган явж байсан...Тэгээд орой 20 цагийн үед Н*********** ахын гэрээс ганцаараа мотоциклтойгоо гараад Соёлын төв орсон. Намайг Соёлын төв дээр очиход Н*********** Соёлын төвийн гадаа “мотоциклынхоо түлхүүрийг хаячихсан” гээд улаан өнгөтэй Мустанг-5 маркийн мотоциклийн хажууд зогсож байсан...Тэгэхэд Н*********** уг мотоциклийг манулдаж асаасан... Тэгээд Н***********. бид хоёр нөгөө хэдээсээ салаад манай ах О***********ын гэрт очиж хоносон..Уг мотоциклийг авсныхаа орой Н*********** бид хоёр О*********** ахын гэрийн гадаа мотоциклны ард талын хоёр хаймар, хойд талын шаврын хамгаалалтыг авч хаясан. , Н*********** намайг “аваад өгөөч" гэхээр нь би авч өгсөн юм. Мөн уг мотоциклны банкны тагийг манай хүргэн ах Н***********аар эвдлүүлж онгойлгуулсан... Тэгээд маргааш өглөө нь Н*********** нөгөө мотоциклио унаад би өөрийнхөө мотоциклийг унаад манай хүргэн ах Н***********ын гэрт очсон. Н*********** ахын гэрт очих гээд явж байх замдаа Н*********** бид хоёр Н***********д*********** нэг ахтай таарахад “Соёлын төвийн үүдэн дээрээс мотоцикл алга болсон байна, мотоциклоо алдсан хүн нь та хоёрыг сураад явж байна” гэж байсан. Тэгээд Н*********** бид хоёр Н*********** ахын гэрт очсон. Тэндээсээ Н*********** надаас салаад мотоциклоо унаад ганцаараа явсан, би хаашаа явсныг.нь мэдээгүй. Тэгээд би Н*********** ахын гэрт байж байхад Н*********** над руу залгаад Гудамжны дээд талд хүрээд ир" гэж байсан, Тэгээд яваад очсон чинь тэнд баахан залуучууд байж байсан. Тэгэхэд тэнд байсан Н***********д*********** унаж явсан мотоциклийн ********* гэх залуу нь “энэ нөхөр миний мотоциклыг авсан байна, та хоёр нийлж хулгайлсан” гээд бид хоёрыг хэсгийн төлөөлөгчийн байранд аваачиж өгсөн. Тухайн үед ийм л зүйл болсон... Н*********** бид хоёр анхнаасаа тохиролцож мотоцикл хулгайлаагүй...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...Хохирлоо төлж барагдуулсан гэх мэдүүлэг/хх-ийн 52-53, 60-р тал/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 3-4-р тал/
Мотоциклд үзлэг хийж хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 9-11-р тал/
Эд зүйлд шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /XX- ийн 32-33-р тал/
Эд зүйлс үнэлсэн тайлан /хх-ийн 34-р тал/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 61-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх_ нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдөгч ******************, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н*********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг санаатайгаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна, Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч ******************, насанд хүрээгүй шүүгдэгч Б..Н*********** нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн. төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд , шүүгдэгч ******************, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н*********** нарт ял шийтгэл оногдуулахдаа ***********сумын 1, 3-р багийн Засаг даргын тодорхойлолтууд, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын тодорхойлолт, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Мал тооллогын баримт /хх- ийш 63-64, 71-72,75, 78-79-р тал/ болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ******************ын хувьд ногдох хэсгээс эд хөрөнгө хураах нэмэгдэл.ялыг хэрэглэж, харин насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н***********ид эд хөрөнгө хураах.нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр шүүгдэгч нарт хуульд заасан хорих ялыг тус, тус. оногдуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******************, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н*********** нар нь урьд ял
шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73, ,79-р тал/-аар тус тус тогтоогдож байна.
.. .. Эрүүгийн *********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, .бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ш****** овогт Г*********** Ш***********, насанд хүрээгүй шүүгдэгч *********** овогт Б***********Н*********** нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ******************ыг 100.000 /нэг зуун мянга/ төгрөгний эд хөрөнгө хурааж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н***********ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******************т оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н***********ид оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 -д зааснаар ******************т .оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар ******************ын ял эдлэх засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагд***********н газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар насанд хүрээгүй. шүүгдэгч Б.Н***********ид оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан тогтоолыг Хөвсгөл аймгийн цагд***********н газарт нэн даруй хүргүүлэх, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Н***********ийг шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд түүний засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг түүний эмээ, .хууль ёсны төлөөлөгч С.Алт***********ид даалгасугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр
зүйлийн 304.1 -д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах... шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************, *********** нарыг батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ