Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2016/ШЦТ/141

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг

Улсын яллагч Л.Отгончимэг

Шүүгдэгч *************** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ***************д холбогдох эрүүгийн ***********00 тоот хэргийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч *************** нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багийн иргэн Б.Ч***********ы 700.000 төгрөгийг завшсан гэм буруутай.болох нь

Хохирогч Б.Ч***********ы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өглөө ямааныхаа ноолуурыг аваад сумын төв руу орж ирсэн юм.Тэгээд би аймаг явах.гэж байсан манай сумын жолооч Б***********д ноолуураа өгсөн. Урьд өмнө нь би Б*********** жолоочид ноолуураа өгсөн байсан юм. Тэр ноолуурын мөнгө төгрөг болох 1.840.000 мянган төгрөг авсан юм. Тэгээд тэр мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг нь 6-р багийн иргэн Б*********** гэх хүнд зээлүүлсэн. Үлдсэн мөнгө төгрөгнөөс гурил, будаа, хүүхдийн гутал зэрэг болон бинзен авсан гээд бараг 100.000 төгрөг үрэгдсэн гэхэд надад цаана нь 700.000 гаруй төгрөг байсан юм. Тэгээд би өдөр тийш хоёр найз М***********, А*********** гэх хүмүүстэй 2 пиво уусан юм. Пиво уугаад байж байтал Н************* гэх залуу Т*********** гэх хүнтэй хүрч ирээд бас тэнд архи пиво уух болсон. Тэгээд тэнд ууж байгаад М***********, А*********** хоёр яваад өгсөн, Би тэнд Н*************,Т*********** хоёртой үлдсэн байсан. Тэгсэн Н************* намайг хэл амаар доромжилж түлхэж унгаагаад байсан. Би тухайн үед согтсон байсан учир бага сага зүйлийг нь сайн мэдэж байна. Тэгээд тэр хоёр яваад өгсөн. Би хүү рүүгээ ярьж "намайг хүрч ирээд аваач" гэж хэлэхэд удалгүй хүү маань хүрч ирж авсан.Тэгсэн өвөрт байсан 700.000 төгрөг маань алга болсон байсан...Н*********** гэх залуу нь намайг мөнгө төгрөг хүнд өгч байхад Хаан банкны үүдэн дээр харсан байж магадгүй. .Н************* тэр Н*********** гэх залуугаас намайг мөнгө төгрөгтэй гэдгийг мэдсэн байх... Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 13- 14-р тал/

Гэрч Ж.Т***********ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би 2016 оны 4 дүгээр сарын 26-ны орой Ч*********** ах, Н************* ах бид гурав пиво ууж байгаад би ч тухайн үед согтсон байсан учир юу болсныг сайн мэдээгүй. Нэг мэдсэн чинь Н************* ах намайг манай гэрийн гадна хүргэж ирсэн...Тэгсэн Н************* ах манай гэрийн гадна очоод мөнгө лгөгрөг тоолоод байх шиг байсан. Тэр мөнгөнөөсөө "миний дүү наад 280.000 төгрөгөө хадгалж байгаарай гээд надад өгсөн.Тэгээд Н************* ах яваад өгсөн. би ч гэртээ орсон гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/

Гэрч Л.М***********гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Тэр өдөр би өглөө 9 цагийн үед хөдөөнөөс ганцаараа ажил төрөл хөөцөлдөж орж ирсэн. Тэгээд би өдөр 11 цагийн үед сумын урд талд хадам ах Ч***********тай тааралдсан...Ч*********** ах надад мөнгө төгрөг өгч архи дарс авхуулсан зүйл байхгүй. Харин би өөрөө нэг пиво авч өгч байсан. Ч*********** ах ноолуурын мөнгө төгрөг Б*********** жолоочоос авсан гэж хэлж байсан. Надад яг хэдэн төгрөг авсан талаараа хэлээгүй гэх мэдүүлэг/хх-ийн 17-18-р тал/

Гэрч Ц.Б***********ы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 4 дүгээр сарын 26-ны, өдөр хөдөөнөөс сумын төв рүү 15 цагийн үед банкны зээл авах гэж орж ирсэн юм....Орой 17-19 цагийн үед Х*****  банкны үүдэн дээр 3 дугаар багийн иргэн Ч*********** гэх хүнтэй тааралдаж тэр хүнээс мөнгө төгрөг асуутал...Ч*********** гуай хэдэн төгрөг зээлэх юм уу нь гэхэд би 1.000.000 төгрөг зээлээч гээд Ч*********** гуайгаас авсан юм...Ч*********** гуай бага зэрэг согтуу байсан гэх мэдүүлэг/хх-ийн 19-20-р тал/

Гэрч С.А***********ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Тэр өдөр 16 цагийн үед байх сумын. төвийн хойд талд хонио харчхаад гэр лүүгээ явж байтал 3 дугаар багийн иргэн Ч*********** гэх хүн над дээр хүрч ирээд хоёулаа ганц пиво хуваагаад уучихъя” гээд бид хоёр сумын төвийн урд талын хороололд шинээр баригдаж буй хашааны тэнд нөгөө авсан пивоо уусан юм...Тэгсэн удалгүй Н*************, Т*********** хоёр хүрч ирсэн. Тэгээд Ч*********** гуай Т***********д 10.000-20.000 төгрөг өгч байх шиг байсан. Түүгээр нь “пиво олоод ир" гээд явуулж байсан,...Ч*********** гэх хүн 6 дугаар багийн иргэн Б*********** гэх хүнд 1.000.000 төгрөг зээлж байсан. Өөр хүнд бол мөнгө төгрөг өгөөгүй гэх мэдүүлэг /хх-ийн 21 -22-р тал/

Шүүгдэгч ********************ы хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 16 цагийн үед Арбулаг сумын Хаан банкнаас зээл авах гэж очсон юм...Тэнд Ч*********** гэх хүнтэй банкны үүдэнд тааралдсан юм. Тэр үед Ч*********** гуай бага зэрэг согтуу байсан...Тэгээд тэнд Ч*********** гуай өврөөсөө нэг шил архи гаргаж ирээд тэр архинаас нь хувааж уугаад сууж байтал Н*********** гэх залуу нэг машинтай хүрч ирсэн...Би Ч*********** ахаас "та дүүдээ мөнгө зээлүүлээч” гэж хэлэхэд Ч*********** ах "хүний хажууд яриад яахав, хоёулаа зайдуу яръя" гээд бид хоёр зайдуу ярьсан юм...Тэгээд би Ч*********** ахаас мөнгө төгрөг асуутал Ч*********** ах намайг хэл амаар доромжилсон... Би тухайн үед нь Ч*********** ахад “юу яриад байгаа юм” гэж байсан...Тэгээд би Ч*********** ахыг явуулах гэсэн чинь бүр хөл дээрээ тогтож чадахгүй бүр согтуу унаж тусаад байсан. Тэгсэн гялгар уутанд боосон мөнгө нь газар унасан. Тэгэхээр нь би “мөнгө чинь надад байгаа” гээд “миний мотоциклийн араар суучих” гээд хэлэхэд бүр сууж чадахгүй унаж тусаад байхаар нь тэнд нь үлдээчхээд Н*********** гэх залууг гэрт нь хүргэж өгсөн. Н***********ын гэрийн гадаа очоод нөгөө мөнгийг нь тоолж үзэхэд 560.000 төгрөг байсан. Тэгээд тэр мөнгөнөөс нь 280.000 төгрөгийг Н*********** гэх залууд “энэ мөнгийг хадгалж байгаарай” гээд өгсөн. Үлдсэн мөнгийг нь би авсан....Ч*********** ах надад энэ мөнгийг ав гэж хэлж өгсөн зүйл байхгүй. Ч*********** ах намайг газраас мөнгө авсныг харсан. Бүр миний араас “мөнгө аваад явчихлаа" гээд хашгираад байсан...Ч*********** ах миний биед 1.800.000 төгрөг байсан гээд хэлээд байхаар нь би тэр мөнгийг нь гаргаж өгөөгүй юм гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/ зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч ********************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 -д зааснаар бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл.зөв. байна.

Шүүгдэгч ******************** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-р тал/-аар тогтоогдож байна.

 Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Б.Ч*********** нь шүүгдэгч ********************тай эвлэрсэн болох нь 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн ***********00 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй,.шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй;байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286,

290,294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ш****** овогт М***********ын Н*************ыг бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар ********************ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй,

3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах, шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

5.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********************ы батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.АРИУНЖАРГАЛ