Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2016/ШЦТ/142

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :

Нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг

Улсын яллагч Г.Ганхөлөг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б***********

Шүүгдэгч ****************** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******************т холбогдох эрүүгийн ************* тоот хэргийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

 Шүүгдэгч ****************** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Мөрөн сумын 7дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэс баарны орчимд иргэн А.А******ийн амь биед аюултайгаар хүч хэрэглэж Самсунг 6-5 маркийн гар утсыг дээрэмдсэн гэм буруутай болох нь

Хохирогч А.А******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Төрийн банкны төв салбараас гараад М**** банкны хажуу талын Т****** банкны тооцооны төв рүү Э****** нэртэй баарны баруун талын хавчигаар гарах гээд явж байхад хуучин номын сан байсан бор өнгийн дүнзэн байшинтай хашаан дотор эрэгтэй, эмэгтэй хоёр хүн маргалдаад байгаа бололтой эмэгтэй нь “чи зайл” гээд хөөгөөд байх шиг сонсогдож байсан. Тэгээд намайг тэр хашааны хажуу талаар гараад явах гэтэл хашаан дотор хэрэлдэж байсан эрэгтэй хүн хашаа давж гарч ирээд миний араас нэг багшийн нэрийг хэлээд гүйгээд ирсэн. Тэгэхээр нь би тэр хүнд "би тэр багш чинь биш” гэсэн чинь тэр хүн над руу “муу банди минь" гээд дайраад байсан. Дайраад байхаар нь би хойшоо түлхсэн чинь газар уначихсан. Тэгсэн чинь тэр хүн босож ирээд миний куртик, цамц хоёрыг давхар барьж авч намайг заамдаад, заамдсан гараа мушгиад боогоод байсан, Тэгээд би тэр ахын боосон гарыг нь тавиулах гэж нилээн оролдсон. Тэгж байгаад бид хоёр газарт унаад тэр ах миний дээр гараад хоёр гараараа намайг боосон тухайн үед нь надад боолт ороод миний хоёр гар суларсан. Тэгээд тэр үл таних ах боож байсан гараа тавиад миний куртикний халааснаас унасан байсан миний Самсунг 0-5 маркийн гар утсыг газраас аваад зугтаасан. Тэр ахыг зугтаахад хажууд нь бас нэг үл таних ах дагаж гүйсэн. Тэгээд би араас нь утсаа авъя гэж орилсон чинь тоохгүй гүйгээд явчихсан...Миний гар утсыг авч зугтаасан хүн барагцаагаар 45 орчим настай, бор царайтай, туранхай биетэй, 160 сантиметр орчим өндөртэй, хар бараан өнгийн куртиктай, мөн хар бараан өнгийн өмдтэй, бараан өнгийн гуталтай явсан...Миний бусдад булаалгасан гэх гар утас Самсунг 0-5 маркийн хар саарал өнгийн урдаа шилэн наалттай нимгэн гар утас байгаа. Өөр ийм, тийм гээд хэлчих содон шинж тэмдэг байхгүй. Би хулгайд алдсан гар утсаа 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр М********оос хямдрал зарлах үед нь 480.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би хулгайд алдсан гар утсаа одоо 450.000 төгрөгөөр үнэлнэ. Миний хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин миний гар утсыг авч зугтаасан хүн нэлээд их согтолттой байсан...Г*********** гэх хүнтэй хамт гүйсэн тэр ах энэ хэрэгт оролцоогүй. Г*********** гэх хүнийг миний утсыг аваад гүйхэд хамт цаашаа гүйсэн. Үүнээс өөр оролцоо байхгүй. Тэр хүн Г**** гэх хүнийг босож гүйхэд бид хоёр дээр ирж байсан юм... Одоо надад гомдол. санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн дээрэмдүүлсэн гар утсаа буцаагаад авчихсан учир эвлэрлийн гэрээ байгуулсан...гэх мэдүүлэг/ хх-ийн 10-13- р тал/ ...

Гэрч Б.С**************ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай гэрийн ертөнцийн зүгээр зүүн талын хавчиг дотор нэг үл таних залуу явж байсан чинь Г*********** тухайн хүнийг нэрээр нь дуудаад хашаа даваад тэр залуу дээр очсон. Тэгээд очоод нэг хүний нэр хэлсэн чинь нөгөө залуу нь “би тэр багш чинь биш" гээд Г***********ийн нүүр лүү гары****** алгаар түлхсэн. Тэгээд дахиад нүүр лүү нь цохиод Г***********, тэр үл таних залуу хоёр барилцаж аваад хоорондоо ноцолдож байгаад Г***********газарт унасан...Тэгээд Г*********** тэр залууд "би тархины гэмтэлтэй хүн. Чи намайг зодлоо" гээд газраас босож ирэхдээ тухайн залуугийн куртикны захнаас татаж, босож ирсэн чинь маргалдаад байсан залуу газарт унасан. Одоо бодоход Г***********ийг нөгөө залуугийн куртикнийх нь захнаас нь татаж босож ирэхэд тэр залууд боолт орсон юм шиг байгаа юм. Тэгээд тэр залууг босоод ирсэн чинь Г*********** миний хажуугаар маш хурдан гүйгээд гарсан. Яг хаашаа явсныг нь мэдээгүй. Их хурдан гүйж явсан. Тэгээд тэр залуу босож ирж хувцасаа гөвж байснаа жаахан яваад буцаж ирээд “эгч миний утас байхгүй болчихсон байна тэр хүн бид хоёрыг ноцолдож байхад бид хоёрын хажууд унасан юм” гэж хэлсэн...Тэгээд намайг үл таних Залуугийн хамт гэрийнхээ хашааны урд зогсож байгаад буцаж гэртээ ороход Г*********** гэртээ ороод гэрийнхээ хаалгыг дотроос нь цоожилсон байсан. Тэгээд би гэрийнхээ хаалгыг нүдэж онгойлгоод дотор нь ороод Г***********аас "чи хүний утас авчихсан юм уу” гэсэн-чинь утас нь Г***********од байгаа гэж хэлсэн. Тэгээд би “гэрээс гар зайл” гэсэн чинь Т***********ыг олно” гээд гэрээс гарч явсан...Би Г*********** ахаас та хүний утас аваад явчихсан байна. Цагдаа нар ирээд бөөн юм болоод байна гэсэн чинь манай байранд байгаа. Дуугараад байсан. Би мэдэхгүй л гэж байсан. Түүнээс биш би Г*********** ахаас надад өгчих гэж гуйгаагүй. Мөн тэр утсыг манай охинд өгсөн байсан. Надад өгөөгүй...Тэрзалуу надаас асуухдаа“миний утсыг аваад явсан залуу танай хашаанаас гарч ирсэн. Хэн гэдэг юм бэ” гэж асуухын хувьд асуусан. Тухайн үед манай нөхөр байгаа юм гэж хэлэхээс санаа зовоод танихгүй гэж хэлсэн юм. Өөр ***********ар нэг зорилго байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р тал/

Сэжигтэн ******************ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр намайг Эрдэнэс баарны урд талын саадан дотор байж байсан чинь манай төрсөн дүү Г*********** нь нэг үл таних хүнтэй маргалдаад байгаа бололтой зууралдаад газарт уначихсан дээр доороо оролцоод байсан. Тэгээд би тэр хоёрыг салгах гээд очсон чинь Г*********** газраас босож ирээд надад нэг утас өгсөн. Тухайн үед би Г***********ийг ***********ар учиртай утас өгөөд байгааг нь мэдээгүй. Г***********ийг надад утас өгөхөд Г***********тай маргалдаад байсан залуу хараад зогсож байсан

Шүүгдэгч ******************ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 3 дугаар сарын 18-ны.өдөр би өөрийн төрсөн ах Г***********, Г***********ын найз гэх Э******, бас нэг үл таних залуу бид дөрөв мөнгө нийлүүлж байгаад өглөө эрт нэг 0.75 литрийн Монгол стандарт нэртэй архи авч хувааж ууцгаасан...3ах дээр нэлээд их архи уугаад согтсон байсан...тэр өдрийн 17 цагийн орчимд би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар хороонд байрлах Эрдэнэс баарны урд байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн саадан дотор байж байгаад саад наас гараад Эрдэнэс баарны хажуу талын гудамжны хавчиг дотор явж байгаад нэг үл таних залуутай хальт маргалдаж байснаа бүдэг бадаг санаж байна. Тухайн үед би архи уугаад маш их согтсон байсан болохоор юу болсныг одоо сайн санахгүй байна. Би хүн дээрэмдсэн гэдгээ мэдэхгүй байгаа. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өөрөө л хийчихсэн учраас ***********ар архинд буруугаа өгөлтэй нь биш дээ...Би дээрэм хийнэ гэж бодоогүй. Гэхдээ ***********ар ч байсан хүнтэй маргалдахын хувьд маргалдсан...Намайг нэг багшийн нэр. андуураад хохирогч дээр очиход хохирогч уурлаад бид хоёр барьцалдаж авах үед хохирогчийн халааснаас утас нь уначихсан. Тэгэхээр нь авчихсан юм...Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хохирогчоос уучлалт гуйж эвлэрлийн гэрээ байгуулсан гэх мэдүулэг /хх-ийн 54-56-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу „цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч ******************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн;хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч ****************** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-р тал/-аар тогтоогдож байна.

 Шүугдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд,,.согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн ************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, .бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн.байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                             ТОГТООХ  НЬ:

1. Шүүгдэгч Х******** овогт М**********гийн Г***********ийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж бусдын ад хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар шүүгдэгч ******************ийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ******************т оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ******************т .оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61,4-т зааснаар ******************ийн ял эдлэх засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн газарт даалгасугай.. .

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах.шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах .шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Шүүгдэгч ******************ийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.АРИУНЖАРГАЛ