Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2016/ШЦТ/146

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Хохирогч А.Д***********, М.**********************,

Шүүгдэгч *********************,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б***********ын Г**************т холбогдох эрүүгийн**************дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч ********************* нь 2016 оны ***********дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн **** тоотод оршин суух иргэн А.Д*********** байшингийн цонхоор нэвтрэн 2.835.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар багийн ** дугаар байрны гадаа байсан иргэн М.**********************ын авто машинаас 517.000 төгрөгийн эд хөрөнгө, 270.000 төгрөгийг бэлнээр хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн   *******тоотод оршин суух иргэн Т.М***********гийн байшингийн цонхоор нэвтрэн 870.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ********тоотод оршин суух иргэн Г.Д**************ийн байшингийн цонхоор нэвтрэн 9.700.000 төгрөгний эд хөрөнгө, 250,000 төгрөгийг бэлнээр хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ********************* нь 2016 оны **** дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн ****** тоотод оршин суух иргэн А.Д********** байшингийн цонхоор нэвтрэн 2.835.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн ******* дугаар байрны гадаа байсан иргэн М.**************ын авто машинаас 517.000 төгрөгийн эд хөрөнгө, 270.000 төгрөгийг бэлнээр хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн *** тоотод оршин суух иргэн Т.М***********гийн байшингийн цонхоор нэвтрэн 870.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 10-5 тоотод оршин суух иргэн Г.Д**************ийн байшингийн цонхоор нэвтрэн 9.700.000 төгрөгний эд хөрөнгө, 250.000 төгрөгийг бэлнээр хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч *********************ын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "...Сая өршөөлөөр суллагдаж гараад ажил хайгаад олдохгүй, мөнгө, төгрөг, хувцас хэрэг болоод хулгай хийсэн. Хохирогч нараа эд хөрөнгө болон цаг хугацаагаар хохироосондоо уучлал гуйж байна. Би хийсэн хэргээсээ их ичиж байна..." гэх мэдүүлэг,

Хохирогч А.Д******** мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн "...2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ажилдаа яваад өдрийн 14 цагт гэртээ иртэл манай байшингийн зүүн хойд талын цонхоор хулгай ороод эд зүйл алдагдсан байсан...Би 2 нөүтбүүкээ л төлүүлж авмаар байна. Нэг нөүтбүүкийг нь Боловсролын яамнаас багш нарт өгсөн. Нэг нь манай хүүгийн ганц нөүтбүүкбайсан юм. Миний мөнгөн бүсийг хашаа давуулаад шидсэн. Манай эхнэрийн ээмэг, бөгж, кулонийг зах дээр зарсан байсан. Би 2 нөүтбүүкнийхээ үнийг л шүүгдэгчээс гаргуулж авмаар байна..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 46-47 дугаар хуудас/,

Хохирогч М.***********ын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шатанд өгсөн "...Гэрийнхээ гадаа очоод машинаа орцныхоо доор шахаж тавиад орхисон. 10 гаран минутын дараа гарч ирээд машиндаа ороод түрүүвчтэй бичиг баримтаа авах гэхэд түрүүвч алга болсон байсан. Гэр лүүгээ орохдоо хаалгаа дотроосоо цоожлохоо мартсан байсан. Түрүүвч дотор жолооны үнэмлэх, виза карт, иргэний үнэмлэх, бэлэн 270.000 төгрөг, гялгар уутанд боосон саран хэлбэртэй 5.6 гр шар алт, 0.9 гр цагаан алт байсан...Энэ хохирлоо барагдуулж авмаар байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 дугаар хуудас/,

Хохирогч Т.М***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн үед гараад 17 цагийн үед ирэхэд гал тогооны цонхны салхивч нь онгойсон байсан. Ингээд гэрт хулгай орсныг мэдэж цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс дараах эд зүйлс алдагдсан, Мөнгөн аяга дунд гарын 120.000 төгрөгөөр авч байсан, мөнгөн аяга бага гарын 80.000 төгрөгөөр авч байсан, гар утас Скайтелийн ЗКҮ гэсэн бичигтэй, 2014 онд 114.000 төгрөгөөр авч байсан, гар утас Скайтелийн 2015 онд 125.000 төгрөгөөр авч байсан, гар утас Скайтелийн 2013 онд 80.000 төгрөгөөр авч байсан, монётон бөгж, эрэгтэй хүний кольцоо бөгж, 2015 онд 135.000 төгрөөр авч байсан, эмэгтэй монётон бөгж 148.000 төгрөгөөр авч байсан, мөнгөн ээмэг бөгж, кулон, гинжний хослол 50.000 төгрөгөөр авч байсан, мөнгөн хос ээмэг 30.000 төгрөгний үнэтэй, шилэн шигтгээ бүхий гоёлын ээмэг бөгж, гоёлын хүзүүний зүүлт 20.000 төгрөгийн үнэтэй эд зүйлүүдээ алдсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

Хохирогч Г.Д**************ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн үед гэрээсээ гараад 7 цагийн орчим ирэхэд цонхоор маань хулгайч ороод ширээн дээр байсан мөнгөн аяга, шургуулганд байсан хөөрөг, даалин дотор нь байсан 50.000 орчим төгрөг, цонхон дээр байсан монётон бөгж, бурханы тавиур дээр байсан 200.000 төгрөг эхнэрийн маань шургуулганд байсан бугуйвч зэрэг зүйлсийг авсан байсан. Бурхан дээр байсан мөнгө болон хөөрөгний уутан дотор байсан мөнгө нийлээд 250.000 төгрөг болж байгаа... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 57-60 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Т.Д**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Хоёр бөгж зарсан залуугаас 90.000 төгрөгөөр бөгжийг нь авсан. Би хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй хэрвээ мэдсэн бол авахгүй байсан. Уг бөгжийг худалдаж авсан 90.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 62 дугаар хуудас/,

Гэрч Д.Б***********ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Машин руу нэг залуу ороод ирсэн тэр залуу алт мөнгөний дархан мөн билүү гэж асуугаад та ийм юм авахгүй биз гээд бөгж, аяга, бугуйвч хугархай бөгж зэрэг зүйлс гаргаж ирсэн. Эхлээд намайг 400.000 төгрөгөөр авахгүй биз гэхээр нь үгүй гэхэд 200.000 төгрөгөөр авчих гэхэд үгүй гэхэд та 170.000 төгрөгөөр авчхаач яаралтай мөнгөний хэрэг болоод байна гэсэн. Би тэгээд 170.000 төгрөгөөр авсан. Маргааш нь нөгөө залуу утасдаад нэг хөөрөг үзээч гэсэн. Бор шаргал өнгөтэй, дунд гарын шүрэн толгойтой алт болон оюу нуухтай шүрэн толгойныхоо дээд талд мөнгөөр цэцэг шиг юм хийсэн хөөрөг байсан. Мөнгөний хэрэг болоод байна гээд гуйгаад байхаар нь 340.000 төгрөгөөр аваад хот руу шууд гараад явсан. Үнэт эдлэлийн ченж хийдэг Б************** гэж хүнд хөөрөг аягыг нийтэд нь 1.800.000 төгрөгөөр, бугуйвчийг нь мөнгө авдаг хүнд 130.000 төгрөгөөр зарсан. Шинээр машин авах гээд мөнгө хэрэгтэй байсан болохоор би зарсан юм... Би Г************** гэх залуугаас авсан эд зүйлсээ бүрэн бүтнээр нь буцааж олж өгсөн. Тэгэхдээ Б************** гэж залууд мөнгийг нь өгөөд авсан. Б************** ч гэсэн гомдол саналгүй байгаа тул би иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлага алга..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 61- 64 дүгээр хуудас/,

Гэрч М.Б**************ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Б*********** ажлын газар 11 цагийн үед Улаа*********** хотод ирсэн. Тэгээд надад нэг юм үзүүлье гэсэн. Шар манан хөөрөг, мөнгөн аяга байсан. Б*********** 1.800.000 төгрөгөнд л авчих ах нь машин авах гэсэн юм гээд гуйгаад байхаар нь авсан. Уг хөөргийг 1.500.000 төгрөгөөр зарсан, аягыг нь 500.000 төгрөгөөр зарсан... Би Б***********аас худалдаж авсан эд зүйлсээ буцааж олж өгөхдөө мөнгөө авчихсан. Надад ***********ар нэгэн хохирол учраагүй учраас иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлагагүй..." гэх мэдүүлэг/ХХ-ийн 64-68 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Ц.А***********ы 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 95 дугаартай

1. Хэргийн газраас илрүүлсэн 10 дугаартай гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ.

2. Дээрх гутлын мөр нь санд байгаа 1 хэргийн гутлын мөртэй ерөнхий шинж тэмдэгээрээ тохирч байна гэх дүгнэлт /хх-ийн 74-75 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Ц.А***********ы 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 98 дугаартай

1. Хэргийн газраас илрүүлсэн гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.

2. Уг гарын мөр нь **********регистрийн дугаартай Б***********ын Г**************ын баруун гарын алганы дардсаар үүсгэгдсэн байна гэх дүгнэлт /ХХ-ийн 78-79 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч Т.Батжаргалын 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 71 дугаартай

1. Хэргийн газраас бэхжүүлсэн гутлын улны мөр шинжилгээнд тэнцэнэ.

2. Хэргийн газраас бэхжүүлсэн гутлын улны мөр нь *********************ын өмсөж байгаад тайлсан гэх гутлын мөртэй ерөнхий шинжээрээ тохирно гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 87-89 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч Т.БАТЖАРГАЛы 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 74 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 91-93 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-31 дүгээр хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 40, 42 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 41, 42 дугаар хуудас/,

Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 83, 100 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *********************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн **************дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч *********************аас 787.000 төгрөг гаргуулж хохирогч М.**********************од, 2.835.000 төгрөг гаргуулж хохирогч А.Д***********ид, 595.000 төгрөг гаргуулж хохирогч Т.М***********д, 250.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Д**************т, 90.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.Д********** нарт тус тус олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ********************* нь урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 91 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хорих ялаар, Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж ялаа эдэлж байгаад Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаар захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 12 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж сулласан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, шүүгчийн захирамж/ХХ-ийн 125, 177,126-151,178-179 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч *********************ыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 12 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн ба харин ялтай байдлыг өршөөн хэлтрүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцлоо.

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн**************дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 109 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х*******  Б***********ын Г**************ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б***********ын Г**************ыг эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52,6-д зааснаар шүүгдэгч *********************т оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч *********************ын цагдан хоригдсон 109 /нэг зуун ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *********************аас 787.000 /долоон зуун наян долоон мянга/ төгрөг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг 16 дугаар байрны *****тоотод оршин суух ******** М**********од, 2.835.000 /хоёр сая найман зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн ******** тоотод оршин суух Д***** А***********ийн Д***********ид, 595,000 /таван зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн ********** тоотод оршин суух М****** Т*******ийн М***********д, 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн ********* тоотод оршин суух Малчин Г**********ын Д**************т, 90.000 /ерэн мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн ************ тоотод оршин суух *********** Т**********ийн Д********** нарт тус тус олгосугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********************т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 - д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР