| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/148 |
| Огноо | 2016-07-05 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2016/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
Улсын яллагч Л.Отгончимэг,
Хохирогч Н.Ц**************,
Шүүгдэгч *********************нарыг оролцуулан тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 -д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Д*******н ******д холбогдох эрүүгийн ****************** дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Шүүгдэгч *********************нь 2016 оны 03 дугаар сарын 17-ны орой Хөвсгөл аймгийн Түнэл сумын төвд хамтран амьдрагч Н.Ц**************тай харилцан маргалдаж түүнийг цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ,
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *********************нь 2016 оны 03 дугаар сарын 17-ны орой Хөвсгөл аймгийн Түнэл сумын төвд хамтран амьдрагч Н.Ц**************тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.**********ний хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...Клуб очтол байхгүй болохоор нь утас руу нь залгахад айлд гутал сольж байна гэж хэлсэн. Тэгтэл тэр айлын хүн нь миний хажууд сууж байсан юм...Бид хоёр маргалдаад би гараараа цохисон. Тэгээд үснээс нь зулгааж ахынх руугаа дагуулж ороод дахиад цохитол ахын гэрт байсан хүмүүс гараад явсан. Нүүр гарыг нь угаалгаад гараад хүргэн ахын руу очиж хонохоор явсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Ц*****н хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн "...Гудамны үзүүрт хоёр найзтайгаа зогсож байгаад тэр хоёрыг явуулчихаад намайг үснээс зулгааж газар чирээд ахындаа оруулж зодсон. Ахынхаасаа гараад найзынхруугаа үсдэж чирч ороод дахиад зодсон...Өөрөө гадуур тэнэж явж ирчихээд намайг хардах маягтай юм болсон болов уу гэж би бодсон. Бид хоёр одоо эвлэрсэн надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг,
Гэрч Я.Б**********ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн "...Тухайн үед сумын төвд бүжиг болж байсан бөгөөд гаднаас манай дүү ******, Н.Ц**************, С*****, ***********э, нарын хамт орж ирсэн. Тэр үед Н.Ц************** нь цусандаа холилдсон байсан тул гар нүүрийг нь угаалгатал угааж аваад дагалдаад гараад явсан. Манайд лав зодолдсон юм байхгүй . гэх мэдүүлэг /ХХ-ийн 12 дугаар хуудас/,
Гэрч Ч.Г****ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн "...Цагдаа дагуулаад хөдөө гэрт нь очтол манай дүү ч гэртээ, *********************ч гэртээ байсан. Мөрөн рүү дагуулж орж ирэх гэтэл хоорондоо зохицно гээд больцгоосон юм... гэх мэдүүлэг /ХХ-ийн 13 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч, цагдаагийн ахлах дэслэгчийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 226 тоот дүгнэлтэд:
Хохирогч Н.Ц************** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 25 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *********************нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Д.******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хохирогч Н.Ц************** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн **********дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294- 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР