| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/149 |
| Огноо | 2016-07-05 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.Болд |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2016/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
Улсын яллагч *******олд,
Шүүгдэгч Ц.Б********,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц*****н Б********т холбогдох эрүүгийн 20162******** дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Шүүгдэгч ********** нь 2015 оны 08 дугаар сарын 04-ний шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн Л.М***********ын байшинд хууль бусаар нэвтрэн орж Dell маркийн суурин компьютер процессор, LG маркийн гар утас хулгайлж 530.000 төгрөгийн хохирол .учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********** нь 2015 оны 08 дугаар сарын 04-ний шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн Л.М***********ын байшинд хууль бусаар нэвтрэн орж Dell маркийн суурин комльютер процессор, LG маркийн гар утас хулгайлж 530.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч **********ын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "...М*********** гэх айлд очиход гэр нь эзэнгүй байшингийнх нь хаалга цоожтой байхаар нь таазан дээр нь гараад лампирийг нь жаахан газар цөмлөөд байшин дотор орсон. Компьютерийн дэлгэц, процессор, дэлгэц нь хагарсан утас байхаар нь авсан...Би М*********** гуайд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан эвлэрлийн гэрээ байгуулсан....Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,
Хохирогч Л.М***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр манай гэрт хулгай орж суурин компьютерийн процессор, дэлгэц, LG маркийн хар өнгийн утас зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан байсан...Бид хоёр эвлэрлийн гэрээ байгуулсан. Одоо надад гомдол санал байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан... " гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/,
Гэрч Э.М*****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Б******** гэртээ буцаж орж ирснээ о:рны толгойны шүүгээн дотроос хар өнгөтэй нимгэн дэлгэцтэй суурин компьютер, процессорын хамт гаргаж ирснээ авч гараад баруун талд байдаг айлын хашаар уу даваад орсноо буцаж тарч ирэхдээ комьпютергүй хүрч ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Гэрч Б:***********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Б******** манайд байх хугацаандаа айлаас хулгай хийсэн гэж байна лээ. Үүнийг мэдэхгүй байж байгаад саяхан мэдсэн Төлбөрийнхөө талыг нь барагдуулсан гэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Тэрч Х.Э**********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Яг хулгай хийсэн уед нь мэдэхгүй байж байгаад саяхан Их-Уул сумаас цагдаагаас мэдсэн. Б******** багаасаа л манай гэрт байдаг байсан. Ер нь хулгай хийгээд байхгүй ааш зан сайтай, хүнд тусархуу хүүхэд байгаа юм. Хулгай хийх үедээ манай гэрийг сахиж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 17 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн ******************* дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.
Хохирогч Л.М*********** нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв
Шүүгдэгч нъ урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 39 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч нь 21 настай ам бүл 1 ганцаараа амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.
Эрүүгийн ************ дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР