Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2016/ШЦТ/150

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаа С.Дэмбэрэлсамбуу

Улсын яллагч Г.Ганхөлөг, 

Хохирогч Ч.Ч**********

Шүүгдэгч ****************** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г**********ын Л***********д холбогдох Эрүүгийн **********тоот хэргийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол улсын иргэн,

Шүүгдэгч ****************** нь 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Мөрөн сумын 9 дүгээр багийн **********тоотод оршин суух иргэн Ч.Ч**********ийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж 40 литрийн бидон, мөнгөн аяга 3 ширхэг, жижиг мөнгөн гахай, монетон гинж, мөнгөн гинж, мөнгөн бөгж, мөнгөн ээмэгнүүд, мөнгөн бүс, түлээний сүх зэрэг эд зүйл хулгайлан авч 1.020.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол,

Мөн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Мөрөн сумын 9 дүгээр **********тоот хашаан.дотор байрлах иргэн А.*********************гийн эзэмшлийн амбаарнаас макетин хөрөө, цахилгаан хөрөө, дрилль 2 ширхэг, манангийн шар гэрэл 2 ширхэг, автомашины арын гэрлийн таг 2 ширхэг, хөх поошиг, түлхүүр 5 ширхэг, дорцов 4 ширхэг, 220 болон 380 вольтод ажилладаг генератор, таслагч зэрэг эд зүйл давтан үйлдлээр хулгайлан авч 538.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол

Нийт 1.558.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Шүүгдэгч ****************** нь 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Мөрөн сумын 9 дүгээр багийн **********тоотод оршин суух иргэн Ч.Ч**********ийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж 40 литрийн бидон, мөнгөн аяга 3 ширхэг, жижиг мөнгөн гахай, монетон гинж, мөнгөн гинж, мөнгөн бөгж, мөнгөн ээмэгнүүд, мөнгөн бүс, түлээний сүх зэрэг эд зүйл хулгайлан авч 1.020.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол,

Мөн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Мөрөн сумын 9 дүгээр **********тоот хашаан дотор байрлах иргэн А.*********************гийн эзэмшлийн амбаарнаас макетин хөрөө, цахилгаан хөрөө, дрилль 2 ширхэг, манангийн шар гэрэл 2 ширхэг, автомашины арын гэрлийн таг 2 ширхэг, хөх поошиг, түлхүүр 5 ширхэг, дорцов 4 ширхэг, 220 болон 380 вольтод ажилладаг генератор, таслагч зэрэг эд зүйл давтан үйлдлээр хулгайлан авч 538.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол

Бусдад нийт 1.558.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Ч.Ч**********ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд. өгсөн: Манай сургуулийн хүүхдүүд энд нэг хашаа байшинд амьдардаг юм. Манай өөрийн эзэмшлийн хашаа байшин байгаа юм...Би өчигдөр өглөө 13 цагийн орчим Мөрөн рүү орж ирээд байшин, хашаагаараа ортол гадна хашааны хаалга онгорхой байхаар нь гайхаад ортол тамборын гадна цоожийг эвдээд цаад байшингийн хаалганы цоожийг бас эвдээд гэрт ороод цоожтой авдрын цүүг нь хөшиж сугалж хаясан байсан. Дотор нь байсан дээл хувцсыг гаргаад хайрцагтай номнууд байсныг нь гаргаад шидчихсэн байсан юм. Тэгээд би хамар хашааныхаа айлын хүнийг дуудаж гаргаж ирээд “ийм юм болчихсон байна” гэж хэлээд хоёулаа цуг юмаа үзсэн. Манайд бол тэр авдар доторхи юмнуудыг л гаргаж авах юмаа авсан байсан. Өөр юманд гар хүрсэн шинжгүй байсан. Дараахь эд зүйлийг авсан байсан. •Үүнд: ...

1. Байшин дотор байсан дүүрэн устай 40 литрийн бидоныг авсан байсан. Авахдаа тамборын урд шороон дээр усыг нь асгасан байсан юм. Тэр газар нь чийгтэй .байсан. Шинэ 40 литрийн бидон бол 200.000 төгрөг байгаа байх. Манай бидон бол хуучин хэрэглэж байсан ч гэсэн харахад муудаагүй. Яг л байдгаараа байгаа. Доод тал нь 100.000 төгрөгөөр үнэлэх байх.

 2. Авдар дотроос үстэй малгайнд боогоод хийчихсэн байсан энгийн цай уудаг шааза,нгийн хэртэй мөнгөн аяга 3 ширхэг, энэ аягануудын нэгэн дээр нь хүүхдийнхээ нэрийг бичиж дурсгасан хүнд өгөх гээд бэлдчихсэн байсан мөнгөн аяга юм. Дунд гарын л мөнгөн аяганууд юм. Харин нэг аяга нь хуучны үндсэн зузаан мөнгөтэй аяга байсзн- Тэр бичигтэй болон бичиггүй хоёр аяга нь орчин цагийн монгол аяганууд байсан. Орчин цагийн мөнгөн аягануудыг нэгийг нь 150.000 төгрөгөөр авч байсан юм.. Хуучны мөнгөн аяга бол мөнгөнөөсөө илүү мод нь үнэтэй юм гэсэн. Тэгэхээр 300,000 төгрөгөөр үнэлнэ гэж бодож байна.

Эхнэрийн маань гоёл чимэглэлээ хийдэг жижиг цаасан хайрцаганд байсан хайрцаган дотроос Мөнгөн жижиг гахай /түлхүүрний оосорны юм/ авсан байсан. Үүнийг 30.000 төгрөгөөр үнэлнэ.

Монетон хүзүүний гинж /257.000 төгрөгөөр худалдаж авч байсан/. 404.600 төгрөгнөөс 40 хувийн хямдрал гээд авч байсан, 3.5 граммтай гинж байсан юм. Тийм учираас авсан үнээрээ буюу 257.000 төгрөгөөр үнэлнэ

 Мөнгөн гинж /10.000 төгрөгөөр үнэлнэ/

 Мөнгөн гархи 2 ширхэг /тус бүрийг нь 10.000 төгрөгөөр үнэлнэ/

Өрөөсөн мөнгөн 4 ширхэг ээмэг /Өрөөсөн ээмэгнүүд нь хуучны өрөөсөн ээмэгнүүд байсан. Эвлүүлж юм хийлгэнэ гэж хадгалж байсан. Нэг ширхэг өрөөсөн ээмэг нь хуучных байсан учир грамм ихтэй байсан ба нэгийг нь 15.000 төгрөгөөр үнэлнэ/

 Орчин цагийн монгол хүүхдийн мөнгөн ээмэг /25.000 төгрөгөөр үнэлнэ/

 Мөнгөн бүс /250.000 төгрөг/

 Түлээний сүх /15.000 төгрөг /ийг тамбараас аваад явсан байна...Гомдолтой байна. Хулгайчаар миний хохирлыг барагдуулж өгнө үү гэх мэдүүлэг... /хх-ийн 14- 16-р тал/

Гэрч Б.Л***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Хохирогч Ч.Ч********** нь миний нөхөр юм...2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн орчим. нөхөр маань Мөрөнгийн төв рүү ажилтай мөн тэр далимаараа гэрээ эргэж тойрохоор явсан юм. Тэгээд үдээс хойш оройхон нөхөр маань хүрч ирээд” Байшинд хулгай орсон байна. Миний мэдэхийн гурван ширхэг мөнгөн аяга маань байхгүй болсон байна. Авдар ухсан байна. Авдар доторхи юмаа чи үз” гээд би нөхөртэйгөө маргааш өглөө нь орж ирж юмаа бүртгэж үзсэн...Харин маргааш нь буюу намайг орж ирсэн өдөр нөгөө Жаргалант сумын таньдаг жолооч нөгөө өөрт нь бидон зарсан хүнийг б*********** авсан байсан. Тэгэхэд нь би очиход нөгөө бидон зарсан хүн “би энэ бидныг мэдэхгүй, хүн зараад өг” гэхээр нь би харин 20.000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн. Тэгсэнээ манай нөхөрт хоёр, гурван согтуу хүн уначихсан байхаар нь хажууд нь тавьран бидоныг нь авсан юм ярьж байсан. Тэр хүн янз бүрээр л яриад байсан.Тэгэж баригдахдаа энэ хулгай хийсэн хүн машины дохио гэрэл хоёр ширхэгийг барьчихсан явж байсан. Бас л хулгай хийгээд ирж дээ гээд ярьж байсан...Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ мөнгөн бүс алга болсноо мэдэхгүй тэмдэглүүлээгүй орхисон байна лээ...Би хулгайд алдсан мөнгөн бүсээ 250.000 төгрөгөөр одоогоос 9 жилийн өмнө авч байсан. Мөнгөний орц сайтай бүс байсан, Л*********** гэх хүнээс бид оноо л буцааж авсан. Өөр юм аваагүй гэх

мэдүүлэг / хх-ийн 17-19, 20-ртал/

Гэрч Б.Д********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хүн. Тээврийн жолооч нарт “40 литрийн бидон нэг хүн зарна” гэж яваад .түүнийг нь манай сумын хүн тээврийн жолооч С*********** гэх хүн 20.000 төгрөгөөр худалдаж авсан гэж сонссон. Тэгээд тэр нь сүүлдээ хулгайн 40 литрийн бидон, болоод С*********** тэр бидоныг нь буцааж өгсөн гэсэн. Мөн Жаргалант сумын жолооч  нар 40 литрийн бидон зарсан хүн цоо шинэ Орос улсад үйлдвэрлэсэн манангийн шар гэрэл 2 ширхэгийг “зарна” гээд барьчихсан явсан гэж хоорондоо ярьж байсан, Тэр манангийн шар гэрлээ хэнд зарсан гэдгийг би мэдээгүй... /хх-ийн 21-р тал/

Гэрч Ч.С********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2016 оны 3 дугаар сарын яг хэдний өдөр байсныг нь сайн мэдэхгүй байна. Намайг Хөвсгөл аймгийн Жаргалант сум руу хүн тээвэрт явах гээд сумын тээврийн товчоон дээр зогсож байхад үл таних нэг ах сумын машинаар яваад “40 литрийн бидон байна, ааах х.үн.байна уу” гээд асуугаад яваад байсан. Тэгээд би тэр хүнээс “ямар учиртай бидон юм бэ, хэдэн төгрөгөөр зарах юм бэ” гэсэн чинь “ахад нь мөнгө хэрэгтэй болоод 20.000 төгрөгөөр зарах гэсэн юм” гэж хэлсэн. Би тэр хүнээс “40 литрийн бидон чинь хаана байгаа юм бэ” гэсэн чинь "гэрт байгаа, би гэрээсээ очоод аваад ирье” гэж хэлчихээд яваад бараг нэг цаг хэртэй болоод буцаж ирэхдээ 40 литрийн төмер бидон барьж ирсэн...Би хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй. Тэр хүн надад хэлэхдээ гэрээс авчирж зарна. Мөнгө хэрэгтэй байна гэхээр нь авсан юм. Би Л*********** гэх хүний охиноос цагдаатай очоод 20.000 төгрөгөө авчихсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байгүй гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/

Гэрч Ч.Э******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/хх-ийн 23-24-р тал/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 3-5-р тал /

Гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 6, 8-р тал /

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 10-р тал/

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 093 дугаар шинжээчийн дүгнэлт.

Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын улны мөр шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн, газраас фото зургаар бэхжүүлсэн гутлын улны мөр нь шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн ******************гийн гэрээс хураан авсан гэх зүүн хөлийн гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ тохирно. /хх-ийн 28-29-р тал/ Хохирогч А.***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн. Би 2016 оны 3 дугаарсарын 28-ны өдөр хөдөөнөөс ирээд Мөрөн сумын 9-****тоотод байрлах хашаа байшингаа эргэж очиход манай хашааны хаалга онгорхой байсан. Тэгээд хашаан. дотор ороход манай хашааны ертөнцийн зүгээр зүүн талын юм хураадаг зуны амбаарын цоож нь байхгүй хаалга нь хаалттай байсан. Хаалганы цоож нь довжоон дээр байсан. Тэгээд би амбаартаа орж эд зүйлүүдээ бүртгэж үзэхэд манай зуны амбаараас дараахь эд зүйл алга болсон байсан, Үүнд:

  1.  Макетин хөрөө нэг ширхэг /80.000 төгрөг/
  1. Цахилгаан хөрөө нэг ширхэг /80.000 төгрөг/

   3. Дрилл хоёр ширхэг / тус бүр нь 25.000 төгрөг/

4, Таслагч хоёр ширхэг /нэгийг нь 50,000 төгрөгөөр үнэлнэ. Нэгийг нь .... . үнэлэхгүй эвдэрхий байсан юм/

5, 220 болон 380 вольтоор ажилладаг генератор нэг ширхэг /200.000 төгрөг/

 Зил-130 маркийн машины манангийн шар гэрэл 2 хоёр ширхэг /тус бүр

7... Зил-130 маркийн машины арын гэрлийн таг хоёр ширхэг /нийлүүлээд

8. Хайрцаган дотор байсан 5 ширхэг түлхүүр /тус бүр нь 1500 төгрөг/

9. 4 ширхэг дорцов /тус бүр нь 1500 төгрөг/

10- Хөх поошиг /15.000 төгрөг/ зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан байсан. Гомдолтой байна. Л*********** гэх хүн манай байшингаас эд зүйл хулгай хийсэн нь гарцаагүй гэж бодож байна. Энэ хүнээс миний хохирлыг барагдуулж өгнө үү гэх мэдүүлэг / хх-ийн 55-56-р тал /

Гэрч Д.Б*********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/хх-ийн 51- 52-р тал/

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 164 дугаартай: Хэргийн газраас илрүүлсэн гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ. Дээрх мөр нь 38-39 размерын гутлын мөр байна. Дээрх мөрнөөс хүний алхмын онцлог, жинг тодорхойлох боломжгүй. Уг гутлын мөр нь өмөн үйлдэгдсэн 1 хэргийн газрын мөртэй тохирч байна гэх дүгнэлт./хх-ийн 53-54-р тал/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 39-р тал /

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40, 57-р тал/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 42-43-р тал/

Эд зүйлс үнэлсэн тайлан /хх-ийн 62-р тал/

Шүүгдэгч ******************гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны хэдэн сарын хэдний өдөр байсныг сайн мэдэхгүй байна. Намайг өөрийн охин С*************н эзэмшлийн 7****** ХӨВ улсын дугаартай ВИТИС маркийн машинаар таксинд явж байхад Мөрөн сумын 9-***тоот хашааны урд талаас өндөр нуруутай, хөх дээлтэй залуу гар өргөж суусан. Тэгээд дөнгөж өнгөрөөд Мөрөн сумын 9-**** тоот гудамжны үзүүрээс нэг үл таних саравчтай малгайтай куртиктай залуучуудыг суулгасан...Дээлтэй залуу нь *********** нэртэй бүжгийн газар луу орсон. Харин куртиктай залуу нь *********** бүжгийн газрын замын эсрэг талын бүжгийн газар луу орсон. Тэгээд...таксины мөнгөө авах гэсэн чинь бүжгийн газар луу “мөнгөө төл” гээд оруулахгүй байсан...Тэгээд гэртээ харьсан, Тэгээд маргааш нь Мөрөн сумын 9-***** тоотод байрлах хашаан дээр хоёр ч удаа очиход хаалга нь цоожтой байсан. Тэгээд нөгөөдөр нь дахин очиход хашааны хаалга нь онгорхой, дотор нь яваад ороход гэр нь онгорхой байсан. Тэгэхээр нь гэрт нь ороод 40 литрийн бидонтой ус байхаар, нь аваад дотор нь байсан усыг нь гаргаж цацаад Сум хоорондын тээврийн товчоон дээр аваачиж нэг жолоочид 20.000 төгрөгөөр өгсөн...Таксины мөнгө авах гэж тэр айл руу орсон. Надаар таксидсан залуу Мөрөн сумын 9-**** тоот хашааны урд зогсож байсан болохоор тэнд л амьдардаг юм байх гэж бодсон...Өөр бусад эд зүйл аваагүй болохоор төлж барагдуулахад хэцүү байна. Би 2016 оны хэдэн сарын хэдний өдөр байсныг сайн санахгүй байна...Би Мөрөн сумын 9-**** тоотод байрлах хашааны хажуугаар байгаад уг хашаанд орж үзмээр. санагдаад байхаар нь явж ороход хашаан дотор шинээр барьж байгаа байшин болон хашааны баруун талд зуны амбаар байсан.Зуны амбаарын хажууд очиход нь очиход зуны байшингийнх нь цоожны тавыг нь хөшөөд хагас эргүүлсэн байдалтай байсан. Тэгээд намайг тухайн амбаарын хаалгыг нь татахад хаалга нь онгойж байхаар нь дотор нь юу байдаг юм бол гэж бодоод орсон чинь барилгын багаж хэрэгсэлтэй хоосон амбаар байсан. Тэгээд би амбаарт ороод амбаарын хаадганы ойролцоо байсан 2 ширхэг дрилль байхаар нь аваад түүнийгээ гэртээ аваачиж тавьсан...Би тэр амбаараас өөр эд зүйл аваагүй...Надад ямар нэгэн зорилго. байгаагүй. Намайг таксинд явж байхад гар өргөж суусан хоёр залуу тэндээс суусан. болохоор тэнд амьдардаг байж магадгүй гэж бодож ороод эзэнгүй байхаар нь нрг .щирхэг тайрагч, нэг ширхэг дрилль авсан. Энэ миний буруу гэдгийг ойлгож байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг/хх-ийн 33-34, 71-72-р тал/ зэрэг шуүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан, шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг .шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч ******************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар орон байранд нэвтрэн орж. бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна,

Шүүгдэгч ****************** нь урьд ял шийтгэл эдлэж байсан болох нь ял шийтгэсдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хугацаанаас өмнө тэнсан. суллах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 78-87-р тал/ зэргээр тогтоогдож байна. ,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойгтохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар шүүгдэгч ******************гийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй:

Эрүүгийн **********дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, шүүгдэгч ******************гийн цагдан хоригдсон 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 30 сантиметр урттай, өлмийн өргөн нь 10 сантиметр, өсгийн өргөн нь 8 сантиметр хэмжээтэй элэгдэж хуучирсан, хаана үйлдвэрлэсэн өмсгөл тодорхой бус, хагас түрүүтэй, хар хүрэн өнгийн урдаа үдээстэй хос гутлыг шүүгдэгч ******************д буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******************д ял шийтгэл оногдуулахдаа Мөрөн сумын Баян багийн Засагдаргын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын тодорхойлолт, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид эд хөрөнгө:хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь хохирогч Ч.Ч**********ийн 40 литрийн бидон, хохирогч А.*****гийн дирелл, таслагч зэргийг буцаан өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул түүнд ноогдох төлбөрөөс хасч тооцсон болно.

Шүүгдэгчээс хохирогч Ч.Ч********** 1.010.000 төгрөг, хохирогч А.*********д 438.500 .төгрөг гаргуулж тус тус олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ***********овогт Г**********ын Л***********г орон байранд нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар ******************г эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан ******************гийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар ******************гийн цагдан хоригдсон 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцоугай.

5. Эрүүгийн **********дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ******************гээс хохирогч Ч.Ч********** 1.010.000 төгрөг, хохирогч А.***********д 438.500 төгрөг гаргуулж олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 30 сантиметр урттай, өлмийн өргөн нь 10 сантиметр, өсгийн өргөн нь 8 сантиметр хэмжээтэй элэгдэж хуучирсан, хаана үйлдвэрлэсэн өмсгөл тодорхой бус, хагас түрүүтэй, хар хүрэн өнгийн урдаа үдээстэй хос гутлыг ялтан ******************д буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Манлайбаярт даалгасугай:

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.АРИУНЖАРГАЛ