Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2016/ШЦТ/152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунбилэг,

Шүүгдэгч ************** нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн **************т холбогдох эрүүгийн 20162******** дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татсан тогтоолд дурьдсанаар/

Шүүгдэгч ************** нь согтуугаар 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Б*********** сумын Баянхошуу багт иргэн Ц.С***********тай хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож духанд зөөлөн эдийн гэмтэл, хацарт цус хуралт бүхий гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ,

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч ************** нь согтуугаар 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Б*********** сумын Баянхошуу багт иргэн Ц.С***********гтай хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож духанд зөөлөн эдийн гэмтэл, хацарт цус хуралт бүхий гэмтэл санаатай учруулсан болох нь

Шүүгдэгч **************ын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд мэдүүлсэн: "... 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед би нөхөр Г***********ын хамт С****** гэдэг айлд очиход тэдний эхнэр нь Д*******, Б********, С****** гэх хүмүүс архи ууж байсан. Би тэр үед байшингийн таамбарт сууж байсан. Тэгтэл С*********** багш орж ирээд манай гэр рүү орох гээд хаалга руу дөхсөн. Би хамт орох гээд хаалгаа онгойлгох гэж байхад миний татаж онгойлгох гэж байсан хаалга руу нүүрэн тус газраараа мөргөсөн. Тэгээд надтай хэрүүл маргаан хийх гээд байхад нь манай хүү Д******** авч гаргаж явуулсан... Бид хоёр эвлэрсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-33 дугаар хуудас/,

Хохирогч Ц.С***********гийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: "...Би 2016 оны 3 дугаар сарын 16-ний өдөр 14 цагийн орчим гэртээ байж байтал сумын иргэний бүртгэлийн ажилтан Б******* нь над руу залгаад намайг хулгайч аа, хулгайч аа гэж хэдэн удаа хэлээд манай захиргааныхан манай гэрт бүгдээрээ байна хүрээд ир гэж хэлээд утсаа салгасан. Над руу 2 удаа залгасан юм. Над руу Б******* ярихдаа чамайг манайд байгаа хүмүүс хулгайч гээд яриад байна. *******, Д******* нар байна хүрээд ир гэхлээр нь би учрыг нь ольё, болсон асуудлыг хэлж ойлгуулъя гэж бодоод Б*******ынд ортол үүдний амбаарт Б******* шар усны сав дээр суучихсан 1 шил 0.5 литрийн хэмжээтэй Ула************ архи уугаад ганцаараа сууж байсан. Тэгээд би цаад өрөөнд нь хүмүүс байгаа байх гэж бодоод гэрийнх нь хаалгыг таттал Б******* босч ирээд миний араас гараараа толгой руу цохиход би татаж байсан хаалгаа толгойгоороо мөргөсөн. Б******* намайг хэд хэдэн удаа толгой руу цохисон. Тэгээд миний толгой өвдөөд байхаар нь гараараа дарж үзтэл миний зүүн нүдний дээд хэсэг дух орчимд товойж хавдсан байсан. Тэгээд Б******* орилж хашгирч намайг цохиод байж байхад нь цаад өрөөнөөс Б*******ын хүү нь болох Д******** гэдэг хүүхэд нь ирээд манай ээж архи уугаад тасарчихсан байна багш та гэрлүүгээ яваарай гээд намайг хашаанаас гаргаж өгч байхад Б******* араас гарч ирээд хулгайч аа хулгайч аа гэж орилж байснаа за болъё хоеулаа зохицъё гэж орилж байгаа буцаад гэрлүүгээ орчихсон... Б******* нь намайг цохиж хаалга мөргүүлснээс хойш толгой тархи байнга өвдөж байгаа. Би эрүүл мэндээрээ болон сэтгэл санааны хохиролтой байгаа. Мөн миний амьдардаг байсан байшингийн цонхыг бүгдийг нь хагалсан би үүнийг төлүүлж авна...эвлэрэлийн гэрээ байгуулсан. Надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 180 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

  1.  Ц.С***********гийн биед духанд зөөлөн эдийн няцрал,хацарт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2.  Хатуу мохоо зуйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3.  Дээрх гэмтэл нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
  4. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч **************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл зөв байна.

Гэвч хохирогч Ц.С*********** нь шүүгдэгч **************тай сайн дураараа эвлэрсэн болох нь 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ************** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болөх нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгн **************ыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тооцож үзлээ.

Эрүүгийн 20162************204 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй, битуүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

      1. Шүүгдэгч  Б******* овогт Б***********гийн Б*******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч **************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэпг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

         3.  Эрүүгийн 20162*********** тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус, тус дурьдсугай.

       4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1- д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг  гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогцхүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************ын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.НЯМСҮРЭН