| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2024/0389/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/153 |
| Огноо | 2016-07-21 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2016/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү
Шүүгдэгч ***************, М.Б*********** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***************, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б*********** нарт холбогдох эрүүгийн 20162******* тоот хэргийг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт :
Шүүгдэгч *************** нь 2016 оны 02 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн *******тоот хашаанд байсан иргэн П.М*********, Д.Б*********** нарын Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикпь, нийт 2 мотоциклийг давтан үйлдлээр хулгайлж бусдад 2.200.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч М.Б*********** нь яллагдагч **************ыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэнд тус, тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч *************** нь 2016 оны 02 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хөвсгел аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн *******тоот хашаанд байсан иргэн П.М*********, Д.Б*********** нарын Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикпь, нийт 2 мотоциклийг давтан үйлдлээр хулгайлж бусдад 2.200.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч М.Б*********** нь яллагдагч **************ыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэм буруутай болох нь
Хохирогч П.М*********мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ***********сумын Эрхэл гэх газраас бензин авахаар Мөрөн сумын төвд орж ирсэн. Мөрөнд орж ирээд мотоцикльтойгоо таньдаг ахындаа очоод дараа нь Мөрөн сумын 9-*******тоотод *********** гэх ахынд очсон.... Н****** бид нар нэг том пиво авчирч ууж байтал шөнө 24 цаг өнгөрч байхад Х******** ахыг гудамжинд тааралдсан Д******* гэх залуу хүргэж авчирсан. Тэгээд Х********* ах нэлээд согтуу учир унтаад өгсөн. Д******* гэх тэр залуу бид нартай юм ярьж бид нарын авсан пивоноос уусан. Тэгээд би айлд очиж хонохоор гарсан. Тэр айлын хашаанд мотоциклио орхиод ганцаараа явсан юм. Тэгээд өглөө нь *********** ахын эхнэр “мотоцикль чинь алга болсон байна” гэж над руу утсаар хэлсэн. Тэр айлын хашаанд миний мотоцикльтой хамт Б*********** гэх ахын мотоциклийг авч явсан байсан...Миний мотоциклийн бензин банкны тагийг нь эвдэлж хонхойлгосон байсан. Хянах самбар нь хагарсан байсан. Консны гар атгуурын тольны суурь хагарсан байсан. Мөн тормозны педаль нь хугарсан байсан. Урд талын толгойн хар хамгаалагч тахийсан байсан. Дээрх эвдрэл гэмтэл нь Р******** хулгай хийж унаж яваад бид нарыг такситай очиход бид нарын хөлсөлж явсан такси руу мөргөхөд үүссэн гэмтэл юм. Тэгээд миний мотоциклийг хаячихаад зугтаахаар нь явганаар хөөж барьж авсан юм...Р********ас мототикцлийн эвдэрсэн хохиролд 200.000 төгрөг авсан нь үнэн болно. Иймд хохирол гомдолгүй гэх мэдүүлэг/хх-ийн 13-15, 50- р тал/
Хохирогч Д.Б***********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Түнэл сумаас хөдөө гэрээсээ Мөрөн сум руу ах дүү нар, хөгшчүүдтэйгээ золгууд хийхээр орж ирсэн. Орж ирэхдээ өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклио унаж орж ирсэн...Би Б*********** ахын байшинд Н******, Х******нарын хамт хоносон юм. М********* гэх залуу Н****** бид хоёртой хамт пиво ууж байгаад шөнө нь яваад өгсөн. Өглөө нь босоход Н******ын мотоцикль байрандаа хэвээрээ М********* бид хоёрын мотоцикль алга болсон байсан...Би энэ мотоциклийг 2014 онд хүргэн дүү Ө***********ээс 1.500.000 төгрөгөөр авсан. Шинэ шахуу байхад нь авч байсан. Гаалийн бичиг нь олдохгүй байгаа. Улсын дугаар аваагүй байгаа. Хүрэн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль юм. Би мотоцикпио хүлээж авсан. Надад бол нэхэмжлэх зүйл байхгүй байна. ***********ар нэг санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/
Гэрч Г.Б*******хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2016 оны 02 дугаар сарын 19-20-ний орчимд Мөрөн сумын 9 дүгээр хороонд гэр рүүгээ очих гээд өөрийн эзэмшлийн Эксель маркийн машинтайгаа явж байтал гудамжны үзүүрт хөдөөний бололтой дээлтэй 3 залуу гар өргөөд даллаад байхаар нь зогстол 3 залуу машинд суугаад “тэр явж байна, тийшээ орчихлоо” гээд 9 дүгээр хорооны 28-р гудамжийг заагаад “араас нь яваарай” гээд байсан. Тэр залуучууд их сандарсан тэвдсэн байдалтай байсан...Нисэхийн колонк дээр мотоцикль харагдахад миний машинд сууж явсан залуучуудын нэг нь “тэр мөн шиг байна. Араас нь очъё, яваарай" гэхэд нь би хөдлөөд нисэхийн зам дээр явж байтал колонк дээрээс 2 мотоцикль хөдлөөд цаашаа зам руу буугаад явчихсан. Тэгээд нисэхийн зам дээр гараад тэр хоёр мотоциклийн араас нь очтол улаан куртиктэй залуу, дээлтэй залуу хоёр тус бүр нэг, нэг Мустанг-5 маркийн мотоцикпь унаж яваад улаан куртиктэй залуу нь миний машин руу тулж ирээд мотоциклио унагаж орхиод явган зугтаасан. Машинд сууж байсан 3 залуу машинаас буугаад 2 нь тэр залууг бариад авсан. Нөгөө нэг нь нөгөө мотоцикльтэй залууг нь авсан. Ингээд цагдаа дуудаж тэр хоёрыг цагдаа нар ирээд авсан. Ийм л юм болсон гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/
Шүүгдэгч **************ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 18-ны орой манай эхнэр намайг “нэг удаа бүжгэнд ороод ирэхгүй юу” гэсэн...Тэгээд би зүс харсан ахтайгаа архиа ууж дуусгаад бүжгэнд орсон. Бүжиг тараад тэр ах маань согтоод явж чадахгүй байсан тул би гэрт нь хүргэж өгсөн. Гэр нь 9-14 гудамжинд манайхтай ойрхон байсан. Ингээд тэр ахыг хүргэж өгөхөд тэр айлын хүмүүс нь “манайд байрлаж байгаа хүн юм” гэсэн. Тэр гэрт 3 залуу пиво уучихсан сууж байсан. Ингээд тэр 3 залуутай сайн танилцаж пивоноос нь уулцсан...Тэгээд би согтоод орж гараад байсан. Тэгээд би гэртээ харьсан. Ингээд гэртээ ирчихээд би буцаж гарч очоод тэр айлын хашаанаас эхлээд нэг мотоциклийг нь аваад түрж явсаар хашаандаа оруулж тамбортоо оруулсан. Дараа нь дахин очиж нөгөө мотоциклийг нь авчирж тамбортоо оруулж тавьсан байсан. Тэгээд гэртээ ороод унтсан байсан... Гэртээ иртэл манай ах Б*********** мотоцикльтой хөдөөнөөс орж ирсэн. Тэгээд орж ирээд “юун мотоцикль юм” гэхэд нь “би хулгай хийчихсэн байна” гэдгээ хэлсэн. Тэгээд ах “хүний юм аваачиж өг” гэхэд нь “би айгаад байна" гэдгээ хэлсэн...Тэгээд голын урагшаа гаръя гэж бодоод голын урагшаа гарч явтал хойноос машин ирсэн. Тэгээд машин дотроос “алчихъя” гээд хэдэн залуучууд буугаад ирэхэд нь мотоциклийг нь хаяад зугтаасан. Тэр залуучууд намайг бариад авсан. Намайг хэд, хэд цохиж авсан. Хулгай хийх шалтгаан байхгүй. Архи ууснаас л болсон...Яагаад хүний юм авсанаа ойлгохгүй байгаа юм...Ахдаа би хулгай хийсэн гэдгээ хэлсэн. Тэгээд унаад аваачиж өгөхөөр гарч явсан юм. Тэгээд цагдаа нар харагдаад байхаар нь айгаад Мөрөнгийн хойд талаар явсан юм. Хоёр хохирогчийн мотоциклийг хүлээлгэн өгсөн. Хохирлоо барагдуулсан гэж бодож байгаа. Хулгай хийсэндээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 32-33, 37-р тал/
Шүүгдэгч М.Б***********йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 19-20-ний орчим хөдөө гэрээсээ Мөрөн сум руу мотоциклиороо ганцаараа орж ирсэн...Дүүгийндээ ирэхэд манай дүү Р******** хашаандаа хоёр мотоцикль байшингийн тамбор дотор оруулсан байсан. Тэгээд би “юун мотоцикпь юм бэ” гэхэд манай дүү “Би өчигдөр архи ууж яваад хулгай хийсэн байна” гэсэн. Тэгэхээр нь би “аваачиж өгөөч, хүний юмыг" гэхэд “би аваачиж өгч чадахгүй байна” гэсэн.тэгээд бид хоёр мотоциклийг нь орой 17 цагийн орчимд асааж хашаанаас гаргаад 9 дүгээр хорооны гудамжаар явж байгаад төвийн ар талаар явж байгаад 1 дүгээр хорооны колонк дээр очиж бинзен хийгээд гол руу явсан. Тэгээд гол гараад голын цаад талд зогссон. Зогсож байтал нэг жижиг машин ирсэн. Тэгээд мотоциклийн эзэд нь ирсэн...Гадуур явж байгаад “эзэн нь таарчихгүй юм болов уу” гэж дүү Р*******ыг хэлэхээр нь “нээрээ ч тийм юм болов уу” гэж бодоод мотоциклиудыг асааж гадуур явсан...Би өөрөө хуулийн мэдлэг дутмагаас энэ үйлдлийг мэдэгдэх ёстой байсныг мэдэгдээгүй байна. Би өөрийн төрсөн дүүгээ хэрэг үйлдснийг мэдсэн атлаа мэдэгдэж чадаагүй нь миний буруу болсон байна...Надад янз бүрийн санаа бодол байгаагүй. Тухайн үед дүү бид хоёр хоёулаа балмагдсан байсан. Айгаад хэн нэг хүнд хэлж чадахгүй байсан...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 36,39-р тал/
Шүүх хуралдаанаар дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3-5-р тал/
Мотоцикльд үзлэг хийж хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 9-11-р тал/
Эд зүйлд шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 20-р тал/
Эд зүйлс үнэлсэн тайлан /хх-ийн 21-р тал/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2- д зааснаар давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг санаатайгаар хулгайлсан, шүүгдэгч М.Б***********йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1- д зааснаар давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдснийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тус, тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч **************ыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэжучруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч М.Б***********йг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч ***************д ял шийтгэл оногдуулахдаа Мөрөн сумын Үерт багийн Засаг даргын тодорхойлолт, Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /хх- ийн 42-43-р хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан хорих ялыг оногдуулж, гэмт хэргийн *******с учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч ***************, М.Б*********** нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45, 49-р тал/-аар тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн 20162******* дугаартай хэрэгг эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгуй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д******** овогт М*********ийн Р*******ыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр санаатайгаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд, шүүгдэгч Д********* овогт М********гийн Б***********г давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар М.Б***********йг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч **************ыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ***************д оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ***************д оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар **************ын ял эдлэх засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай,
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************, М.Б***********нарын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ