| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2017/0025/Э |
| Дугаар | 26 |
| Огноо | 2017-03-15 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | С.Эрдэнэбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч С.Эрдэнэбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмандах /ҮД:0857/,
хохирогч Г.*******,
иргэний нэхэмжлэгч Г.*******,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Батхуягийн *******т Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2060080528 дугаар, 08/207/0025/Э индекстэй хэргийг 207 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *******,******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо *******, тоотод түр оршин суух,
Багахангай, дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, уг ялаа эдэлж дууссан, регистрийн УР8406027 дугаартай, Боржигон овогт Батхуягийн ******* нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр - согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 206 оны дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 0 цагийн орчимд дүүргийн дүгээр хороо Зэвсэгт хүчний 04 дүгээр ангийн урд зам дээр УБК улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.2-т заасан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх;
мөн дүрмийн 2.7-д заасан Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;
мөн дүрмийн 8.2-т заасан Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэж заасныг тус тус зөрчиж УНИ улсын дугаартай “SHAANXI” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зорчигч Г.*******ын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, УНИ улсын дугаартай “SHAANXI” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлд .460.000 төгрөгийн, УБК улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлд 5.78.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь 206 оны дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн дүүргийн дүгээр хороо Зэвсэгт хүчний 04 дүгээр ангийн урдах засмал зам дээр 04-нд шилжих шөнө 0 цагийн орчимд иргэн Г.*******ын эзэмшлийн УБК улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.2 дахь хэсэг “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”,
мөн дүрмийн 2.7 дахь хэсэг “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,
мөн дүрмийн 8.2 дахь хэсэг “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас УНИ улсын дугаартай “SHAANXI” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Г.*******ын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж, УНИ улсын дугаартай “SHAANXI” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.д .460.000 төгрөгийн, УБК улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.*******т 5.78.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын: “... 206 оны дүгээр сарын 03-ны өдөр гэрээс гарч нүүрс авахаар явсан. Нүүрсээ ачихаар Буян-ын автобусны буудал дээрээс такси барихаар очсон. Хохирогчоос “таксинд явах уу” гэж асуухад өөдөөс “явна” гэж хэлсэн. Хохирогч жолооны ард архи уусан явж байсан. Надад архинаас хийж өгсөн. Би нүүрс авах мөнгөнөөсөө нэг шил архи авч, жолооч бид хоёр хувааж уусан. Тэгээд Нямжигжид ахтай таараад, бид гурав ярилцаж байгаад хадмын гэр лүү хөдөө явсан. Хөдөө хадмын гэрт очихдоо замаасаа нэг шил архи авсан. Хадмын гэрт очиж авч ирсэн архины талыг хувааж ууцгаасан. Хохирогч “харья” гэхээр нь би гэрээс машин руу нь сугадаад авч явсан. Машин дотор түлхүүр нь зоолттой байсан. Хохирогч намайг “машиныг бариад яв” гэж хэлсэн. Хөдөөнөөс руу орж ирээд цэргийн ангийн урд машины зогсоол дээр үлдсэн тал шил архийг уусан. Тэгээд машинтай хөдөлтөл өөдөөс гэрэл гарч “Хово” маркийн машинтай мөргөлдсөн ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.*******ын: “... 206 оны дүгээр сарын 03-ны өдөр би дүү *******ын машиныг “гражид тавина” гэж гэрээс түлхүүрийг авч гарсан. Гадаа Ганболдтой таарч “хамт мод заръя” гэхээр нь хамт явахад 0.33 граммын нэг шил архи авч өгсөн. Тэгээд бид хоёр модоо зараад надад 0.33 граммын архинаас нэг шилийг авч өгөхөөр нь ганцаараа уусан. Би байрны үүдэнд машин дотроо сууж байгаад Ганболдыг Буян-ын буудал дээр хүргэж өгөхөд дахиж 0.33 граммын архи нэг шилийг авч өгсөн. Би таксинд явдаггүй. Тухайн үед таксинд яваагүй байсан. Би *******, Нямжигжид хоёртой таарсан байсныг л санаж байна. Өөр юу ч санахгүй байна. Хохирол төлбөрт .760.90 төгрөгийг нэхэмжилж байна. Би 207 оны 06 дугаар сард нүдний хагалгаанд орно ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Г.*******ын: “... Хохирлын үнэлгээгээр 5.78.000 төгрөгийн үнэлгээ гарсан. Би 5.78.000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Г.*******ын 206 оны 2 дугаар сарын 2-ний өдөр өгсөн: “... 206 оны дүгээр сарын 03-ны өглөө 07 цагийн үед босоод гэртээ байж байгаад цаг өнгөрөөгөөд төрсөн дүү *******ын эзэмшлийн УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг угаахаар гараад машиныг нь унаад угаалга орохоор явж байтал Хангай сервисийн хажууд хуучны танил Ганболд таараад “мод зарахаар явж байна, та авах уу” гэхээр нь би үзэхэд шуудайлсан моднууд байхаар нь үзээд “найз Дашням мод авна гэж ярьж байсан” болохоор Ганболдыг дагуулаад дүүргийн дүгээр хороонд Дашнямын гэрт очоод модоо үзүүлтэл 30 шуудай модыг нь худалдаж авсан. Тэгээд Ганболд “мод зарж өгсөнд баярлалаа” гээд дэлгүүрээс 0.33 литрийн Хараа архи авахаар нь “манай гэрийн гадаа очиж ууя” гээд 35 дугаар байрны гадна ирээд машинаа тавьчихаад манай гэрт ороод бид 2 архиа хувааж ууж дуусгахад 3 цаг болж байсан. Тэгээд дахиад Ганболд дэлгүүрээс 0.33 литрийн Хараа архи авч ирээд тэрийгээ бид 2 хувааж ууж дуусгаад 4 цаг өнгөрч байхад би Ганболдыг гэрээсээ хамт гаргаж өгөөд явуулсан. Тэгээд би дотроо машин угаана гэж бодож байсан тэрнээс хойш юу ч санахгүй байгаа. Нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрсэн. ... Огт танихгүй. Эмнэлэгт ирээд ухаан ороход шал танихгүй залуу “хамт явсан” гэж ярьж байсан. Хаана, хэзээ уг 2 залуутай таараад яаж яваад осолд орсон талаар огт мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,
207 оны 0 дүгээр сарын 6-ны өдөр өгсөн: “... Надад өмнөх мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл алга. ... Би бас сайн санахгүй байна. Учир нь архиндаа нэлээн согтсон байсан. Ямар ч байсан бид 2 модоо зарах гээд явж байхдаа дэлгүүрээс Ганболд 0.33 литрийн Хараа архи аваад тэрийгээ хувааж уусан ба Дашнямын гэрт очоод модыг нь зарчихаад буцаад автобусны буудал дээр ирсэн. Тэгээд ер нь бол сайн санахгүй байна. Гэртээ ирж архи уусан болов уу гэж бодож байна. Би архи ууж байхдаа гэртээ харина гэж бодоод л байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Г.*******ын 207 оны 0 дүгээр сарын 7-ны өдөр өгсөн: “... 206 оны дүгээр сарын 03-ны өглөө найзуудын хамт цагийн үед “Монел” амралтын газрын ойролцоо загасанд яваад орой 6 цагийн үед гэртээ ирэхэд байрны урд тавьсан байсан миний өөрийн эзэмшлийн дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байхгүй байхаар нь ******* ахыг унаад явсан юм болов уу гэж бодоод гэртээ орсон. ... Тэгээд маргааш нь буюу 206 оны дүгээр сарын 04-ний өглөө 07 цагийн үед унтаж байтал над руу гэмтлийн эмнэлгээс залгаад би болсон асуудлыг мэдсэн. ... Би машинаа үнэлгээний компаниар орж үнэлүүлсэн нийт 5.78.000 төгрөгийн үнэлгээ гарсан, энэ зардлаа нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Д. 207 оны 0 дүгээр сарын 3-ны өдөр өгсөн: “... 206 оны дүгээр сарын 04-ний өдөр 9 цагийн үед ажлаа тараад хүргэн дүү Батзоригтын гэрт очоод 2.5 литрийн Боргио нэртэй пиво хоёулаа хувааж ууж дуусгаад буцаад 20 цагийн үед гараад гэр лүүгээ харихаар Бадралын гудмаар доошоо уруудаад алхаж явтал цагаан өнгийн приус маркийн автомашин зогсож байсан ба дотор нь манай хүргэн дүү ******* суучихсан намайг дуудахаар нь яваад очтол жолоочийн сандал дээр нэрийг нь сүүлд мэдсэн *******, хажуу сандал дээр нь ******* суучихсан байсан. Тухайн өдөр манай эхнэр хагалгаанд ороод гарсан ба ******* надаас “манай эхнэрийн хагалгаа гайгүй юу” гэж асуухаар нь “гайгүй” гэж хэлсэн чинь ******* “тэгвэл хоёулаа ээж дээр очоод хэл хүргэчхээд ирье” гэж хэлэхэд нөгөө жолооч “хаашаа юм бэ” гээд “замаа заа” гээд ******* урд сууж явснаараа замаа заагаад ээжийн гэр байх Сайханы саравч руу явсан. Замдаа би жолоочид “бензин хийчих” гэж хэлээд 5.000 төгрөг өгөөд хэд хоног эхнэрээ хагалгаанд орохоос нь өмнө сахиад нэлээн ядарсан байсан учир унтчихсан. Тэгээд 22 цагийн үед байх нэг сэрэхэд дүүргийн дүгээр хороо Сайханы саравч гэх газар байдаг манай ээж Базарын гэрт ирээд зогсохоор нь сэрээд нөгөө 2 буугаад ээжийн гэрт орсон ба би бие засчихаад архи үнэртэж магадгүй гэж бодоод гадаа хэсэг салхинд зогсож байгаад араас нь ортол ээж цай чанаж байсан ба *******, ******* ах 2 нэг шил архиа задлаад ууж байсан ба бид 3 архиа хувааж уугаад бараг талд нь орж байтал ******* ах “явъя” гэхэд би “хоночихоод явъя” гэхэд “үгүй явна” гээд тэгээд бид 3 босоод гарах гэтэл ******* ах ширээн дээр байсан шил архиа аваад гэрээс гарах гэж яваад нэг унасан. Тэгээд ахиад хаалгаар гарч яваад ахиад нэг унахад ******* өргөөд гаргасан ба араас нь гарахад тэр 2 машиндаа суучихсан байхаар нь машины хаалгыг онгойлгоод дотогшоо ороод суухад ******* жолооны ард суучихсан, ******* хажуу сандал дээрээ сууж байсан. Тэгээд ******* машиныг бариад ээжийн гаднаас хөдлөөд жаахан явж байгаад Байтаг богд амралтын ойролцоо зогсоод авч гарч ирсэн тал шил архиа бид 3 хувааж уусан ба ******* ах голын хайрцагнаасаа Их тайга нэртэй 0.75 литрийн шил архи гаргаж ирээд тэрийг бид 3 хувааж ууж дуусгаад шөнийн 0 цагийн үед байх ******* машинаа бариад хөдлөөд явсан ба би тэгээд архиндаа согтоод унтаад өгсөн. Тэгээд нэг л мэдэхэд тас хийтэл дуугараад машины таазанд толгойгоо цохиод сэрээд хартал урдаас баахан том оврын автомашинууд явж байсан ба машин шууд жалга руу онхолдсон. Тэгээд машины 4 дугуй дээшээ хараад зогсчихсон би “зүгээр үү” гэж асуухад хоёулаа юм дуугарахгүй байсан ба арын хаалга онгойчихсон байхаар нь би тэрүүгээр нь мөлхөөд буутал ******* “ёо ёо” гээд дуугараад зам дээр явж байсан, нэг ирээд тусалж машинаас гаргаад эмнэлэг, цагдаа дуудаад байж байтал удалгүй цагдаа нар үзлэг хийгээд эмнэлэг ******* ахыг аваад явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-33 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн 206 оны 2 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... Би өөрийн төрсөн ах Хишигдэлгэрийн эзэмшлийн УНИ улсын дугаартай “Шаншие стивир” маркийн том оврын ачааны автомашиныг барьдаг юм. 206 оны дүгээр сарын 04-ний өдөр Багануур дүүрэг орж нүүрс ачаад 8 цагийн үед гараад дүүрэгт шөнийн 0 цагийн үед орж ирсэн байх, 04 дүгээр цэргийн ангийн урд замаар өгсөж явтал урдаас цагаан өнгийн приус маркийн автомашин маш хурдтай зам голлоод ирэхээр нь би тормоз гишгээд хурдаа хастал нөгөө приус буцаад эгнээ лүүгээ орсон ба миний хажуугаар зөрөөд л шууд “тас няс” гээд дуугараад явсан. Тэгээд би машинаа шууд явж байсан байрандаа зогсоогоод буухад нөгөө приус замын урд талын жалга руу ороод онхолдсон байхаар нь гүйж очоод арын хаалгыг нь онгойлгоход дотроос нь хар савхин куртиктэй, цагаан өнгийн малгайтай цамцтай 2 залуу мөлхөөд гарч ирсэн ба тухайн 2 залуугаас архи маш их үнэртэж байсан. Тэгтэл нөгөө залуу явах гэхээр нь “байж бай, эмнэлэг дуудсан байна” гэхэд хар савхин куртиктэй залуу нь “наад машин чинь бид 2-т ямар ч хамааралгүй, бид 2 замаас суусан юм” гэхээр нь “байж бай, эмнэлэгт үзүүл ээ” гээд машиных нь хажууд суулгасан. Тэгтэл жолоочийн эсрэг талын сандалд сууж явсан ахимаг насны эрэгтэй хүн дуугарахгүй машинаасаа ч гарч ирэхгүй байхаар нь “хөдөлгөж болохгүй шүү” гэж хэлээд байж байтал эмнэлэг ирээд жолоочийн эсрэг талд сууж байсан хүнийг гаргаж ирэхэд толгойноос нь цус гарсан байдалтай байсан ба эмч үзээд нөгөө 2 залуугийн хамт аваад яваад өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд хэмжилт, үзлэг хийж дуусаад хэлтэс дээр бид нарыг авч ирсэн. ... Намайг очоод хаалгыг онгойлгоход хар савхин куртиктэй залуу жолооч талын сандал дээр сууж байсан ба арын сандал дээр цагаан малгайтай цамцтай залуу сууж байгаад тэр 2 мөлхөөд буугаад ирсэн. Харин жолоочийн эсрэг талын сандал дээр сууж байсан ахимаг насны эрэгтэй хүн нэлээн гэмтэлтэй эмнэлэг иртэл машин дотор байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.гийн 207 оны 0 дүгээр сарын 6-ны өдөр өгсөн: “... Би ойрын гэрэл дээрээ тавьсан явж байсан. Эхлээд урсгал сөрөөд ороод ирэхээр нь би зогсох гээд хурдаа хасахад буцаад урсгалдаа орсоноо миний хажуугаар зөрөхдөө миний машины зөв талын гол хэсэгт мөргөөд түс хийгээд дуугараад л цаашаа жалга руу онхолдсон. Миний бие ах Хишигдэлгэрийн эзэмшлийн УНИ улсын дугаартай том оврын ачааны тээврийн хэрэгслийг барьж ажил хийдэг. Уг тээврийн хэрэгслийг осол гарах үед би жолоодож явсан. Хишигжаргал ах уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцох боломжгүй учир намайг оролц гээд өөрийн хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн. ... Одоо надад нэмж хэлэх зүйл алга би өөрөө тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн “Вендо” ХХК-иар .460.000 төгрөг үнэлүүлж үнэлгээг өгсөн байгаа. Үнэлгээн дээрх зүйлээ нэхэмжлэнэ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-4 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Д.гийн 206 оны 2 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “... Би *******тай 2004 онд танилцаад 2005 онд манай том хүү Хүсэл-Эрдэнэ төрсөн ба бид хоёр ах, эгчийнхээ гэрээр амьдарч байгаад 2007 онд тусдаа гарч нэг гэрт орж амьдарсан. Бага хүү маань 2009 оны 05 дугаар сарын 2-ний өдөр төрсөн ба одоо бид хоёр 2 хүүхэдтэй амьдардаг. Манай нөхөр ******* 984 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дүүрэгт төрсөн. Бага насаа аав ээжийн гар дээр хүмүүжсэн, сургуульд огт сураагүй, одоо бичиг үсэг мэдэхгүй, юм уншиж чаддаггүй. Манай нөхөр зан байдлын хувьд элдэв муу авир ааш байхгүй, их дөлгөөн, чимээгүй байж байдаг, барагтай л бол юм дуугардаггүй хүн, найз нөхөд ч цөөнтэй. Архи хааяа нэг уудаг, тамхи бол татдаг. Гэхдээ миний нөхөр гэр бүлдээ хайртай, ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Миний бие элэгний сирроз өвчтэй учир ажил хийж чаддаггүй, байнга эм тариа авч хэрэглэж байдаг ба 2 хүүхэд маань жоохон нялх байгаа учир манай нөхөр л ажил хийж гэрээ авч яваа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 206..6-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №534 тоот:
. Г.*******ын биед зүүн шилбэний далд хугарал, баруун, зүүн духны дэлбэнгийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор, доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугарал, дух зүүн дээд зовхи, зүүн зулайд шарх, хоёр нүдний зовхи, зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамрын нуруу, зүүн хацар, шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч До.Золзаяагийн 206..09-ний шинжээчийн №9604 тоот:
. Шинжилгээнд ирүүлсэн “ХΙ/04 Б.*******” гэсэн хаягтай цусанд 3.3 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3.3 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 49 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч До.Золзаяагийн 206..09-ний шинжээчийн №9602 тоот:
. Шинжилгээнд ирүүлсэн “*******” гэсэн хаягтай цусанд 3.6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3.6 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 52 дугаар тал/,
Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахмад Л.Дэлгэрсайханы 206 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн №32 тоот:
. Зам тээврийн осол гарах болсон үндсэн шалтгаан нь УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, эсрэг урсгал сөрснөөс зам тээврийн осол гарсан байна.
2. УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.2-т заасан “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, мөн дүрмийн 2.7-д Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж эрхийн үнэмлэхгүйгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад эсрэг урсгал сөрснөөс Б.гийн жолоодож явсан УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, онхолдсон байна. УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б. нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.
3. УБК , УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд мөргөлдөх үедээ ямар хэмжээний хурдтай явсныг тодорхойлох боломжгүй байна.
4. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
5. Асуулт ойлгомжгүй тул хариулах боломжгүй байна.
6. ТPS сангаас шүүхэд Батхуягийн ******* /УР8406027 регистрийн дугаартай/ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, Батхүүгийн нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ВС ангиллын 535398 дугаарын үнэмлэхтэй, үнэмлэх хүчинтэй байна.
7. Дүгнэлт гаргах явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 55 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад яллагдагч Б.*******ын 207 оны 0 дүгээр сарын 3-ны өдөр өгсөн: “... 206 оны дүгээр сарын 03-ны өдөр 5 цагийн үед гэртээ нүүрс авахаар ганцаараа гараад “Очир” төвийн хажуу талын нүүрс зардаг хүмүүс дээр очоод үнэ хөлсөө тохироод буцаад доошоо явж такси авч ирэхээр “Буян-” худалдааны төвийн урд цагаан өнгийн приус маркийн автомашин зогсож байхаар нь очоод “таксинд явах уу” гэхэд “суу явна” гэхээр нь суугаад “Очир худалдааны төвийн цаана байдаг нүүрс зардаг хүмүүсээс нүүрс авах гэсэн юм” гэхэд хөдөлсөн. Тэгтэл жолооч нь согтуу архи үнэртүүлчихсэн хөлнийхөө хажууд 0.5 литрийн Хараа архи талаасаа дээгүүр хэмжээтэй тавьчихсан явж байсан ба надаас “дүү 00 татах уу” гэхээр нь “тэгье” гэхэд дээшээ өгсөж явж байгаад замаасаа гараад “Сод Монгол” колонкийн хажууханд зогсоод нөгөө ах архинаасаа 00 граммын хуванцар аяганд хийж өгөхөөр нь уучихаад нөгөө ахад хийж өгөөд тэр архиа хувааж уугаад бараг дуусах гэж байхад хажуу гудамнаас хүргэн ах Нямжигжид уруудаад ирэхээр нь дуудаад “юу хийж яваа юм бэ ах” гэхэд “ах нь эхнэрээ эргэчихээд ирж байна, өнөөдөр хагалгаанд ороод гарлаа” гэхээр нь “та хойшоо суучихгүй юу” гээд суулгахад нөгөө жолооч надаас “ахдаа шил архи аваад өгчих” гээд гуйгаад байхаар нь би нүүрс авах гэж байсан мөнгөөрөө 0.75 литрийн Сайхан нэртэй архи аваад тэрийгээ бид 3 хувааж уугаад сууж байхад Нямжигжид ах “хөдөө явчихаад ирмээр байна, ээжийнд очъё” гээд таксины жолооч ахтай “мөнгийг нь өгнө” гээд тохиролцоод мөнгө өгч байх шиг байсан. Тэгээд бид 3 хөдөө хадам ээжийнх рүү нь явсан ба замаараа цайзын дэлгүүрээс боорцог, ундаа, 0.75 литрийн ямар нэртэйг нь санахгүй байна шил архи аваад хөдөө хадам ээж Базарын гэрт 2 цагийн үед очсон байх, гэрт ороод цай уучихаад архиа задлаад бид 3 хувааж уугаад бараг талдаа орж байхад жолооч ах “явъя” гээд босоод гарах гэхэд жолооч ах архиндаа нэлээн согтсон бүдэрч унахаар нь би өргөж босгоод машинд нь суулгахад намайг “машинаа бариад яв” гээд түлхүүрээ өгөхөөр нь би аваад Нямжигжид ах ард суугаад нөгөө ахыг хажуудаа суулгаад би машиныг нь бариад дүүрэгт ирсэн. Тэгээд цайз захын хажууханд явж байтал Нямжигжид ах араас “энд архи байна шүү дээ” гээд тал шил архи гаргаад ирэхээр нь “за тэгвэл ууя” гээд 04 дүгээр цэргийн ангийн зогсоол руу орж зогсоод тал шил архиа бид 3 хувааж ууж дуусгаад би машинаа бариад Нямжигжид ахыг буулгахаар хөдлөөд зам руу ороод доошоо явж байтал урдаас нэг гэрэл гарч ирээд л онхолдсон. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэг дээр хэвтэж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-9 дүгээр тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар тал/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 0 дугаар тал/,
Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан байдал /хх-ийн -2 дугаар тал/,
УБК улсын дугаартай, “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 28 дугаар тал/,
42-50 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн “Вендо” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн “нийт шууд зардлын дүн .355.000, үнэлгээгээр тогтоогдсон дүн .460.000” гэсэн хавсралт /хх-ийн 57 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 58 дугаар тал/,
УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн “Вендо” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн “нийт шууд зардлын дүн 4.865.000, үнэлгээгээр тогтоогдсон дүн 5.78.000” гэсэн хавсралт /хх-ийн 60 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6 дүгээр тал/,
УБК улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн машины эвдрэл, гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 63-73 дугаар тал/,
Хохирогч Г.*******ын гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 93-08, 68 дугаар тал/,
Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 09 дүгээр тал/,
Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй талаарх Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа болон дүүргийн замын цагдаагийн албаны тодорхойлолт /хх-ийн 0 дугаар тал/,
Б.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн -3, 6, 39-42 дугаар тал/,
Б.*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 4 дүгээр тал/,
Гомбожавын *******ын эзэмшлийн УБК улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 46 дугаар тал/,
“Дун Экс” ББСБ-ын нэр дээрхи Батхүүгийн гийн эзэмшлийн УНИ улсын дугаартай “SHAANXI” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 6 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.гийн тус шүүхэд гаргасан “... Б.*******т холбогдох хэргийн иргэний нэхэмжлэгч Б. миний бие нь 207.03.5-ны өдрийн 0 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг мэдлээ. Миний эд хөрөнгөд .460.000 төгрөгийн хохирол учирсан ба үүнийг Б.*******аас нэхэмжлэхгүй, мөн түүнд гомдолгүй. Иймд шүүх хуралд биечлэн суух шаардлагагүй гэж үзэж байна. Намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү. Б.*******т хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсье ...” гэх хүсэлт /хх-ийн 202 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд , Багахангай дүүргийн прокурорын газраас Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь Багахангай, дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар үндсэн ял болох 5 сар баривчлах ялаа 2009 оны 08 дугаар сарын 9-ний өдөр эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
“Вендо” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр УНИ улсын дугаартай “SHAANXI” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч иргэний нэхэмжлэгч Б.д .460.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Б. нь тус шүүхэд уг хохирлыг нэхэмжлэхгүй, мөн түүнд гомдолгүй гэсэн хүсэлт гаргасан тул хүсэлтийг хүлээн авч .460.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.*******аас гаргуулаагүй болно.
“Вендо” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр УБК улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч иргэний нэхэмжлэгч Г.*******т 5.78.000 төгрөгийн хохирол учирсаныг шүүгдэгчээс гаргуулах,
хохирогч Г.******* нь эмчилгээний зардалд баримтаар .837.20 төгрөг нэхэмжилсэнээс нотлох баримтын шаардлага хангаагүй 70.300 (хх-06-07) төгрөгийг хасч, нотлох баримтын шаардлага хангасан .766.90 (хх-00-08) төгрөгийг мөн түүнээс гаргуулахаар шийдэв.
Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Б. “автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон .460.000 төгрөгийг Б.*******аас нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэсэн, хохирогч Г.******* цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299, 30 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
. Боржигон овогт Батхуягийн *******ыг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Батхуягийн *******т Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасч, 3 (гурав) сар 0 (арав) хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дүгээр зүйлийн 5. дэх хэсэгт зааснаар Б.*******т оногдуулсан 3 сар 0 хоногийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 505 дугаар зүйлийн 505., 50 дугаар зүйлийн 50. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас 5.78.000 (таван сая долоон зуун наян нэгэн мянган) төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.*******т,
.766.90 (нэг сая долоон зуун жаран зургаан мянга есөн зуун арван) төгрөгийг гаргуулан хохирогч Г.*******т тус тус олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Б.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Б. “автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон .460.000 төгрөгийг Б.*******аас нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэсэн, хохирогч Г.******* цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 207 оны 03 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ