Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

            улсын яллагч С.Эрдэнэбаяр,

            шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмандах /ҮД:0857/,

            хохирогч Г.*******,

            иргэний нэхэмжлэгч Г.*******,

            шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас овогт ийн *******т Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *******8 дугаар, 108/2017/0025/Э индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо *******, тоотод түр оршин суух,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, уг ялаа эдэлж дууссан, регистрийн дугаартай, овогт ийн ******* нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 01 цагийн орчимд йн урд зам дээр улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.2-т заасан Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх;

мөн дүрмийн 2.7-д заасан Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;

мөн дүрмийн 8.2-т заасан Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэж заасныг тус тус зөрчиж улсын дугаартай “SHAANXI” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зорчигч Г.*******ын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, улсын дугаартай “SHAANXI” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлд 1.460.000 төгрөгийн, улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлд 5.781.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн йн урдах засмал зам дээр 04-нд шилжих шөнө 01 цагийн орчимд иргэн Г.*******ын эзэмшлийн улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.2 дахь хэсэг “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”,

мөн дүрмийн 2.7 дахь хэсэг “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,

мөн дүрмийн 8.2 дахь хэсэг “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас улсын дугаартай “SHAANXI” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Г.*******ын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж, улсын дугаартай “SHAANXI” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.д 1.460.000 төгрөгийн, улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.*******т 5.781.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын: “... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрээс гарч нүүрс авахаар явсан. Нүүрсээ ачихаар ын автобусны буудал дээрээс такси барихаар очсон. Хохирогчоос “таксинд явах уу” гэж асуухад өөдөөс “явна” гэж хэлсэн. Хохирогч жолооны ард архи уусан явж байсан. Надад архинаас хийж өгсөн. Би нүүрс авах мөнгөнөөсөө нэг шил архи авч, жолооч бид хоёр хувааж уусан. Тэгээд ахтай таараад, бид гурав ярилцаж байгаад хадмын гэр лүү хөдөө явсан. Хөдөө хадмын гэрт очихдоо замаасаа нэг шил архи авсан. Хадмын гэрт очиж авч ирсэн архины талыг хувааж ууцгаасан. Хохирогч “харья” гэхээр нь би гэрээс машин руу нь сугадаад авч явсан. Машин дотор түлхүүр нь зоолттой байсан. Хохирогч намайг “машиныг бариад яв” гэж хэлсэн. Хөдөөнөөс Налайх руу орж ирээд цэргийн ангийн урд машины зогсоол дээр үлдсэн тал шил архийг уусан. Тэгээд машинтай хөдөлтөл өөдөөс гэрэл гарч “Хово” маркийн машинтай мөргөлдсөн ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.*******ын: “... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би дүү *******ын машиныг “гражид тавина” гэж гэрээс түлхүүрийг авч гарсан. Гадаа той таарч “хамт мод заръя” гэхээр нь хамт явахад 0.33 граммын нэг шил архи авч өгсөн. Тэгээд бид хоёр модоо зараад надад 0.33 граммын архинаас нэг шилийг авч өгөхөөр нь ганцаараа уусан. Би байрны үүдэнд машин дотроо сууж байгаад ыг ын буудал дээр хүргэж өгөхөд дахиж 0.33 граммын архи нэг шилийг авч өгсөн. Би таксинд явдаггүй. Тухайн үед таксинд яваагүй байсан. Би *******, хоёртой таарсан байсныг л санаж байна. Өөр юу ч санахгүй байна. Хохирол төлбөрт 1.760.910 төгрөгийг нэхэмжилж байна. Би 2017 оны 06 дугаар сард нүдний хагалгаанд орно ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Г.*******ын: “... Хохирлын үнэлгээгээр 5.781.000 төгрөгийн үнэлгээ гарсан. Би 5.781.000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг,  

Мөрдөн байцаалтад хохирогч Г.*******ын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 07 цагийн үед босоод гэртээ байж байгаад 11 цаг өнгөрөөгөөд төрсөн дүү *******ын эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг угаахаар гараад машиныг нь унаад угаалга орохоор явж байтал Хангай сервисийн хажууд хуучны танил таараад “мод зарахаар явж байна, та авах уу” гэхээр нь би үзэхэд шуудайлсан моднууд байхаар нь үзээд “найз мод авна гэж ярьж байсан” болохоор ыг дагуулаад нд ын гэрт очоод модоо үзүүлтэл 30 шуудай модыг нь худалдаж авсан. Тэгээд “мод зарж өгсөнд баярлалаа” гээд дэлгүүрээс 0.33 литрийн Хараа архи авахаар нь “манай гэрийн гадаа очиж ууя” гээд 35 дугаар байрны гадна ирээд машинаа тавьчихаад манай гэрт ороод бид 2 архиа хувааж ууж дуусгахад 13 цаг болж байсан. Тэгээд дахиад дэлгүүрээс 0.33 литрийн Хараа архи авч ирээд тэрийгээ бид 2 хувааж ууж дуусгаад 14 цаг өнгөрч байхад би ыг гэрээсээ хамт гаргаж өгөөд явуулсан. Тэгээд би дотроо машин угаана гэж бодож байсан тэрнээс хойш юу ч санахгүй байгаа. Нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрсэн. ... Огт танихгүй. Эмнэлэгт ирээд ухаан ороход шал танихгүй залуу “хамт явсан” гэж ярьж байсан. Хаана, хэзээ уг 2 залуутай таараад яаж яваад осолд орсон талаар огт мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,

2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: “... Надад өмнөх мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл алга. ... Би бас сайн санахгүй байна. Учир нь архиндаа нэлээн согтсон байсан. Ямар ч байсан бид 2 модоо зарах гээд явж байхдаа дэлгүүрээс 0.33 литрийн Хараа архи аваад тэрийгээ хувааж уусан ба ын гэрт очоод модыг нь зарчихаад буцаад автобусны буудал дээр ирсэн. Тэгээд ер нь бол сайн санахгүй байна. Гэртээ ирж архи уусан болов уу гэж бодож байна. Би архи ууж байхдаа гэртээ харина гэж бодоод л байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Г.*******ын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө найзуудын хамт 11 цагийн үед “Монел” амралтын газрын ойролцоо загасанд яваад орой 16 цагийн үед гэртээ ирэхэд байрны урд тавьсан байсан миний өөрийн эзэмшлийн дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байхгүй байхаар нь ******* ахыг унаад явсан юм болов уу гэж бодоод гэртээ орсон. ... Тэгээд маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө 07 цагийн үед унтаж байтал над руу гэмтлийн эмнэлгээс залгаад би болсон асуудлыг мэдсэн. ... Би машинаа үнэлгээний компаниар орж үнэлүүлсэн нийт 5.781.000 төгрөгийн үнэлгээ гарсан, энэ зардлаа нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.ийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн: “... 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 19 цагийн үед ажлаа тараад хүргэн дүү ын гэрт очоод 2.5 литрийн Боргио нэртэй пиво хоёулаа хувааж ууж дуусгаад буцаад 20 цагийн үед гараад гэр лүүгээ харихаар ын гудмаар доошоо уруудаад алхаж явтал цагаан өнгийн приус маркийн автомашин зогсож байсан ба дотор нь манай хүргэн дүү ******* суучихсан намайг дуудахаар нь яваад очтол жолоочийн сандал дээр нэрийг нь сүүлд мэдсэн *******, хажуу сандал дээр нь ******* суучихсан байсан. Тухайн өдөр манай эхнэр хагалгаанд ороод гарсан ба ******* надаас “манай эхнэрийн хагалгаа гайгүй юу” гэж асуухаар нь “гайгүй” гэж хэлсэн чинь ******* “тэгвэл хоёулаа ээж дээр очоод хэл хүргэчхээд ирье” гэж хэлэхэд нөгөө жолооч “хаашаа юм бэ” гээд “замаа заа” гээд ******* урд сууж явснаараа замаа заагаад ээжийн гэр байх Сайханы саравч руу явсан. Замдаа би жолоочид “бензин хийчих” гэж хэлээд 15.000 төгрөг өгөөд хэд хоног эхнэрээ хагалгаанд орохоос нь өмнө сахиад нэлээн ядарсан байсан учир унтчихсан. Тэгээд 22 цагийн үед байх нэг сэрэхэд Сайханы саравч гэх газар байдаг манай ээж Базарын гэрт ирээд зогсохоор нь сэрээд нөгөө 2 буугаад ээжийн гэрт орсон ба би бие засчихаад архи үнэртэж магадгүй гэж бодоод гадаа хэсэг салхинд зогсож байгаад араас нь ортол ээж цай чанаж байсан ба *******, ******* ах 2 нэг шил архиа задлаад ууж байсан ба бид 3 архиа хувааж уугаад бараг талд нь орж байтал ******* ах “явъя” гэхэд би “хоночихоод явъя” гэхэд “үгүй явна” гээд тэгээд бид 3 босоод гарах гэтэл ******* ах ширээн дээр байсан 1 шил архиа аваад гэрээс гарах гэж яваад нэг унасан. Тэгээд ахиад хаалгаар гарч яваад ахиад нэг унахад ******* өргөөд гаргасан ба араас нь гарахад тэр 2 машиндаа суучихсан байхаар нь машины хаалгыг онгойлгоод дотогшоо ороод суухад ******* жолооны ард суучихсан, ******* хажуу сандал дээрээ сууж байсан. Тэгээд ******* машиныг бариад ээжийн гаднаас хөдлөөд жаахан явж байгаад Байтаг богд амралтын ойролцоо зогсоод авч гарч ирсэн тал шил архиа бид 3 хувааж уусан ба ******* ах голын хайрцагнаасаа Их тайга нэртэй 0.75 литрийн 1 шил архи гаргаж ирээд тэрийг бид 3 хувааж ууж дуусгаад шөнийн 01 цагийн үед байх ******* машинаа бариад хөдлөөд явсан ба би тэгээд архиндаа согтоод унтаад өгсөн. Тэгээд нэг л мэдэхэд тас хийтэл дуугараад машины таазанд толгойгоо цохиод сэрээд хартал урдаас баахан том оврын автомашинууд явж байсан ба машин шууд жалга руу онхолдсон. Тэгээд машины 4 дугуй дээшээ хараад зогсчихсон би “зүгээр үү” гэж асуухад хоёулаа юм дуугарахгүй байсан ба арын хаалга онгойчихсон байхаар нь би тэрүүгээр нь мөлхөөд буутал ******* “ёо ёо” гээд дуугараад зам дээр явж байсан, нэг ирээд тусалж машинаас гаргаад эмнэлэг, цагдаа дуудаад байж байтал удалгүй цагдаа нар үзлэг хийгээд эмнэлэг ******* ахыг аваад явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... Би өөрийн төрсөн ах ийн эзэмшлийн улсын дугаартай “Шаншие стивир” маркийн том оврын ачааны автомашиныг барьдаг юм. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Багануур дүүрэг орж нүүрс ачаад 18 цагийн үед гараад Налайх дүүрэгт шөнийн 01 цагийн үед орж ирсэн байх, 014 дүгээр цэргийн ангийн урд замаар өгсөж явтал урдаас цагаан өнгийн приус маркийн автомашин маш хурдтай зам голлоод ирэхээр нь би тормоз гишгээд хурдаа хастал нөгөө приус буцаад эгнээ лүүгээ орсон ба миний хажуугаар зөрөөд л шууд “тас няс” гээд дуугараад явсан. Тэгээд би машинаа шууд явж байсан байрандаа зогсоогоод буухад нөгөө приус замын урд талын жалга руу ороод онхолдсон байхаар нь гүйж очоод арын хаалгыг нь онгойлгоход дотроос нь хар савхин куртиктэй, цагаан өнгийн малгайтай цамцтай 2 залуу мөлхөөд гарч ирсэн ба тухайн 2 залуугаас архи маш их үнэртэж байсан. Тэгтэл нөгөө  залуу явах гэхээр нь “байж бай, эмнэлэг дуудсан байна” гэхэд хар савхин куртиктэй залуу нь “наад машин чинь бид 2-т ямар ч хамааралгүй, бид 2 замаас суусан юм” гэхээр нь “байж бай, эмнэлэгт үзүүл ээ” гээд машиных нь хажууд суулгасан. Тэгтэл жолоочийн эсрэг талын сандалд сууж явсан ахимаг насны эрэгтэй хүн дуугарахгүй машинаасаа ч гарч ирэхгүй байхаар нь “хөдөлгөж болохгүй шүү” гэж хэлээд байж байтал эмнэлэг ирээд жолоочийн эсрэг талд сууж байсан хүнийг гаргаж ирэхэд толгойноос нь цус гарсан байдалтай байсан ба эмч үзээд нөгөө 2 залуугийн хамт аваад яваад өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд хэмжилт, үзлэг хийж дуусаад хэлтэс дээр бид нарыг авч ирсэн. ... Намайг очоод хаалгыг онгойлгоход хар савхин куртиктэй залуу жолооч талын сандал дээр сууж байсан ба арын сандал дээр цагаан малгайтай цамцтай залуу сууж байгаад тэр 2 мөлхөөд буугаад ирсэн. Харин жолоочийн эсрэг талын сандал дээр сууж байсан ахимаг насны эрэгтэй хүн нэлээн гэмтэлтэй эмнэлэг иртэл машин дотор байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.гийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: “... Би ойрын гэрэл дээрээ тавьсан явж байсан. Эхлээд урсгал сөрөөд ороод ирэхээр нь би зогсох гээд хурдаа хасахад буцаад урсгалдаа орсоноо миний хажуугаар зөрөхдөө миний машины зөв талын гол хэсэгт мөргөөд түс хийгээд дуугараад л цаашаа жалга руу онхолдсон. Миний бие ах ийн эзэмшлийн улсын дугаартай том оврын ачааны тээврийн хэрэгслийг барьж ажил хийдэг. Уг тээврийн хэрэгслийг осол гарах үед би жолоодож явсан. Хишигжаргал ах уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцох боломжгүй учир намайг оролц гээд өөрийн хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн. ... Одоо надад нэмж хэлэх зүйл алга би өөрөө тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн “Вендо” ХХК-иар 1.460.000 төгрөг үнэлүүлж үнэлгээг  өгсөн байгаа. Үнэлгээн дээрх зүйлээ нэхэмжлэнэ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.гийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “... Би *******тай 2004 онд танилцаад 2005 онд манай том хүү төрсөн ба бид хоёр ах, эгчийнхээ гэрээр амьдарч байгаад 2007 онд тусдаа гарч нэг гэрт орж амьдарсан. Бага хүү маань 2009 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн ба одоо бид хоёр 2 хүүхэдтэй амьдардаг. Манай нөхөр ******* *******-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн. Бага насаа аав ээжийн гар дээр хүмүүжсэн, сургуульд огт сураагүй, одоо бичиг үсэг мэдэхгүй, юм уншиж чаддаггүй. Манай нөхөр зан байдлын хувьд элдэв муу авир ааш байхгүй, их дөлгөөн, чимээгүй байж байдаг, барагтай л бол юм дуугардаггүй хүн, найз нөхөд ч цөөнтэй. Архи хааяа нэг уудаг, тамхи бол татдаг. Гэхдээ миний нөхөр гэр бүлдээ хайртай, ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Миний бие элэгний сирроз өвчтэй учир ажил хийж чаддаггүй, байнга эм тариа авч хэрэглэж байдаг ба 2 хүүхэд маань жоохон нялх байгаа учир манай нөхөр л ажил хийж гэрээ авч яваа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ш.гийн 2016.11.16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №15314 тоот:

1. Г.*******ын биед зүүн шилбэний далд хугарал, баруун, зүүн духны дэлбэнгийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор, доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны далд хугарал, дух зүүн дээд зовхи, зүүн зулайд шарх, хоёр нүдний зовхи, зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамрын нуруу, зүүн хацар, шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч До.гийн 2016.11.09-ний шинжээчийн №9604 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн “ХΙ/04 Б.*******” гэсэн хаягтай цусанд 3.3 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3.3 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 49 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч До.гийн 2016.11.09-ний шинжээчийн №9602 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн “*******” гэсэн хаягтай цусанд 3.6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 3.6 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 52 дугаар тал/,

Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахмад Л.ы 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №32 тоот:

1. Зам тээврийн осол гарах болсон үндсэн шалтгаан нь улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, эсрэг урсгал сөрснөөс зам тээврийн осол гарсан байна.

2. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.2-т заасан “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, мөн дүрмийн 2.7-д Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж эрхийн үнэмлэхгүйгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад эсрэг урсгал сөрснөөс Б.гийн жолоодож явсан улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, онхолдсон байна. улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б. нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.

3. , улсын дугаартай тээврийн хэрэгслүүд мөргөлдөх үедээ ямар хэмжээний хурдтай явсныг тодорхойлох боломжгүй байна.

4. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

5. Асуулт ойлгомжгүй тул хариулах боломжгүй байна.

6. ТPS сангаас шүүхэд ийн ******* / регистрийн дугаартай/ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, Батхүүгийн нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ВС ангиллын 535398 дугаарын үнэмлэхтэй, үнэмлэх хүчинтэй байна.

7. Дүгнэлт гаргах явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 55 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч Б.*******ын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн: “... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагийн үед гэртээ нүүрс авахаар ганцаараа гараад “Очир” төвийн хажуу талын нүүрс зардаг хүмүүс дээр очоод үнэ хөлсөө тохироод буцаад доошоо явж такси авч ирэхээр “” худалдааны төвийн урд цагаан өнгийн приус маркийн автомашин зогсож байхаар нь очоод “таксинд явах уу” гэхэд “суу явна” гэхээр нь суугаад “Очир худалдааны төвийн цаана байдаг нүүрс зардаг хүмүүсээс нүүрс авах гэсэн юм” гэхэд хөдөлсөн. Тэгтэл жолооч нь согтуу архи үнэртүүлчихсэн хөлнийхөө хажууд 0.5 литрийн Хараа архи талаасаа дээгүүр хэмжээтэй тавьчихсан явж байсан ба надаас “дүү 100 татах уу” гэхээр нь “тэгье” гэхэд дээшээ өгсөж явж байгаад замаасаа гараад “Сод Монгол” колонкийн хажууханд зогсоод нөгөө ах архинаасаа 100 граммын хуванцар аяганд хийж өгөхөөр нь уучихаад нөгөө ахад хийж өгөөд тэр архиа хувааж уугаад бараг дуусах гэж байхад хажуу гудамнаас хүргэн ах уруудаад ирэхээр нь дуудаад “юу хийж яваа юм бэ ах” гэхэд “ах нь эхнэрээ эргэчихээд ирж байна, өнөөдөр хагалгаанд ороод гарлаа” гэхээр нь “та хойшоо суучихгүй юу” гээд суулгахад нөгөө жолооч надаас “ахдаа 1 шил архи аваад өгчих” гээд гуйгаад байхаар нь би нүүрс авах гэж байсан мөнгөөрөө 0.75 литрийн Сайхан нэртэй архи аваад тэрийгээ бид 3 хувааж уугаад сууж байхад ах “хөдөө явчихаад ирмээр байна, ээжийнд очъё” гээд таксины жолооч ахтай “мөнгийг нь өгнө” гээд тохиролцоод мөнгө өгч байх шиг байсан. Тэгээд бид 3 хөдөө хадам ээжийнх рүү нь явсан ба замаараа цайзын дэлгүүрээс боорцог, ундаа, 0.75 литрийн ямар нэртэйг нь санахгүй байна 1 шил архи аваад хөдөө хадам ээж Базарын гэрт 21 цагийн үед очсон байх, гэрт ороод цай уучихаад архиа задлаад бид 3 хувааж уугаад бараг талдаа орж байхад жолооч ах “явъя” гээд босоод гарах гэхэд жолооч ах архиндаа нэлээн согтсон бүдэрч унахаар нь би өргөж босгоод машинд нь суулгахад намайг “машинаа бариад яв” гээд түлхүүрээ өгөхөөр нь би аваад ах ард суугаад нөгөө ахыг хажуудаа суулгаад би машиныг нь бариад Налайх дүүрэгт ирсэн. Тэгээд цайз захын хажууханд явж байтал ах араас “энд архи байна шүү дээ” гээд тал шил архи гаргаад ирэхээр нь “за тэгвэл ууя” гээд 014 дүгээр цэргийн ангийн зогсоол руу орж зогсоод тал шил архиа бид 3 хувааж ууж дуусгаад би машинаа бариад ахыг буулгахаар хөдлөөд зам руу ороод доошоо явж байтал урдаас нэг гэрэл гарч ирээд л онхолдсон. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэг дээр хэвтэж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-91 дүгээр тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар тал/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 10 дугаар тал/,

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан байдал /хх-ийн 11-12 дугаар тал/,

улсын дугаартай, “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 28 дугаар тал/,

улсын дугаартай тээврийн хэрэгслийн “Вендо” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн “нийт шууд зардлын дүн 1.355.000, үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.460.000” гэсэн хавсралт /хх-ийн 57 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 58 дугаар тал/,

улсын дугаартай тээврийн хэрэгслийн “Вендо” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн “нийт шууд зардлын дүн 4.865.000, үнэлгээгээр тогтоогдсон дүн 5.781.000” гэсэн хавсралт /хх-ийн 60 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 61 дүгээр тал/,

улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн машины эвдрэл, гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 63-73 дугаар тал/,

Хохирогч Г.*******ын гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 93-108, 168 дугаар тал/,

Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 109 дүгээр тал/,

Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй талаарх Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа болон Налайх дүүргийн замын цагдаагийн албаны тодорхойлолт /хх-ийн 110 дугаар тал/,

Б.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 111-113, 116, 139-142 дугаар тал/,

Б.*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114 дүгээр тал/,

Гомбожавын *******ын эзэмшлийн улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 146 дугаар тал/,

“Дун Экс” ББСБ-ын нэр дээрхи Батхүүгийн гийн эзэмшлийн улсын дугаартай “SHAANXI” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 161 дүгээр тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.гийн тус шүүхэд гаргасан “... Б.*******т холбогдох хэргийн иргэний нэхэмжлэгч Б. миний бие нь 2017.03.15-ны өдрийн 10 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг мэдлээ. Миний эд хөрөнгөд 1.460.000 төгрөгийн хохирол учирсан ба үүнийг Б.*******аас нэхэмжлэхгүй, мөн түүнд гомдолгүй. Иймд шүүх хуралд биечлэн суух шаардлагагүй гэж үзэж байна. Намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү. Б.*******т хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсье ...” гэх хүсэлт /хх-ийн 202 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар үндсэн ял болох 5 сар баривчлах ялаа 2009 оны 08 дугаар сарын 19-ний өдөр эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

“Вендо” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр улсын дугаартай “SHAANXI” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч иргэний нэхэмжлэгч Б.д 1.460.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Б. нь тус шүүхэд уг хохирлыг нэхэмжлэхгүй, мөн түүнд гомдолгүй гэсэн хүсэлт гаргасан тул хүсэлтийг хүлээн авч 1.460.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.*******аас гаргуулаагүй болно. 

“Вендо” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч иргэний нэхэмжлэгч Г.*******т 5.781.000 төгрөгийн хохирол учирсаныг шүүгдэгчээс гаргуулах,

хохирогч Г.******* нь эмчилгээний зардалд баримтаар 1.837.210 төгрөг нэхэмжилсэнээс нотлох баримтын шаардлага хангаагүй 70.300 (хх-106-107) төгрөгийг хасч, нотлох баримтын шаардлага хангасан 1.766.910 (хх-100-108) төгрөгийг мөн түүнээс гаргуулахаар шийдэв.

Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Б. “автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 1.460.000 төгрөгийг Б.*******аас нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэсэн, хохирогч Г.******* цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299, 301 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:                                              

1. овогт ийн *******ыг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. ийн *******т Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасч, 3 (гурав) сар 10 (арав) хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.*******т оногдуулсан 3 сар 10 хоногийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас 5.781.000 (таван сая долоон зуун наян нэгэн мянган) төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.*******т,

1.766.910 (нэг сая долоон зуун жаран зургаан мянга есөн зуун арван) төгрөгийг гаргуулан хохирогч Г.*******т тус тус олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Б.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Б. “автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 1.460.000 төгрөгийг Б.*******аас нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэсэн, хохирогч Г.******* цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ЛУВСАНДОРЖ