Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/81

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ******* 2024 оны 0 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар яллах дүгнэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Хосбаяр, хохирогч *******, шүүгдэгч М.Баяндалай, түүний өмгөөлөгч *******(цахимаар) нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхбаяр тэмдэглэл хөтлөв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 05-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн иуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай, овгийн Баяндалай

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Баяндалай нь 2020 оны 0 дугаар сард хохирогч *******гийн өмчлөлийн 7 тооны үхэр, мөн 2021 оны 03 дугаар сард 7 тооны үхэр, нийт 14 тооны үхэр буюу олон тооны бод малыг ******* аймгийн сумын багт бэлчээрээс нь нууц далд аргаар, хууль бусаар авч, өөрийн эзэмшлийн үхэр хэмээн бусдад худалдаж, хохирогч *******д ,, төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* сумын багийн 02-80 тоот хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй илцааны улмаас хохирогч маргалдаж, түүний биед зүүн нүдний дээд зовхины зүүн хэсэгт, хамрын нурууны дунд хэсэг, зүүн хацрын дээд хэсэгт зулгаралт, зүүн хацар, зүүн гуяны дунд, гадна хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэжээ.

Хуулийн дээрх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу яллах болон цагаатгах талаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, мэтгэлцсэн нотлох баримтаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон болно.

1. Шүүгдэгч М.Баяндалай нь 2020 оны 0 дугаар сард хохирогч *******гийн өмчлөлийн 7 тооны үхэр, мөн 2021 оны 03 дугаар сард 7 тооны үхэр, нийт 14 тооны үхэр буюу олон тооны бод малыг ******* аймгийн сумын багт бэлчээрээс нь нууц далд аргаар, хууль бусаар авч, өөрийн эзэмшлийн үхэр хэмээн бусдад худалдан борлуулж,  хохирогч *******д ,, төгрөгийн хохирол учруулсан нь үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

1.1. Хохирогч *******гийн мэдүүлэг: “Миний бие 2020, 2021 онуудад 10 гаруй үхэр алдсан. Манайх бүл чадал муутай болохоор явж чадахгүй байсаар байгаад өдий хүрлээ. Миний охин нь ******* сумын ъяат нэг залуутай холбоотой болсон. Тэр залуу манайхаар орж, гардаг болоод байж байсан.

Тэгээд 2020 оны зун голын араас хэдэн үхэр алга болсон. Гэтэл манай хүргэн болох гэж байсан залуу хайгаад 3 тооны үхрээс бусдыг нь олж ирээд би бөөн баяр боллоо. Тэгээд би тэр 3 үхэр намар өөрөө хотондоо ирэх байлгүй гээд аад байхад ирсэнгүй тэр чигээрээ алга болсон. 2021 оны 10 сард охин М.Баяндалайтай хуримлаж, миний бие ядраад аймгийн төв орсон.

Манай үхэр хүн амьтанд захисны шаардлага байхгүй байнга бэлчээрт яваад өөрөө орой болохоор хүрээд ирдэг юм. Манай үхрээс 10 гаруй үхэр алга болсон. Тэгээд би гайхаад дандаа яагаад алга болдог байна гэж бодоод хүргэн М.Баяндалайгаас яагаад ээжийнх нь үхрээс голдуу алга болоод байна гэж асуухаар миний урдаас болон бусад үхэр бэлчээрт байгаа гэхээр нь би үнэн юм болгоод байсан. Хавар болоод айлууд нүүх болсон нөгөө 10 гаруй том жижиг болсон үхэр дутсан.

Тэр үед миний бие өндөр настай болохоор үхрээ хайж чадахгүй байсан. Дараа нь сураг сонсоод байсан манай хүргэн М.Баяндалай нь удаа дараа олон тооны үхрийг ******* сум оруулж хүн амьтанд зарсан гэж сонссон.

Тэр байтугай ******* сумын нэг танихгүй залуу танай хүргэн М.Баяндалай надад үхэр өгнө гээд 2020 оны зун мөнгө аваад явсан гэхээр тэр залууд ямар үхэр байдаг юм бэ гэж хэлээд явуулсан. Хүргэн залуу 2020 оны зун алга болсон 3 тооны г ******* сумруу гэдэг хүнд ачуулсан юм шиг байна лээ. Түүнээс хойш би манай үхрийг зараад байгаа юм байна гэж бодсон.

Манай үхэр бухтай байсан учраас халзан зүсмийн үхэр байсан. Миний тооцоогоор 13,14 орчмын бага голдуу үхрүүд дутсан. Манай үхрүүд бүгд баруун чих нь хойно урдаасаа ухам имтэй байсан. 11 , 2 том үнээ, 1 шүдлэн үхрүүд алга болсон. Нэг үнээ нь улаан бөөр алаг, нөгөө эм үхэр нь ягаан зүстэй байсан. Му -1, эвэртэй -5, ягаан -1, улаан хүрэн -3 тус тус нийт 14 тооны үхэр хулгайлагдсан. Хулгай хийгээд худал хэлээд, охиныг минь зодож, цохиод үр хүүхдээ ална тална гээд арчаагүй залуу байсан учраас охиноо салгаж авсан...”/1 хавтаст хэргийн 9-11 хуудас/,

1.2. Гэрч ийн мэдүүлэг: “Манайх сумын Нарийн гол багийн гэх нэртэй газар хаваржиж, намаржиж, өвөлждөг байсан. Тэгээд 2020-2021 оны хооронд манай үхрээс 13,14 орчим тооны үхэр алга болсон. Тэгээд ээж бид хоёр амьдардаг байсан учраас хол явж үхрээ хайж чаддаггүй байсан.

Тэр үед миний бие ******* сумын ьяат М.Баяндалай гэх залуутай танилцаж, гэр бүл болж, хамтран амьдрахаар болоод манайхаар байнга хонож өнждөг байсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сард албан ёсны хоёр талын ах дүүгээ цуглуулж хуримласан. 2020, 2021 онуудад үхэр алга болох үед Баяндалай нь манай алдсан үхрүүдийг хайж байна гээд яваад байсан.

Тэгтэл ******* сумын ьяат гэдэг хүн манай ээжээс танай хүргэн М.Баяндалай надад , тугалтай нийлсэн 3 тооны үхэр өгнө гээд мөнгө аваад явсан гэж хэлэхээр нь манай ээж тэр хүний урдаас манай хүргэн ******* ямар үхэр байдаг юм бэ гэж хэлээд явуулсан байсан.

Тэгээд сүүлд бид малаа сураг ажиг тавьсаар сонсоход манай ээжийн үхрээс М.Баяндалай нь удаа дараа нууцаар хулгайлан авч ******* аймгийн ******* сумруу гаргаж зарж байсныг нь мэдсэн. Тэгээд бид 2023 оны 03 дугаар сард албан ёсоор шүүхээр орж, гэр бүлээ цуцлуулсан. Түүнээс хойш ямар нэгэн холбоо байхгүй болсон.

Манай нөхөр байсан М.Баяндалай нь шийр мал, цуглуулж өгнө гээд гэдэг хүнээс 10 гаруй сая төгрөг миний дансруу хийлгэж авсан. Цаг тухайн үед хань ижил болохоор картаа өгөөд явуулдаг байсан хаанаас ямар хүнээс мөнгө төгрөг орж ирээд байгаа талаар асуухад миний урдаас М.Баяндалай нь намайг нэг хүн шийр мал, аваад өг гээд байгаа юм гэхээр нь юугаа хийгээд хүний урдаас яваад байгаа юм гэж хэлэхэд би мэдэж байна гээд тоохгүй байсан.

Тэгтэл 2022 оны хавар 03 сард ******* сумын ьяат гэдэг хүн ирээд цуглуулсан мал авна гээд ирээд салахгүй болохоор өөрийнхөө малаас 3 тооны үхэр, 2 тооны адуу өгөөд явуулсан.

Эвэртэй улаан ягаан үнээ, эвэртэй улаан , эвэртэй алаг зэрэг баруун чих нь ухам имтэй 3 тооны үхэр ээжийн надад өгсөн үхрээс өгөөд явуулсан. Дээр нь манай нагац ахаас авсан хоёр гуяндаа урагш сан дав саран тамгатай хүрэн үрээ, хонгор халзан морь зэрэг 2 тооны адуу өгөөд явуулсан.

Миний бие ******* сумруу болон өөр газарт М.Баяндалайтай нийлж ямар нэгэн үхэр, адуу зарсан асуудал байхгүй. Сураг нь 2021 онд намайг төрөх гээд аймгийн төврүү явсны дараа манай ээжийн үхрээс 10 гаруй г ******* сумруу зарсан гэж сонссон.

Тухайн үед би ээжийн наас зарим нэг үхэр яагаад ирэхгүй байна гэж М.Баяндалайгаас асуухад бэлчээрт байна гээд байсан. Тэгтэл М.Баяндалай өөр хүнд зарж борлуулчихаад надад худлаа хэлээд байсан.

Тэгээд энэ хүнтэй би амьдарч чадахгүйгээ мэдээд салсан. Үхэр мал хайж явна гээд худлаа хэлнэ, архи дарс уучихаад намайг хэл амаар доромжилж, зодож цохих, тэр бүү хэл хүүхдээ цохиж, ална тална гээд хутга, шөвөг гаргаж, биднийг удаа дараа айлгаж сүрдүүлж байсан.

Цаг тухайн үед М.Баяндалайг цагдаад өгчихвөл биднийг яаж ч мэднэ гэж бодоод айгаад цагдаад өгч чаддаггүй байсан. М.Баяндалай бол манай ээж, ах, дүүгийн хайр даагаагүй. Манай ээж хүнтэй адилхан амьдарч яв гээд жороо морь, автомашин, манай ах бүрэн тоногтой эмээл, мотоцикл хүртэл авч өгсөн. Гэтэл миний ээжийн үхрийг худал хэлж, удаа дараа хулгайлж зарсан байна лээ. Манай ээжийн үхрүүд бүгд баруун чих нь ухам имтэй байсан”1 /хавтаст хэргийн 13-14 хуудас/,

1.3. Гэрч мэдүүлэг: “Би 2021 оны өвөл байхаа өдрөө сайн санахгүй байна. Тэр өвөл би монгол үхрийн худалдаж авна гээд зар тавьсан. Гэтэл нэг дугаараас залгаад үл таних залуу би зарна та надад урьдчилгаа мөнгө надруу хийчих би аймагт ишиг, хурга аваад мөнгө муутай болчихлоо гэхээр нь би , орчим мөнгө хийсэн санагдаж байна.

Тэгээд хэсэг хугацааны дараа дахиад надруу залгаад та мөнгөө гүйцээгээд хийчих гэхээр 2, 3 удаа ны мөнгөө гээд хийгээд байсан. Яг хэд, хэдээр хийснээ санахгүй байна. 500, төгрөг гээд зарим нь муу байсан учраас үүнийг арай доошоо бодсон билүү сайн санахгүй байна.  Нийт 3,300, төгрөг дансаар нь хийсэн.

Тэр залуу таны 7 г өөрийн биеэр ачиж аваачиж өгнө гэхээр нь хүлээгээд ирэхгүй болохоор нь хэн гэдэг хүнд мөнгө өгсөн талаар сурагласан чинь ******* сумын ******* багийн Баяндалай гэх залуу байхаар нь утсаар яриад залуу чи авчирч өгнө гэсэн яасан бэ гэсэн.

Миний урдаас зав гарахгүй байна эхнэр төрөх гээд аймагруу явсан та өөрөө ирээд ачаад авчих гэхээр нь би гэх хүний тээврийн хэрэгслийг гуйж аваад Бадарчийн Чинбат гэдэг залуутай хамт 2021 оны 03 дугаар сарын эхээр сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэрт өвөлжиж байсан М.Баяндалай гэдэг айлд өглөө очсон.

Гэтэл манай үхэр бэлчээрт явсан гэж хэлээд хоол цай болоод үхрээ хурааж ирээд 7 тооны надад өөрөө барьж өгөөд машинд ачуулсан тэгээд би гэртээ ьсан. Би асуугаагүй. Надад хэлэхдээ миний өөрийн үхэр гэж хэлж байсан.

Миний ачсан болохоор охин -1, эвэртэй эм -2, хүрэн улаан зүсмийн охин -2, улаан зүсмийн эр -2 нийт 7 тус тус байсан. Баруун чих нь хойно урдаасаа ухам имтэй байсан.

Түүнээс одоо ямар ч үхэр байхгүй. Гуна, гунж болохоор нь манай нутгийн гэдэг хүнд эвэртэй эвэргүй гунж-2, улаан хүрэн зүсмийн гунж-2 нийлээд 4-г нь зарсан байгаа эсэхийг мэдэхгүй байна. Хоёр улаан хүрэн гуна өөрөө хүнсэндээ хэрэглэсэн. Харин эвэртэй гунжин үхэр болоод манай хотонд байж байгаад 2022 оны өвөлд зуд болоод бэлчээрт явж байгаад үхсэн.

Манайтай ойролцоо айлууд бүгд мэдэж байгаа , машины эзэн Э., , манай төрсөн ах , багийн дарга нар сайн мэдэж байгаа. Тухайн үед эхний мөнгийг эмэгтэй хүний нэртэй дансанд хийсэн гэж манай эхнэр надад хэлсэн эмэгтэй хүний нэр гарч ирж байна гэсэн шиг санагдаж байна. Дараагийн үлдэгдэл мөнгийг М.Баяндалайн дансруу хийсэн байх энэ талаар сайн санахгүй байна.

Нэг нутгийн хүмүүс болохоор дотно биш ч гэсэн сайн танина. Бид хоёр өөр өөр багийн хүмүүс байгаа юм, бусдаар найз нөхөд, төрөл садангийн холбоо байхгүй. Ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй”/1 хавтаст хэргийн 17-19 хуудас/,

1.4. Гэрч ын мэдүүлэг: “2020 оны 0 дугаар сарын 20-ны үеэр манай сумын ьяат Далай гэж дууддаг хүнээс эвэртэй , ягаан хондон , халзан бүгдээрээ аль чих байсныг санахгүй байна 1 чих нь шоргоолж буй ухам имтэй байсан санагдаж байна.

Би нийт 3 тооны худалдаж авсан. Яг худалдаж аваад ******* аймагт явж байхад 1 халзан үхсэн. 2023-2024 онд шилжих өвөл үлдсэн 2 суманд өвөлжиж байгаад үхсэн.

Манайх нийт их 100 гаруй үхэр байдгаас 50 орчим нь ******* аймгийн ******* сумын их голоос хойшоо гараад бэлчээрт байх үхэрнээсээ 3 тооны барьж өгсөн. Би өөрөө машинаараа очиж бэлчээрт байх г надад зарахдаа М.Баяндалай ганцаараа нэг мотоциклтой явж байсан.

Би үхэр худалдаж авахаар явж байсан тул ******* аймгийн зах дээр М Баяндалайтай таарч г 450, төгрөгөөр бодож 1,350, төгрөгийг бэлнээр өгсөн Манай хадам гэрлэхэд өгсөн үхэр байгаа юм гэж хэлж өгсөн. Тухайн үед М.Баяндалай албан ёсны хурим найраа хийгээгүй байсан”/1 хавтаст хэргийн 21 хуудас/,

1.5. Гэрч ын мэдүүлэг: “2021 оны өвөл 12 дугаар сарын дундуур байхаа би гэртээ байж байтал манай сумын багийн гэх залуу ирээд та миний машин унаад сумаас үхэр ачаад ирээч гэхээр ямар үхэр ачих талаар тодруулахад гэдэг хүнээс үхэр худалдаж авч байгаа юм байна та хоёр яваад ир гэхээр зөвшөөрөөд тай хамт явсан.

Тэгээд бид хоёр Э.ын тээврийн хэрэгслээр сумын нутаг дэвсгэрт үхэр авах манай сумын ьяат Баяндалай гэх айлд очсон.

Гэтэл М.Баяндалай нь манай эхнэр төрөх гээд аймагруу явсан гээд бага насны хүүхэдтэйгээ хамт байсан. Тэгээд тэр айлын гаднаас 7 тооны г өглөө босоод ачаад сумандаа ирсэн.

Би цаг тухайн үед им тэмдгийг ажиглаагүй. Зүс болохоор улаан хүрэн, голдуу зүсмийн нууд байсан Тэр дотор том болон эм үхэр байгаагүй. Би асуусан чинь би М.Баяндалайгаас худалдаж авч байгаа юм гэж хэлсэн. Үнэ өртгийг асуугаагүй. Үхэр ачих үед М.Баяндалайгаас өөр хүн байгаагүй. М.Баяндалай манай үхэр гэж хэлж байсан санагдаж байна”/1 хавтаст хэргийн 23-24 хуудас/,

1.. Гэрч мэдүүлэг: “Манай нөхөр бид хоёр ярилцаад хэдэн авах санаатай зар тавьсан байсан. Гэтэл манай нөхөр хүнээс авахаар боллоо гээд надад хэлсэн. Тэгээд намайг хүн рүү ны мөнгө хий гэхээр би дансаар 4 удаа шилжүүлэг хийсэн яг хэд, хэдээр хийснээ сайн санахгүй байна.

Тэгээд гаа авчирч өгөхгүй болохоор нь манай нөхөр хүний машин гуйж явж ачиж авчирсан. Манай нөхөр 7 тооны ачиж ирсэн миний хувьд гэвэл им тэмдгийг сайн ажиглаагүй. Хар -4, улаан зүсмийн 3 байсан санагдаж байна. Тэгээд онд оруулаад хувийн хэрэгцээнд зарж борлуулаад хэрэглэсэн” /1 хавтаст хэргийн 27-28 хуудас/,

1.7. Гэрч ийн мэдүүлэг: “Миний бие 2022 онд М.Баяндалайтай уулзаж, мал худалдаж авахуулахаар удаа дараагийн гүйлгээгээр 10 сая 500 мянган орчим төгрөг шилжүүлсэн. М.Баяндалай дандаа эхнэрийнхээ дансруу хийлгэдэг байсан.

Тухайн үед 2022 оны 03 дугаар сарын дунд үед байхаа эвэртэй улаан ягаан үнээ, эвэртэй улаан , эвэртэй алаг дээрх гурван үхрийг нь эхнэрийнхээ хамт хотноос барьж өгсөн.

Мөн 1 сартай хонгор морь /зөв гуяны хавтгайд/ доор нь төгрөгөөр, /иштэй саран тамгатай/ тамгатай өртөг нь 1,500, /нэг сая таван зуун мянган/, Хүрэн үрээ 2 гуядаа босоо дав саран тамгатай, 3,, / гурван сая/ төгрөгөөр худалдаж авсан. Өөр ямар нэгэн адуу үхэр аваагүй.

Миний хувьд М.Баяндалайтай холын төрөл, одоогоор ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. М.Баяндалайгаас худалдаж авсан 2 тооны адуу, 3 үхэр танай хотонд байгаа”/1 хавтаст хэргийн 31-32 хуудас/,

1.8. Гэрч мэдүүлэг: “Миний бие үхэр худалдаж авна гэж ******* сумын багийн иргэн т гэх хүнтэй ярилцаж байтал үхэр байна гэхээр би өөрийн данснаас тай үхэр 2-ыг худалдаж авахаар 2,, төгрөг рүү  өөрийнхөө хөх өнгийн портер маркийн автомашинаар надад 4 тооны үхэр ачиж ирж өгсөн.

Эвэртэй бөөр алаг үнээ баруун чих нь ухам имтэй, эвэртэй хүрэн үнээ ,7 орчим насны мөн баруун чих нь ухам имтэй,  эвэртэй /им адилхан/, эвэртэй бөөр алаг /им адилхан/ тус тус худалдаж авсан. Миний худалдаж авсан дараа хавар нь 3-н тураад үхсэн. Бөөр алаг үнээ 2022 оны өвөл үхсэн одоо юу ч байхгүй”/1 хавтаст хэргийн 41 хуудас/,

1.9. Гэрч тийн мэдүүлэг: “Миний бие 2020 оны 0 дугаар сарын эхээр ******* аймагт гэртээ байж байтал М.Баяндалай надруу залгаад та үхэр худалдаж авах юм уу гэж ярихаар нь би урдаас авна гээд сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэрт очсон.

Хашаанд 4 том үхэр, 4 нийт 8 үхэр шахсан байсан. Тэгээд хэний үхэр гэдгийг тодруулж асуухад "" хочтой залуу миний үхрүүд гэж хэлээд надад ачуулсан. Миний өөрийн эзэмшлийн 82-04 улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачсан.

Тухайн үед миний ачсан гээд байгаа 8 тооны үхрүүд болохоор эвэртэй алаг үнээ, эвэртэй алаг , эвэртэй халтар хүрэн үнээ, эвэртэй зэрэг 4 тооны үхрийг манай багийн гэдэг хүнд зарсан. Буурал үнээ 7,8 орчим настай, Улаан зүсмийн , эвэртэй гунж, эвэртэй   зэргийг ид өгсөн.

Миний үхэр ачсан машин муухан машин байсан учраас би сэлбэг болгож задалж зарсан. Бичиг баримтыг авто тээврийн газар очиж хасалт хийлгэсэн. Тэгэхгүй бол татвар нэхээд байдаг юм байна лээ. Тэр үед М.Баяндалай, , түүний ах гэж нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан. Өөр ямар нэгэн хүн байхгүй байсан.

Би тухайн үед 8 тооны үхрийг 3,, төгрөгөөр худалдаж авсан. Бяруутай үхрийг 950, төгрөгөөр бодож авсан. М.Баяндалайн аав Мөнхчулуун гэдэг хүн ээжийн ойрхон төрөл, ин базгар баагий гэх залуутай ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй анх удаа барааг нь ж байна. Тэр хоёр залуутай ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Би худалдаж авсан үхэрүүдийг өртгийг бэлэн мөнгөөр өгсөн...”/1 хавтаст хэргийн 44-4 хуудас/,

1.10. Гэрч гийн мэдүүлэг: “Манай багийн гэдэг залуу сумаас үхэр хүнээс худалдаж авсан талаар сонссон болохоос яг газар дээр нь очиж аагүй оныг сайн санахгүй байна. Машинтай очиж ачиж авсан сураг байсан. Миний хувьд өөр ямар нэгэн үхэр малыг манай багийн иргэд гаднаас мал авсан талаар мэдэх зүйл алга” /1 хавтаст хэргийн 48 хуудас/,

1.11. Гэрч Э.ын мэдүүлэг: “2021 оны хавар байхаа манай авга ах сумаас үхэр худалдаж авах гэсэн юмаа машинаа өгч байгаач гэхээр надад зав алга та жолооч олоод ир гэхэд дагуулж ирэхээр нь би өөрийн эзэмшлийн 94-42 хоү улсын дугаартай тээврийн хэрэгслийг өгөөд явуулсан.

Цаг тухайн үед түлш ахиухан хийгээд болгоомжтой яваарай гээд тэр хоёрт өгөөд явуулсан. Хаанаас ямар үхэр авчирч өгснийг би мэдэхгүй байна. Ачиж ирсэн үхрийн барааг ахад ,7 тооны голдуу бага үхрүүд агдаж байсан би очиж ажиглаж аагүй. Манай нутгийн сумын хүргэн болсон Баяндалай гэдэг залуугаас үхэр авна гээд мөнгө шилжүүлсэн гэж хэлсэн...”/1 хавтаст хэргийн 50 хуудас/,

1.12. Гэрч Б.ын мэдүүлэг: “Миний бие ******* аймгийн ******* сумын багийн аас үхэртэй болох санаатай 4 тооны шүдлэн гунж нэгийг 1,, төгрөгөөр бодож 4,, төгрөг өгөөд авсан. Би 2021 оны 10 дугаар сард худалдаж авсан.

Миний худалдаж авсан үхрүүд эвэртэй ягаан шүдлэн гунж, буруу чих нь 2 талаасаа ухамтай, эвэртэй цагаан цавьтай шүдлэн гунж баруун чих нь хойно урдаасаа ухам имтэй, эвэртэй эрээн сүүлтэй хүрэн гунж, баруун чих нь хойно урдаасаа ухам имтэй, зүсмийн гунж баруун чих нь хойно урдаасаа ухам имтэй зэрэг үхрүүд авсан одоо манай хотонд байна”/1 хавтаст хэргийн 52-53 хуудас/,

1.13. Гэрч мэдүүлэг: “Тухайн үед 2020 оны 0 дугаар сарын дундуур байсан байх надад мөнгөний хэрэг гараад өөртөө машин авах гээд үхэр зарахаар болоод М.Баяндалай гэдэг залуутай уулзаж ярилцаж байтал надад үхэр авах хүн байна. Өөрөө авсан ч яах уу гээд байж байтал М.Баяндалай *******руу ярьчихлаа машин ирж байна үхэр авахаар гэж хэлээд удалгүй байж байтал үл таних залуу үхэр авна гээд тээврийн хэрэгсэлтэй ирээд ярилцаж байгаад би өөрийнхөө хотноос 2 том үнээ, 2 нийт 4 тооны үхрийг үнэ тохиролцоод бэлэн мөнгөөр авч өгөлцсөн.

Хүрэн халзан үнээ, хүрэн тай, эвэртэй ягаан үнээ охин улаан тай байсныг зарсан. Миний зарсан 4 тооны үхрүүд 2 чих нь араасаа цуулбар имтэй. Би өөр ямар нэгэн үхэр зараагүй.

Манай сумын хүргэн болох М.Баяндалай нь тухайн үед 4 тооны үхэр хөөж ирээд хашаанд шахаж байгаад т гэх хүнд зарсан. Миний бие түүний дараа зам тээврийн аваарт ороод толгойн хэсэгтээ хагалгаанд ороод хуванцар толгойтой болсноос ямар нэгэн зүйлийг санахаа байсан. М.Баяндалайн 4 тооны үхэр ачуулсан хашааг зааж өгч болно.

М.Баяндалайг урьд өмнө би таньдаггүй байсан. Намайг үхэр зарна гэдгийг хэнээс сонссон юм бол нэг өдөр ирээд та үхэр зарах юм уу гэх үед сан. Бусдаар найз нөхөд байхгүй, өр авлагын асуудал байхгүй”/1 хавтаст хэргийн 5-57 хуудас/

1.14. “” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд “14 тооны үхрийн нийт үнэлгээ ,, төгрөг”/1 хавтаст хэргийн 2- хуудас/

1.15. “” ХК дахь гэрч Батсуурийн Ариунаагийн илцах дансны дэлгэрэнгүй хуулгад “2020.12.01-ний өдрөөс 2021 оны 03.31-ний өдрийг хүртэл хугацаанд бэлэн бусаар мөнгө шилжүүлсэн баримт”/1 хавтаст хэргийн 9-72 хуудас/,

1.1. “Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл”: “Б.ын аас худалдаж авсан гэх 4 тооны үхэрт үзлэг хийсэн”, гэрэл зургийн үзүүлэлт/1 хавтаст хэргийн 75-82 хуудас/,

1.17. “Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл”: “, М.Баяндалай нар нь иргэн т худалдсан гэх 2 тооны адуу, 3 тооны үхэрт үзлэг хийсэн”, гэрэл зургийн үзүүлэлт/1 хавтаст хэргийн 83-89 хуудас/,

1.18. “Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл”: ******* аймгийн сумаас Мөнхбаярын 7 тооны ачсан гэх 94-42 хоү улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай” /1 хавтаст хэргийн 90-94 хуудас/,

1.19. ******* аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын тодорхойлолтод “******* нь 2020 оны эцэст үхэр-55, төл-35, 2021 оны жилийн эцэст үхэр-10, төл-5”/1 хавтаст хэргийн 149-1850 хуудас/

1.20. “” ХК дахь шүүгдэгч М.Баяндалайн дансны 2020.01.01-ний өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны илцах дансны хуулга/1 хавтаст хэргийн 15-13 хуудас/ зэрэг болно.

2. Шүүгдэгч М.Баяндалай нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* сумын багийн 02-80 тоот хашаанд байрлах гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй илцааны улмаас хохирогч маргалдаж, түүний биед зүүн нүдний дээд зовхины зүүн хэсэгт, хамрын нурууны дунд хэсэг, зүүн хацрын дээд хэсэгт зулгаралт, зүүн хацар, зүүн гуяны дунд, гадна хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

2.1. Хохирогч Г.Онцбаярын мэдүүлэг “...Бид 3 архи уусан. Тэгээд юу болсон талаар санахгүй байгаа. Өглөө босоод ирсэн нүүр хавдсан байсан. Тэгээд , хоёроос асуухад М.Баяндалай зодсон. М.Баяндалайг зодож байхад , хоёр салгасан гэсэн..”/2 хавтаст хэргийн хуудас/,

2.2. Гэрч ийн мэдүүлэг ”2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр би найз утсаар ярихад би худтайгаа хамт архи ууж байна хүрээд ир гээд ын гэрийг надад зааж өгсөн. Тэгээд би ын гэрт ирэх үед , Г.Онцбаяр хоёр нэг шил 0.75 аа нэртэй архи уугаад дууссан байсан. Г.Онцбаяр надад нэг шил 0,75 аа архи авч өгсөн.

Тэгээд бид гурав уугаад сууж байсан чинь гаднаас хоёр залуу орж ирсэн.  Тэр хоёр залууг би танихгүй. М.Баяндалай, гэдэг залуучууд байсан.  Бид хэд архиа уугаад сууж байтал Г.Онцбаяр махлаг шар залуутай/М.Баяндалай/ зодолдож эхэлсэн тэгээд би тэр хоёрыг салгасан. зүүн орон дээр хэвтэж байсан...”/1 хавтаст хэргийн 250 хуудас/,

2.3. Гэрч П.Ванчин-Эрдэнийн мэдүүлэг ”... Би 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэх айлд 09 цагийн үед очсон. Очоод удаагүй байж байтал М.Баяндалай орж ирсэн. намайг ус аваад ир гэхээр нь би усанд явж ирээд бид хэд хоол хийж идсэн. , Г.Онцбаяр хоёр 0,75 аа нэртэй архи авчаад, гэдэг хүнийг Г.Онцбаяр дуудаад бид тав архи хувааж уусан. Бид нар дахин 0,75 аа нэртэй архи авч уусан. Архи дуусаад М.Баяндалай, Г.Онцбаяр хоёр маргалдаж зодолдсон. Тэр үед гэдэг хүн зүүн орон дээр хэвтэж байсан. тэр хоёрыг салгасан...”/2 хавтаст хэргийн 24 хуудас/

2.4. ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 493 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “Г.Онцбаярын биед гэмтэл учирсан байна. Г.Онцбаярын биед зүүн нүдний дээд зовхины зүүн хэсэгт, хамрын нурууны дунд хэсэг, зүүн хацрын дээд хэсэгт зулгаралт, зүүн хацар, зүүн гуяны дунд гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь үзлэг хийгдсэн өдрөөс өмнө -9 хоногийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”/2 хавтаст хэргийн 43-44 хуудас/ зэрэг болно.

3. Дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Иймд нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж, энэхүү шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

Шүүгдэгч М.Баяндалай нь шүүхийн хэлэлцүүлэгт дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч, түүний өмгөөлөгч ******* нь улсын яллагч хэргийн үйл баримтын талаар мэтгэлцээгүй.

Хоёр. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад хийсэн эрх зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг”, уг хэсгийн 2.1 дэх заалтад “олон тооны мал хулгайлж” үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.

Энэхүү зүйлийн тайлбараар "мал" гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна, "олон тооны мал" гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно.

Шүүгдэгч М.Баяндалайн 14 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлсан үйлдэл нь хохирогч *******д учирсан ,, төгрөгийн хохирол нь хоорондоо шалтгаантай холбоотой нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бичмэл баримтаар нотлогдож, хуулийн дээрх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэжээ.

Энэхүү гэмт хэрэг нь эрүүл мэндэд халдсан идэвхитэй үйлдлийн улмаас хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг. Хохирогч Г.Онцбаярын эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч М.Баяндалайн үйлдэлтэй шалтгаант холбоотой нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчийн мэдүүлгээр нотлогдож, хуулийн дээрх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

2.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно" гэжээ.

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь ямар ч сэдэлтээр үйлдэгдэж болдог. Харин “мал хулгайлах” гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэй байдаг.

Эдгээр гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохиролд зориуд хүргэсэн байдаг.

Шүүгдэгч нь өөрийн идэвхтэй үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн болох нь энэхүү шийтгэх тогтоолын тодорхойлох дэх хэсэгт заасан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүний үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Баяндалай нь хохирогч *******гийн олон тооны малыг хулгайлсан, хохирогч Г.Онцбаяр эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүх хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтэй илцан тохирч, хэргийн үйл баримтын хувьд агуулгын зөрүүгүй байна.

2.4. Дээр дурдсан тодорхой үндэслэлээр шүүгдэгч М.Баяндалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Олон тооны мал хулгайлсан”, мөн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гурав. Шүүгдэгчид эрүүгийн иуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлийн талаар: 

3.1. Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Баяндалайг “Олон тооны мал хулгайлсан”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн иуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн иуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн иуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн иуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь галзан үзнэ” гэжээ.

Хуулийн дээр хэсэгт дурдсан “хувийн байдал” гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан зэрэг нөхцөл байдал хамаардаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Баяндалайн хувийн байдлыг тодорхойлж, дүгнэлт хийхэд шаардлагатай эрүүгийн иуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/1 хавтаст хэргийн 140 хуудас/,  иргэний үнэмлэхийн лавлагаа/1 хавтаст хэргийн 171 хуудас/,  байнга оршин суугаа хаягийн лавлагаа/1 хавтаст хэргийн 172 хуудас/, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа/1 хавтаст хэргийн 173 хуудас/, гэрч , нарын мэдүүлэг/1 хавтаст хэргийн 130-139 хуудас/  зэрэг нотлох баримтыг цуглуулжээ.

Дээрх нотлох баримтаар шүүгдэгч М.Баяндалай нь энэхүү шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт заасан биеийн байцаалтад дурдсан мэдээлэл болон ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШШ2023/0013 дугаар шийдвэрээр эхнэр ээс гэрлэлтээ цуцлуулсан, 2 хүүхэдтэй, урьд эрүүгийн иуцлага хүлээж байгаагүй, эрхэлсэн ажилгүй зэрэг хувийн байдал тогтоогдоно.  

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх эрүүгийн иуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг галзан үзнэ”, уг хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэжээ.

Шүүгдэгч М.Баяндалай нь олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хохирогч *******гийн эрүүгийн иуцлагын шүүх хуралдаанд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдов.

Иймд шүүгдэгч ******* эрүүгийн иуцлага хүлээлгэхэд хуулийн дээрх заалтад дурдсан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд заасан эрүүгийн иуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч М.Баяндалайн тухайд хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдоогүй.

3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг галзан дараах байдлаар эрүүгийн иуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн иуцлагаас чөлөөлж болно”,

Уг хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэжээ.

Шүүхээс шүүгдэгчийн олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн иуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, учруулсан хор уршгийг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь галзан үзсэн.

Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн иуцлагыг хөнгөрүүлэх тухай хуулийн дээрх заалтын журамлан Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч М.Баяндалайг 1 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв.

3.5. Харин шүүгдэгч М.Баяндалайн Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг галзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00, төгрөгөөр торгох ялаар шийтгэнэ.

Хохирогч Г.Онцбаярын тухайд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх үед шүүгдэгч М.Баяндалайгаас хохирол нэхэмжлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд нэхэмжлэх зүйлгүй учраас шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн иуг удаа дараа өгсөн болно.

3.. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”, уг хэсгийн 2.1 дэх заалтад “торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг” гэжээ.

Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Баяндалайн үйлдсэн хэдэн хэдэн гэмт хэрэг буюу “Олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэгт нь хорих, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт нь торгох ял тус тус оногдуулсан.

Иймд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах тухай хуулийн дээрх заалтыг журамлан шүүгдэгч ******* оногдуулсан 00 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногт шилжүүлэн 1 сар 10 хоногийн хугацаагаар тооцон 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жил 10 сар 10 хоногоор тогтоов.

3.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин таван жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”,

Мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг галзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэжээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг галзан шүүгдэгч ******* оногдуулсан 1 жил 10 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

3.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Баяндалайн баривчлагдсан 1 хоног, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд цагдан хоригдсон 157 хоног, энэхүү шийтгэх тогтоол гарах өдрийн байдлаар баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 158 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцно.

3.9. Шүүгдэгч М.Баяндалай нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол ,, төгрөгийг хохирогч *******д нөхөн төлсөн, энэхүү шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 3.2, 3., 3.7, 3.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овгийн Баяндалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Олон тооны мал хулгайлсан”, мөн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Баяндалайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг баримтлан 1/нэг/ жил 9/ес/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  00/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00,/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг журамлан журамлан шүүгдэгч ******* оногдуулсан 00/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногт шилжүүлэн 1/нэг/ сар 10/арав/ хоногийн хугацаагаар тооцон 1/нэг/ жил 9/ес/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1/нэг/ жил 10/арав/ сар 10/арав/ хоногоор тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч ******* оногдуулсан 1/нэг/ жил 10/арав/ сар 10/арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Баяндалайн баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 158 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

. Шүүгдэгч М.Баяндалай нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол ,, төгрөгийг хохирогч *******д нөхөн төлсөн, энэхүү шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй тус тус дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан энэхүү шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нь ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАТ