| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2025/0024/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/39 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/39
Монгол Улсын нэрийн өмнөөс
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ******* 202 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 309 дугаар яллах дүгнэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч ******* овгийн ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд улсын яллагч *******, хохирогч *******, түүний өмгөөлөгч *******, шүүгдэгч Ж.Медеу, түүний өмгөөлөгч (цахимаар) нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуягт танкийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* аймгийн сумын багийн дүгээр гудамжны 1 оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ПЮ9212281 регистрийн дугаартай, ******* овгийн ******* Медеу
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Медеу нь ******* аймгийн ******* сумын багийн “”-ын газарт 202 оны 08 дугаар сарын 27-ны өдөр газар булаацалдсан гэх шалтгааны улмаас хохирогч *******ыг өшиглөж, газарт унагаан толгойн зүүн хэсэгт хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд тархи доргилт гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэжээ.
Хуулийн дээрх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу яллах болон цагаатгах талаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, мэтгэлцсэн нотлох баримтаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон болно.
1. Шүүгдэгч Ж.Медеу нь ******* аймгийн ******* сумын багийн “”-ын газарт 202 оны 08 дугаар сарын 27-ны өдөр газар булаацалдсан гэх шалтгааны улмаас хохирогч *******ыг өшиглөж, газарт унагаан толгойн зүүн хэсэгт хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд тархи доргилт гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “Уг хэрэг учрал болсон гэх газар нь ******* аймгийн ******* сумын багийн арвын газарт болсон байх бөгөөд тухайн газар нь Ж.Медеугийн эзэмшлийн ногооны талбай байв...”, гэрэл зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 5-7 хуудас/
1.2. Хохирогч *******ы мэдүүлэг: “202 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ногооны талбай дээр байхад хүмүүс хаалга онгойлгоод ороод ирсэн. Автомашинаас сав суулгаа буулгаж байсан нэг залуу нь цахилгаан хадуур аваад шууд ногоо хадаад эхэлсэн. Би тэр хүмүүс дээр очоод та нар яаж байгаа юм хүний юм руу дураараа орж ирлээ гэж хэлсэн.
Тэнд байсан Ж.Медеу ирээд намайг өшиглөсөн. Газарт унахад Ж.Медеу дахиад миний толгой хэсэгт өшиглөсөн. Ж.Медеу ирээд миний зүүн хөлийн шилбэ хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгээд би унасан, унасны ард миний толгойны зүүн талруу өшиглөсөн...” /хавтаст хэргийн 11 хуудас/,
1.3. Гэрч Х.******* мэдүүлэг: “202 оны 08 дугаар сарын 27-ны өдөр би хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын Улаан бураа багийн арвын газарт ногооны талбай дээрээ очсон чинь манай торыг хүн цоожилсон байсан. Манай хүү цоожийг нь эвдээд ороход манай хүргэн өөрийн ногооны талбай дээрээ байсан. Ж.Медеу өвс хаддаг машинаа аваад хүргэний араас явсан.
Манай охин өөрийн охины хамт байхад модны араас ******* гарч ирээд хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байсан. Тэгээд би чи өөрөө гарч яваа чи бид нарыг 3 жил дарамталж байна гээд би уйлсан чинь монгол залуу яасан бэ эгч гэсэн тэгэхээр нь би миний дүү цааш байж бай гэж хэлсэн. Тэр хүүхэд хэл мэдэхгүй болохоор хараад сууж байсан.
Манай хүү ирэхэд нь би хүүгээ цаашаа байж бай цагдаа дууд гэж хэлсэн. Бид хэд цааш яваад суусан. ******* тэр зодуулсан гээд байгаа газраа очоод сууж байсан. Гаднаас дахиад нэг хүн орж ирсэн. Тэр хүн *******ы баз байсан. Тэрээр ******* дээр очоод юу хийж сууж байгаа юм бэ гэж асуухад юу ч дуугарахгүй чимээгүй байгаад байсан
*******ы баз гараад явсны ард би охины хамт гол дээр очоод гараа угаагаад буцаад ирэхэд ******* хурхираад унтаж байсан. Тэгсэн чинь охин залуу хоёр нь ирээд охин нь хэрэлдээд хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байсан тэгээд охин нь аавдаа энэ торыг хаяад явъя гэж хэлэхэд ******* чимээгүй бай тэгж хэлж болохгүй гэж хэлсэн” /хавтаст хэргийн 13-1 хуудас/,
1.. Гэрч мэдүүлэгт: “202 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах арвын газарт манай ах Ж.Медеугийн ногооны талбай дээр өглөө очиход ******* гэдэг хүн явж байсан. Тэгээд ногоогоо аваад зайл гээд эх бид хоёрыг хөөгөөд байсан тэгээд ах ирсэн. Ахыг ээж юм хэлүүлэхгүй цааш явуулсан.
******* гэх хүн гэрийнхээ үүдэн дээр сууж байсан. Тэр үед Хурманханы баз гэсэн хүн орж ирсэн тэгээд баз нь юм асуусан тэгсэн чинь тэрээр юу ч дуугарахгүй байсан. Тэгээд эх бид хоёр усанд ороод ирсэн чинь ******* зөв зүгээр хэвтээд унтаж байсан.
Хүүхдүүд нь ирсэн чинь энэ хүмүүс намайг цохисон зодсон гэж хэлээд амьсгаадаад байсан тэгээд нэг охин нь ирээд биднийг чулуу шидээд хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан...”/хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,
1.5. Гэрч н мэдүүлэгт: “202 оны 08 дугаар сарын 27-ны өдөр би найз Ж.Медеу хамт хадлан хийхээр ******* аймгийн ******* сумын багийн арвын газарт очсон чинь манай найзын талбай цоожтой байсан. Ж.Медеу гайхаад хаалгаа эвдээд орсон. Хадлангийн талбайруу Ж.Медеу хүргэний хамт явсан.
Би сүүдэрт сууж байсан чинь хэрүүл болж байсан тэгэхээр нь яваад очсон чинь Ж.Медеу ээж намайг цаашаа байж бай гэж хэлсэн. Би хүмүүсийн юу гэж ярьж байгааг ойлгохгүй болохоор холдоод харж байсан чинь Ж.Медеу ирсэн. Удалгүй яваад өгсөн ер нь яаг юу яриад байгаа талаар үнэхээр би мэдээгүй хэлийг нь мэдэхгүй болохоор би огт ойлгоогүй...Миний нүдээр харахад зодолдсон зүйл байхгүй харин ээжтэй нь түлхэлцсэн асуудал байгаа...”/хавтаст хэргийн 19-20 хуудас/,
1.6. Гэрч мэдүүлэгт: “202 оны 08 дугаар сарын 27-ны өдөр би эхнэр хүүхдүүдийн хамт ******* сумаас багийн арвын газарт очсон чинь хадам ах Ж.Медеугийг торыг цоожилсон байсан. Би давж ороод ногоогоо усалж байсан тэгээд манай хадам ах миний араас ирсэн надтай уулзаад байж байгаад яваад өгсөн тэгээд би удалгүй араас нь явж байтал Ж.Медеу ах надад мотор авч ирж өгсөн тэгээд би буцаад хадлангаа хийсэн... ” /хавтаст хэргийн 25-26 хуудас/,
1.7. Гэрч мэдүүлэгт: “202 оны 08 дугаар сарын 27-ны өдөр сааж байсан үхэр байхгүй болохоор *******ы ногооны талбайруу орж үхрээ авах гэтэл ******* ах гэрийнхээ урд талын жижиг модны хажууд толгойгоо барьсан байдалтай царайн их тааруу байдалтай сууж байсан.
Би очоод ******* ахаа та зүгээр үү гээд асуусан чинь би зодуулчихлаа миний бие тааруу байна чи эргээд ирэх боломж байна уу гэж надаас асуусан тэгээд би гэртээ очих үед ******* ахын эхнэр цаана чинь манай нөхөр зодуулсан юм шиг байна чи хурдан очих боломж байна уу гэж хэлсэн. Тэгээд би эхнэрээ суулгаад яваад очих үед эмнэлэг ирсэн. Би эмнэлгийн машинд ******* ахыг өргөж суулгаад явуулсан...”/хавтаст хэргийн 27-28 хуудас/,
1.8. ******* аймаг дахь шүүх шинжилгээний төвийн 202 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 888 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “*******ы биед гэмтэл учирсан байна. *******ы биед тархи доргилт, цээжний зүүн дээд хэсгийн цус хуралтууд. өвчүүний баруун дээд хэсгийн цус хуралт, зүүн мөрний хэсгийн цус хуралтууд, зүүн гарын шууны гадна дээд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. *******ы биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. *******ы биед учирсан дээрх гэмтлүүд нь шинээр үүссэн, үзлэг хийсэн өдрөөс 6-8 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. *******ы биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. *******ы биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. *******ы биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Бусад дээрх гэмтлүүд нь нийлээд хохирлын хөнгөн зэрэгт, дангаараа бол хохирлын зэрэг тогтоохгүй”/хавтаст хэргийн 8-9 хуудас/ зэрэг болно.
1.2. Дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Иймд нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж, энэхүү шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүгдэгч Ж.Медеу нь шүүхийн хэлэлцүүлэгт дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч, түүний өмгөөлөгч нь улсын яллагч хэргийн үйл баримтын талаар мэтгэлцээгүй.
Хоёр. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад хийсэн эрх зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэжээ.
Хуулийн дээрх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь эрүүл мэндэд халдсан идэвхитэй үйлдлийн улмаас хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хохирогч *******ы эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ж.Медеугийн өшиглөсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой нь шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.
2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно" гэжээ.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь ямар ч сэдэлтээр үйлдэгдэж болдог. Гэм буруугийн санаатай хэлбэртэй. Гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохиролд зориуд хүргэсэн байдаг.
Шүүгдэгч нь өөрийн идэвхтэй үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн болох нь энэхүү шийтгэх тогтоолын 1.1 дэх хэсэгт заасан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүний үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Медеу нь хохирогч ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч, гэм буруугийн талаар маргаагүй.
2.3. Дээр дурдсан тодорхой үндэслэлээр шүүгдэгч Ж.Медеуг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг шийдвэрлэсэн талаар:
3.1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт “Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, уг хэсгийн 25.8.9 дэх заалтад “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах” гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 07 дугаар сарны 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталжээ.
“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дэх хэсэгт “Сэтгэцийн эмгэгийн хоёрдугаар зэрэглэл. Хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг. Нөхөн төлбөрийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” байхаар заасан.
3.2. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтооно” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо”-ны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 202 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөгөөр шинэчлэн тогтоожээ.
3.3. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 0.1-д заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар "Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам"-ыг, 2 дугаар хавсралтаар "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ийг тус тус баталжээ.
"Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам"-ын 2.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ”,
Уг хэсгийн 2.1.1 дэх заалтад “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах)” гэжээ. “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д Сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах) гэмт хэргийг хамааруулжээ.
“Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоосныг хүлээн зөвшөөрсөн тухай маягт”-аар хохирогч *******ы сэтгэцэд учирсан хор уршгийг 2 дугаар зэрэглэлээр тогтоожээ./Хавтаст хэргийн 83 хуудас/
Хохирогч *******д учирсан сэтгэцийн хор уршгийг 2 дугаар зэрэглэлээр тогтоосныг шүүгдэгч Ж.Медеу, түүний өмгөөлөгч нар нь хүлээн зөвшөөрч, маргаагүй.
3.. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”, 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу шүүгдэгч Ж.Медеу нь хөнгөн гэмтлийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хохирогч *******д мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэгтэй байна.
Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8 дахь хэсэгт заасны дагуу зэрэглэл, гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 3,300,000 төгрөгөөр тогтоов.
Хөнгөн гэмтлийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 3,300,000 төгрөгийг шүүгдэгч Ж.Медеугаас гаргуулан хохирогч *******д олгов.
3.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэжээ.
Эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан ч хохирогч *******ы нь өөрт учирсан хохирлыг энэхүү эрүүгийн хэрэгт нэхэмжлээгүй, хохирлыг баталсан нотлох баримтыг хэргийн материалд гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Ж.Медеуг энэхүү шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж үзсэн болно.
Дөрөв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэжээ.
Шүүхээс шүүгдэгч Ж.Медеуг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэжээ.
Хуулийн дээр хэсэгт дурдсан “хувийн байдал” гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан зэрэг нөхцөл байдал хамаардаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Медеугийн хувийн байдлыг тодорхойлж, дүгнэлт хийхэд шаардлагатай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хавтаст хэргийн 79 хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 58 хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа/хавтаст хэргийн 59 хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа/хавтаст хэргийн 60 хуудас/, гэрч , нарын мэдүүлэг/хавтаст хэргийн 85-88 хуудас/ зэрэг нотлох баримтыг цуглуулжээ.
Уг нотлох баримтаар шүүгдэгч Ж.Медеугийн энэхүү шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт дурдсан биеийн байцаалт, гэр бүлийн байдал, оршин суух хаяг, тодорхой эрхэлсэн ажилтай, урьд ял шийтгүүлж байсан хувийн байдал тогтоогдоно.
.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах зэрэг ялаас сонгон хэрэглэхээр байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хохирогчийн өмгөөлөгчөөс 20 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Ж.Медеугийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэв.
.. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу шүүхээс оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000 төгрөгөөр торгох ялыг сар тутам 150,000 төгрөгөөр 3 сарын хугацаанд шүүгдэгч Ж.Медеугээр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэжээ.
Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.******* тайлбарлав.
Тав. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ж.Медеу нь цагдан хоригдсон хоноггүй, энэхүү шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* Медеуг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Медеуг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.******* оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг сар тутам 150,000/нэг зуун тавин мянга/ төгрөгөөр 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.******* тайлбарласугай.
5. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хөнгөн гэмтлийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 3,300,000/гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Ж.Медеугаас гаргуулан хохирогч *******д олгосугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэхүү шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүйг тус тус дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэхүү шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нь ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ