Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярсайханы Ундраа |
Хэргийн индекс | 101/2019/04301/И |
Дугаар | 101/ШШ2019/03648 |
Огноо | 2019-12-19 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2019/03648
2019 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 101/ШШ2019/036*******8 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн тан*******д хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин байрлах А ББСБ ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух Гүжир овогт Дамдинбазарын У /регистрийн дугаар: /-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт *******6,79*******,080 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Үүрийнзолбоо, хариуцагч Д.У , хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Үүрийнзолбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.У нь 2018 оны 10 дугаар сарын *******-ны өдөр А ББСБ ХХК-иас ЗГ1810137 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 35,000,000 төгрөгийг 3,9 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай эргэлтийн зориулалтаар авсан. Зээлийн үүргийн баталгаа болгож Д.У ийн нэг хүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* байр, ******* тоот 60,13 метр квадрат орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Барьцаалсны дагуу үл хөдлөх хөрөнгийн газар нотариатаар орж гэрээг баталгаажуулсан байна. Гэтэл зээлдэгч нь зээлээ гэрээнд заасан хугацааны дагуу төлөөгүй удаа дараа хоцролт гаргасан. Мөн төлбөрийн хуваарийн дагуу төлөөгүй тул үндсэн зээл 35,000,000 төгрөг хүү 10,99*******,720 төгрөг нэмэгдүүлсэн хүү 78*******,360 төгрөг, нотариатын төлбөр 15,000 төгрөг нийт *******6,79*******,080 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Д.У ээс гаргуулж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зээлийн төлөөгүй үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо *******-******* тоот хаягт байрлалтай орон сууцаар хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын *******-ны өдрийн зээлийн гэрээний хавсралтад дурдсан зээл төлөх хуваарийн дагуу зээлдэгч нь гэрээний хугацаанд нийт 11,0*******0,*******62 төгрөгийг үндсэн зээлийн хамт зээлдүүлэгч талд төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд зээлдэгч нь нийт 5,151,000 төгрөгийг төлснийг зээлдүүлэгч тал хүүгийн төлбөрт суутган авсан байна.
Иймд өнөөдрийн байдлаар үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 5,889,*******62 төгрөг, нийт *******0,889,*******62 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр байгаа тул илүү нэхэмжилсэн 5,90*******,618 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд гэрээ байгуулж мөнгө авсан тал дээр маргаан байхгүй. Зээлийг Б.У гарын үсэг зурж авсан хэдий ч цаана нь дүү нь аваад ашигласан асуудал байдаг. Д.У ийн өөрийн дансаар орсон учраас энэ асуудлыг хариуцах нь зүй ёсны хэрэг гэж үзэж байна. Зээлийн төлбөрийг төлж байсан асуудлын хувьд дүү нь Өмнөговь аймгаас төлбөрөө шилжүүлдэг байсан. Тухайн зээлийн графикийн дагуу 2018 оны 10 дугаар сарын *******-ны өдөр зээл аваад хүүг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлөх байсан боловч эхний 2 сар үндсэн зээлээс чөлөөлөгдөж зээлийн хүү төлж байсан. Үндсэн зээл 35,000,000 төгрөг төлөгдөөгүй болох нь дансны хуулгаар харагдаж байх тул үндсэн зээлийг төлөх нь зүйтэй гэж үзэж байна. Хүүний тухайд нэхэмжлэгч 10,99*******,720 төгрөгийг хүүнд тооцсон. Гэрээний хугацаанд 11,0*******0,000 төгрөгийн хүү төлөх төлөх ёстой байсан. Гэтэл яагаад хүүнд 5,150,000 төгрөг төлсөн байтал 10,99*******,720 төгрөгийг хүүнд нэхэж байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагчийн зүгээс өмнө нь төлсөн 5,150,000 төгрөгийг 10,99*******,720 төгрөгийн хүүнээс хасч тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Хэргийн материалд нотлох баримтыг эх хувиар өгөх үү, нотариатаар баталгаажуулж өгөх үү гэдэг нь нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн эрхийн асуудал учраас нотариатын зардлыг заавал Д.У төлөх үүрэг хүлээгүй. Иймээс нэхэмжлэгчийн илүү нэхэмжилж байгаа 5,90*******,618 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Д.У т холбогдуулан, үндсэн зээл 35,000,000 төгрөг хүү 10,99*******,720 төгрөг нэмэгдүүлсэн хүү 78*******,360 төгрөг, нотариатын төлбөр 15,000 төгрөг нийт *******6,79*******,080 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 5,90*******,618 төгрөгийг эс зөвшөөрч талууд маргаж байна.
А ББСБ ХХК болон Д.У нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын *******-ны өдөр ЗГ18/10/137 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу 35,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилд *******6,8 хувийн хүүтэй, зээлийн гэрээний 1.3-т зааснаар үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй зээлийн үндсэн өрийн үлдэгдлээс тооцох нөхцөлтэйгээр зээлж, гэрээнд заасан шимтгэлийг хасч тооцсон дүнгээр зээлийн мөнгийг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, харилцагчийн дансны хуулга, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдож байна.
Талууд БГ18/10/137 дугаартай барьцааны гэрээг мөн өдөр үйлдэж, Д.У ийн өмчлөлийн /нэг иргэний өмч/ Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, Ү-220*******0*******571******* дугаарт бүртгэлтэй, 60,13 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалж, барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн *******51 дүгээр зүйлийн *******51.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,
мөн хуулийн *******52 дугаар зүйлийн *******52.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно,
*******53 дугаар зүйлийн *******53.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй,
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2******* дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж тус тус заасан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хуваарьт заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.
Иймд талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч Д.У нь Иргэний хуулийн *******51 дүгээр зүйлийн *******51.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн *******53 дугаар зүйлийн *******53.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.
Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүдэж зээлдүүлэгч шүүхэд хандахдаа нотариатаар үйлчлүүлж 15,000 төгрөгийн зардал гаргасан нь нотлох баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу уг зардлыг хариуцагчид ногдуулна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр *******6,79*******,080 төгрөгийг хариуцагч Д.У ээс гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Зээлдэгч нь 5,151,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч тал хүүгийн төлбөрт суутган авсан тул уг дүнг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулна гэж маргаж байх боловч Зээлийн гэрээний хавсралт А-д зээл төлөх хуваарийг гаргаж, төлбөр хийх хугацаа, зээл ашигласан хоног, үндсэн зээлийн төлбөр, хүүгийн төлбөрийг зохицуулсан байх тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.
Хариуцагч нь шүүхийн дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 17******* дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасныг баримтлан барьцаа хөрөнгө Д.У ийн өмчлөлийн /нэг иргэний өмч/ Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, Ү-220*******0*******571******* дугаарт бүртгэлтэй, 60,13 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн Иргэний хуулийн *******51 дүгээр зүйлийн *******51.1, *******52 дугаар зүйлийн *******52.2, *******53 дугаар зүйлийн *******53.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Д.У ээс *******6,79*******,080 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч дээрх дүнгээр төлөх төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Д.У ийн өмчлөлийн /нэг иргэний өмч/ Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, Ү-220*******0*******571******* дугаарт бүртгэлтэй, 60,13 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч А ББСБ ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******62,120 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У ээс улсын тэмдэгтийн хураамжид *******62,120 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА