| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2025/0058/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/44 |
| Огноо | 2025-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/44
Монгол Улсын нэрийн өмнөөс
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ******* 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 340 дүгээр яллах дүгнэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч ******* овгийн ******* ******* холбогдох эрүүгийн 2436000000390 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Энхтулга, шүүгдэгч Э.Сүлдтулга нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 0 дугаар сарын 02-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, уул уурхайн автын инженер мэргэжилтэй, “Моэнко”ХХК-д автын инженер ажилтай, ******* аймгийн ******* сумын ******* багийн хотхоны 37 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай, ******* овгийн ******* Сүлдтулга
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Сүлдтулга нь 2024 оны 0 дугаар сарын 27-ны өдрийн 21-22 цагийн үед ******* аймгийн ******* сумын багт байрлах дугаар цэцэрлэгийн эсрэг талын нэртэй дэлгүүрт тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч руу савтай сүү шидэж түүний зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи болон алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэжээ.
Хуулийн дээрх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу яллах болон цагаатгах талаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, мэтгэлцсэн нотлох баримтаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон болно.
1. Шүүгдэгч Э.Сүлдтулга нь 2024 оны 0 дугаар сарын 27-ны өдрийн 21-22 цагийн үед ******* аймгийн ******* сумын багт байрлах дугаар цэцэрлэгийн эсрэг талын нэртэй дэлгүүрт тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч руу савтай сүү шидэж, түүний зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи болон алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Хохирогч ын мэдүүлэг: “...2024 оны 11 дугаар сарын 11-ний орой шөнө дэлгүүр хаах цаг болоод сууж байтал 3 залуу орж ирсэн. Тэгээд бараа худалдан авахаас болоод үл ойлголцол үүсээд бор хүрэмтэй залуу надруу савтай сүү аваад шидчихсэн. Миний зүүн нүдний доод зовхи гэмтээд эмнэлэг дээр ирээд 3 оёдол тавиулсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй”/хавтаст хэргийн 5-6, 10 хуудас/,
1.2. Гэрч “...2024 оны 11 дүгээр сарын 11-ны орой Сүүн оргил дэлгүүрт ороод 3 пиво авсан чинь та гуравт үйлчлэхгүй гар гээд хөөсөн. Манай найз Э.Сүлдтулга хүнд үйлчлэх гэж байгаа бол эвтэйхэн үйлчил гээд маргаан үүсээд баримтаа нэхэхэд баримт хэвлээд шидсэн тэгээд манай найз Э.Сүлдтулга ундааны савтай цагаан өнгийн юм аваад худалдагч эрэгтэйрүү шидчихсэн. Тэгээд худалдагчийн нүд рүү оноод цус гарсан би найзын хамт Э.Сүлдтулгыг аваад гарсан”/хавтаст хэргийн 13 хуудас/
1.3. ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 117 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “ын биед гэмтэл учирсан байна. ын зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи болон алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн цаг хугацааны хувьд шинэ гэмтэл байна. ын биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй”/хавтаст хэргийн 16-17 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Иймд нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж, энэхүү шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Хоёр. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад хийсэн эрх зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэжээ.
Хуулийн дээрх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь эрүүл мэндэд халдсан идэвхитэй үйлдлийн улмаас хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хохирогч ын эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Э.Сүлдулгын савтай сүү шидсэн үйлдэлтэй шалтгаант холбоотой нь шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож байна.
2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно" гэжээ.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь ямар ч сэдэлтээр үйлдэгдэж болдог. Гэм буруугийн санаатай хэлбэртэй. Гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохиролд зориуд хүргэсэн байдаг.
Шүүгдэгч нь өөрийн идэвхтэй үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн болох нь энэхүү шийтгэх тогтоолын 1.1 дэх хэсэгт заасан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүний үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Сүлдтулга нь хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч, гэм буруугийн талаар маргаагүй.
2.3. Дээр дурдсан тодорхой үндэслэлээр шүүгдэгч Э.Сүлдтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гурав. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэжээ.
Шүүхээс шүүгдэгч Э.Сүлдтулгыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
3.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэжээ.
Хуулийн дээр хэсэгт дурдсан “хувийн байдал” гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан зэрэг нөхцөл байдал хамаардаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Сүлдтулгын хувийн байдлыг тодорхойлж, дүгнэлт хийхэд шаардлагатай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хавтаст хэргийн 41 хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 22 хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа/хавтаст хэргийн 43 хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа/хавтаст хэргийн 21 хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа/хавтаст хэргийн 44 хуудас/, эд хөрөнгийн лавлагаа/хавтаст хэргийн 45 хуудас/ зэрэг нотлох баримтыг цуглуулжээ.
Уг нотлох баримтаар шүүгдэгч Э.Сүлдтулгын энэхүү шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт дурдсан биеийн байцаалт, гэр бүлийн байдал, оршин суух хаяг, тодорхой эрхэлсэн ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдал тогтоогдож байна.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ”, уг хэсгийн 1.2 дахь заалтад 1.4 дэх заалтад “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэжээ.
Шүүгдэгч Э.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн дээрх заалтад дурдсан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Учир нь хохирогч ын шүүгдэгч Э.Сүлдтулгатай зүй бусаар харилцсан, худалдаа хийхээс зүй бусаар татгалзаж, хөөсөн үйлдэл нь уг гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ.
Харин шүүгдэгч Э.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдоогүй.
3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах зэрэг ялаас сонгон хэрэглэхээр байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.******* 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх санал гаргасан.
Шүүхээс хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Э.Сүлдтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэв.
3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу шүүхээс оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг сар тутам 150,000 төгрөгөөр 3 сарын хугацаанд шүүгдэгч Э.Сүлдтулгаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
3.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэжээ.
Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.******* тайлбарлав.
Дөрөв. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Э.Сүлдтулга нь цагдан хоригдсон хоноггүй, энэхүү шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.6, 36.7, 36., дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* Сүлдтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Сүлдтулгыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.******* оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг сар тутам 150,000/таван зуун дөчин мянга/ төгрөгөөр 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Э.******* тайлбарласугай.
5. Шүүгдэгч Э.Сүлдтулга нь цагдан хоригдсон хоноггүй, энэхүү шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан энэхүү шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нь ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ