Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/149

 

 

Г.Б, Х.Б, Г.Г, Э.Б

Д.Бнарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Бадрал,                  

шүүгдэгч Г.Б, Х.Б, тэдгээрийн өмгөөлөгч А.Ганбат,

шүүгдэгч Э.Б,

шүүгдэгч Г.Г, Э.Б нарын өмгөөлөгч Г.Сүхээ, 

шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Н.Баяр,   

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,     

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатарын даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/1138 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б, Г.Б, шүүгдэгч Г.Г, Э.Б нарын өмгөөлөгч Г.Сүхээ, шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Н.Баяр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Б, Х.Б, Г.Г, Э.Б Д.Бнарт холбогдох 1902006920242 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    1. хойшлуулсан,

2., ял шийтгэлгүй,

3., ял шийтгэлгүй,

4., ял шийтгэлгүй,

5. суух, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 8 дугаар сарын 3, 4-ний өдрийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны ард “Монгол кузов” засвар гэсэн бичигтэй гражийн ар хэсэг болон хойд талаасаа үерийн далангийн урд хэсэгт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.6818 грамм хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч бэлтгэсэн, улмаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар байр, 21 тоотод 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 01 цаг хүртэл тус байранд болон биедээ хадгалсан,

шүүгдэгч Э.Б, Г.Г, Х.Б, Д.Б, Г.Бнар гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдэж буюу бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутгаас Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий нийт гялгар уутны хамтаар 5,840 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт 48-29 УБУ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч Х.Б нь 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс “өвс” гэх нэршилтэй Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, 2020 оны 7 дугаар сарын 27-ны орой 21 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн үүрч явсан ногоон өнгийн үүргэвчинд цэнхэр өнгийн гялгар уутын хамт нийт 793 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч Э.Б, Х.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Б, Г.Г, Г.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 

Шүүгдэгч Э.Быг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, байр болон биедээ хадгалсан, бусадтай бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, тээврийн хэрэгсэлд хадгалсан, шүүгдэгч Х.Бийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, биедээ хадгалсан, бусадтай бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, тээврийн хэрэгсэлд хадгалсан, шүүгдэгч Д.Б, Г.Г, Г.Б нарыг бусадтай бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Х.Б тус бүрийг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Г.Г, Г.Б тус бүрийг 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Х.Б, Д.Б, Г.Г, Г.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Б-ын цагдан хоригдсон 366 /гурван зуун жаран зургаа/ хоногийг, шүүгдэгч Х.Бий цагдан хоригдсон 93 /ерэн гурав/ хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Д.Б, Г.Г, Г.Б нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх “Orgiluun” гэх бичиглэл бүхий хуванцар сав, “1” гэж дугаарласан амсар хэсэг нь цэнхэр хүрээтэй гялгар уут, “2” гэж дугаарласан амсар хэсэг нь цэнхэр хүрээтэй гялгар уут, 5,1 грамм ногоон өнгөтэй нунтаг ургамал мэт зүйл, гялгар уутны хамтаар 5,840 грамм, цэнхэр гялгар уутын хамтаар 793 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Гийн өмчлөлийн 48-29 УБУ улсын дугаартай “Toyoтa Prius-10” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж, уг тээврийн хэрэгслийг 02265281 дүгээр тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт улсын орлогод оруулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэсэн байна.  

Шүүгдэгч Э.Б гаргасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолоор надад холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасныг шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм гэж заажээ. Миний бие нь бусдад төлөх төлбөргүй  мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөн дүү нар болон найз нөхөд үеийн залуучууддаа буруу үлгэр дуурайл болсон өөрийн гэм буруутай үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа билээ. Иймээс давж заалдах шатны шүүхийн шүүгчид та бүхэн надад холбогдох хэргийг шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжтой эсэхийг дахин хянан шийдвэрлэж өгнө үү...” гэв.  

Шүүгдэгч Г.Б гаргасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Г.Б миний уг хэрэгт холбогдсон цаг мөчөөс авахуулан тухайн үед болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн. Миний бие анхны мэдүүлгээсээ “Би гэртээ байж байтал намайг найз Б ирж дуудаад бид  хэсэг хамтдаа сагсан бөмбөг тоглож байгаад Б надад ийм мансууруулах төрлийн өвс байдаг юм байна гэж хэлээд хэдүүлээ очиж үзэх үү гэж асуухад нь сонирхсон үүднээс зөвшөөрсөн Быг дагаж явсан” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн, үүнийг бусад шүүгдэгч нар мэдүүлгүүдээрээ гэрчилдэг. Гэтэл уг тогтоолд дурьдсаны дагуу гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, урьдчилан төлөвлөсөн гэж үздэг ч бусад шүүгдэгчид болон миний өгсөн мэдүүлгээс тухайн гэмт хэрэг нь санамсаргүй, тохиолдлын шинж чанартай болох нь харагддаг.

Э.Б, Х.Б нарын үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргийн нөхцөл байдлыг тодорхойлсон гэх боловч Г.Б миний бие уг хэрэгт холбогдсон цаг мөчөөс эхлэн прокурор, мөрдөгчийн дуудсан цагт бэлэн байж, мөрдөн байцаалтын явцыг удаашруулах, хүндрүүлэх гэх мэт санаатайгаар буюу оргон зайлах үйлдэл гаргаж байгаагүй, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн аль ч шатанд ямарваа нэгэн гэмт хэрэгт дахин холбогдолгүй явсаар нэг жилийн хорих ялаар шийтгүүлсэн.

Мөн уг тогтоолд өгүүлснээр бол шүүгдэгч тус бүрийн хувийн байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан гэх авч шүүгдэгч Г.Б миний бие Сонгинохайрхан дүүргийн өсвөрийн аврага шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнээс хүрэл медаль, Сонгинохайрхан дүүргийн сагсан бөмбөгийн өсвөрийн аврага шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, Сонгинохайрхан дүүргийн аврага шалгаруулах “Дуулиан-2020” тэмцээнээс хүрэл медаль зэрэг амжилт гаргаж байсан хэдий ч хавтаст хэрэгт хавсаргаж чадаагүй.

Шүүгдэгч Г.Б миний бие аав, ээж, дүү нарын хамт ам бүл 5-уул амьдардаг ШУТИС-ийн Уул уурхайн тоног төхөөрөмж, цахилгааны инженерийн 3-р дамжаанд суралцахын сацуу Макс Молл төвд япон хоолны зоогийн газарт тогооч хийдэг. Миний бие өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй анх удаа гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж өөрийн гэм буруугаа хүлээж байгаа тул надад оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.  

Шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Г.Сүхээ гаргасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлээд байгаа билээ. Миний үйлчлүүлэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтын шаардлагыг бүрэн хангаж байхад хуулийн заалтыг хэрэглээгүй, хэт яллах талыг барьж ял оногдуулсан. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэгт холбогдож хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тооцоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүнийг хорихдоо биш нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан үзээгүй болно.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Гийн эзэмшлийн 4829 УБУ улсын дугаартай Тоёота пруис 10 загварын машиныг хурааж улсын орлого болгосон нь миний үйлчлүүлэгчийн одоо хэвтэрт байгаа ээж сургуульд сурдаг дүүгийн амьжиргааны эх үүсвэр болох ганц машиныг нь улсын орлого болгосонд маш их гомдолтой байна. Уг тээврийн хэрэгслийн үнэ болох 2,945,000 төгрөгийг /одоо энэ машин нь ашиглагдахгүй тоногдсон байдалтай айлын хашаанд хэвтэж байгаа/ бусад шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулаагүй, хууль буруу хэрэглэсэн зэргийг харгалзан үзээгүйд тус тус гомдолтой байна...” гэв.

Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Н.Баяр гаргасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Миний үйлчлүүлэгч Д.Бнь урьд өмнө нь ямар нэг хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Д.Бнь 2019 онд 19 нас хүрсэн, ам бүл 5 аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, гагнуурчин мэргэжилтэй. Дунд сургуульд сурж байхдаа матетатикийн хичээлд сонирхолтой хамт олонч спортод авъястай. Анги хамт олноос өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг хүмүүжил сайтай хүүхэд байсан юм. Энэ талаар түүний хувийн хэрэгт тэмдэглэгдсэн байна. Д.Бнь тухайн үед түүнтэй хамт байсан хүүхдүүдэд Э.Бы үзүүлсэн /хар тамхи хэрэглэх талаарх бичлэгийг үзээд тэнд байсан хүүхдүүдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сум руу Гийн машинтай явж тамхины ургамал түүлцсэн. Энэ талаараа мөрдөн байцаалтын шатанд бүгдийг нь шударгаар мэдүүлж, гэм буруугаа бүрэн хүлээж гэмшсэн. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч тус бүрийн урьд өмнө нь ямар нэг хэрэг зөрчилд холбогдож байсан эсэх, хувийн байдал, хохирол төлбөр хор уршиг байгаа эсэх. Энэ нь ял шийтгэл хүндрүүлэх хуулийн үндэслэл болох эсэх талаар дүгнэлт гаргаагүй байж, 2020/ШЦТ/1138 дугаартай шийтгэх тогтоолын дүгнэх хэсэгт /хх-10/ “Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно” гэж зааснаар миний үйлчлүүлэгч Д.Б-ийн эрх зүйн байдлыг дордуулж хууль зөрчсөн. Д.Банх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, бусдад учруулсан хохирол байхгүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг шүүх бүрэн үнэлэлгүйгээр түүнд хүнд ял оногдуулсан.

2. Мөрдөн байцаалтын шатанд Э.Б, Д.Б, Х.Б, Г.Бнарт холбогдох эрүүгийн хэрэгт хохирол болон хор уршгийн хэмжээ тогтоогдоогүй байхад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хор уршгийн хувьд их гэж хавтас хэрэгт авагдаж тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд заагдаагүй үндэслэлээр хууль бусаар ял шийтгэлийг хүндрүүлж Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулсныг хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Д.Б-ийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/1138 дугаартай шийтгэх тоггоолоор Д.Бд оногдуулсан 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар тэнсэж эсвэл Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.

шүүгдэгч Г.Б, Х.Б нарын өмгөөлөгч А.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нарын гомдол болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хувийн зан байдлын хувьд сайн, шүүх, прокурор, цагдаагийн байгууллагаас дуудахад очиж мэдүүлэг өгч байсан. Шүүгдэгч Х.Б давж заалдах гомдол гаргаагүй. Шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Г.Сүхээгийн гомдлыг дэмжиж оролцож байна. Мөн Улсын Дээд шүүхийн тайлбарт “ямар нэгэн эд зүйлийг гэмт хэрэгт үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан тохиолдолд улсын орлого болгоно” гэж заасан. Тэгэхээр тээврийн хэрэгслийг улсын орлого болгосон шийдвэр нь энэхүү заалтыг зөрчсөн гэж үзэж байна...” гэв.

шүүгдэгч Х.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1138 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай гэв. Цагдан хоригдсон хоногийн хувьд 2019 оны 10 дугаар сарын 28-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 28-ний өдрийг хүртэл 366 /гурван зуун жаран зургаа/ хоног цагдан хоригдсон гэж зөв байна. Учир нь 2020 оны 2 дугаар сар 29 хоногтой тул 366 /гурван зуун жаран зургаа/ хоног гэж бичигдсэн нь үндэслэлтэй. Мөн шүүгдэгч Э.Б, Х.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргйин дахин үйлдсэн учраас тус бүрийг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хорих ял оногдуулж ялыг ялгамжтай шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч Д.Б, Г.Г, Г.Б нарын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 1 /нэг/ жилийн хорих ял тус тус шийтгэсэн нь үндэслэлтэй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Г.Б, Х.Б, Г.Г, Э.Б Д.Бнарт холбогдох 1902006920242 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилгүй байна.

Шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаараас хэтрээгүй байна.

1. Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 8 дугаар сарын 3, 4-ний өдрийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны ард “Монгол кузов” засвар гэсэн бичигтэй гаражийн ар хэсэг болон хойд талаасаа үерийн далангийн урд хэсэгт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.6818 грамм хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч бэлтгэсэн, улмаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар байр, 21 тоотод 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 01 цаг хүртэл тус байранд болон биедээ хадгалсан болох нь:

хэргийн газар дээрээс хураан авсан эд зүйлсээс “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг делта-9 тетрагидроканнабинол гэсэн бодис илэрсэн болохыг тогтоосон  шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 4499 дүгээр дүгнэлт: “...2. Шинжилгээнд ирүүлсэн “Orgiluun” гэсэн бичигтэй хуванцар сав, “1” гэж дугаарласан амсар хэсэг нь цэнхэр хүрээтэй гялгар уут, “2” гэж дугаарласан амсар хэсэг нь цэнхэр хүрээтэй гялгар уут, ногоон өнгөтэй, нунтаг ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна. 3.4. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно.” /1 хх-62-66/, шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 4758 дугаар дүгнэлт: “...2. Шинжилгээнд ирүүлсэн “Хэрэг бүртгэлтийн 190200692 тоот хэргийн мэдүүлэг шалгах ажиллагаагаар хураагдсан өвс ургамал” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамалд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв.” конвенцийн жагсаалтад багтдаг” /1 хх-85-86/,

Э.Бы шээснээс “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг делта-9 тетрагидроканнабинол бодис илэрсэн болохыг тогтоосон хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестээр илэрсэн “Э.Бы шээсэнд ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас /илэрсэн/ гэж зааж байгаа нь “КАННАБИС” агууламж бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэх утгыг заасан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-16, 23-24/, шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 4498 дугаар дүгнэлт: “1. Шинжилгээнд ирүүлсэн ...Энхтогтох овогтой Б /19 нас, эр/ гэж хаягласан ...шээс тус бүрээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. 3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно.” /1 хх-68-70/,

гэрч Ж.Ө-ын: “...Бид нар миний өрөөнд юм яриад сууж байтал Б гялгар ууттай ногоон өнгийн өвс гаргаад ирсэн. Тэрийг саван дээр асгаж ишийг нь түүгээд усны сав цоолоод мөнгөн цаасан дээр өвсөө хийж гал асаагаад сорсон. Сүхбаатар хэрэглээгүй. Чингүүн, Б бид гурав хэрэглэсэн. Манай дүү Б авч ирсэн, хаанаас авсан гэдгийг нь мэдэхгүй байна. Өмнө нь Б нэг удаа авч ирж байсан. Тэр үед нэг удаа хэрэглэж үзсэн...” /1 хх-40, 41-42/,

гэрч Ч.Ч-ын: “...Б, Ө нар мансууруулах төрлийн ургамал хэрэглэж байсан ундааны савыг доогуур нь цоолоод доор нь бага зэргийн ус хийж байгаад ургамлаа мөнгөлөг цаасаар ороогоод бэлтгэсэн байсан бөгөөд түүнийгээ асаагаад усны савны амсраас утааг нь 2 удаа сороод байж байсан. Хаалга тогшоод цагдаа нар орж ирсэн. Миний хувьд урьд өмнө ийм зүйл хэрэглэж байгаагүй. Ө, Б нар урьд өмнө хэрэглэж байсан талаараа ярьж байсан. ...” /1 хх-44-45, 46-47/,

шүүгдэгч Э.Бы яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 03 билүү, 04-ний өдөр Хархорин захын ард байрлалтай үерийн усны далангийн урд байх гражуудын дундаас каннабис өвсийг түүж гялгар уутанд аваад, гэрийнхээ цонхны тавцан дээр хатаасан. 2019 оны 8 дугаар сарын 7-ны орой Өын гэрт авч очсон. Ө, түүний найз Чингүүнжав нартай хамт усны хуванцар сав ашиглан хэрэглэсэн нь үнэн. ...” /1 хх-105-106/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Э.Бы мэдүүлгээ нотолж “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий каннабис гэх ургамлыг түүсэн газраа заасан мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх-31-34,38/, уг түүсэн газраас нь хураан авсан ногоон ургамалд “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг делта-9 тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 4758 дугаар шинжээчийн дүгнэлт/1 хх 85/ зэрэг баримтуудаар,

2. Шүүгдэгч Э.Б, Г.Г, Х.Б, Д.Б, Г.Бнар гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдэж буюу бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутгаас Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий нийт гялгар уутны хамтаар 5,840 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт 48-29 УБУ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

гэрч С.Э-ийн: “...2019 оны 9 дүгээр сарын 08-ны 21 цагаас хойш сумын төвөөр эргүүл шалгалт хийж явсан. Сумын засмал замаар явж байсан тээврийн хэрэгслүүдэд үзлэг шалгалт хийж байхад ягаан өнгийн 48-29 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хойноос урагш чиглэлтэй явж байхад нь зогсоогоод шалгахад машин дотор 20-25 насны 5 залуу байсан. Машин дотроос хурц үнэр гарч байсан. Жолоочоор багаажийг онгойлгуулж үзэхэд цагаан өнгийн 10 орчим ууттай зүйл байсан. Уутны амыг онгойлгуулж үзэхэд нэг төрлийн ургамал түүсэн байсныг олж тогтоон саатуулж Төв аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт хүлээлгэн өгсөн...” /2 хх-60/,

гэрч Э.А-ийн: “...2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагийн үед намайг Б ажил дээр ирэхэд Б байсан. Бтай ярьж байхад Г, Б-Эхоёр Гийн машинтай ирээд бид нар Зүүнсалаа явсан. Замаараа Б-ыг аваад сагсны шийд ороод тоглож байхад Б надаас “салхинд гарах уу” гэж асуухаар нь “би мөнгө байхгүй, явахгүй” гэсэн. Б надаас их олон удаа асуугаад байхаар нь “яах гэж байгаа юм” гэхэд “хөдөө явж мансууруулах төрлийн ургамал түүнэ хамт явъя” гээд нилээн үг хаяад шордоод байхаар нь би “за” гэж хэлээд “хувцас өмсөөд гараад ирье” гээд гэр лүүгээ орсон. Гэрт байхад Б залгаад, мессеж бичээд байхаар нь “аав гаргахгүй байна, хамт юманд явна” гэсэн чинь “анд миний данс руу 10.000 төгрөг явуулчих” гэхээр нь “за” гээд явуулаагүй утсаа салгасан. ...” /2 хх-61-62/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 5069 дугаартай дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн “Г.Г 2019.09.09” гэж, “Х.Б 2019.09.09” гэж, “Д.Б2019.09.09” гэж, “Г.Б 2019.09.09” гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна...” /2 хх-83-84/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: “Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 48-29 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн багажны түгжээг онгойлгоход 10 ширхэг гялгар ууттай зүйл байх ба уг ууттай зүйлээс эхүүн, хурц үнэр үнэртэж байв...” /2 хх 24-25, 27/,

тээврийн хэрэгслээс хураан авсан 9 ширхэг гялгар уутанд савласан ургамлаас  “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг делта-9 тетрагидроканнабинол гэсэн бодис илэрсэн болохыг тогтоосон 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 5068 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн “Төв аймаг ЦГ №1, №2, №3, №4, №5, №6, №7, №8, №9” гэж хаяглаж авсан ургамал тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.” /2 хх 91-92/ зэрэг баримтуудаар,  

 

3. Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс “өвс” гэх нэршилтэй Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, 2020 оны 7 дугаар сарын 27-ны орой 21 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн үүрч явсан ногоон өнгийн үүргэвчинд цэнхэр өнгийн гялгар уутын хамт нийт 793 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

Х.Бий шээсэнд “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг делта-9 тетрагидроканнабинол гэсэн бодис илэрсэн болохыг тогтоосон хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест: “Х.Бий шээсэнд ТНС-1 зураас эерэг /илэрсэн/ гарсан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хх 130-131/, шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 4206 дугаартай дүгнэлт: “...2. Шинжилгээнд ирүүлсэн “Хүрэлчулуун овогтой Билгүүн РД:ШЮ00220813” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. 3. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг” /3 хх-146-148/,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл: “...Х.Бий ногоон өнгийн үүргэвчийг онгойлгож үзэхэд ...цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийг жинлэхэд 657,5 грамм байгааг хураан авав...” /3 хх-132-134/,

Х.Бий биедээ үүрч явсан цүнхнээс хураан авсан ургамлаас  “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг делта-9 тетрагидроканнабинол гэсэн бодис илэрсэн болохыг тогтоосон 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 4203 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэсэн дугаартай “Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Хүрэлчулуун Билгүүний цэнхэр өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл” гэсэн хаягтай цэнхэр өнгийн гялгар ууттай 702 грамм ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илрэв.” /3 хх 142-144/,

шүүгдэгч Х.Бий яллагдагчаар мэдүүлсэн: “...2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ганцаараа Төв аймгийн Батсүмбэр сумын төв ороод тариалангийн талбайд очсон. Цэнхэр өнгийн гялгар уутны талаар түүгээд цүнхэндээ хийгээд буцаж хотод ирсэн. 7 дугаар сарын 27-ны өдөр харанхуй болоогүй байхад Хархорин захын ойролцоо явж байгаад мөрдөгчтэй таараад Хар тамхитай тэмцэх газарт ирсэн...” гэх мэдүүлэг /3 хх-153-155/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогджээ.

Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан шүүгдэгч Э.Б, Д.Б, Г.Г, Г.Б, Х.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “...Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах...” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан,...” гэсэн шинжийг бүрэн агуулж байна.

Анхан шатны шүүхээс Э.Б, Х.Б нарын мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан 2 удаагийн үйлдлийг зүйлчлэхдээ үргэлжилсэн гэмт хэрэг гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтыг,

шүүгдэгч Д.Б, Г.Г, Г.Б, Э.Б, Х.Б нарын гэмт хэргийг санаатай нэгдэж үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах заалтыг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба зүйлчлэл зөв байна.

   Шүүгдэгч нарт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж байна.   

Иймд  ял, шийтгэлийг хөнгөрүүлэх талаархи шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Г.Сүхээгийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Гийн эзэмшлийн 4829 УБУ улсын дугаартай Тоёота пруис 10 загварын машиныг хурааж улсын орлого болгосонд гомдолтой байна. Уг тээврийн хэрэгслийн үнэ болох 2,945,000 төгрөгийг бусад шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулаагүй, хууль буруу хэрэглэсэн зэргийг харгалзан үзээгүй...” гэсэн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

   Учир нь, шүүгдэгч Э.Б, Г.Г, Х.Б, Д.Б, Г.Бнар сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй каннабис гэсэн нэршилтэй ургамлыг Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутгаас шөнийн цагаар түүж бэлтгэн, хадгалсан үйлдэлд Г.Гийн эзэмшлийн 48-29 УБУ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Э.Б, Г.Г, Х.Б, Д.Б, Г.Б нар нь санаа зорилгоороо нэгдэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдэлдээ шүүгдэгч Г.Гийн өмчлөлийн 48-29 УБУ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг ашигласан байхад эд хөрөнгө хураах ялыг зөвхөн Г.Год хэрэглэсэн нь шударга бус байна. Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн үйл баримтыг үндэслэн “Тоуоtа Рruis” загварын 48-29 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2,945,000 төгрөг /2хх 66-73/-ийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Э.Б, Г.Г, Х.Б, Д.Б, Г.Б нараас тус тус 589,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд энэ талаархи өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/1138 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 7 дугаар заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Гийн өмчлөлийн 48-29 УБУ улсын дугаартай “Toyoтa Prius-10” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж, уг тээврийн хэрэгслийг 02265281 дүгээр тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт улсын орлогод оруулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2,945,000 төгрөг /хоёр сая есөн зуун дөчин таван мянган төгрөг/-ийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Э.Баас 589,000 төгрөгийг, Д.Бэс 589,000 төгрөгийг, Г.Гоос 589,000 төгрөгийг, Г.Боос 589,000 төгрөгийг, Х.Бээс 589,000 төгрөгийг гаргуулан тус тус улсын төсөвд оруулсугай.” гэж өөрчилж,

тогтоох хэсэгт “Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Гийн өмчлөлийн 48-29 УБУ улсын дугаартай “Toyoтa Prius-10” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг тогтоолыг хүчингүй болгож, тус тээврийн хэрэгслийг Г.Гт буцаан олгосугай.” гэсэн нэмэлт заалтыг оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б, Г.Б, шүүгдэгч Г.Г, Э.Б нарын өмгөөлөгч Г.Сүхээ, шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Н.Баяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.ПҮРЭВСҮРЭН

             ШҮҮГЧ                                                             Б.БАТЗОРИГ

             ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ