Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 28

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг (ҮД:1280),

шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан ******* овогт ын *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0465 дугаар, 108/2017/0028/Э индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******анд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******, *******,******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, одоо *******,******* тоотод оршин суух,

1. Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2. Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2854 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан эрүүгийн 201625013303 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр мөн хуулийн 209 дүгээр зүйлийг удирдлага болгон хэрэгсэхгүй болгосон,

регистрийн ******* дугаартай, ******* овогт ын ******* нь:

яллагдагчаар татсан тогтоолд бичигдсэнээр - *******, тоотод 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Г.тай гэр дотор зүгээр унтуулсангүй гэх шалтгаанаар маргалдан улмаар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.******* нь *******, Шугуйн гудамжны 47 тоотод байх өөрийн гэрт нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны орой Г. нь найз охин Б.Биндэръяатай цуг унтахаар хэвтээд “болиоч дээ” гэсэн эмэгтэй хүний дуу гарахад түүний эхнэр Ц. босч гэрлээ асаагаад “та хоёр арай хэтэрч байгаа юм биш үү, нялх хүүхэд байхад айлд яаж хонохоо мэддэггүй юм уу” гэж хэлэхэд Г. өөдөөс нь “юун сүртэй юм бэ, хажуу талын гэр лүү орж унтлаа” гэхэд О.******* орноосоо босч ирэн түүнийг нэг удаа алгадан, нэг удаа нүүр лүү нь цохиж, гэрээс хамт гарч өмднөөс нь тэлээг нь сугалж аваад зүүн гуя руу нь нэг удаа, нуруу хэсэг рүү нь нэг удаа ороолгож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******гийн: “... Миний хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхийн шатанд мэдүүлэг өгөхгүй ...” гэх мэдүүлэг,

Хэрэг бүртгэлтэд хохирогч Г.ын өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр найз Эрдэнээ, Өнөбаяр, Номин нарын хамтаар UB-2-ын наад талын гэр амралтын газар амрахаар ирсэн юм. Тэгээд бид нар нэг гэрт нь байрлаад хоол унд хийж идээд архи ууцгаагаад сууж байсан чинь Номингийн таньдаг Биндэръяа гэх найз нь “хажуу талын гэрт ор засчихсан байгаа, хоёулаа тийшээ орж унтъя” гэхээр нь хамт ороод хэвтсэн юм. Тэгсэн тэр гэрт нь эзэн нь гэх залуу, эхнэр 2 хүүхдийн хамтаар нөгөө орон дээр хэвтэж байсан ба удалгүй гэрэл унтраагаад би Биндэръяатай юм яриад тэврэлдээд хэвтэж байсан чинь эхнэр нь гэх эмэгтэй босч ирээд “зайлцгаа, унтуулахгүй яагаад давраад байгаа юм” гэхээр нь “за уучлаарай, тэгвэл найзтайгаа хажуу талын гэр лүү ороод унтчихъя” гээд босоод хувцасаа өмсөөд зогсож байхад нөхөр нь босч ирээд “та нар яагаад давраад байгаа юм, зайлцгаа бацаанууд минь” гэсэн юм. Тэгэхээр нь би “уучлаарай, хажуу талын гэр лүү орж унтлаа” гэсэн чинь шууд ирээд миний нүүр лүү 2, 3 удаа цохихоор нь “яаж байгаа юм бэ, хажуу талын гэр лүү орлоо, уучлаарай гэж хэлээ биз дээ” гэхэд үсдэж дараад нүүр лүү өшиглөөд миний хамарнаас цус гараад боссон чинь нөхөр нь “гэр дотор цус асгалаа, гараад ир” гэхээр нь хамт араас нь гарсан чинь үүднээс мод аваад модоор толгой руу болон цээж рүү цохиод, тонгойсон чинь нуруу руу болон толгой руу цохиод байхаар нь би гараараа хамгаалсан чинь элэгдэж унагаагаад, өшиглөж унагаагаад, намайг “бос” гээд босохоор гуя руу өшиглөж унагаагаад байсан юм. Тэгээд би цаана хэвтэж байгаад “одоо больё” гэсэн чинь “гэр лүү орж хувцаснуудаа аваад яв” гэхээр нь орж хувцасаа авчихаад хажуу талын гэр лүү орж усаар нүүр гараа угаачихаад унтаад өгсөн юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

Хэрэг бүртгэлтэд гэрч Ц.ы өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр миний 10-н жилийн ангийн охин Биндэръяа над руу залгаад “салхинд гармаар байна, найз нь танай гэрт очъё” гэхээр нь “тэг тэг миний найз ирээд 2, 3 хоночихоод яв” гэсэн чинь “за за” гэж хэлээд нөхөр *******тэй хамт маргааш нь буюу 2016.10.05-ны орой 23 цаг өнгөрч байхад ирсэн  юм. Тэгээд Биндэръяа нь манай гэрт хоночихоод маргааш өдөр нь найзууд руугаа утсаар яриад л байх шиг байсан тэгсэн Биндэръяагийн найзууд нь өглөө манайд ирчихээд цай уучихаад явна гэж байснаа сүүлдээ хоол хийж идээд хажуу талын жижиг гэрт пиво уугаад 21 цаг өнгөртөл байж байсан ба Биндэръяа манай гэрт орж ирэхээр нь “чи манай гэрт унтах юм уу, эсвэл найзуудтайгаа унтах юм уу” гэсэн чинь “би найзуудтайгаа унтахгүй, энд унтана” гэхээр нь хойд талын ороо засаад байж байтал Биндэръяа нь нэг залуу дагуулж орж ирээд хувцсаа тайлаад хэвтэх шиг болсон юм. Тэгсэн чинь нэг хэсэг 1 цаг гаруй унтчихсан байсан, манай нөхөр ******* нь миний хажууд зурагт үзээд хэвтэж байсан юм. Тэгээд би унтаж байгаад 00 цаг өнгөрч байхад сэрсэн чинь нөхөр зурагтаа унтраагаад намайг нудраад байхаар нь чагнасан чинь “болиоч дээ” гээд эмэгтэй хүний дуу гараад байхаар нь гэрлээ асаагаад “та хоёр арай хэтэрч байгаа юм биш үү, нялх хүүхэд байхад” гэж хэлсэн чинь гэх залуу хувцасаа өмсөнгөө “одоо гарах гэж байна” гээд уурлахаар нь “чи муу одоо юу гээд байгаа юм бэ, айлд яаж хонохоо мэддэггүй юм уу” гээд хэрэлдэж байхад нөхөр ******* босч ирээд “би чамайг зөндөө тэвчсэн шүү” гэж байсан юм. Тэгсэн чинь нөгөө гэх залуу “одоо гарах гэж байна за юу” гэхээр нь ******* ыг нэг удаа алгадаад, нэг удаа нүүр лүү нь цохьсон чинь хамарнаас нь цус гараад барьцалдаж аваад тэр хоёр хамт гадагшаа гарахаар нь би араас нь гарах гэтэл ******* хаалга хаагаад “чи байж бай, бид хоёр учраа олъё” гэхээр нь би гэртээ үлдсэн юм. Тэгээд би Биндэръяа руу уурлаад “та хоёр насанд хүрсэн хүмүүс байж айлын гэрт яаж хонохоо мэддэггүй юм уу” гэсэн чинь Биндэръяа нь “миний буруу биш шүү дээ, энэ залуу чинь намайг өөрөө оролдоод байсан” гэж хэлсэн. Тэгээд удалгүй нөхөр маань гаднаас орж ирээд араас нь гэх залуу орж ирээд хувцсаа аваад гараад яваад өгсөн юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,

Хэрэг бүртгэлтэд гэрч Б.Биндэръяагийн өгсөн: “... Би 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 10-н жилийн найз болох ы ны нутаг дэвсгэрт байрлах гэрт очсон юм. Тэгээд би найзындаа 2 хоночихоод 2016.10.05-ны шөнө манай эмэгтэй найз Чимээ залгахаар нь “амралтанд байна” гэхэд “би найзуудтайгаа явж очъё” гэхээр нь д хэлтэл “за за” гээд тэд нар наашаа ирэх замаа олохгүй өөр газар хоночихсон байсан ба 2016.10.06-ны өглөө бид хоёр найзуудыгаа очиж аваад ы гэрт буцаж очоод бид нар өдөржингөө ууж байгаад цаг орой болоод манай найзууд хажуу талын илүү гэрт нь унтаад би багтахгүй болохоор нь ыг дагуулаад ы гэрт ороод “багтахгүй байна, бид хоёр танайд хоночихъё” гэхэд зөвшөөрөөд бид хоёр хойд талын орон дээр хэвтсэн юм. Тэгээд хэвтэж байтал зүгээр байхгүй намайг оролдоод байхаар нь “найзынхаа гэрт нь байна гэр бүлийнх нь хүмүүс байна болохгүй” гэж хэлчихээд байж байтал гэрэл асахаар нь чимээгүй хэвтэж байсан чинь гэрэл унтарчихсан. Тэгсэн чинь дахин оролдоод зүгээр байхгүй байхаар нь “дараа болъё, боль” гэхэд гэрлээ асаагаад босч ирээд ыг “чи болиоч, дургүй байхад чинь чи манай найз охиныг оролдлоо, тэр найзууд руугаа явж унт” гэсэн чинь “за за” гэж босчихоод нэг эвгүй үг хэлсэн чинь ы нөхөр нь ******* “чи манай эхнэрийг юу гээд байгаа юм, чамд шаардлага тавиад байгаа юм бишүү” гэтэл өөдөөс нь буруу үг хэлэх шиг болоод нөхрийг нь уурлуулаад тэгсэн чинь ******* ыг 2 удаа алгадсан чинь хамраас нь цус гараад ******* чирээд гаргатал удалгүй буцаж орж ирээд “миний эрх тасарчихлаа тэрийгээ авья” гэсэн. Тэгээд буцаад *******, нар хамт гэрээс гарч яваад ******* нь “би чамд шаардлага тавиад байгаа биз дээ, хүний үг ойлгодоггүй” гэхэд нь өөдөөс нь “уучлаарай” гээд ярилцаад байх шиг байсан ба удалгүй нөхөр нь ороод ирсэн юм. Тэгээд бид нар унтаад өгсөн ба өглөө нь сэрээд бид нар хот руу явцгаасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.гийн 2016.10.12-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №524 тоот:

1. . 

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр тал/,

Хэрэг бүртгэлтэд сэжигтэн, яллагдагч О.*******гийн өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед 5 эрэгтэй, 2 эмэгтэйн хамтаар Тэрэлж шугуй гэх манай хажуу талын илүү гэрт орчихсон оройдоо буцна гээд байж байсан ба би цаашаа *******ын Баруунбаян гэх газар ээж ын төрсөн ах Батхуягтай очиж хүн хүргэж өгчихөөд буцаад 20 цагийн үед гэртээ ирэхэд манай хажуу гэрт байсан 5 эрэгтэй, 2 эмэгтэй яваагүй байж л байсан. Тэгээд би тэд нарыг нээх анзаараагүй гэртээ зурагт үзээд хэвтэж байгаад орой 23 цагийн үед эхнэр , 2 хүүхдийн хамтаар унтахаар хэвтсэн юм. Тэгээд 00 цаг өнгөрч байхад Биндэръяа нар шууд гэрт орж ирээд хойд орон дээр хэвтэхээр нь би босоогүй зурагт үзээд хэвтэж байсан юм. Тэгсэн чинь шөнө 02 цаг 30 минут орчмын үед нь Биндэръяаг оролдоод байхаар нь эхнэр босч ирээд “одоо больцгоо, айл гэрч ирчихээд гар” гэсэн чинь гэх залуу нь “битгий хуц, юун сүртэй юм бэ” гэхээр нь би “гараад яв л даа, яах гээд байгаа юм бэ чи” гэж хэлсэн. Тэгсэн чинь “юун сүртэй юм бэ, гарах гэж л байна” гэж хэлээд суугаад байхаар нь би босч хувцасаа өмсөөд гэх залууг баруун талын хацар луу нь гараараа нэг удаа алгадаад, гарнаас нь чирч гэрээс гаргаад буцаад гэр лүү ороод байж байсан чинь гэх залуу нь “араас гараад ир ээ” гэхээр нь гараад очсон чинь “юун сүртэй юм, намайг яагаад ингэж байгаа юм” гэхээр нь “чи яаснаа мэдэхгүй байна уу” гэж хэлэхэд миний гэдэс рүү хөлөөрөө өшиглөөд зүүн хацар луу нэг удаа цохихоор нь өмднөөс нь тэлээг нь сугалж аваад зүүн гуя руу нь нэг удаа, нуруу хэсэг рүү нь нэг удаа ороолгочихоод гэр лүү яваад орсон чинь араас орж ирээд хувцаснуудаа аваад гараад яваад өгсөн юм. Тэгээд би унтаад өглөө сэрээд харсан чинь тэд нар яваагүй байсан ба би хойшоо Тэрэлж рүү 2 хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд явах гэсэн чинь тэд нартай хамт явж байсан нэг эмэгтэй нь банк орох гээд надтай хамт Тэрэлжийн төв рүү орчихоод буцаад хамт ирсэн, би Тэрэлжийн төв рүү надтай хамт явсан эмэгтэйгээс гэх залууг “гайгүй юу” гэж асуусан чинь “гайгүй зүгээр л байна лээ” гэж хэлсэн юм. Тэгээд би гэртээ 10 цаг хүртэл байж байгаад урагшаа аав Бямбажавын гэрт очоод цаашаагаа адуундаа явчихаад 14 цагийн үед гэртээ ирэхэд манай хажуу талын гэрт ирж амарсан залуучууд явчихсан байсан. ... Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан учир болсон үйл явдлын талаар тодорхой санаж байна. ыг надаас өөр цохиж зодсон хүн байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 81-82 дугаар тал/,

О.*******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24, 85 дугаар тал/,

О.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 25-33, 48-49, 87-91, 106-107, 110 дугаар тал/, 

О.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 104 дүгээр тал/,

Хохирогч Г.ын тус шүүхэд гаргасан “... Хохирогч миний бие шүүгдэгч овогтой *******д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, яллагдагчтай эвлэрч байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Миний бие шүүгдэгч О.*******тэй эвлэрсэн тул шүүх хуралд оролцохгүй болно ...” гэх хүсэлт /хх-ийн 123 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Пүрэвсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татсан тогтоолыг баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч О.*******гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эрүүгийн хэрэг үүсэн шалгагдсан 201625013303 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан “яллагдагч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагчтай сайн дураараа эвлэрсэн” үндэслэлээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2854 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгосон, мөн түүнчлэн хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарахаас өмнө буюу 2016 оны 10 дугаар сарын 06-нд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзэхгүй ба ЭБШХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан нөхцөл боломжийг дахин эдлэх боломжгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч нь яллагдагчтай сайн дураараа эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.  

Шүүгдэгч О.*******д хохирогчийн хэт хайхрамжгүйгээс хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирогч Г. “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн тул хэргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 тоот тогтоолоор нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192.000 төгрөгөөр тогтоож, 2013 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөж эхэлсэн бөгөөд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 240.000 төгрөг байхаар шинэчлэн тогтоож 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөж эхэлсэн ба уг гэмт хэрэг нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үйлдэгдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Торгох ялын хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтооно” гэж зааснаар торгох ялын хэмжээг 192.000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. ******* овогт ын *******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 (есөн зуун жаран мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар О.******* нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол О.*******д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЛУВСАНДОРЖ