Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/33

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Б.М

Улсын яллагч  Г.Г

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э холбогдох эрүүгийн ......... тоот хэргийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ........... төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, энэ хэрэгт татгдах үедээ ............... байсан, ам бүл ....., эцэг, эх, ах, эгч, дүүгийн хамт амьдардаг, .......... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ....... өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолоор ............. ялаар шийтгүүлсэн, ......... овгийн Д.Э /РД:/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э нь цахим хэрэгсэл ашиглан, Мопедь, мотоцикл худалдаа солилцоо гэх нэртэй фейсбүүк группэд Монгол Мотоо гэх хаягаар "Зарна шинэрээ 6,000,000 450сс утас ....." гэх хар өнгийн мотоциклийн зурагтай нийтлэл пост байршуулан, уг зарын дагуу холбогдсон хохирогч Б.А цэнхэр өнгийн яамахай брэндийн с450 загварын мотоциклийг Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу явах унаанд тавьсан гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өөрийнхөө Э.Д гэх нэртэй Төрийн банкны ........ дугаарын дансаар 5.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би урьд нь мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Шинэ жилийн баяраар ажилчдаа урамшуулах зорилгоор 9 азтанд сугалаагаар тодруулахаар болж супер шагналд мотоцикл өгөхөөр болсон. Би фейсбүүк дээр байх мопедь, мотоцикл худалдаа солилцоо гэх группэд Монгол Мотоо гэх хаягтай хүний зарын дагуу чатаар 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр холбогдож цэнхэр өнгийн яамаха брэндийн c450 загварын мотоциклийг 5.400.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Надтай чатаар холбогдсон хүн надад бэлэн байгаа с450 загварын цэнхэр өнгийн мотоцикль байна, одоо авна гэхийн бол Улаанбаатар хотоос шууд унаанд тавиад Замын-Үүд сум руу явуулна, 12 дугаар сарын 19-ний өдөр гэхэд очно гэхээр нь би байгууллагын Худалдаа хөгжлийн ....... дугаарын данснаас 12 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн орчимд Э.Д гэх хүний .......... гэх Төрийн банкны данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа би нөгөө хүнтэйгээ фейсбүүкээр холбогдож наашаа унаанд тавьсан уу гэхэд тавьсан гэхээр нь би наашаа тээвэрлэж байгаа жолоочийн болон машины дугаарыг явуулаач, би тосоод авъя гэхэд машины дугаар явуулаагүй, ........ гэх дугаарыг өгсөн. Тухайн дугаартай холбогдоход холбогдох боломжгүй байхаар нь би дахин нөгөө хүнтэй утсаар нь холбогдоод өөр дугаар байна уу гэхэд Шандын наахан талд машиных нь нум нь хугарсан байна гээд аргалсан. Би бүүр аргаа бараад таньдаг Улаанбаатар хот руу явж байгаа том тэрэгний жолооч нараас асуухад Шандын цаана эвдэрсэн том тэрэг байхгүй байна гэсэн. Тухайн үед би ....... дугаар луу дахин залгахад машинаа засаад одоо хөдөлж байна, удахгүй Замын-Үүд орно гэсэн. Мөн .......... дугаарыг би жолооч нарын wechat группээр таньдаг хүнээрээ хайлгахад Болд гэх нэртэй жолооч гарч ирсэн болохоор би тайвшраад хүлээсэн боловч 19-ний өдөр мотоцикл ирээгүй. ...Байгууллагад 5.400.000 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/ 

2 дахь удаа өгсөн “...Цагдаагаас шалгаад миний ........ дугаарын Хаан банкны данс руу 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 12 цаг 38 минутад "мотоцикл хохирол барагдуулав, Э” гэх утгатай 5.400.000 төгрөг ........... гэх данснаас орж ирсэн. Одоо надад болон манай байгууллагад учирсан хохирол байхгүй. Хохирлыг бүрэн барагдуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Гэрч П.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Манай байгууллага 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгууллагын шинэ жилээ тэмдэглэхээр болсон. Тус арга хэмжээнд 9 алба хаагчдыг шагнаж урамшуулахаар супер шагналд мотоцикл өгөхөөр болж удирдлагын хурлаар шийдвэр гарсан. Тус арга хэмжээг зохион байгуулсан А нь супер шагнал мотоцикл 5.400.000 төгрөгөөр авахаар болсон, иймд мөнгийг шийдвэрлэж өгнө үү гэсний дагуу би тодруулж, яг мотоцикл чинь байгаа юм уу гэхэд байгаа, одоо том тэрэг дээр тавиад Улаанбаатараас Замын-үүд рүү гарлаа гэж хэлсний дагуу би найдаад, мөн шинэ жилийн арга хэмжээ дөхсөн байсан тул би байгууллагын Худалдаа хөгжлийн ........ гэх данснаас мотоцикль зарж байгаа гэх хүний Төрийн бакны ......... тоот данс руу шилжүүлсэн. Энэ үйл явдлын дараа А залилуулсан талаараа бид нарт хэлээд Цагдаагийн байгууллагад хандсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 95-96/

Фейсбүүк хаягт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 39-41/

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Э.Д гэх нэртэй Төрийн банкны ........... дугаарын дансны хуулга /хх-ийн 42, 45/

Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 46/

Хохирогч Б.А Хаан банкны .......... дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хх-ийн 47, 50/

  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/

 Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 55, 59, 61/

Шүүгдэгч Д.Э яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 111-112/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүгдэгчийн  гэм буруугийн талаар дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Э нь цахим хэрэгсэл ашиглан, Мопедь, мотоцикл худалдаа солилцоо гэх нэртэй фейсбүүк группэд Монгол Мотоо гэх хаягаар "Зарна шинэрээ 6,000,000 450сс утас ......." гэх хар өнгийн мотоциклийн зурагтай нийтлэл пост байршуулан, уг зарын дагуу холбогдсон хохирогч Б.А цэнхэр өнгийн яамахай брэндийн с450 загварын мотоциклийг Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу явах унаанд тавьсан гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өөрийнхөө Эрдэнэбаяр Дэлгэрсайхан гэх нэртэй Төрийн банкны ........... дугаарын дансаар 5.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт болжээ.

Шүүгдэгч Д.Э энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Д.Э нь цахим хэрэгсэл ашиглан, Мопедь, мотоцикл худалдаа солилцоо гэх нэртэй фейсбүүк группэд Монгол Мотоо гэх хаягаар "Зарна шинэрээ 6,000,000 450сс утас ....." гэх хар өнгийн мотоциклийн зурагтай нийтлэл пост байршуулан, уг зарын дагуу холбогдсон хохирогч Б.А цэнхэр өнгийн яамахай брэндийн с450 загварын мотоциклийг Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу явах унаанд тавьсан гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өөрийнхөө Э.Д гэх нэртэй Төрийн банкны .......... дугаарын дансаар 5.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Би фейсбүүк дээр байх мопедь, мотоцикл худалдаа солилцоо гэх группэд Монгол Мотоо гэх хаягтай хүний зарын дагуу чатаар 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр холбогдож цэнхэр өнгийн яамаха брэндийн c450 загварын мотоциклийг 5.400.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Надтай чатаар холбогдсон хүн надад бэлэн байгаа с450 загварын цэнхэр өнгийн мотоцикль байна, одоо авна гэхийн бол Улаанбаатар хотоос шууд унаанд тавиад Замын-Үүд сум руу явуулна, 12 дугаар сарын 19-ний өдөр гэхэд очно гэхээр нь би байгууллагын Худалдаа хөгжлийн .......... дугаарын данснаас 12 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн орчимд Э.Д гэх хүний ........... гэх Төрийн банкны данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа би нөгөө хүнтэйгээ фейсбүүкээр холбогдож наашаа унаанд тавьсан уу гэхэд тавьсан гэхээр нь би наашаа тээвэрлэж байгаа жолоочийн болон машины дугаарыг явуулаач, би тосоод авъя гэхэд машины дугаар явуулаагүй, ...... гэх дугаарыг өгсөн. Тухайн дугаар холбогдоход холбогдох боломжгүй байхаар нь би дахин нөгөө хүнтэй утсаар нь холбогдоод өөр дугаар байна уу гэхэд Шандын наахан талд машиных нь нум нь хугарсан байна гээд аргалсан. Би бүүр аргаа бараад таньдаг Улаанбаатар хот руу явж байгаа том тэрэгний жолооч нараас асуухад Шандын цаана эвдэрсэн том тэрэг байхгүй байна гэсэн. Тухайн үед би ........ дугаар луу дахин залгахад машинаа засаад одоо хөдөлж байна, удахгүй Замын-Үүд орно гэсэн. Мөн ....... дугаарыг би жолооч нарын wechat группээр таньдаг хүнээрээ хайлгахад Б гэх нэртэй жолооч гарч ирсэн болохоор би тайвшраад хүлээсэн боловч 19-ний өдөр мотоцикл ирээгүй. ...Байгууллагад 5.400.000 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/, гэрч П.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Манай байгууллага 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгууллагын шинэ жилээ тэмдэглэхээр болсон. Тус арга хэмжээнд 9 алба хаагчдыг шагнаж урамшуулахаар супер шагналд мотоцикл өгөхөөр болж удирдлагын хурлаар шийдвэр гарсан. Тус арга хэмжээг зохион байгуулсан А нь супер шагнал мотоцикл 5.400.000 төгрөгөөр авахаар болсон, иймд мөнгийг шийдвэрлэж өгнө үү гэсний дагуу би тодруулж, яг мотоцикл чинь байгаа юм уу гэхэд байгаа, одоо том тэрэг дээр тавиад Улаанбаатараас Замын-үүд рүү гарлаа гэж хэлсний дагуу би найдаад, мөн шинэ жилийн арга хэмжээ дөхсөн байсан тул би байгууллагын Худалдаа хөгжлийн ......... гэх данснаас мотоцикль зарж байгаа гэх хүний Төрийн бакны .......... тоот данс руу шилжүүлсэн. Энэ үйл явдлын дараа А залилуулсан талаараа бид нарт хэлээд Цагдаагийн байгууллагад хандсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 95-96/, Фейсбүүк хаягт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 39-41/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Э.Д гэх нэртэй Төрийн банкны ....... дугаарын дансны хуулга /хх-ийн 42, 45/ , Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 46/, хохирогч Б.А Хаан банкны ....... дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хх-ийн 47, 50/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.  

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг мэдсээр байж, бусдыг үгээр болон үйлдлээр төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг анхнаасаа буцааж өгөхгүйгээр өөрийн болгох санаа зорилго, сэдэлтийг агуулсан байдаг. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг өөрийн болгож, ашиг олох шунахай сэдэлтээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөрийн мэдэлд авч, буцааж өгөхгүй, ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.

Шүүгдэгч Д.Э нь анхнаасаа хохирогчоос авсан мөнгөө буцааж өгөх боломжгүй гэдгээ мэдсээр байж зөвхөн өөрт учирсан санхүүгийн асуудлаа шийдвэрлэхийн тулд хохирогчоос 1 удаагийн үйлдлээр нийт 5,400,000 төгрөгийг залилан авч, уг мөнгийг хувьдаа зарцуулсан үйлдэл нь санаатай үйлдэл гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Э үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Э үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, гэмт хэргийн улмаас бусдад 5,400,000 төгрөгийн хохирол учруулсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Хохирлын хувьд:

 

Шүүгдэгч Д.Э нь хохирогч Б.А нийт 5,400,000 төгрөгийн хохирол учруулсан. Шүүгдэгч Д.Э нь дээрх хохирогчид учирсан хохирлын үнийн дүнг төлж барагдуулсан, хохирогчоос нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй болно гэсэн байна.

 

Эрүүгийн хариуцлагын хувьд:

 

Шүүхээс шүүгдэгч Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хоирлоо төлж барагдуулссан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.  

Шүүгдэгч Д.Э ял оногдуулахдаа хохирол төлбөрийг төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд үйлдсэн хэрэгт нь тохирсон ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Э  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахах санал гаргасан болно.

 

 Иймд шүүгдэгч Д.Э 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулж,   энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялын 10 /арав/ сар, 24 /хорин дөрөв/ хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сар, 24 /хорин дөрөв/ хоногийн хорих ялаар тогтоох нь зүйтэй гэж байна.

   Шүүгдэгч Д.Э ялын шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын тооцоог 2025 оны 02 сарын 27-ны өдөр энэ хэрэгт цагдан хоригдсон өдрийг хүртэл буюу  10 /арав/ сар, 24 /хорин дөрөв/ хоногоор тооцох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4,  37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялын 10 /арав/ сар, 24 /хорин дөрөв/ хоногийг нэмж нэгтгэн нийт ялыг 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сар, 24 /хорин дөрөв/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э эдлэх 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сар, 24 /хорин дөрөв/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э цагдан хорригдсон 21 /хорин нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.Ц