Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 31

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг (ҮД:1280),

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан ******* овогт *******ын *******ад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 2017 0108 0057 дугаар, 108/2017/0032/Э индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ын ******* нь:

яллагдагчаар татсан тогтоолд бичигдсэнээр - 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , тоотод иргэн Л.*******тэй хувийн таарамжгүй буюу манай найзын гэрт эхнэр хүүхэд нь байхгүй байх үед эзгүйчилж архи ууж болохгүй гэж хэлсний улмаас болж хоорондоо маргалдан түүнийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.******* нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр , Уурхайчдын 21 дүгээр гудамжны 07 тоотод оршин суух найз Ц.ийн гэрт нь Л.*******, Ц. нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн, улмаар хохирогч Л.*******өд хандан “чи найз нөхөд нь юм бол эхнэр хүүхэд нь байхгүй үед манай найзын гэрт нь эзгүйчилж битгий архи уугаад бай” гэхэд Л.******* нь “би найзынхаа гэрт архи уух чамд хамаагүй” гэж хэлэн ууж байсан архины шилээ авч түүнийг цохих гэж далайх үед нь бултаж, буцаагаад Л.*******ийн гэдэс хавьд нэг удаа, шалан дээр унах үед нь 2-3 удаа нүүр болон цээжин тус газарт нь өшиглөж хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулж Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ын: “... 2017 оны 02 дугаар сарын 06-нд хотоос ирээд найз ийнд очсон. , ******* хоёр 0.75 литрийн нэг архи уугаад сууж байсан. Тэгээд бид гурав  хувааж уучихаад дараа нь дахин нэг шил архи худалдан авч уусан. ******* ийн гэрт нь татсан тамхиныхаа ишийг хаяад хог тариад байхаар нь би “манай найзын гэрт эхнэр хүүхэд нь байхгүй байхад архи ууж, хог тарилаа” гэхэд ******* “би ч гэсэн найзындаа архи ууж байна, чамд ямар хамаатай юм” гээд над руу архины шилээр цохих гэхээр нь би бултсан. Тэгээд зөрүүлээд гэдэс рүү нь цохьсон ...” гэх мэдүүлэг,

Хэрэг бүртгэлтэд хохирогч Л.*******ийн өгсөн: “... Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өглөө сэрээд дотор их муу байсан учир “шар тайлах юм байна уу” гэхэд “хамт дэлгүүр ороод ирье” гэхээр нь босоод дэлгүүрээс 0.75 литрийн Монгол стандарт архи аваад гэрт нь ороод бид хоёр уугаад сууж байх үед 11 цагийн үед ******* ганцаараа орж ирээд үлдсэн архийг хувааж уусан юм. Ингээд архи дууссан учир ******* хоёр гараад 0.5 литрийн Алтан буудай архи авч ирээд хамт уугаад сууж байх үед ******* “чи манай найзын эхнэр хүүхэд нь байхгүй байх үед эзгүйчилж архи ууж болохгүй” гэх мэтийн зүйл яриад байсан, тэгэхээр нь “би ч гэсэн ийн найз байна, чамд энд архи уух ямар ч хамаагүй” гэж хэлээд архины шил аваад далайж байгаад *******ыг цохих үед бултаад ******* нь миний гэдэс хавьд өшиглөж шалан дээр унах үед нүүр болон цээжинд хэд хэдэн удаа өшиглөж зодсон юм. Энэ үед унтаж байгаад сэрээд босч ирээд бид хоёрыг салгаад сандал дээр суулгаж үлдсэн архиа уугаад унтаад ******* гэрээс гараад явсан. Би удалгүй орны урдуур шалан дээр унтаж байх үед орой намайг сэрээж “нүүр ам чинь хавдсан байна, дүүгээ дуудаж цагдаад дуудлага өг” гэхээр нь дүү Амгаланбаатартай утсаар яриад гэрт ирэх үед нь хамт эмнэлэг ороод эрүүний доод хэсэгт язарсан шарх дээр оёдол тавиад цагдаа дээр ирж гомдол гаргасан юм. ... Би тухайн үед согтуу хэлсэн үгийг нь хүлээж авахгүй хэрүүл маргаан үүсгэж архины шилээр цохих гэсэн, үүнээс болж намайг зодсон юм. Энэ үед байсан, өөр хүн байгаагүй. Гэхдээ болсон хэргийг бол хараагүй, учир нь унтаж байсан юм. Би эмчилгээний зардалд С.*******аас нийт 460.000 төгрөгийг бэлэн авсан тул одоо надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй болно. Би С.*******тай сайн дураараа эвлэрсэн, хохирлын талаар маргаан байхгүй тул уг хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсч байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,

Хэрэг бүртгэлтэд гэрч Ц.ийн өгсөн: “... Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 09 цагийн орчимд бид 2 сэрээд ******* “өчигдөр архи хэтрүүлэн уусан байна, дотор засах юм байна уу” гэхээр нь би өөрөө гараад дэлгүүрээс 0.75 литрийн Хараа архи аваад манай гэрт уугаад сууж байтал найз ******* ганцаараа орж ирээд бид гурав уг архийг хувааж уугаад дахин гарч дэлгүүрээс ******* бид хоёр 0.5 литрийн Буудай архи аваад гэрт орж ирээд хувааж уугаад байж байх үед би их согтоод орон дээр гараад унтсан юм. Энэ үед гэрт хүмүүс маргалдах чимээ гарах үед нь сэрээд харсан чинь ширээний зүүн талд ******* зогссон архины шил гартаа барьсан далайж байгаад *******ын урдаас цохих шиг болсон. Гэтэл ******* зөрүүлээд *******ийн гэдэс хавьд нэг удаа өшиглөж, шалан дээр унах үед 2-3 удаа цээж нүүр хавьд нь өшиглөж байгаа харагдсан тул би босч ирээд тэр хоёрыг салгаад ширээний хажууд суулгаж өгөөд эвлэрсэн байсан учир унтаад өгсөн юм. Ингээд орой 17 цагийн орчимд *******ийг “ажилдаа явах болоогүй юу” гэж сэрээх гэхэд нүүр ам нь хавдартай цус болсон харагдсан учир дүү болох залууг нь дуудаад эмнэлэг ороод дараа нь цагдаагийн байгууллагад ирж тайлбар өгсөн болно. Намайг орой сэрэх үед ******* гэрээс гараад явсан байсан. ******* манай гэрт анх орж ирэхдээ архи уугаагүй эрүүл орж ирсэн байх үедээ *******ийг “чи манай найзыг эхнэр хүүхдээсээ салсан байх үед нь гэрийг нь эзгүйчилж архи ууж болохгүй” гэж хэлсэн, үүнээс болоод ******* “би ч гэсэн найз нь байна, чамд хамаагүй” гэж агсан согтуу тавиад байсан, үүнээс болж маргаан үүссэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.гийн 2017.02.13-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №08 шэ/87 тоот:

1. Л.тогтоогдлоо. 

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар тал/,

Хэрэг бүртгэлтэд сэжигтэн, яллагдагч С.*******ын өгсөн: “... Би 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүрэг 1 дүгээр хороо тоот хашаанд найз ийн гэрт нь орсон юм. Тэгээд манай найз *******ийн хамт архи уугаад сууж байхаар нь үлдсэн архийг нь хувааж уугаад, бид хоёр дэлгүүр явж 0.5 литрийн архи аваад буцаж гэрт нь ороод бид гурав авсан архиа хувааж уугаад сууж байх үедээ ******* гэгч залууд хандан “чи манай найзын гэрт нь эхнэр хүүхэд нь байхгүй үед эзгүйчилж битгий архи уугаад бай” гэж хэлсэн чинь ******* “би ч гэсэн найзынхаа гэрт нь миний архи уух чамд хамаа байхгүй” гэж маргалдаж эхэлсэн юм. Гэтэл ******* нь ууж байсан архины шил аваад намайг цохих гэж далайх үед нь би бултаад босож ирээд *******ийг зогсож байх үед гэдэс хавьд нь нэг удаа өшиглөж, шалан дээр унах үед нь хэд хэдэн удаа нүүр болон цээжин тус газарт нь өшиглөж зодсон юм. Энэ үед орон дээр унтаж байгаад босч ирээд бид хоёрыг салгаад үлдсэн байсан архийг хувааж уугаад орон дээрээ унтаад өгсөн. ******* сандал дээр суугаад үлдсэн, би гараад зам дээрээс такси бариад гэртээ харьсан юм. ... *******тэй би танилцаад “чи найз нөхөд юм бол ийн эхнэр хүүхэд нь байхгүй байх үед битгий ирж удаа дараа архи уугаад байгаач” гэж учирлаж хэлсэн. Гэтэл ******* “би найзынхаа гэрт архи уух чамд хамаа байхгүй” гэж хэлсэн. Үүнээс болж л маргаан үүссэн юм. ... ******* нь намайг хэл амаар доромжилж байгаад архины шилээр цохих гэсэн тул би бултаад зодсон юм. ... Би архи уусан согтуу байсан, гэхдээ болсон хэргийн талаар сайн санаж байна. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хэргийг хөнгөн талаас нь хурдан шийдвэрлэж өгөхийг хүсч байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33, 37-38 дугаар тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 дугаар тал/,

Хохирогч Л.*******өд хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 42 дугаар тал/,

С.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 48-59, 61-64 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас С.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон ба хохирогч Л.******* нь хэрэг бүртгэлтэд болон шүүхэд “би С.*******тай сайн дураараа эвлэрсэн, хохирлын талаар маргаан байхгүй тул уг хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсч байна”, шүүгдэгч С.******* нь “би хохирогчтэй эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт тус тус гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж заасан боловч мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдэд хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь гэм буруутай этгээдтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр зохицуулсан ба Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн эдгээр заалтуудыг хэрэглэхэд эргэлзээ төрүүлж буй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ад ашигтайгаар түүнд холбогдох 201701080057 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. ******* овогт *******ын *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрснээр С.*******ад холбогдох 201701080057 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол С.*******ад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.БАВУУ