| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2020/01571/И |
| Дугаар | 101/ШШ2020/02751 |
| Огноо | 2020-08-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2020/02751
| 2020 08 03 | 101/ШШ2020/02751 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Г /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0 тоотод оршин суух, Боржигин овогт Б.Ч /РД:0/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах болон дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагч Б.Чо, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б.Ч /РД:/, М.Г /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Ч.И-г эх М.Гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан охин Ч.И-г 11 нас хүртэл тухайн бус нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Чогоор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гаргуулан М.Гт олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 0 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр үнэлж, мөн 0000 УБХ улсын дугаар бүхий Лексус 470 маркийн авто машиныг 30,000,000 төгрөгөөр үнэлж тус тус Б.Чогийн өмчлөлд үлдээж, 0 тоотод байрлах авто машины зогсоолыг 25,000,000 төгрөгөөр үнэлж, мөн 0000 УНВ улсын дугаар бүхий Тоёото ланд крузер-80 маркийн автомашиныг 18,000,000 төгрөгөөр үнэлж тус тус М.Гийн өмчлөлд үлдээсүгэй.
5. Б.Чод 0 тоотод байрлах авто машины зогсоол болон 0000 УНВ улсын дугаар бүхий Тоёото ланд крузер 80 маркийн автомашиныг 2020 оны 08 сарын 15-ны өдрийн дотор М.Гт шилжүүлэхийг даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 0 өрөө орон сууц, үнэлгээ 100,000,000 төгрөг, 0000 УБХ улсын дугаартай Lexus-470 маркын автомашин үнэлгээ 30,000,000 төгрөг, М.Г миний хаан банкны 0 тоот данснаас дур мэдэн шилжүүлэн авсан 30,000,000 төгрөг, , Б.Чогийн данс руу шилжүүлсэн 30,000,000 төгрөг нийт 60,000,000 төгрөг, гэрийн сейфэнд байсан 8,000,000 төгрөгийн үнэ бүхий 50 грамм алт, Б.Чод авч өгсөн 5,000,000 төгрөгийн үнэ бүхий алтан бөгж, хуримд ирсэн зочдоос өгсөн мөнгөн аяганууд 20ш 10,000,000 төгрөг, компьютер 4,000,000 төгрөг, гэрт байсан бэлэн 5,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийн үнэ бүхий Burberry брэндийн цүнхнээс ногдох хэсэгт гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч нь Г.Т-д зээлүүлсэн 40,000,000 төгрөг, М.Гт авч өгсөн алтан бөгж, алтан зүүлт 8,800,000 төгрөг, Нордик фүүдс ХХК-д хөрөнгө оруулсан 16,00,000 төгрөг, Мөнгөн хазаар 1,000,000 төгрөг, Делл маркын нөүтбүүк 500,000 төгрөг, 5 ханатай монгол гэр 2,700,000 төгрөг, зургын аппарат 500,000 төгрөг, металл хайлуулагч 10,000,000 төгрөг, Приус-20 маркын автомашин 8,000,000 төгрөг, 0000 УБҮ улсын дугаартай Lexus LX-570 маркын автомашин 86,000,000 төгрөгөөс ногдох хэсэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталсугай.
7. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Мөнхцэцэгт даалгасугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэрлэлтийг цуцалж байгаа боловч хүүхдүүдийн хувьд М.Г, Б.Чо нарын хуулиар хүлээсэн эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг, хэн нэг нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад хийхгүй байхыг тэдэнд үүрэг болгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 1,165,250 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 783,000 төгрөг нийт 1,948,250 төгрөгийг, хариуцагчаас 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 303,780 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 291,300 төгрөг нийт 595,080 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 974,125 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 297,540 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.
10. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2020/08528 дугаар захирамж, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2020/11259 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга авсан нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 7 хоногийн дараа бичгэн хэлбэрээр гарсан шийдвэрийг талууд 14 хоногийн дотор өөрсдөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ