| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 319/2025/0020/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/50 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/50
05 0 10 05/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум ын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч *******,
шүүгд *******,
шүүгдийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор *******ас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* овогт ******* Журагатад холбогдох 400579001 тай эрүүгийн хэргийг 05 оны 1 сарын 05-ны өдөр хүлээн авч, 05 оны 0 сарын 10-ны өдөр хянан шийдвэрлэв.
Шүүгдийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны ******* сарын *******-ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, , ам бүл , , , , нарын хамт амьдардаг, , , аймгийн сумын -р багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* овогт ******* Журагат, регистрийн БГ07*******17,
Шүүгдийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгд ******* нь 04 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт “Toyota prius-0” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 1. зүйлд заасан "жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан, хохирогч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
1.1. Шүүгд ******* нь 04 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт “Toyota prius-0” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 1. зүйлд заасан "жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт цугларсан зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал), зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1-1 дахь тал), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 17-19 дэх тал), хохирогч Б.Бердуалетын мэлэг (хавтатс хэргийн дэх тал), гэрч мэлэг (хавтаст хэргийн 4 дэх тал), Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн химийн шинжээч, цагдаагийн дэсл 04 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0 тай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 45-47 дахь тал), Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн ахмад 04 оны 1 сарын 05-ны өдрийн 1 тай шинжээчийн дүгнэлт (-7 дахь тал), мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), Ховд аймгийн Автотээврийн төвийн 05 оны 01 дүгээр сарын -ны өдрийн 0 тай дүгнэлт (хавтатс хэргийн 81-84 дэх тал), Дамно хөрөнгийн үнэлгээний 05 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн “...5,015,000 төгрөг...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 90-94 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
1.. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
1.. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрч гэмт хэргийн “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэсэн шинжийг агуулжээ.
1.4. Шүүгд ******* нь өөрт холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.5. Хохирогч ын нэхэмжилсэн эмчилгээний зардал 4000000 төгрөгийг шүүгд ******* төлж барагдуулсан нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “хохирлыг төлж барагдуулсан, гомдол саналгүй” гэсэн мэлэг болон шүүгдийн гаргаж өгсөн баримтуудаар (хавтаст хэргийн 14 дэх тал) тогтоогдож байна. Иймд шүүгдийг хохирогчийн нэхэмжилсэн хор уршгийг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
.1. Прокурорын санал болгож, шүүгд *******, түүний өмгөөлөгч ******* нарын хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгд тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
.. Иймд шүүгд *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
.. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгд *******ад оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэслэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хор ялаар сол учиртайг түүнд сануулав.
.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоов.
.5. Энэ хэргийн учир шүүгд ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
.. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгд нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, . зүйлийн 1, , 4 дэх хэсэг, ., .7, .8, .10 зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгд ******* овогт ******* Журагатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгд *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгд *******ад оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэслэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хор ялаар сол учиртайг шүүгд *******ад сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгд *******ад оногдуулсан эрх хасах ялыг торгох ял оногдуулсан буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоосугай.
. Шүүгд ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн 400579001 тай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгд ******* нь хохирогч 4000000 (дөрвөн сая) төгрөгийн хохирлыг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, шүүгдээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах журмаар гомдол 4 гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бич эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН