Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2018/03726

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ш.С, Б.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлийн  дугаартай Баянзүрх дүүргийн  тоот хаягт байрлах гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 41.1 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.Н-ын өмчлөлд үлдээх, хариуцагч Б.Н  нь Ш.С-д гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Баянзүрх дүүргийн  орон сууцны ногдох хэсэгт 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг төлөх, Улаанбаатар хотын банктай байгуулсан 2014 оны 09 сарын 29-ний өдрийн  дугаартай нөхцөлт орон сууцны зээлийн гэрээний хамтран зээлдэгчээс Ш.С-ийн нэрийг хасуулах буюу хамтран зээлдэгч олж Ш.С-ийг зээлийн үүргээс чөлөөлөх үүргийг Б.Н  хүлээх, гэрээний 2-р зүйлд заасан хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн Ш.С-д ногдох хэсэг болох 5.000.000 /таван сая/ төгрөгийг 2018 оны 12 сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Ш.С-д хариуцагч Б.Н  бэлнээр хүлээлгэн өгсөн ба үлдэгдэл 1.000.000 /Нэг сая/ төгрөгийг 2019 оны 02-р сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Ш.С-д төлөх, гэрээний 3 дахь хэсгийг 2019-05-31-ний өдрийн дотор хамтран зээлдэгч сольж үүний дараа Ш.С-ийг өмчлөгчөөс хасуулахаар эвлэрсэнийг баталж, Ш.С-ийн нэхэмжлэлтэй, Б.Н-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 546.150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Н-с 181.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.С-д олгох, мөн 445.950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Нарантуяад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА