Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/77

 

 

 

 

 

 

 

2025          0             24                                         2025/ШЦТ/77

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, шүүгч Б.Гантөгс, шүүгч Х.Тасхын нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Иргэдийн төлөөлөгч Б*******

Улсын яллагч хяналтын ахлах прокурор *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* (цахимаар) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ургийн овогт Алтансүхэд холбогдох эрүүгийн 260029062 дугаартай, 178/2022/0192/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 02-ны өдөр аймгийн суманд төрсөн, 4 , эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* ******* , , 1, аймгийн Цбагарав багийн - тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн эрүүгийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 1-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй 1 жилийг нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11 ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар, аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ургийн овогтой Алтансүх /РД:ПЭ9010021/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Яллагдагч ******* нь 202 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн Цбагарав багийн - тоот хашаанд хохирогч маргаж "хутгаар гар зүссэн" гэх шалтгаанаар, түүний толгой руу мөргөөд, 2- удаа цохиж биед тархины баруун тал бөмбөлгийн суурийн хэсэг болон хоёр хажуугийн ховдлын гүн дэх тархины эдийн үхжил, цус харвалт, баруун чархайн доорх цусан хураа, зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зүүн чархайд зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд ******* хохирол санаатай учруулсны улмаас Б.Батчулууны ь хохирч, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн -т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

  1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, /1-р хх-

хх-ийн 2-5, 8-11-р тал/

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,/1-р хх-ийн 2-5, 8-11-р тал/

. Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 6-7, 12-р тал/

4. Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, /1-р хх-ийн 1-р тал/

5. Хутганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 14-р тал/

6. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 15--р тал/

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* надад хэлэхдээ би гэрээс гараад явж байхад Б. Батчулуун ах миний хажуу талаар өнгөрөх үедээ миний гар луу хутгалахаар нь би уурандаа 2, удаа цохисон гэж надад хэлсэн. Б.Батчулууны биеийн байдал ******* байна, Эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлснээс хойш хүнтэй харьцаж ярилцаж үзээгүй, ухаан санаа ороогүй, зөвхөн нүдээ нээсэн. Биед нь ямар нэгэн хариу үйлдэл байхгүй байгаа, надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 57-59-р тал/

8. Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...202 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр буцаж очиж харахад Б.Батчулуун нь дээшээ харсан байдалтай бөөлжсөн байхаар нь нөхрөө дуудаад бөөлжсөн бөөлжсийг нь цэвэрлээд гадна өмсөж байсан өмдийг нь тайлсан. Өмсөж байсан өмд нь шороо болчихсон байсан. Духны зүүн дээд хэсэг, баруун чихнээс нь цус гарчихсан байхаар нь нойтон сальпиткаар цусыг арчиж цэвэрлээд эмнэлгийн байгууллагад дуудлага өгөөд эмнэлгийн алба хаагч нар 2:0 цагийн үед ирж үзээд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд яаралтай авч ирж үзүүлсэн. Тэр өдөр ******* нь гаднаас ганцаараа орж ирээд миний гар луу Б.Батчулуун хутгалчихлаа гээд гараас нь цус нэлээн гарч байхаар нь гарыг маарлаар боож өгөөд эмнэлэг орж яаралтай боолт хийлгэ гэж хэлээд эмнэлэг рүү яв гэж хэлээд гэрээс гаргаад явуулсан. ...хэрэг болсны ард *******тэй уулзаад юу болсон талаар асуухад надад би гэртээ ирээд нэг эмэгтэйтэй гэрээс гараад явж байтал Б.Батчулуун миний урдаас ирээд надтай зөрөхдөө миний гар луу хутгалсан, тухайн үед би Б.Батчулууныг түлхэж унагаагаад 2, удаа цохисон гэж хэлсэн..." гэх мэдүүлгүүд, /1-р хх-ийн 25-27, 74-р тал/

9. Гэрч : "...Тэр орой Э.Аптансүхтэй гэрээс гараад -4 алхаад явж байхад хашааны зүүн талд байх тээврийн хэрэгслээс нэг эрэгтэй хүн гарч ирж харагдсан, тухайн хүн бид хоёрын урдаас гүйгээд ирэхэд ******* миний урд талаар орох үед тухайн гүйж ирсэн тэр хүн ******* рүү гараараа ямар нэг зүйлээр чичих шиг хөдөлгөөн хийхэд ******* нь та яагаад байгаа юм бэ? гээд хэлж байсан, ах нь гэх хүн ямар нэгэн зүйл ярьж хэлээгүй. Би таксинд суугаад явах хүртэл тухайн хашаанаас хэн нэгэн хүн гарч ирээгүй. Тэр үед миний анзаарсан зүйл нь тухайн хүн нь хөгшин хүн байсан мөн тэр хүн хэмхийгээ зуугаад байсан.

Тухайн үед миний бодлоор хоорондоо нэг нэгнийгээ занасан байдалтай, нэг нэгэндээ ямар нэгэн зүйл бодож явдаг хүмүүс шиг санагдсан..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 71-7, 240-р тал/

10. Гэрч Б.Батбулганы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Б.Батчулуун нь ...тархины баруун талдаа цус харвалттай, тархины ховдол гипоталусийн хэсэг болон гавал тархины баруун талын бөмбөлгийн харсан хурц цусан хуралттай, гэмтлийн гаралттай судаслаг бүрхлийн цус харвалт, ДАП /тархины эсийн түвшний тасрал гэмтэл/ оноштой, хацар яс зүүн талдаа цөмөрсөн хугаралттай байсан. Б.Батчулуун нь тархиндаа авсан гэмтэл нь ямар нэгэн зүйлд цохигдсоны улмаас үүссэн гэмтэл байсан. Тархинд үүссэн гэмтэлд 202 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр Б.Батчулууны биед хагалгаа орж хатуу хальсан доорх цус хуралтыг авч Тархи даралт чөлөөлөх мэс засал хийгдсэн. Тархины ховдол харсан цусыг авах боломжгүй, хагалгааны дараа Б.Батчулуун нь нүдээ нээдэг болсон. Өөр ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй, ямар нэгэн зүйл ярьж хэлж чаддаггүй байсан. Хагалгааны шарх хэвийн эдгэсэн боловч тархины эсийн түвшний гэмтэл эргэж сэргээгүйн улмаас тархины үйл ажиллагаа сэргээгүй. Б.Батчулуун нь ухаангүй удаан хэвтсэний улмаас уушгинд цэр хуримтлагдаж уушгины хэвтрийн хатгаа болсноор уушгины хатгаагаар *******эрч, тэжээлийн доройтол болж нас барсан. Амь насыг аврах боломж муу, тархинд авсан гэмтэл нь маш ******* гэмтэл байсан. /аврах оролдлого буюу мэс засал хийсэн/..." гэх мэдүүлэг,/1-р хх-ийн 244-245-р тал/

11. Шинжээч эмч Б.Цэндхүүгийн: "...гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Гараар цохих үеийн хүч далайц, давтж, байрлал зэргээс хаараад дээрх гэмтлүүд үүсэх боломжтой. ...ь хохирогч Б.Батчулууны тархины баруун тал бөмбөлгийн суурин хэсэг болон хоёр хажуугийн ховдлын гүн дах тархины эдийн үхжил, цус харвалт гэмтлүүд нь ******* гэмтэл ба мэс засал эмчилгээ хийгдэх боломжгүй гэмтлүүд тул ь нас аврагдах боломжгүй" гэх

12. аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 202 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1081 дугаартай "Б.Батчулууны биед тархины баруун тал бөмбөлгийг харсан хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Б.Батчулууны биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. "Гэмтлийн зэрэг тогтоох жур"-ын .1.-т зааснаар гэмтлийн ******* зэрэгт хаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ сувиллаас хаарна" дүгнэлт, /1-р хх-ийн 47-48-р тал/

1. аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Я. Мөнхнасангийн 202 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 108 дугаартай ...*******ийн биед баруун шуунд шарх, нурууны доод зүүн хэсэгт болон зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ... баруун шууны шарх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хаарна" гэсэн шинжээчийн дүгнэлт, /1-р хх-ийн 4-5-р тал/

14. аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн криминалистикийн

шинжээчийн 202 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 121 дугаартай

14.1. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутга нь шинжилгээнд тэнцэнэ.

14.2. Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр болон биологийн гаралтай ул мөр илрээгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт, /1-р хх-ийн 42-44-р тал/

15. Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 88-90-р тал/

. аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 202 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 74 дугаартай “Амь хохирогч Б.Батчулууны цогцост тархины баруун тал бөмбөлгийн суурийн хэсэг болон хоёр хажуугийн ховдлын гүн дэх тархины эдийн үхжил, цус харвалт, баруун чархайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зүүн чархайд зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Амь хохирогч Б.Батчулууны цогцост учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогч Б.Батчулууны цогцост учирсан дээрх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой тухайн үедээ шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч Б.Батчулуун нь дээрх тархины эдийн гэмтлийн улмаас уушгины хатгалгаа авч, цээжний хөндийн идээт үрэвслээр *******эрч, олон эрхтний тэжээл хувирал, дутагдалд орж нас барсан...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 91-100-р тал/

17. Б.Батчулууны 202 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 202 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд эмчлүүлсэн өвчний түүх, /1-р хх-ийн 101-22 р тал/

18. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 202 оны 10 дугаар сарын 1-ны өдрийн 407 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өмдөнд түлэгдэлт, гогдолт хуучин эдэлгээний явцад үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна” гэх дүгнэлт, /1-р хх-ийн 25-29-р тал/

19. Шүүх шинжилгээний ерөнхий газрын ДНХ-ийн шинжээчийн 202 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн 4841 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн өмд, саарал өнгийн өмд дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь ******* гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон....шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын хөрсөн дээрээс бэхжүүлж авсан гэх дээж дээр илэрсэн цусны ДНХ ийн тогтоц нь Б.Батчулуун гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн -6-р тал/

20. аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Цэндхүүгийн 202 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 204 дугаартай “...Б.Батчулууны биеэс авсан гэх шингэн цусанд этилийн спирт илрээгүй” гэх дүгнэлт, /1-р хх-ийн 9-р тал/

21.Шүүх сэтгэцийн 202 оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн 25 дугаартай “******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчин байхгүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэх шинжээчийн дүгнэлт, /2-р хх-ийн 10-11-р тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

22. Прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Цогцсыг оршуулсан газраас гарган, шинжилгээ хийлгэх тухай” 10 дугаартай тогтоолоор ь хохирогч Б.Батчулууны шарилд дахин шинжилгээ хийж 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 412 дугаартай “202.09.2-ны өдөр баруун чархайн хатуу хальсан доорх цусан хурааг авах мэс засал эмчилгээ хийгдсэн бөгөөд тархины баруун талын бөмбөлгийн суурийн хэсэг болон хоёр хажуугийн ховдлын гүн дэх тархины эдийн үхжил, цус харвалт гэмтэлд мэс засал эмчилгээ хийх боломжгүй. Амь хохирогч Б.Батчулууны цогцост тархины баруун тал бөмбөлгийн суурийн хэсэг болон хоёр хажуугийн ховдлын гүн дэх тархины эдийн үхжил, цус харвалт, баруун чархайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зүүн чархайд зулгаралт, цус хуралт, гэмтлүүд тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь бүгд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч нь тархины баруун тал бөмбөлгийн суурийн хэсэг болон хоёр хажуугийн ховдлын гүн дэх тархины эдийн үхжил, цус харвалт, баруун чархайн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас цус эргэлтийн алдагдал үүсэж уушгины хатгалгаа, ьсгалын гачаалт х шинжээр *******эрч нас баржээ.” гэх шинжээчийн дүгнэлтийг гаргажээ.

Шүүхээс хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрх зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгчөөс “...*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах зүйлчлэл дээр маргаж байна. Учир нь хохирогч Б.Батчулууны *******ийн гарыг хутгалан гэмтэл учруулан дахин араас нь хутгаа шидээд газар унасан хутгаа аваад ******* рүү дайрч үйлдэл хийх үед ******* нь хоёроос гурван удаа цохиж ******* гэмтэл учруулсан зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 295 тогтоолоор санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах байдал нь хохирогчийн хууль бус зүй бус үйлдэлтэй холбоотой хүлээгдээгүй нөхцөл байдал үүсэж түргэн зүйл болдог онцлогтой, түүнчлэн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны турш үргэлжилсэн байж болох бөгөөд аль нэг нөхцөлд гэмт этгээдийн сэтгэл зүйн эмгэг байдалд оруулж, тийм нөхцөлд орсон гэмт этгээдийн сэтгэл зүйл хугацаанд тэсэрч сэтгэл санааны хүчтэй цочролд орж улмаар хүнийг алах, ******* гэмтэл учруулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргээс ялгагддаг болно.

Түүнчлэн хохирогчийн эрүүл мэндэд ******* хохирол санаатай учруулсан уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан нь улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны  550 тогтоолоор хүнийг санаатай алах, ******* гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийг хооронд нь харьцуулж ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэл болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн эсхүл уг гэмтлийн улмаас бусад гэмтэл үүсэж нас барсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох учиртай гэсэн тайлбар зэргээс дүгнэвэл шүүгдэгч *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд ******* гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэдгээр зүйлчлэх нь үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэлт гаргаж байна.” гэв.

Улсын яллагчаас: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд  сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа учир гэм буруутайд тооцож өгнө үү гэх хоёр салаа утгатай дүгнэлтийг гаргаж байна. Прокурорын зүгээс  анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хүлээж аваад урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцээд хэргийг завсарлуулаад, завсарласан хугацаанд буюу 60 хоногийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Хохирогч яллагдагчийн цохилтын улмаас тархиндаа ******* гэмтэл авч гэмтэл авчныхаа улмаас тухайн үед эмчилгээ авч чадалгүй уушгины хатгалгаа гэх х шинжээр *******эрч нас барсан байдаг. Хохирогчийн нас барсан шалтгааны талаар шинжээч эмчийн мэдүүлэг дээр хохирогч ямар гэмтэл авсан тухайн гэмтэл нь эдгэрэх боломжтой эсэх талаар дэлгэрэнгүй мэдүүлгүүдийг өгсөн учир хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хохирогч ******* гэмтэл авсны улмаас нас барсан байгаа. Шүүгдэгч ь хохирогчоос ямар нэгэн байдлаар зугтах, түлхэх зэргээр довтолгоог таслан зогсоох үйлдлийг хийгээгүй түүнийг мөргөж гараар цохисон үйлдэл нь өөрөө санаатай үйлдэл бөгөөд үхлийн шалтгаант холбоотой болно” гэсэн дүгнэлтийг талууд гаргаж тус тус мэтгэлцсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

 

 Шүүгдэгч ******* нь 202 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 21 цагийн үед аймгийн Цбагарав багийн - тоот хашаанд Б.Батчулууныг “хутгаар гар зүслээ” гэх шалтгаанаар түүний толгойн баруун тал газарт хоёроос гурван удаа мөргөж, гараараа цохиж унаган, тархины баруун тал бөмбөлгийн суурийн хэсэг болон хоёр хажуугийн ховдлын гүн дэх тархины эдийн үхжил, цус харвалт, баруун чархайн хальсан доорх цусан хураа, зүүн хацар ясны цөмөрсөн хугарал гэмтэл учруулан, түүний улмаас хохирогч нас барсан үйл баримт тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинж нь хүний ь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний ь хохирч, нас барсан байх шинжээр логддог.

Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын ь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, ь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Хүнийг алах, ******* гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргүүд нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, уг санаа зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл, уг үйлдлээс учирсан гэмтлийн улмаас хохирогч үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалсан эмчилгээ, сувилгаа, бусад байдлаар учирсан ******* гэмтэлтэй шууд шалтгаант холбоогүй *******рэл үүсэж нас барсан зэргээр тус тус ялгагдана.

Өөрөөр хэлбэл, хүнийг алах гэмт хэрэг нь бусдын ь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, ь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Тодруулбал, “хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж, бусдын ь насыг хохирооход шууд чиглэсэн, хохирогчийн үхлийг хүссэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бол “******* гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэрэг нь бусдад ******* гэмтэл учруулах үйлдлийг санаатайгаар хийсэн боловч энэ үйлдлийн улмаас хохирогч нас барахыг тооцоолоогүй, хохирогчийн үхлийг шууд хүсээгүй байдгаараа ялгагддаг. Уг хоёр гэмт хэргийг ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн хохирогчийн ь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан зэвсэг хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, гэмт үйлдэл нь илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг  хүчин зүйлсийг харгалзан үзээд гэмт этгээдийн үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, үүний улмаас учирсан гэмтэл зэргийг нэгдмэл байдлаар дүгнэсний эцэст ялган зүйлчлэх учиртай.

Энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгч нь хохирогчийг зодсоны улмаас ******* гэмтэл үүсэж, хохирогч аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлүүлж байгаад нас барсан болох нь шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, өвчтөний түүх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Амь хохирогчийг толгой руу нь мөргөж, 2 удаа цохисон шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулж байх боловч харин талийгаачийн үхлийг хүссэн, түүнийг иа алдахад зориуд хүргэх зорилгоор хийсэн гэж дүгнэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “хүний эрүүл мэндэд ******* хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймээс шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүнийг алах” гэмт хэргээр зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно...” гэж заасныг журлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “хүний эрүүл мэндэд ******* хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан...” гэсэн *******рүүлэх шинжээр өөрчлөн зүйлчилж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь санаатайгаар хүний биед халдаж ******* гэмтэл учруулсан түүний улмаас хохирогч нас барснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “хүний эрүүл мэндэд ******* хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч *******ийг “хүний эрүүл мэндэд ******* хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо Иргэдийн төлөөлөгчийн “*******ийг өөрийгөө хгаалсан гэж үзэж байна. Өөр лүү нь хүн хутгатай дайрвал ухсраараа хүн өөрийгөө хгаална. Шүүгдэгч *******ийн үйлдлийг аргагүй хгаалалт гэж үзэж байна.” гэсэн санал нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцэж байх тул тус саналыг харгалзан үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохиролд нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал хүсэлтгүй гэсэн учир шүүх шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч *******ийг шүүхээс “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, *******рүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хувийн байдлын хувьд 4 , ганцаараа, , аймгийн Цбагарав багт байнга оршин суух хаягтай, 2009-202 оны хооронд 5 удаа гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухсарлаж байгаа, хохирол төлбөргүй, зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, *******рүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний ь нас хохирсон байдал, шүүгдэгч нь урьд нь таван удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал зэргийг харгалзаж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.5-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгчид оногдуулсан 8 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих ангид эдлүүлэх. Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг улмаас цагдан хоригдсон 20 хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцох. Энэ гэмт хэргийн улмаас хүний ь нас хохирсон учир хохирол төлөгдсөн гэж үзэх боломжгүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нөхөн төлөгдсөнийг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцон хураагдсан хутга 1 ширхэг, өмд 2 ширхэг, цус мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналыг гаргаж байна. Шүүгдэгчид авагдсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгчийг өнөөдрөөс эхлэн цагдан хорих саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: *******ийн хууль бус үйлдлээс үүдэн ь нас нь хохирсон учир гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийн зүйлчлэл дээрээ маргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах гэж заасан байдаг шүүгдэгч ******* хохирогчийг эмнэлэгт хэвтэж байх хугацааны зардал болон оршуулгын зардлыг нөхөн төлсөн учир хор уршиг болон хохирол арилсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг хэрэглэн жилээс илүүгүй ял оногдуулж өгнө үү.” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүгдэгчээс: Тухайн үед бид 2 маргалдаагүй шууд найг ирээд хутгалсан. Тэгээд ахыг түлхчхээд Урангэрэл бид 2 хашаанаас гарах гэж байтал миний араас хутга шидээд толгой дээр оносон. Тэгээд эргэж харахад гүйж ирээд хутгаа авах гэж байхад нь би нүүрэн хэсэгт нь нэг мөргөөд 2 цохисон гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *******ийн хувьд асарч, байнга хажууд нь байсан. Мөн жилийн нийгмийн даатгал төлсөн зэргийг харгалзан ялыг нь хөнгөлж өгнө үү гэв.

Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, *******рүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хүний ь нас хохирсон тул ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэх боломжгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

 

Уг гэмт хэргийн улмаас хүний ь нас хохирсон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гээс “*******ээс нэхэмжлэх ямар нэгэн зүйлгүй. Хохирогчийн оршуулгатай холбогдох зардлыг ******* бүрэн төлж барагдуулсан. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэж шүүх хуралдаанд тайлбарласан тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир 20 хоног цагдан хоригдсон бөгөөд, түүнд урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн 2260029062 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн цэнхэр өнгийн иштэй хутга 1 ширхэг, саарал өнгийн өмд-1 ш, хөх өнгийн өмд 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг аймаг дахь Шүүхийн тгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

Шүүгдэгч *******ээс барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч 5000000 төгрөгийг барьцаанд байршуулсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******эд буцаан олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 6.6 дугаар зүйл, 6.7, 6.8, 6.10 дугаар зүйлийн 4, 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Алтансүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журлан зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Хүний эрүүл мэндэд ******* хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ийг таван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан таван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Эрүүгийн 260029062 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх хохирол, төлбөргүйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн цэнхэр өнгийн иштэй хутга 1 ширхэг, саарал өнгийн өмд-1 ш, хөх өнгийн өмд-1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг аймаг дахь Шүүхийн тгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******ээс барьцаанд авсан 5000000 /таван сая/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЮУН

 

                              ШҮҮГЧИД                                 Б.ГАНТӨГС

                                                                       

           Х.ТАСХЫН