Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/25

 

 

 

 

 

2025             01          14                                            2025/ШЦТ/25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум ын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

улсын яллагч З.Алтансолонго,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ******* Эрүүгийн хуулийн ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ******* ******* ******* ******* холбогдох 2436000000393тай эрүүгийн хэргийг 2024 оны 12 сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн суманд төрсөн, , , , өрмийн мастер мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр хүүхдийн хамт аймгийн багт оршин суух хаягтай, Урьд аймгийн 2 шүүхийн 2000 оны 06 сарын 13-ны өдрийн 117тай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т заасан танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, 2 жилийн хугацаагаар хорих оногдуулж, уг ялыг тэнссэн, аймаг дахь сум ын шүүхийн 2009 оны 05 сарын 28-ны өдрийн 63 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 258 зүйлийн 258.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийх зорилгоор эд хөрөнгөө нуун дарагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 350 цагийн албадан ажил хийлгэх ял, аймаг дахь сум ын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/80тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500'000 төгрөгөөр торгох ял, аймаг дахь Сум ын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 сарын 30-ны өдрийн тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн, ******* ******* ******* , ,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Яллагдагч Лавран *******ой нь аймаг дахь Сум ын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 30-ны өдрийн тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэгдсэн үедээ согтуугаар буюу 1,71 хувийн согтолттойгоор - улсынтай тээврийн хэрэгсэл жолоодож, аймгийн багийн нутаг дэвсгэрт 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

2. 2436000000393тай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

2.2. Жолоочийн согтуурлыг “ ” багажаар шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

2.3. Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 5, 14 дэх тал),

2.4. аймаг дахь сум ын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 30-ны өдрийн тай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 9-11 дэх тал),

2.5. Яллагдагч *******ийн “...Миний бие тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Манай эхнэр Г.Бадамхоролын нэр дээр бүртгэлтэй - улсынтай примо маркийн тээврийн хэрэгсэл байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27 хуудас),

2.6. Гэрч “... тухайн үед миний бие аймагт байхгүй Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан байсан. Миний нэр дээр бүртгэлтэй ба бид хоёрын тээврийн хэрэгсэл байгаа. Улаанбаатар хот руу явахдаа тээврийн хэрэгслийн түлхүүрээ гэртээ үлдээгээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

2.7. Гэрч “...2024 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө би гэртээ байж байтал манай гэрт орж ирээд сум явах ажил байна би эрхийн үнэмлэхгүй болохоор машин барьж болохгүй байна манай машиныг бариад явж ирээд өгөөч гэхээр нь би машиныг бариад бид 2 хамт аймгийн сум руу яваад ажлаа амжуулчхаад би ийг аваад сумаас өдөр 11 цагийн үед аймаг руу хөдөлсөн тэгтэл замдаа ирж машин дотор ганцаараа нэг шилтэй архинаас уугаад байсан тэгээд машиныг нь бариад аймаг руу орж ирээд зүүн хаалганы колонкийн ойролцоо зогсоод ийг машин дотор нь суулгаж үлдээгээд би айлд ороод хүнтэй уулзаад ирье чи машиндаа сууж бай гэж хэлээ айлынхаа гэрийг нь хайгаад нөгөө олоод хүнтэй уулзаад буцаад машин дээр ирэхэд 30 гаруй минут болсон ба буцаад машин байсан газарт ирэхэд байхгүй машинаа унаад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

2.8. аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 нээлттэй, хаалттай хорих ангийн даргын 2024.12.04-ний өдрийн 01/1886тай албан бичиг“...хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны хяналтад ял эдэлж байгаа ******* ******* ******* Лавраны ийг нь аймаг дахь сум ын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 30-ны өдрийн тай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Эрүүгийн хуулийн ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7. зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 08 (найман) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан ба шийтгэх тогтоол нь 2024 оны 08 сарын 27-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болж2024 оны 08 сарын 28-ны өдөр хяналтад авагдаж 2024 оны 12 сарын 04-ний өдрийн байдлаар 03 сар 07 хоногийг биечлэн эдэлж, одоо 04 сар 23 хоногийг ялын үлдэгдэлтэй байна Эрүүгийн хуулийн ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил буюу 365 хоногийн хугацаагаар хассан ба үнээс 99 хоногийг эдэлж, одоо 6 хоногийг эрх хасах, нэмэгдэл ялын үлдэгдэлтэй байна...” /хх-ийн 34 дүгээр хуудас/, Си Ди бичлэг зэрэг нотлох баримтууд болно.

2.7. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

- Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа(хх-ийн 13)

- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 16 дахь тал),

- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 15 дахь тал),

- гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 17 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.8. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:

- Яллагдагч *******ийн “...Миний бие тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Манай эхнэр Г.Бадамхоролын нэр дээр бүртгэлтэй - улсынтай примо маркийн тээврийн хэрэгсэл байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27 хуудас),

2.6. Гэрч “... тухайн үед миний бие аймагт байхгүй Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан байсан. Миний нэр дээр бүртгэлтэй ба бид хоёрын тээврийн хэрэгсэл байгаа. Улаанбаатар хот руу явахдаа тээврийн хэрэгслийн түлхүүрээ гэртээ үлдээгээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

2.7. Гэрч “...2024 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө би гэртээ байж байтал манай гэрт орж ирээд сум явах ажил байна би эрхийн үнэмлэхгүй болохоор машин барьж болохгүй байна манай машиныг бариад явж ирээд өгөөч гэхээр нь би машиныг бариад бид 2 хамт аймгийн сум руу яваад ажлаа амжуулчхаад би ийг аваад сумаас өдөр 11 цагийн үед аймаг руу хөдөлсөн тэгтэл замдаа ирж машин дотор ганцаараа нэг шилтэй архинаас уугаад байсан тэгээд машиныг нь бариад аймаг руу орж ирээд зүүн хаалганы колонкийн ойролцоо зогсоод ийг машин дотор нь суулгаж үлдээгээд би айлд ороод хүнтэй уулзаад ирье чи машиндаа сууж бай гэж хэлээ айлынхаа гэрийг нь хайгаад нөгөө олоод хүнтэй уулзаад буцаад машин дээр ирэхэд 30 гаруй минут болсон ба буцаад машин байсан газарт ирэхэд байхгүй машинаа унаад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

- Жолоочийн согтуурлыг “ ” багажаар шалгасан тэмдэглэл “*******ийн согтолтын зэрэг 1.71 хувь” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

- Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаагаар “*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан” гэх лавлагаа (хавтаст хэргийн 5,14 дэх тал) зэрэг үйл баримт эргэлзээгүй тогтоогджээ.

3.2. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримтыг хүлээн зөвшөөрч “...Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлгийн эх сурвалж нь Жолоочийн согтуурлыг “ ” багажаар шалгасан тэмдэглэл, Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг дүгнэвэл шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх хэргийн нөхцөл байдал нотлогдсон, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.

3.4. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийгмийн хэв журмыг зөрчсөн нийгэмд аюултай үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн ангид гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

4.2. Эрүүгийн хуулийн ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

4.3. Шүүгдэгч *******ийн дээрхи үйлдэл нь нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдал нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

4.4. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.5. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, хууль эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүхээс шүүгдэгч *******ийн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хувийн байдлын хувьд 69 , эхнэр хүүхдийн хамт амьдардаг, аймгийн багт оршин суух хаягтай зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. 

2.3. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 720 цаг албадан ажил хийлгэх” гэсэн санал, дүгнэлтийг, өмгөөлөгч *******ийн зүгээс шүүх хуралдаанд “2700000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг тус тус гаргасан болно.

2.5. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрлөөс зорчих эрх хязгаарлах ялыг сонгож, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар тус тус солихыг шүүгдэгч *******т сануулав.

Гурав: Бусад асуудлын талаар

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 зүйл, 36.10 зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* ******* ийг Эрүүгийн хуулийн ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* ******* ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч *******т  аймаг дахь сум ын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 30-ны өдрийн 199тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ангийн 7.3 зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсныг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох  үүргийг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар тус тус солихыг шүүгдэгч *******т сануулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээг хэрэгжиж эхлэсэн үеэс эхлэн тоолохоор тогтоосугай.

7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. 2436000000393тай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ЭРДЭНЭ-ОЮУН