| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 319/2025/0001/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/08 |
| Огноо | 2025-01-03 |
| Зүйл хэсэг | 21.5.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/08
2025 01 03 2025/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч *******,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******/цахим/
шүүгдэгч Г., түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор *******ос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт ******* *******, ******* ургийн овогт******* нарт холбогдох 2436000000381 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “ эко” цементийн үйлдвэрт туслах ажилтан ажилтай, ам бүл 1, ганцаараа амьдардаг, аймгийн сумын багийн 12-07 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* ургийн овогт ******* *******, регистрийн дугаар ,
Монгол Улсын иргэн 1999 оны 07 дугаар сарын 25-ны өдөр аймгийн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, аймгийн сумын багийн -тоотод оршин суух хаягтай, урьд аймагдахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* ургийн овогт******* , регистрийн дугаар
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч нь архидан согтуурах явцдаа аймгийн сумын багийн 12-07 тоотод 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч *******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, хохирогчийн нүүрэн тус газарт гараараа 5-6 удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт болон зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний баруун хэсэг, духны зүүн дээд хэсэг, хамрын дунд хэсэг, зүүн хацар хэсэг, хүзүүнд зулгаралт, баруун өвдөг хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* ******* нь архидан согтуурах явцдаа аймгийн сумын багийн 12-07 тоотод 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Г.тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдах явцдаа хутгаар ар нурууны ууц хэсэгт хатгаж шарх үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
1.1. Шүүгдэгч ******* нь архидан согтуурах явцдаа аймгийн сумын багийн 12-07 тоотод 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Г.тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдах явцдаа хутгаар ар нурууны ууц хэсэгт хатгаж шарх үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт цугларсан зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), хохирогч Г.Мөнхтулгын мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дэх тал), аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 19 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 53-55 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,
1.1.2. Шүүгдэгч Г. нь архидан согтуурах явцдаа аймгийн сумын багийн 12-07 тоотод 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч *******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, хохирогчийн нүүрэн тус газарт гараараа 5-6 удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт болон зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний баруун хэсэг, духны зүүн дээд хэсэг, хамрын дунд хэсэг, зүүн хацар хэсэг, хүзүүнд зулгаралт, баруун өвдөг хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт цугларсан зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), хохирогч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29 дэх тал), аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Цэндхүүгийн 2024 оны 11 дүгээр сарын -ны өдрийн 1155 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 61-63 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
1.3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэсэн шинжийг бүрэн агуулжээ.
1.4. Шүүгдэгч *******, Г. нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.5. Хохирогч *******, Г. нарын мөрдөн шалгах ажиллагааны үед “...Миний бие сэтгэцэд учирсан хор уршиг гаргуулахгүй, гомдол санал байхгүй...” гэж (хавтаст хэргийн 115 дахь тал, 2 дахь тал ) мэдүүлж, хор уршиг нэхэмжилсэн нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийн энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Прокурорын санал болгож, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүгдэгч Г., түүний өмгөөлөгч нарын хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2.2. Иймд шүүгдэгч *******, Г. нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
2.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч *******, Г. нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулав.
2.4. Энэ хэргийн учир шүүгдэгч *******, Г. нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
2.5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
2.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн 2436000000381 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хутга, сандлын бүрээсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******, ******* ургийн овогт******* Мөнхтулга нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, Г. нарыг тус бүр 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, Г. нарт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******, Г. нарт сануулсугай.
5. Шүүгдэгч *******, Г. нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн 2436000000381 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн 2436000000381 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хутга, сандлын бүрээсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН