| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 178/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/14 |
| Огноо | 2025-01-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/14
2025 01 07 2025/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум ын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч *******,
шүүгдэгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор *******ос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт ******* Оюунтүлхүүрт холбогдох 2436000000288 *******тай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 ******* сарын 04-ний өдөр хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ******* оны ******* ******* сарын 04-ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-8, нөхөр 6 хүүхдүүд нарын хамт аймгийн Жаргалант сумын Буянт багийн 1-41 тоотод суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* ургийн овогт ******* Оюунтүлхүүр, регистрийн *******тай ПЖ94*******0406.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутагт оршин сууж байхдаа хохирогч охин Ерөнхий боловсролын 6 ******* сургуульд ажилд оруулж өгнө гэж хуурч, сургуулийн төсөвт суулгадаг мөнгө хураалгана, ээж нас барсан тул мөнгөний хэрэгтэй байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан 2024 оны 08 ******* сарын 24-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр нийт 700,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *******ын дансанд шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 ******* зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
- Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 ******* хуудас)
- Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 ******* сарын уур хэдний өдрийг нь санахгүй байна. гэх 89080427 *******аас над руу залгаад Оюунтүлхүүр гэдэг хүнтэй ярилаа 6-р сургуульд танай охин ажилд авахаар боллоо гэж хэлсэн. 2 цагийн дараа 8069*******51 ******* миний утас руу залгасан. Тухайн ******* залгаж орж ирээд намайг Оюунтүлхүүр гэдэг гийн ярьсан хүн байна танай охиныг ажилд авна би 6 ******* сургуулийн менежер байна гэж хэлээд, би Улаанбаатар хот явж байна надад мөнгөний хэрэг байна 1.000.000 төгрөг байвал өгч бай энэ бол хахуул биш ээ сургуулийн төсөв суулгадаг мөнгө гэж хэлсэн, тухайн үед надад мөнгө байхгүй байна гэж хэлсэн тэр өдөр би Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалах газар хүний оронд жижүүртэй байсан. Тэгтэл , Оюунтүлхүүр хоёр /89080427,8069*******51/-ээс ээлжлээд залгаад байсан тэгээд над руу Оюунтүлхүүрийн данс авчихлаа гээд дансыг явуулаад мөнгө хийгээрэй гээд байсан. Надад мөнгө алга байна гэж хэлсэн. ээж нь нас барсан байна чадах ядахаараа мөнгө хийгээрээ гэж хэлсэн. Хэд хэдэн удаа манай гэрээр хажууд нэг дагуулаад ирсэн байсан, тэр үед манайх эзгүй цоожтой байсан. Оюунтүлхүүр мөнгө хийгээд өг хэрэг болоод байна ээжийнхээ ажил явдал дээр байна гээд уйлаад яриад байсан тэгэхээр нь би Оюунтүлхүүрийн *******ын дансанд 200.000 мянган төгрөг 2024 оны 08 ******* сарын 21-ний өдөр анх шилжүүлсэн, дахиад 2024 оны 08 ******* сарын 26-ны өдөр би өөрийн төрсөн охин Үүлэнсолонготой яриад Оюунтүлхүүр гэх хүний данс гэж хэлээд охиноо 300.000 мянган төгрөг хийгээрэй гэж хэлсэн. Манай охин залилан байна гэж хэлээд хадгалж авна гээд нада уурласан, 200.000 мянган төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр дахин шилжүүлсэн. Тэр цагаас хойш энэ хүмүүс утсаа авахаа больсон. 2024 оны 10 ******* сарын 08-ны орой 20 цагийн үед ирж ажилдаа маргааш ор гэж хэлсэн. 2024 оны 10 ******* сарын 09-ны өглөө ахиад ярьсан хурлын дараа ажилдаа ор гэж хэлсэн тэгээд би охины хамт 6-р сургуулийн захиралтай уулзсан чинь тийм хүмүүс танихгүй, тийм орон тоо байхгүй гэж хэлсэн...Би Оюунтүлхүүр гэх хүнтэй холбогдож байгаагүй утсаар бол ярьж байсан. Манай хамар хашааны охин миний *******ыг Оюунтүлхүүрт өгсөн байсан..." гэсэн мэдүүлэг / хх-ийн 07-08 ******* хуудас/,
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл “...хохирогч Хаан банк дахь тоот дансны 2024 оны 08 ******* сарын 18-ны өдрөөс 2024 оны 10 ******* сарын 06-ны өдрийг хүртлэх дэлгэрэнгүй хуулга байх ба 2024 оны 08 ******* сарын 21-ний өдрийн 16:54 минутад *******ын данснаас “янжиндуламас” гэх утгатай 200,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. 2024 оны 09 дүгээр сарын *******-ны орой 21:12 минутад *******тай харилцах дансанд 200,000 төгрөгийн гүйлгээ, 2024 оны 08 ******* сарын 26-ны орой 21:26 минутад *******ын данснаас 300,000 төгрөгийн гүйлгээ хийсэн интернет банкны гүйлгээний зураг тус тус хийгдсэн байна...” тэмдэглэл (хавтаст хэргийн 15 ******* хуудас)
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл “...хохирогч Хаан банк дахь тоот дансны 2024 оны 08 ******* сарын 18-ны өдрөөс 2024 оны 10 ******* сарын 06-ны өдрийг хүртлэх дэлгэрэнгүй хуулга байх ба 2024 оны 08 ******* сарын 21-ний өдрийн 16:54 минутад *******ын данснаас “янжиндуламас” гэх утгатай 200,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. 2024 оны 09 дүгээр сарын *******-ны орой 21:12 минутад *******тай харилцах дансанд 200,000 төгрөгийн гүйлгээ, 2024 оны 08 ******* сарын 26-ны орой 21:26 минутад *******ын данснаас 300,000 төгрөгийн гүйлгээ хийсэн интернет банкны гүйлгээний зураг тус тус хийгдсэн байна...” тэмдэглэл (хавтаст хэргийн 18 ******* хуудас)
Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: Шүүгдэгч ******* нь Д.Янжиндуламыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан 2024 оны 08 ******* сарын 24-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр нийт 700,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *******ын дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 ******* зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан ” гэж заасан байх ба шүүгдэгч *******ийн үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхийн халдашгүй байдал зөрчигддөг. Хүний өмчлөх эрхэд халдах нь ёс суртахууны хувьд болон хуулиар хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эдийн засагт хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
2.2. Шүүгдэгч ******* нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эдийн засагт хохирол учрахыг мэдсээр байж, хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 ******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан.
2.3. Хохирогч охиноо ажилд оруулна гэж итгэж шүүгдэгчид мөнгө шилжүүлсэн нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
Дээрх гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл мөн нөлөөлсөн байна гэж үзлээ.
2.4.Шүүгдэгч *******ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг санаатайгаар шилжүүлэн авч, хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
3.1. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 ******* зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 ******* зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.3.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид хохирол төлбөр төлсөн” гэх тайлбар өгсөн болно.
3.4.Шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52 ******* хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 27 дүгээр хуудас), оршин суугаа хаягийн бүртгэлийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 28-30 ******* хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь нөхөр хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, хохирол төлсөн гэх хувийн байдал тогтоогдлоо.
3.5. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 ******* зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.6.Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй гэх санал, дүгнэлт
3.7. Хохирогч Д.Янжиндулам нь 700,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна гэсэн бөгөөд шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд хохирогч Д.Янжиндуламд 700,000 төгрөгийн хохирол төлсөн гэх Төрийн банкны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дансны хуулгыг баримтаар гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
3.8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.9.Шүүгдэгч *******т улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
3.11.Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 ******* зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 ******* зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* ургийн овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.
5.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 ******* зүйлд зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 ******* нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай
6.Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН