Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/186

 

           

 

                          Н.Ө холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

хохирогч Х.А,

иргэний нэхэмжлэгч Р.Г-ийн өмгөөлөгч Г.Мөнхбат,

иргэний хариуцагч Д.Н,

           шүүгдэгч Н.Ө, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/743 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Өлзийбаяр, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Н.Ө холбогдох 1903011250549  дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

/;

Шүүгдэгч Н.Өнь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 14 цаг 40 минутын орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Өлзийт” хороолол руу эргэх гарцны баруун талын замд “Форд Транзит” маркийн 77-26 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “...Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.”, 3.4-т “...Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;”, мөн дүрмийн 11.3-т заасан “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас урд явсан “Тоёота Клугер” маркийн 88-98 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөн эсрэг урсгалд орж, өөдөөс ирж явсан “Тоёота Альпард” маркийн 29-01 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Япон улсын иргэн Т К-ийн эрүүл мэндэд хүнд, зорчигч Х.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас:

Н.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч Н.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Н.Ө-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ө оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Ө оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж,

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус журамлан “В Ф Ж” ХХК /Баянзүрх дүүрэг,10 дугаар хороо, ш/х-48, РД: 2114836, Улсын бүртгэлийн дугаар 9011177021/-иас 12,971,800 /арван хоёр сая есөн зуун далан нэгэн мянга найман зуун/ төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Р.Г-д 11,773,800 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Д-д 1,198,000 төгрөгийг тус тус олгож,

            хохирогч Х.Аын өөрт учирсан гэмтэлтэй холбоотой шууд болон шууд бус зардалтай холбоотой зардлуудыг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтуудаа хохирогч Х.А бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар “В Ф Ж” ХХК-иас нэхэмжлэх жич эрхийг нээлттэй үлдээж,

            шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 1903011250549 дугаартай хэрэгт хураагдаж ирсэн Н.Ө-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №571251 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлж,

            хэргийн хамт ирсэн ирсэн №00551834 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний хариуцагч “В Ф Ж” ХХК-д буцаан олгож,

            эрүүгийн 1903011250549 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.Өнь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Х.А гомдолтой гэснийг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Өдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн билээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1-р зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм гэж заажээ. Миний бие нь бусдад төлөх төлбөргүй, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний бие нь гэртээ ганцаараа ажил хийж эхнэр, гурван хүүхдээ тэжээдэг бөгөөд өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа билээ.

Мөн миний бие нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно гэж Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үзжээ.

Иймээс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид та бүхэн миний хувийн болоод ар гэрийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, надад холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасныг хэрэглэх боломжтой эсэхийг дахин хянан хэлэлцэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Ө-ын өмгөөлөгч Ж.Хандсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Өнь 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг Өлзийт хороололын замд “Форд Тразит” маркийн 77-26 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явхадаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.14, 3.4, 11.3-р заалтуудыг зөрчсөнөөс “Тоёота Клугер”, 88-98 ТӨА, мөн Альпарт маркийн 29-01 УБГ улсын дугаартай машинуудтай мөргөлдөж, улмаар Япон улсын иргэн Т К-ийн эрүүл мэндэд хүнд, зорчигч Х.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхээс Өлзийбаярт 1 жил 6 сарын хорих ял шийтгэл оногдуулсан юм. Н.Өнь гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, хохирлыг төлж барагдуулсан бөгөөд шүүхээс хуульд заасны дагуу зарим хохирлыг “В Ф Ж” ХХК-аас гаргахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн дагуу байсан юм. Н.Өанх удаа хөнгөн, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, төлөх төлбөргүй байгаа, “В Ф Ж” ХХК нь буруутай үйл ажиллагаа байгаа зэрэг нь хэрэг гарахад нөлөөлсөн байх талтай. Үүнээс гадна хохирогч Ариунболдын бичиг баримттай хохирлыг бүрэн төлсөн мөн хоорондоо хадаасаа (гарын) авахуулах талаар харилцан тохиролцож гомдол саналгүй болсон. Иймд Н.Ө шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын ялыг биеэр эдлүүлэхгүй тэнсэж өгнө үү. ...гэв.

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Хурлын товыг иргэний хариуцагчид мэдэгдээгүй, иргэний хариуцагчийг байлцуулалгүй шүүх хурлыг хийсэн нь Эрүүгийн хуулийн 1.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.14 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан шүүхэд хандах өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан шүүх хуралдаанд оролцох эрхийг, 8.6 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тайлбар гаргах эрхийг тус тус зөрчиж тус шүүх хуралдааныг иргэний хариуцагчийн эзгүйд явуулсанд гомдолтой байна.

2. Шийтгэх тогтолын тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт “В Ф Ж” ХХК-иас 12.971.800 төгрөг болон 11.773.000 төгрөгийн алийг гаргуулж Иргэний нэхэмжлэгч Р.Г-д олгохоор шийдвэрлэсэн нь тодорхойгүй, мөн иргэний нэхэмжлэгч Р.Г-ийн нэхэмжлэлийн хохирол тодорхойгүй байсан бөгөөд энэ тухай тус эрүүгийн хэрэг  прокурор, мөрдөн байцаалтын шатанд болон 2020 оны 06 дугаар сард шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд байхад иргэний хариуцагчаас удаа дараа гомдол хүсэлт гаргасан байхад энэ талаарх байдлыг иргэний нэхэмжлэгчээс тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн. Тус 2020 оны 8 дугаар сарын хүсэлтэд иргэний нэхэмжлэгч Р.Гтүүний 29-01 УБГ улсын дугаартай Toyotа alphard маркийн автомашины доорх байдлуудыг тодруулж холбогдох баримтыг гаргуулах хүсэлт өгч байсныг шийдээгүй шүүхийн шатанд иргэний нэхэмжлэлд хамааралтай байхад хэлэлцээгүй шийдвэрлэсэн байна. Үүнд:

            1.1 даатгалд хамрагдсан эсэх, даатгалаас нөхөн төлбөр авсан эсэх,

            1.2 “Альфа Рентал Сервис Монголиа” ХХК осолд өртсөн Р.Г, Toyotа Alphard маркийн 29-01 УБГ дугаартай автомашинд ямар нэг тусламж дэмжлэг үзүүлсэн эсэх баримт нотолгоо,

            1.3 Хохирогч Р.Гтус ослын үед ажил үүргээ гүйцэтгэж явсан буюу гадны жуулчид авч явсан бөгөөд тус ажил нь “Альфа Рентал Сервис Монголиа” ХХК-тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний дагуу үүссэн байна. Иймд тус ажил олгогч “Альфа Рентал Сервис Монголиа” ХХК нь тус Хөлсөөр ажиллах гэрээний 2.1-д заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, ...зэрэг арга хэмжээ авч биелэлтэнд хяналт тавиулах гэж заасны дагуу тус хохирогч Р.ГToyoto Alphard маркийн 29-01УБГ дугаартай автомашины аюулгүй байдалд ямар дүрэм журам аюулгүйн зааварчилгаа мөрдөж байсан эсэх баримтуудыг тус компаниас гаргуулах,

            1.4 Мөн “Альфа Рентал Сервис Монголиа” ХХК нь хохирогч Р.Г, toyotа alphard маркийн 29-01 УБГ улсны дугаартай автомашин болон бусад үйлчилгээнд явуулж байгаа техникүүдэд GPS төхөөрөмж ашиглаж байсан эсэх, ашиглаж байсан бол тус GPS төхөөрөмжийн лавлагаа гэрээ, тус осол гарах өдрийн 29-01 УБГ улсын дугаартай автомашины хурд бусад мэдээлэл нь иргэний хариуцагчид цаашид төлбөр төлөх эсэх асуудалд чухал ач холбогдолтой байсан юм. Гэтэл иргэний нэхэмжлэлийн ийм тодорхойгүй хэдэн баримтыг үндэслэн иргэний хариуцагчийг өндөр төлбөр төлөхөөр шийдвэрлэж байгаа нь иргэний хариуцагч тэдгээрийн эрх ашгийг маш ихээр зөрчиж байна.

            3. Мөн хохирогч Т.Диргэний нэхэмжлэгчээр нэхэмжлэл гаргаагүй байхад иргэний хариуцагч “В Ф Ж” ХХК-иас хохирол 1,198,000 төгрөг гаргуулж иргэн Т.Д-д өгөхөөр шийдвэрлэсэн нь тус тус огт үндэслэлгүй байна.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэгчийг тодорхой тооцоо гаргах бололцоотой тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.” гэж, мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу иргэний хариуцагч Р.Гтүүний нэхэмжилж байгаа хохирол тодорхойгүй байхад иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр шийдвэрлэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            5. Н.Өавтомашины дугаарыг компаний зөвшөөрөлгүйгээр авч өөр автомашинд зүүж осол гаргасан нь өөрөө, өөр гэмт хэргийн шинжтэй бөгөөд энэ үйлдэлд компаний буруу байхгүй байхад компаныг буруутай байдлаар дүгнэсэн. Манай компани Н.Ө-аас болж бараа бүтээгдэхүүн автомашиныг засварлах боломжгүй болсон, 18 сая төгрөг тус ослоос шалтгаалж ажлаа хэвийн явуулах боломжгүй болсон зэрэг маш их хохирол амссан. Хамгийн харамсалтай нь иргэний хариуцагчаар татагдаж мөн бусдад учруулсан хохирлыг төлөх болж байгаа нь манай компаний хувьд маш хүнд тусч байна. Манай компани хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул бусад барилга, уул уурхай салбар шиг гэнэт том ашиг олоод байдаггүй 50-100 төгрөгийн ашгийн төлөө маш их хүч хөдөлмөр зарцуулж энэ хүнд салбарт ажилладаг гэтэл эд хөрөнгөөрөө хохироод дээрээс нь дахиад төлбөр төлөгч болж хохирч байгаад үнэхээр их гомдолтой байна.

            6. Хохирогч Т.Диргэний нэхэмжлэл гаргаагүй цаашид гомдол хүсэлт байхгүй гэсэн байхад иргэний хариуцагч “В Ф Ж” ХХК-иас хохирол 1,198,000  төгрөг гаргуулж төлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

            7. Гэтэл иргэний хариуцагч Х.Аын нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон байдаг, тодорхойгүй гэсэн үндэслэлээр, гэтэл иргэний нэмэжлэгч Р.Г-ийн иргэний нэхэмжлэл мөн адил тодорхойгүй байхад шийдвэрлэсэнд мөн адил гомдолтой байна.

            Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/743 дугаартай шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэгч Р.Г-ий нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэрлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.

Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Диргэний нэхэмжлэл гаргаагүй тул түүнд олгохоор шийдвэрлэсэн 1,198,000 төгрөгийн хохирлыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Хэрэв иргэний шүүхээр дээрх иргэний нэхэмжлэгч нарын асуудлыг шийдвэрлэвэл иргэний хариуцагч болон иргэний нэхэмжлэгч нарын хохирол төлбөрийн асуудал илүү шударга шийдэгдэх боломжтой бөгөөд эрүүгийн хэрэгт энэ мэт байдлаар шийдэгдэх нь бидний эрх ашгийг маш их хохироож байгаа үйлдэл болж байгаа тул иргэний хариуцагч “В Ф Ж” ХХК-ны гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Х.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “В Ф Ж” ХХК-д борлуулалтын машинаар жолооч Н.Ө-ын хамт явж байгаад Өлзийт хорооллын орчим осолд орж, миний баруун бугалга хэсэг хугарч хагалгаанд орж хагалуулсан. Уг хэрэгтэй холбоотойгоор анхан шатны шүүх хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр болсон. Тухайн хуралдаанд миний бие Н.Ө хорих ял оногдуулна гэж мэдээгүй. Түүнд ямар нэг гомдол саналгүй гэдгээ илэрхийлж байна. Мөн би Н.Өай хамт ажилладаг байсан учир анхан шатны шүүх хуралдаанд гомдолтой гэж хэлсэн. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш бид ярилцаж намайг гомдолгүй болгож өгсөн тул түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.  

Иргэний нэхэмжлэгч Р.Г-ийн өмгөөлөгч Г.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндэслэлтэйгээр хуулийн дагуу зөв шийдвэрлэсэн. “В Ф Ж” ХХК-ийн ажлыг хийж явсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Хөдөлмөрийн гэрээнээс эхлээд ажилд авсан тушаал, тухайн өдрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулсан маршрут, хохирогч гэх Х.А борлуулагчаар явсан зэрэг бүгд нотлогддог. Тийм учраас шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаа хийж явахдаа бусдад хохирол учруулсан тул “В Ф Ж” ХХК хохирлыг төлөх нь зүйтэй. Р.Г-ийг хурд хэтрүүлж явсан гэж гүтгэж байгаа бөгөөд түүнийг хурд хэтрүүлж явсан талаар хэрэгт нэг ч баримт байхгүй. Хууль тэгш үйлчлэх ёстой. Иргэд хувиараа ажиллаж яваад бусдад хохирол учруулсан бол төлөх ёстой, баян компаниуд бусдад хохирол учруулсан бол элдэв худал ярьж бусдыг гүтгэж болохгүй. Мөн даатгалын компаниас даатгалын мөнгө авсан байх магадлалтай гэж байгаа боловч даатгалын компаниас даатгалын мөнгө аваагүй. Эрүүгийн хэрэг үүсгэж байгаа учир эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа манай даатгалын компанитай ирж уулз гэж миний үйлчлүүлэгчийг явуулсан байсан. Гэвч эрүүгийн хэрэг өнөөдрийн байдлаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.” гэж заасан. Хэрэгт хангалттай нотлох баримтууд авагдсан байхад үүнийг дараа нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээх ямар ч боломж байхгүй. Х.А зэрэг зарим хүмүүс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн ч шүүх биелүүлэх боломжгүй байсан тул иргэний журмаар жич нэхэмжлэхийг нээлттэй үлдээсэн. Харин Р.Г-ийн хувьд энэ хэрэгт анхнаасаа иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон учир түүнд холбогдох баримтууд энэ хэрэгт хангалттай байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв. 

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, иргэний хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн ч цаг хугацаандаа ирээгүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэсэн. Иргэний нэхэмжлэгч Р.Г-ийн үнэлгээгээр тогтоогдсон үнийн дүн болох 11 сая орчим төгрөгийг “В Ф Ж” ХХК-иас гаргуулахаар шүүх тогтоосон. Анх хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгахад “В Ф Ж” ХХК бид нар иргэний хариуцагч биш гэж гомдол гаргаж маргадаг. Гэтэл Х.А, Н.Өнар нь “В Ф Ж” ХХК-тай хөдөлмөрийн гэрээтэй, ачигч жолоочийн үүрэг гүйцэтгэж явсан. Тухайн үед “В Ф Ж” ХХК-ийн ажлаар Төв аймаг орчихоод буцаж явсан. Төв аймагт байхдаа жолоодож явсан машины эвдрэл гэмтлийг засаад хөдөлсөн ч дээрх ослыг гаргасан байдаг. Иргэний нэхэмжлэгч Р.Гхурд хэтрүүлсэн талаар ямар нэг баримт хэрэгт байхгүй. Үүнд GPS суурьлуулсан болон хурд хэтрүүлсэн, даатгалтай холбоотой баримтыг гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг иргэний хариуцагчийн талаас гаргаж байгаагүй. Шүүх “В Ф Ж” ХХК-иас иргэний нэхэмжлэгчид 11,773,800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.

Шүүгдэгчид оногдуулсан ялыг тэнсэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Тухайн үед буюу хэрэг шийдвэрлэгдэх үед Х.А гомдолтой, гэм хор арилаагүй байсан. Шүүхээс Н.Ө-ыг бусдад төлөх төлбөргүй хэмээн тогтоосон байгаа...” гэв. 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Н.Өнь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 14 цаг 40 минутын орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Өлзийт” хороолол руу эргэх гарцны баруун талын замд “Форд Транзит” маркийн 77-26 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “...Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.”, 3.4-т заасан “...Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;” гэсэн заалтыг зөрчсөний улмаас урд явсан “Тоёота Клугер” маркийн 88-98 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж,

мөн дүрмийн 11.3-т заасан “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан “Тоёота Альпард” маркийн 29-01 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас “Тоёота Альпард” маркийн 29-01 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Р.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, уг машинд сууж явсан зорчигч Япон улсын иргэн Т К-ийн эрүүл мэндэд хүнд, Солонгос  улсын иргэн Kim Jonghun-д хөнгөн хохирол,

 “Форд Транзит” маркийн 77-26 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Х.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Т К -н: “...Би Тоёота Альфард маркийн автомашинд Солонгос улсын нэг иргэний хамт явсан, жолооч нь монгол хүн байсан. Би уг машины жолоочийн хойд талын суудалд суугаад цүнхтэй эд зүйлээ өвөр дээрээ тавиад утсаа оролдоод Улаанбаатар хотоос хөдөө гарч байх шиг байсан. Би зүйрмэглээд унтчихсан байсан. Гэтэл машиныг ямар нэг зүйл хүчтэй мөргөх шиг болоод сэрсэн. Миний зорчиж явсан машин, цагаан машинтай мөргөлдсөн, урд хэсгээс утаа гарч байсан. Энэ үед миний гэдэс хүчтэй өвдсөн, гэдсээ дараад машинаас гарч гадаа өвсөн дээр хэвтсэн, түргэний эмч ирсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр ирээд толгой, цээжний зураг авахуулан ЭХО-д харуулахад нарийн гэдэс цоорсон байна гээд тэр дороо эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлэн хагалгаанд орсон. Нарийн гэдэс цоорч хагалгаанд орсон, эмнэлгээс бүх зардлыг гаргасан, надаас ямар ч зардал гараагүй, одоо миний эрүүл мэнд хэвийн болсон. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /1хх 18-20, 22, 44/,

 хохирогч Х.Аын: “...2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр жолооч Ө-ын хамт албаны “Форд Транзит” маркийн 77-26 УНГ улсын дугаартай машинтай Төв аймгийн Зуун мод хот орж витсамо ундаа түгээчихээд буцаад ажил руугаа явж байсан. 14 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Өлзийт хороолол руу эргэх гарцны баруун урд замд тойргоор эргэхэд гэнэт “Тоёот Клугер” маркийн машин гараад ирсэн. Өлзийбаяр тоормос гишгэсэн боловч зогсоож чадаагүй уг машины араас зүүн хойд хэсгийг мөргөөд сандрангуутаа зүүн тийш дарсан. Гэтэл эсрэг урсгалд орж хар өнгийн “Тоёото Альфард” маркийн машины урд хэсгээр нь бас мөргөсөн. Энэ үед би салхины урд шилээ мөргөөд ухаан алдсан, нэг ухаан ороход духнаас цус гарч байсан. Мөн баруун гарын бугалга хэсгээр их өвдөж байсан. ...гэмтлийн эмнэлэгт рентгэн зураг авахуулахад баруун бугалга хугарсан, тархи доргисон, духны орчим зулгарсан, баруун шилбэ зулгарсан байсан. ...Төв аймгийн Зуунмод хотод явж байхад тоормос муу бариад байхаар нь Өлзийбаяр бид хоёр тоормосны шланкийг солиод цааш явсан. ...Ажилд гарахаасаа өмнө тоормос муу бариад байгаа гэж ярьж байсан...” /1 хх 24-25, 27, 186, 2 хх 5-6/,

 иргэний  нэхэмжлэгч Р.Г-ийн: “...2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цагийн үед “Тоёото Альфард” маркийн 29-01 УБГ улсын дугаартай машинаа жолоодон Япон улсын болон Солонгос улсын хоёр иргэний хамт Цонжинболдог орохоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Өлзийт” хороолол руу эргэх гарцны баруун урд замд баруунаас зүүн чиглэлд явж байхад урдаас гэнэт цагаан өнгийн “Форд Транзит” маркийн машин урсгал сөрж орж ирэн машиныг урд талаас хүчтэй мөргөсөн. Тэр дороо зогсон машинаасаа буун Япон болон Солонгос улсын хоёр иргэнээ буулгаад зогсож байхад түргэний эмч ирж үзлэг хийгээд гадаадын хоёр иргэнийг Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Гэмтлийн эмнэлэгт толгой, хүзүү, нуруу, баруун эгэмний рентген зураг авахуулж, ЭХО-д харуулсан. ...Нөгөө машин их л хурдтай явж байх шиг байсан. Миний урд явж байсан машиныг мөргөх шахаад миний урдаас орж ирээд машиныхаа зүүн урд хэсгээр хүчтэй мөргөсөн. Форд Транзит маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд миний машинтай мөргөлдсөн. Миний машин сууж явсан гадаад улсын хоёр иргэн болон би машиныхаа хамгаалах бүсийг хэрэглэсэн байсан. Тухайн үед миний тархи доргисон, баруун эгэмд бүсний оромоор няцарч хөхөрсөн гэмтлүүд учирсан байсан. Эмчилгээний зардалд 478,000 төгрөг гарсан. Миний машин эвдэрсэн, үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгүүлсэн, машины эвдрэлд 10,835,800 төгрөгийн хохирл учирсан, хохирлыг буруутай жолоочоос нэхэмжилж байна...” /1 хх 29-30, 32, 2 хх 8/,

 иргэний нэхэмжлэгч Т.Д-ийн: “...өөрийн эзэмшлийн “Тоёото Клугер” маркийн 88-98 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Өлзийт хорооллын постны баруун урд замд явж байхад хойд талаас нэг машин миний машины зүүн хойд хэсгээр мөргөөд зүүн тийш даран эсрэг урсгалд явсан хар өнгийн “Тоёото Альфард” маркийн машинтай мөргөлдөөд зогссон. Би тэр дор нь машинаас бууж араас мөргөсөн машины жолоочтой уулзахад уучлаарай, тормос барихгүй байна гэсэн. Тухайн үед миний машинд манай эхнэр Н.Д, дүү Д.А, эгч Г.Цнар явсан. Тэд нарын эрүүл мэндэд хохирол учраагүй. ...миний машины зүүн хойд гэрэл дохио хагарсан, багажны хаалга хонхойсон. Үнэлгээний компаниар үнэлгээг хийлгүүлсэн бөгөөд 1,1198,000 төгрөгийн хохирол учирсан, буруутай жолоочоос нэхэмжилж байна...” /1 хх 34-35, 48/,

гэрч Н.Д-ийн:  “...нөхөр Д-ийн хамт явж байхад Өлзийт хороолол руу эргэх гарцны баруун урд замд машины араас нэг цагаан өнгийн машин мөргөөд эсрэг урсгалд орж хар өнгийн машиныг мөргөсөн...” /1 хх 49/,

 гэрч Д.Аы: “...Өлзийт хороолол руу эргэх гарцны баруун урд замд Дашнамжил ахын машины ар талаас цагаан өнгийн машин мөргөөд эсрэг урсгалд орж хар өнгийн машиныг мөргөсөн. ...Тухайн үед үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, хөдөлгөөн сийрэг байсан...” /1 хх 50/,

Н.Ө-ын яллагдагчаар мэдүүлсэн: “...Төв аймаг орж витсамо ундаа түгээчихээд буцаад ажил руугаа албаны Форд Транзит маркийн 77-26 УНГ улсын дугаатай тээврийн хэрэгслээ жолоодон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Өлзийт хороолол руу эргэх гарцны баруун урд замд тойргоор эргээд гарч ирэхэд урд нэг машин зогсож байсан, тоормос гишгэсэн бариагүй урд машины зүүн хойд хэсгээр нь мөргөөд сандраад зүүн тийш дарсан эсрэг урсгалд өөдөөс ирж байсан хар өнгийн Тоёота Альфард маркийн машинтай мөргөлдсөн. ...Механикч П гэдэг хүн байдаг. Тухайн үед би ч тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн байдлыг шалгаагүй ажилд гарсан. ...Осол гарах үед миний унаж явсан Форд Транзит маркийн тээврийн хэрэгсэл нь 88-91 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Тухайн үед тээврийн гэрчилгээ нь байхгүй байсан. Тэгээд ажилд гарах гээд бичиг баримтгүй болохоор нь бичиг баримттай тээврийн хэрэгслийн 77-26 УНГ улсын дугаарыг сольж тавиад ажилд гарч яваад зам тээврийн осолд орсон. Тухайн үед өөрийн компанийн тээврийн хэрэгсэл хариуцсан Пид энэ машины бичиг баримт байхгүй байна. Энэ дугаарыг тавиад гарчих уу гэхэд зөвшөөрсөн...” /1 хх 177-178, 179-180/ гэх мэдүүлгүүд,

зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн: “...Осол болсон гэх газар нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол руу эргэх гарцийн баруун урд замд үйлдэгдсэн гэх ба ...замын нөхцөл байдал асфальтан тахир, тэгш, хуурай, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, хоёр эгнээтэй, явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй зорчих хэсэгтэй байв...” /1 хх-ийн 4-5/ гэсэн тэмдэглэл,

ослын улмаас хүний биед учирсан гэмтлүүдийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №11839 дугаартай: “...1. T К-н биед нарийн гэдэсний урагдал, хэвлийн өмнөд ханын цусан хураа, мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /1 хх 55-57/,

2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №11847 дугаартай: “...Х.Аын биед баруун бугалга ясны далд хугарал, тархи доргилт, духны зураасан зулгаралт, баруун шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /1 хх 58/,

2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №11856 дугаартай: “...Р.Г-ийн биед тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, ерөнхий биеийн доргилт, баруун эгэмд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамааран. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” /1 хх 62/, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №11838 дугаартай: “...KJ-н биед өвчүү ясны цууралт, хэвлийн зүүн ташаан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” /1 хх 66/ шинжээчийн дүгнэлтүүд,

шүүгдэгч Н.Ө-ын жолоодож явсан Форд транзит маркийн 77-26 УНГ улсын дугаартай автомашины техникийн бүрэн байдлын талаар гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №5378 дугаартай шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн FORD TRANSIT маркийн 77-26 УНГ улсын дугаартай, WFOXXXTTFX8Y38346 арлын дугаартай автомашин эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Уг тээврийн хэрэгслийн эвдрэлтэй эд ангиудыг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү. Зураг №48, 49 үзүүлсэн баруун урд тоормосны шингэн дамжуулах гуурс салсан гэмтлийн зах ирмэг болон гуурсны дотор тал шороо мэт зүйлээр бохирлогдсон байгаа нь үүсээд удсан буюу ослын өмнө ашиглалтын явцад үүссэн байх үндэслэлтэй. Уг гэмтэл нь автомашин тоормослох үед баруун урд тоормос ажиллахгүй тул жолоог зүүн гар тийш булаах магадлалтай. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн бусад эвдрэлүүд нь ямар нэг зүйлээр бохирлогдоогүй байгаа нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй. Шинжилгээнд ирүүлсэн автомашин нь ABS системээр тоноглогдсон тоормос шингэн дамжуулгатай. Баруун урд тоормосны гэмтэл ослоос өмнө ашиглалтын явцад үүссэн байх үндэслэлтэй тул ослоос өмнө тоормос хэвийн ажиллагаатай байгаагүй. Баруун урд тоормосны шингэн дамжуулах гуурс нь ослоос өмнө хэв гажилт, шахалтын нөлөөгөөр хугарч гэмтсэн, зүүн урд тоормосны гэмтэл нь ослын үед хатуу зүйлтэй харилцан үйлчлэх үед хугарч гэмтсэн байх үндэслэлтэй. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүр асаж автомашин явах боломжгүй тул тоормос гишгэхэд зам дээр тоормосны мөр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй...” /1 хх 82-106/, гэсэн дүгнэлт,

тус шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч С.Дын: “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5378 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шинжилгээний үзлэгийн явцад илэрсэн нөхцөл байдлыг үндэслэн гаргасан. Тухайн Форд транзит маркийн тээврийн хэрэгслийн баруун урд тоормосны шингэн дамжуулах гуурс салсан, гэмтлийн зах ирмэг болон гуурсны дотор тал шороо мэт зүйлээр бохирлогдсон байгаа нь үүсээд удсан байсан. Ослын өмнө ашиглалтын явцад үүссэн байсан нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болно. Тоормосны шингэн дамжуулах гуурс тасарсан байсныг гар аргаар дээш сойсон байсан нь тухайн тээврийн хэрэгслийн тоормос хэвийн бус ажиллагаатай байсныг баталж байна. Жолооч бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явснаа мэдэж байсан...” /2 хх 19, 62-63/ мэдүүлэг,

 шүүгдэгч Н.Ө-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болохыг тогтоосон Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №475 дугаартай дүгнэлт: “...Форд Транзит маркийн 77-26 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Өнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “ ...Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.”, 11.3 “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...”, 3.4 “...Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт Форд Транзит маркийн 77-26 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөрийг бэхжүүлэн авсан нотлох баримт авагдаагүй тул Форд Транзит маркийн 77-26 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй. Зам тээврийн осол гарахад замын эвдрэл, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад замын нөхцөл байдал шалтгаалсан гэх зүйл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нөлөөлсөн гэх зүйл тогтоогдохгүй байна...” /1хх 74-75/,

Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн №260 дугаартай шинжээчийн: “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5378 дугаартай дүгнэлтэнд Ford Transit маркийн 77-26 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд талын дугуйны тоормосны шингэн дамжуулах гуурс салсан гэмтэл нь үүсээд удсан буюу ослын өмнө ашиглалтын явцад үүссэн байх үндэслэлтэй гэсэн байх тул техникийн бүрэн бүтэн байдал хангахгүй байна. Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “...Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажпын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гараж) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээч, автотехникийн шинжээч цагдаагийн дэслэгч С.Дарханбаатарын 2019 ны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5378 дугаартай дүгнэлтэд хариулагдсан болно. Ford Transit маркийн 77-26 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Өнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “...Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалт, мөн дүрмийн 11.3 “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” 3.4 “...Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” /2 хх 11-13/ гэсэн дүгнэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Ө-ын “Форд Транзит” маркийн 77-26 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “...Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.”, 3.4-т заасан “...Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;” гэсэн заалтыг зөрчсөний улмаас урд явсан “Тоёота Клугер” маркийн 88-98 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, мөн дүрмийн 11.3-т заасан “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан “Тоёота Альпард” маркийн 29-01 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас иргэн Т К-ийн эрүүл мэндэд хүнд, иргэн Х.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн;” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримт, гэмт хэргийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Н.Ө-ын үйлдлийг зөв зүйлчилсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн ялуудаас анхан шатны шүүх хорих ялыг сонгож, шүүгдэгч Н.Ө 01 жил 6 сарын хугацаагаар хорих оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчиж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, 1 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хохирол, гэмт үйлдлийнх нь улмаас иргэний хариуцагч нарт учирсан эрүүл мэндийн хохирол болон эд хөрөнгийн хор уршигт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн байх тул шүүгдэгч Н.Ө, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарын гаргасан “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь “...шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, иргэний нэхэмжлэлийг буруу шийдвэрлэсэн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Н.Өнь  “В Ф Ж” ХХК-д жолоочоор ажилладаг ба тус гэмт хэрэг үйлдэгдсэн 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “В Ф Ж” ХХК-ийн ажил үүрэг болох бүтээгдэхүүнийг түгээх ажлаа компаниас өөрт нь жолоодуулахаар өгсөн “Форд Транзит” маркийн 88-91УНО улсын дугаартай тээврийн хэрэгслээр /тус өдөр Н.Өнь тус компанийн адил маркийн машины 77-26УНГ улсын дугаарыг зүүж явсан/ гүйцэтгэж яваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 хохирогч Х.Аын: “...2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр жолооч Ө-ын хамт албаны “Форд Транзит” маркийн 77-26 УНГ улсын дугаартай машинтай Төв аймгийн Зуун мод хот орж витсамо ундаа түгээчихээд буцаад ажил руугаа явж байсан. ...Төв аймгийн Зуунмод хотод явж байхад тоормос муу бариад байхаар нь Өлзийбаяр бид хоёр тоормосны шланкийг солиод цааш явсан. ...Ажилд гарахаасаа өмнө тоормос муу бариад байгаа гэж ярьж байсан...” /1 хх 24-25, 27, 186, 2 хх 5-6/,

иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай компанийн “Форд Транзит” маркийн 77-26 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ундааны түгээлт хийж яваад 14 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол руу эргэх гарцны баруун урд замд “Тоёото Клугер” маркийн 88-98 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Тоёото Альфард” маркийн 29-01 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж жолооч болон зорчигч нарын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан байна. ...Манай компанийн тээврийн хэрэгслүүдийг ажилд гарахад техникийн бүрэн бүтэн байдлыг ахлах түгээгч жолооч П шалгаж ажилд гаргадаг. Түүний эзгүйд жолооч өөрөө шалгаж ажилд гаргадаг. Манай компани уг тээврийн хэрэгслийг албаны хэрэгцээнд ашиглах, жолоодох зөвшөөрлийг жолооч Н.Ө өгсөн. Н.Өманай компанид жолоочоор ажилладаг. ...77-26 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслээр осол гаргасан гэж үзлэгийн тэмдэглэлд тусгуулсан байсан бөгөөд уг осол гаргасан машин нь 77-26 УНГ биш 88-91 УНО улсын дугаартай машин байсан. Тухайн үед Н.Ө88-91 УНО улсын дугаартай машин дээр 77-26 УНГ улсын дугаартай машины улсын дугаарыг тайлж бичиг баримтын хамтаар авч явсан. ...” /1 хх 41-43, 2 хх 59-61/,

 гэрч Д.Пийн: “...Манай компанийн тээврийн хэрэгслийг ажилд гарахад техникийн бүрэн бүтэн байдалд жолооч нар өөрсдөө хяналт тавьдаг. Манай компаниас тээврийн хэрэгслийг ажилд гарахад нь бүрэн бүтэн байдалд нь хяналт тавьж шалгаж гаргадаг хүн байдаггүй. ...Жолооч Н.Өөөрөө хариуцаж Форд Транзит маркийн 77-26 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ажилд авч гарсан. ... Н.Ө88-91 УНО улсын дугаартай Форд Транзит маркийн машиныг жолооддог. Тухайн өдөр осол гаргасны дараа уг машинд 77-26 УНГ улсын дугаарыг зүүж явж байгаад осол гаргасан гэж хэлсэн. ...Манай компани авто хариуцсан инженер механикийн мэргэжлийн хүн хэрэг гарах үед байгаагүй, одоо ч байхгүй...” /1 хх 52, 2 хх 64-66/ гэх мэдүүлгүүд,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 4-12/,

Н.Ө-ын ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт /1хх 120-126/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 73-83/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.”  гэж зааснаар тухайн гэмт хэрэг үйлдэхдээ ажил үүргээ гүйцэтгэж явсан Н.Ө-ын гэм буруутай үйлдлээрээ хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг ажил олгогч “В Ф Ж” ХХК нь хариуцан арилгах үндэслэлтэй. Түүнчлэн “В Ф Ж” ХХК-ийн ажилд гарах гэж байгаа тээврийн хэрэгслийг ажилд гарахад нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж гаргаагүй, өөр адилхан тээврийн хэрэгслийн улсын дугаар /7726 УНГ/-ыг өөр тээврийн хэрэгсэл /8891УНО/-д зүүж ажил гүйцэтгэх боломжийг олгосон үйлдэл байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг зөв тооцож иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэ хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн шүүх хуралдааны өмнө хийгдсэн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нгийн хүсэлтээр хойшлогдсон /2 хх 189-192/ ба иргэний хариуцагч Д.Нд 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн /2хх 193/ байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагчийн төлөөлөгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

Иймд иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/743 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ө, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.БАТ-ЭРДЭНЭ

               ШҮҮГЧ                                                        М.АЛДАР

                          ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ