Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар   2025/ШЦТ/27

 

 

 

 

 

2025          01          15                                           2025/ШЦТ/27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг,

улсын яллагч Б.Энхтулга,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ******* ургийн овогт *******гийн *******  холбогдох 2436000000376 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, ах, дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, Ховд-Эко цементийн үйлдвэрт цахилгаанчин ажил эрхэлдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ******* ургийн овогт *******гийн *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч *******гийн ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Итгэл баарны гадна 2024 оны 10 дугаар сарын 13-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчтой маргалдан нүүрэн тус газар нь өшиглөсний улмаас зүүн хөмсөгний зүүн хэсгийн шарх, зүүн хөмсөгний зүүн хэсгийн зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд үүсгэн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

2. 2436000000376 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

2.2. Хохирогч Б.*******ын "...Би хотод сургалтад явж байгаад ирээд 2-3 хонож байсан. Тухайн өдөр хамаатны гэрт очоод хоол унд идээд араас нь архи дарс болоод орой болтол байж байгаад харьж амрах санаатай тэдний гэрээс гараад Итгэл баар орохоор очоод орж байсан санагдаж байна. Түүнээс хойш юу болсон талаар санаж мэдэж байгаа зүйл байхгүй байна. Нэг санахад цагдаа дээр ирсэн байснаа хальт санаж байгаа. Сүүлд танил дүү болох аас асуухад Итгэл баарны үүдэнд хүнтэй маргаад тэгээд тэр залуу намайг цохисон байсан. Миний биед халдаж цохисон талаар би мэдэхгүй байгаа. Маргааш нь миний архи гараад хүнээр цохиулснаа мэдсэн. Намайг цохисон хүнийг харвал би танихгүй. Одоо миний биед өвдөж зовуурилж байгаа зүйл алга байна. Би урьд өмнө тааралдаж харж байгаагүй залуу байна. Манай танил дүү болох одоо харвал таних байх." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал),

2.3. Гэрч А.ын “...Тухайн үед Б.******* үл таних залуутай маргаад байсан. Тэгтэл хажууд нь байсан залуу *******ыг хавсарч унагаасан. Тэгтэл анх маргаж байсан залуу *******ын толгой руу нь 2 удаа өшиглөөд чулуу шидсэн. Тухайн үед шидсэн чулуу нь оносон эсэхийг анзаарч харж чадаагүй. Тухайн үед Б.*******ыг өшиглөсний дараа би очоод босгосон чинь *******ын зүүн нүдний дээд зовхи нь задарч нэлээн цус гарчихсан байсан. Би *******ыг өшиглөсөн гэх залууг одоо харвал танина." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

2.4. Гэрч А.ын дахин өгсөн "...Тэр залуу ажлын гэхээр хар хөх өнгийн өмд, ажлын гуталтай бор өнгийн малгайтай цамцтай байсан. Биерхүү өндөр дүү залуу байсан. Б.******* хэвтэж байхад тэр залуу толгой руу 2 удаа өшиглөсөн. Толгойны урд хэсгээс нь өшиглөсөн. Шөнийн 2 цаг өнгөрч байсан гадаа харанхуй байсан ч гудамжны гэрэл тусаж байсан. Итгэл баарны үүднээс урагшаа замын хажууд том самбарын хажууд байсан. Тэр хоёр залуу цохиогүй. Сүүлд цагдаа дээр цуг ирсэн. Тэр хоёртой явж байсан өндөр залуу өшиглөж цохисон. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

2.5. Гэрч А.-Эрдэнийн “....Би найз болох *******, нарын хамт Итгэл бааранд орсон. Тэнд гэх таньдаг залуутай бас тааралдсан. Тэгээд баар хаагаад бид 4 гарсан. Би гараад танил эмэгтэйтэй тааралдаад юм яриад шатахуун түгээх станцын тийшээ яваад юм яриад хэсэг байж байгаад тэр эмэгтэйгээс салаад нөгөө 3 дээр очиход нэг такси ирээд зогсон, нэг залуу цохиулсан бололтой газар унаад босож байгаа байдалтай нүүр нь цус болсон байсан. тэгтэл таксины жолооч нэг эрэгтэй би цагдаа дуудсан би гэрт нь байна гээд яриад зогсож байсан." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

2.6.Ховд аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч эмч, Д.ын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1116 дугаартай “Иргэн Б.*******ын биед зүүн хөмсөгний зүүн хэсгийн шарх, зүүн хөмсөгний зүүн хэсгийн зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Б.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд буюу үзлэг хийсэн өдрөөс 5-6 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Б.*******ын биед учирсан зүүн хөмсөгний зүүн хэсгийн шарх, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1 1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна, зүүн хөмсөгний зүүн хэсгийн зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 17-19 дахь тал),

2.7. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 31-32 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.8. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 27 дахь тал),

- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дахь тал),

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дахь тал)

- Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал)

- Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.9. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар:

3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:

- Хохирогч Б.*******ын “...Миний биед өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй байна. Надад ямар нэг гомдол санал алга...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал),

- Гэрч А.ын “...Тухайн үед Б.******* үл таних залуутай маргаад байсан. Тэгтэл нь хажууд байсан залуу Б.*******ыг хавсарч унагаасан. Тэгтэл анх маргаж байсан залуу Б.*******ын толгой руу нь 2 удаа өшиглөөд чулуу шидсэн. Тухайн үед шидсэн чулуу нь оносон эсэхийг нь зараач харж чадаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

- Гэрч А.-Эрдэнийн “....Би найз болох *******, нарын хамт Итгэл бааранд орсон. Тэнд гэх таньдаг залуутай бас тааралдсан. Тэгээд баар хаагаад бид 4 гарсан. Би гараад танил эмэгтэйтэй тааралдаад юм яриад шатахуун түгээх станцын тийшээ яваад юм яриад хэсэг байж байгаад тэр эмэгтэйгээс салаад нөгөө 3 дээр очиход нэг такси ирээд зогсон, нэг залуу цохиулсан бололтой газар унаад босож байгаа байдалтай нүүр нь цус болсон байсан. тэгтэл таксины жолооч нэг эрэгтэй би цагдаа дуудсан би гэрт нь байна гээд яриад зогсож байсан." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

- Ховд аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1116 дугаартай “Б.*******ын биед гэмтэл учирсан. Б.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

- Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би Б.*******ын биед халдаж, цохисон үйлдэл гаргасан миний буруу. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Итгэл баарны гадна 2024 оны 10 дугаар сарын 13-ны орой архи согтууруулах, ундааны зүйл хэрэглэсэн үед хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчтой маргалдан нүүрэн тус газар нь өшиглөсний улмаас зүүн хөмсөгний зүүн хэсгийн шарх, зүүн хөмсөгний зүүн хэсгийн зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл учруулсан, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хохирлын хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон зэрэг үйл баримт эргэлзээгүй тогтоогджээ.

3.2. Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримтыг хүлээн зөвшөөрч “...Б.*******ыг зодсоноо хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлгийн эх сурвалж нь хохирогч Б.*******, гэрч А., А.- нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг дүгнэвэл шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******ын биед халдаж, хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал хөдөлбөргүй нотлогдсон, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.

3.4. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт:

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******ын биед нь халдаж, эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байх эрхэд халдаж, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэж, гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

4.3. Хохирогч Б.*******ын биед учирсан зүүн хөмсөгний зүүн хэсгийн шарх, зүүн хөмсөгний зүүн хэсгийн зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт үүссэн гэмтлийг Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 3.1.1 дэх заалтад зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамааруулсан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэв.

4.4. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан мэдсээр байж хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн учраас гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.5. Шүүгдэгч Б.*******гийн үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаан холбоотой буюу шүүгдэгч нь хохирогчийг зодож, эрүүл мэндэд хохирол учруулсан нь нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдал нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

4.6. Иймд шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.7. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, тухайн үед үүссэн таарамжгүй харилцаа, хууль эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

5.2. Хохирогч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагааны үед “...Надад ямар нэгэн гомдол санал алга байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлж, хор уршиг нэхэмжилсэн нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байна. Иймээс хохирогч нь шүүгдэгчээс гаргуулах хор уршиг, хохиролгүй болохыг дурьдаж, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй  гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

2.1. Шүүхээс шүүгдэгч Б.*******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлын хувьд 26 настай, ам бүл 4, эцэг, ах, дүү нарын хамт амьдардаг, Ховд аймгийн ******* сумын ******* багторшин суух хаягтай, Ховд-Эко цементийн үйлдвэрт цахилгаанчин ажил эрхэлдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 27-28, 43, 55 дахь тал),

2.3. Шүүгдэгчийн үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хувийн байдалд нь хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

2.4. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 900 нэгжээр торгох ял оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргасан болно.

2.5. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Б.*******гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулав.

Гурав. Бусад асуудлын талаар:

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч Б.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.*******гээс гаргуулах хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******д сануулсугай.

5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн 2436000000376 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.*******гээс гаргуулах хохирол, төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ТАСХЫН