Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2019/02982

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2019/02982

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч Н.Сарангүн, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.О ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: П.Э

 

Хариуцагч: Б.Б / нарт холбогдох

 

Нэхэмжлэгч Ч.Оын *******6,2*******,666 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Эийн 11,650,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч П.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д, иргэдийн төлөөлөгч Э.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.О миний бие эхнэр П.Этэй *******6 онд танилцаж, бид 2012 онд гэр бүл болсон бөгөөд бид гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй. 2011 онд миний бие БНСУ-д ажиллаж, амьдарч байсан тул Баянзүрх дүүрэг, *******-р хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байрлах орон сууцны байрны орон сууц захиалгаар барьж, бариулах гэрээг эхнэр П.Эийн нэр дээр гүйцэтгэгч ******* принт ХХК-тай байгуулсан ба уг орон сууц нь 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ашиглалтад орсон. Миний бие Баянзүрх дүүрэг, *******-р хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байрлах Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай, 49.4 кмв талбай бүхий 2 өрөө орон сууцны байрыг П.Э, түүний хүү Б.Б нарын хамт дундаа хамтран өмчилдөг. Бид 2018 оноос эхлэн тус тусдаа амьдрах болсон бөгөөд би уг орон сууцны үнээс өөрт ногдох хэсгийг авъя гэсэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй тул шүүхэд хандахаас өөр аргагүй болоод байна. Иймд зах зээлийн ханшаар 108,680,000 төгрөгөөр үнэлэгдэх дээрх орон сууцны байрны үнээс өөрт ногдох хэсгийг тооцож хариуцагч нараас *******6,2*******,666 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хариуцагчтай *******6 онд Солонгост танилцаад 2012 онд гэр бүл болсон. Хариуцагч нь 2010 онд Монголд ирсэн. 2011 онд байрыг захиалсан. Би Солонгосоос мөнгө явуулдаг байсан. Би 2012 онд Монголд ирэхэд захиалсан байсан. Ирээд би дэлгүүр түрээсэлсэн. Тэндээ амьдраад амралтын өдөр гэртээ харьдаг байсан. 2014 он хүртэл тэгж амьдарсан. 2014 онд зээл авах гэтэл Б гээд хүүгийн нэрийг оруулсан байсан. Гэр орны тавилга нэхээгүй. Иймд байрны *******-ны 1 гэж *******6,2*******,666 төгрөг нэхнэ.

Би бас 1998 оноос Солонгост ажилласан. 2012 онд баригдсан. Энэ хугацаанд хариуцагч уруу мөнгө шилжүүлдэг байсан. Баригдсан тул гэртээ ч очиж чадалгүй баригдаж ирсэн. Би 1*******-14 жил ажилласан. Гэтэл ******* сар ажилласан хүн 4-5 сая төгрөг хийдэг. Миний явуулсан мөнгийг ээжийнхээ дансанд хийдэг байсан байх. 2012 оноос хойш би дэлгүүр түрээслүүлж ажиллуулдаг байсан. Гэртээ очоод би хариуцагчтай батлуулъя гэхэд зөвшөөрдөггүй байсан. Сүүлдээ таарамжгүй болсон тул хөндийрсөн. 2017 онд хариуцагч нь Солонгос яваад ирэхдээ мөнгө надад шилжүүлээгүй. Би эмнэлэгт жижүүр байсан нь үнэн. Энэ үед намайг доромжилж байсан. Тэр үед ядаргаанд орж байсан. Тэрнээс би архины хамааралтай хүн биш. Ядаргаанаас болж эмнэлэгт хэвтэж байсан. Би өвлийн хувцасаа авах гээд очиход цоожоо сольсон байсан. Тогшиж ороод хувцасаа аваад гарсан. Би дарамталж байсан зүйл байхгүй. Би сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Цуг байхад вирустай гэж ярьдаг байсан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн орон сууцаас ногдох хэсгээ гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй. Уг орон сууцыг зохигч нар нь гэр бүл болох зорилгоор бий болгосон. Хариуцагч нь өөрийн хөрөнгөөр бий болгосон гэх боловч баримтаар нотлогдоогүй. Гэрээг хариуцагч хийсэн боловч нэхэмжлэгч тэр үед Солонгост байсан. Нэхэмжлэгч нь оруулсан мөнгөө нотлоогүй боловч өөрт ногдох хэсгээ гаргуулах эрхийг хязгаарлахгүй. Хуульд зааснаар бүртгэлд бүртгүүлсэнээр өмчлөх эрх үүснэ. Лавлагаагаар өмчлөгч гэдэг нь нотлогддог. Гэр бүл биш тул Иргэний хуулийн 108.1, 108.8, 487.1-д зааснаар ногдох хэсгийг гаргуулах үндэслэлтэй. Зах зээлийн үнийг шинжээч томилогдон тогтоосон. Сөрөгийн хувьд эрүүл мэнд болон сэтгэл санааны хохирол нь нэхэмжлэгчтэй шалтгаант холбоо тогтоогдоогүй тул зөвшөөрөхгүй. Иймд сөрөгийг хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч П.Э нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.Оаас эмчилгээний төлбөр 1,150,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, хуулийн туслалцаа авсаны хөлс 500,000 төгрөг, нийт 11,650,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан. Миний бие Чойдог овогтой Отай БНСУ-д ажиллаж байхдаа танилцаж 201******* оноос 2018 он хүртэл хамтран амьдарч байсан. Гэр бүлийн албан ёсны баталгаа байхгүй. Амьдрах хугацаандаа архины асуудалтай, худлаа ярьдаг, халамж анхаарал байхгүй ийм хүн байсан. 2017 онд Наркологийн төвд жижүүрээр ажилд орсон цагаасаа эхлэн байнга худлаа ярьж, архи ууж ирдэг болсон. Ажилчид нь архины асуудалтайг нь мэдэж архины эмчилгээнд оруулсан. Эмнэлэгт хэвтэж байхдаа сувилагч н.Э******* гэгчтэй гэр бүлээс гадуур харилцаанд орж, худлаа ярьж, намайг дээрэлхэж, доромжилдог болсон. Би 2017 оны 11 дүгээр сард БНСУ уруу яваад ирснээс хойш байнгын хэрүүлтэй болж даралт ихсэн, нойр хоолноос гарч, турж, сэтгэл санааны хямралд орж эхэлсэн. Миний БНСУ-аас явуулсан мөнгийг картаас аваад үрчихсэн байсан. 2018 оны 04 дүгээр сарын 08-нд Ч.О нь өөрийн дүү, түүний нөхрийн хамт гурвуулаа ирж зуны хувцсаа ирж авахдаа ямар ч учир явдлаа ярилцахгүйгээр зүгээр л Саллаа гэж хэлэн тэр чигээрээ явсан. 2018 оны 11 дүгээр сарын 1*******-нд өвлийн хувцсаа авах гэж ирэхдээ хаалга үүд нүдэж бидний амгалан тайван байдлыг алдагдуулж байсан. Ах нас барсан гэж хэлэхээр нь бид юу ч ярилцаагүй явуулсан. Үүнээс хойш хөгшин настай аав, ээж 2 минь айдастай амьдарч эхэлсэн. Гэр бүлийн гэнэтийн энэ асуудлаас болж 2 удаа эмнэлэгт хэвтсэн. 2018 оны 06 дугаар сарын 20-нд Элэгний биохимийн шинжилгээ өгөхөд элэгний үзүүлэлт асар өндөр гарч 2018 оны 06 дугаар сараас Халдвартын эмнэлгийн хяналтад орж байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон ба насан турш вирусийн эм ууж байхаар болсон. Сэтгэлийн асар их дарамтаас болж сэтгэл зүйч дээр очиж зөвлөгөө авахад Сэтгэл гутрал гэх онош тавьсан бөгөөд байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Миний бие нь эрүүл мэнд, сэтгэл санаа, мөнгө санхүүгээр хохирч, гүтгүүлж, доромжлуулж байсандаа гомдолтой байна.

Нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй. Учир нь би Солонгост байхдаа *******6 онд нэхэмжлэгчтэй танилцсан. Би Монголд 2010 онд ирсэн. Ингээд 2010 оны сүүлээр өөр байр авсан. О******* зөвлөөд 2 өрөө байр авсан. Сити плазад ажилладаг хүн юм. Уг байрыг би Солонгост 1996 оноос эхэлж ажиллаж байхдаа ээжийнхээ дансанд мөнгө хийдэг байсан. Энэ данснаасаа *******9,000 ам доллар аваад уг байрыг авсан. Дараа нь байраа зараад урьдчилгаа өгөөд энэ байрыг авсан. Нэхэмжлэгч нь 201******* онд баригдаж ирэхдээ мөнгө гүй ирсэн. Эхний нөхөр маань нас барсан тул болж бүтнэ гэж ойлгоод нэхэмжлэгчийг гэрчилгээн дээр бүртгүүлсэн. Гэтэл хаяад явсан. Гэтэл одоо миний байрыг авна гэдэгт гомдолтой байна. Энэ байрыг би өөрийнхөө мөнгөөр авсан. Солонгост байхдаа мөнгөө тус тусдаа хэрэглэдэг байсан. Солонгост 15 жил ажилласан мөнгөөр авсан байрыг авна гэсэн тул сэтгэл санааны гүн хямралд орсон. Энэ хүнээс болж бие муудаж өвчилсөн. Эмчилгээний төлбөрт 1,150,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 500,000 төгрөг, нийт 11,650,000 төгрөг нэхнэ.

Нэхэмжлэгч нь намайг зовоож байсан талаар баримт байгаа. Намайг өвчтэй байхад архи уугаад явдаг байсан. Намайг эмчилгээнд явсан хойгуур өөр хүнтэй харьцаатай болсон байсан. Сэтгэл санааны хувьд хямарсанаас болж өвчтэй болсон. Энэ хүн 14-15 жил болчихоод Монголд ганц ч мөнгөгүй буусан. Энэ хүн нэг ч төгрөг гаргаагүй. Зүгээр л гараад явсан. Энэ хүнээс болж ийм өвчтэй болсон. Энэ хүн намайг ингээгүй байсан бол би элэг хамгаалах эмээ уугаад л явж байх байсан. Гэтэл энэ хүнээс болж вирустай болсон. Бид 2 гэр бүлийн баталгаа байхгүй. Их архи уудаг ааш муутай дээрэлхүү хүн. Би зөвлөгөө авсан тул 500,000 төгрөг гаргуулна. Энэ бүх муу юмыг нэхэмжлэгч хийж байгаа тул нэхэмжилж байгаа юм. Би элэг хамгаалах эм уудаг байсан болохоос вирустай байгаагүй. Нэхэмжлэгчийг явснаас хойш миний бие өвдсөн. 2018.4.9-нд нэг сувилагчтай суугаад явсан. Анхнаасаа л гэр бүлийн уур амьсгал байгаагүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь БЗД-т анх 2 өрөө байр авсан. Энэ нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Зараад ******* тоотыг авсан. Зөрүү мөнгийг Солонгосоос авчирсан мөнгөөрөө төлсөн. Нэхэмжлэл нь үндэслэлгүй. Үндэслэлээ 108-р тайлбарлаж байна. Гэрчилгээнд бичигдсэнээр шаардах эрхтэй гэж байна. Гэтэл байр авахдаа оруулсан хөрөнгөө нотолж байж шаардах эрх нь үүснэ. Сар бүр 1,000 доллар шилжүүлж байсан гэдгээ нотлоогүй. Шийдвэр баримтаар гарах тул мөнгө явуулдаг гэдгээр шийдэхгүй. Хэрэгт 2 дүгнэлт байгаа. Шүүхээс томилсон шинжээчээр шаардлага зөрүүтэй байна. Гэхдээ шаардлагыг зөвшөөрөхгүй. Хөрөнгө оруулсан гэх боловч нотлоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн хувьд холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Элэгний вирус хэрхэн үүсэхийг мэргэжлийн эмчийн тодорхойлолтоор тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч хаяж явснаар вирустай болсон. Нэхэмжлэгч нь шүүхэд хандаагүй бол өмгөөлөгч авахгүй байсан гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.О нь дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөний ногдох хэсэг гэж *******6,2*******,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч П.Э нь Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байрлах орон сууцыг өөрийн хөрөнгөөр бий болгосон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрөн маргаж, улмаар эрүүл мэндэд хохирол учирч эмчилгээ хийлгэсэн зардалд 1,150,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны хохиролд 500,000 төгрөг, нийт 11,650,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Шүүх бүрэлдэхүүн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь маргаж буй Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авахад хариуцагчтай хамтран төлбөр төлсөн, БНСУ-д ажиллаж байхдаа мөнгө шилжүүлдэг байсан гэж тайлбарласан боловч өөрийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, *******8 дугаар зүйлийн *******8.1-д зааснаар нотлоогүй.

Хариуцагч П.Э нь энэхүү орон сууцыг өмнө нь худалдаж авсан байсан Баянзүрх дүүрэгт байрлах 2 өрөө орон сууцыг зарж, улмаар үлдэгдэл төлбөрийг өөрийн БНСУ-д ажиллаж олсон мөнгөөр төлсөн гэж тайлбарласан. Гэвч хариуцагчийн энэхүү тайлбар нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаагаар үгүйсгэгдэж байна. /хэргийн 160 дугаар тал/ Мөн үлдэгдэл төлбөрийг 201******* онд өөрт байсан мөнгөн хөрөнгөөр төлсөн гэх тайлбар нь хэрэгт байгаа нэхэмжлэгчийн Төрийн банк дахь болон түүний эх гэх А.Д*******гийн Голомт банк дахь дансны хуулгаар үгүйсгэгдэж байна.

 

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар өмчлөх эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэнээр үүснэ.

 

Улмаар маргаж буй ******* тоот орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Ч.О, хариуцагч П.Э, Б.Б нар болох нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хэргийн 5 дугаар тал/ Мөн хариуцагч П.Э нь уг орон сууцыг анх худалдан авахад дээрх ******* өмчлөгч зэрэг бүртгэгдсэн гэж тайлбарласан.

Үүнээс дүгнэвэл эдгээр ******* өмчлөгч нь уг орон сууцыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар дундаа хамтран өмчилж байна. Иймд нэхэмжлэгч нь мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар дундын өмчөөс өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй.

 

Зохигчдийн дундын өмч болох Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байрлах орон сууцны зах зээлийн үнэлгээ нь 105,472,754 төгрөг болох нь барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон. /хэргийн 216-2*******6 дугаар тал/ Энэхүү үнэлгээний талаар зохигч хэн аль нь маргахгүй байна.

Иймд маргаж буй ******* тоот орон сууцнаас нэхэмжлэгчид ногдох хэсэг нь *******5,157,584 төгрөг юм.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч нь нэхэмжлэгчийн буруутайгаас болж элэгний вирустай болсон тул эмчилгээний зардалд 1,150,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан. Хэрэгт хариуцагчийн эмнэлгийн байгууллагад үзүүлсэн өвчтөний түүх болон шинжилгээ хийлгэсэн, эмчилгээний төлбөр төлсөн гэх баримтууд хавсаргасан байна. Улмаар хариуцагчийн буруугаас сэтгэл санааны хямралд орж элэгний вирустай болсон гэх тайлбараа хэргийн 40 дүгээр талд байгаа баримтаар нотлогдоно гэж тайлбарласан. Уг баримтыг судалж үзвэл хэн, хэзээ, хэний тухай бичсэн нь ойлгомжгүй. Мөн элэгний вирустай болсон талаар дурдагдаагүй, түүнчлэн эрх бүхий мэргэжлийн эмчийн дүгнэлт гэж үзэх боломжгүй байна. Иймд хариуцагчийн элэгний вирустай болсон байдалд нэхэмжлэгч шалтгаант холбоотой гэдэг нь тогтоогдохгүй байна.

 

Сэтгэл санааны хохирлын хувьд зохигчид хамтран амьдарч байсан талаар хэн аль нь маргаагүй. Улмаар нэхэмжлэгч нь одоо бусадтай хамтран амьдарч байгаа болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. Гэвч энэхүү үйл баримтаас болж хариуцагч нь сэтгэл санааны хямралд орсон гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Мөн сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, хариуцагч нь 10,000,000 төгрөгийг хэрхэн тооцсоноо тайлбарлаж, нотолж чадаагүй тул сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлага үндэслэлгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасан тул өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгэж маргахгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар аливаа этгээд өөрийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд мэдүүлэх эрхтэй. Харин нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа хариуцагч нь хууль зүйн туслалцаа авах эсэх нь түүний эрхэд хамаарах бөгөөд өөрийн хүсэл зоригийн дагуу шийдвэрлэдэг. Иймд хариуцагч нь хууль зүйн туслалцаа авсан нь нэхэмжлэгчид хамааралгүй юм. Мөн нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа авсан төлбөрт 500,000 төгрөг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгээд хариуцагчаас *******5,157,584 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,069,082 төгрөгт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.*******, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар хариуцагч П.Э, Б.Б нараас *******5,157,584 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Од олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,069,082 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ч.Од холбогдох эрүүл мэндэд учруулсан хохиролд 1,150,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан зардалд 500,000 төгрөг, нийт 11,650,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч П.Эийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн **************9,084 төгрөг, хариуцагчийн 201,*******50 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас *********************,7*******5 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД

 

 

ШҮҮГЧИД Н.САРАНГҮН

 

 

Г.СОЛОНГО