| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 319/2025/0015/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/30 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/30
2025 01 20 2025/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг,
улсын яллагч Б.Энхтулга,
шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ******* ургийн овогт ******* *******т холбогдох 2436000000408 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 08-08 тоотод оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ******* овогт ******* *******, регистрийн дугаар *******.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ******* ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны орой Ховд аймгийн ******* сумын Рашаант багийн 16-17 тоотод иргэн гийн гэрт архи согтууруулах, ундааны зүйл хэрэглэсэн үед тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.*******ын толгойг аягаар цохиж, биед зулай, духны хэсэгт шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
2. 2436000000408 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
2.2. Хохирогч Б.*******ын “...Би 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн үед найз гийн гэрт очоод архи уугаад сууж байтал 22 цагийн гаднаас Н.******* согтуу орж ирэхээр нь би “чи гэр орондоо харилдаа, чамайг хүмүүс хайгаад яваад байна” гэж хэлтэл ууж байсан аягатай цайгаараа миний толгой орой хэсэг рүү нэг удаа цохисон чинь миний толгой хагарсан, ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),
2.3. Хохирогч Б.*******ын дахин өгсөн “...Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт толгойны зургийн мөнгө гэж 300,000 төгрөгийг Н.******* төлсөн. тэрнээс хойш би “Ач заяа” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 500,000 төгрөг болсон. Энэ мөнгийг нэхэмжилж байна, баримтыг нь би хаячихсан. Би шүүх хуралдаанд оролцохгүй. Хохирол 500,000 төгрөг дутуу байна. Би дахин Баян-Өлгий аймагт үзүүлнэ, энэ гарсан мөнгийг бүгдийг нь авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал),
2.4. Ховд аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.*******ийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дугаартай “Б.*******ын биед гэмтэл учирсан. Биед зулай, духны хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн үүсгэгдэнэ. Б.*******ын биед үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл байна. Б.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Үүссэн гэмтэл нь хохирогчийн амь насанд аюул учруулахгүй, цаашид эрүүл мэндэд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.5. Гэрч Т.ийн “...Гаднаас Н.******* орж ирээд Б.*******тай маргалдаад аягаар толгой хэрэг рүү 1 удаа цохисон. Тухайн үед аягыг хог дээр хаясан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
2.6. Гэрч Х.гийн “...Тухайн үед манай найз Б.******* хүргэнтэйгээ 20 цагийн үед ирээд бид хэд нэг шил архи хувааж уугаад сууж байтал гаднаас Н.******* согтуу орж ирэхээр нь цай хийж өгөөд сууж байтал Б.******* Н.*******эд хандаж “чи согтуу байна, гэртээ харьж амар” гэж хэлэхэд Н.******* пиздаа минь гэж хэлээд сууж байсан сандал дээрээс босоод гартаа байсан аягаар Б.*******ын толгой хэсэг рүү 1 удаа цохисон чинь толгой нь хагараад цус гараад байхаар нь цагдаагийн газарт хандсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал),
2.7. С.гийн “...Би тухайн өдөр яаралтай тусламж дээр 24 цагийн жижүүрээр ажиллаж байсан. тухайн өдөр буюу орой 22 цаг өнгөрч байхад яаралтай тусламжийн тасаг дээр ажлаа хийж байтал эхнэрээ дагуулж Б.******* гэх хүн согтуу байдалтай дух хэсэг рүү нь цус урсаж байсан. тэгээд би тухайн иргэний толгой хэсгийг нь шалгаж үзэхэд толгой хагарчихсан байсан тул 5 оёдол тавьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.8. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал),
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал),
- Гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал),
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 68 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.9. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар:
3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:
- Хохирогч Б.*******ын “...Би 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн үед найз гийн гэрт очоод архи уугаад сууж байтал 22 цагийн гаднаас Н.******* согтуу орж ирэхээр нь би “чи гэр орондоо харилдаа, чамайг хүмүүс хайгаад яваад байна” гэж хэлтэл ууж байсан аягатай цайгаараа миний толгой орой хэсэг рүү нэг удаа цохисон чинь миний толгой хагарсан, ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),
- Гэрч Т.ийн “...Гаднаас Н.******* орж ирээд Б.*******тай маргалдаад аягаар толгой хэрэг рүү 1 удаа цохисон. Тухайн үед аягыг хог дээр хаясан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
- Гэрч Х.гийн “...Тухайн үед манай найз Б.******* хүргэнтэйгээ 20 цагийн үед ирээд бид хэд нэг шил архи хувааж уугаад сууж байтал гаднаас Н.******* согтуу орж ирэхээр нь цай хийж өгөөд сууж байтал Б.******* Н.*******эд хандаж “чи согтуу байна, гэртээ харьж амар” гэж хэлэхэд Н.******* пиздаа минь гэж хэлээд сууж байсан сандал дээрээс босоод гартаа байсан аягаар Б.*******ын толгой хэсэг рүү 1 удаа цохисон чинь толгой нь хагараад цус гараад байхаар нь цагдаагийн газарт хандсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал),
- Ховд аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.*******ийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дугаартай “Б.*******ын биед гэмтэл учирсан. Б.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
- Шүүгдэгч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би Б.******* ахын толгой хэсэг рүү аягаар нэг удаа цохисон. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, өөрөө сайн ухамсарлаж, харамсаж байна....” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Н.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны орой Ховд аймгийн ******* сумын Рашаант багийн 16-17 тоотод иргэн гийн гэрт архи согтууруулах, ундааны зүйл хэрэглэсэн үед тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.*******ын толгойг аягаар цохиж, биед зулай, духны хэсэгт шарх гэмтэл учруулсан, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хохирлын хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон зэрэг үйл баримт эргэлзээгүй тогтоогджээ.
3.2. Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримтыг хүлээн зөвшөөрч “...Б.*******ыг зодсоноо хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлгийн эх сурвалж нь хохирогч Б.*******, гэрч Х., гэрч Т.Айбарша нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг дүгнэвэл шүүгдэгч Н.******* нь хохирогч Б.*******ын биед халдаж, хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал хөдөлбөргүй нотлогдсон, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.
3.4. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Эрх зүйн дүгнэлт:
4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч Н.******* хохирогч Б.*******ын биед нь халдаж, эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байх эрхэд халдаж, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэж, гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
4.3. Хохирогч Б.*******ын биед учирсан толгойн зулай, духны хэсэгт шарх үүссэн гэмтлийг Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 3.1.1 дэх заалтад зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамааруулсан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэв.
4.4. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан мэдсээр байж хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн учраас гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.5. Шүүгдэгч Н.*******ийн үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаан холбоотой буюу шүүгдэгч нь хохирогчийг зодож, эрүүл мэндэд хохирол учруулсан нь нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдал нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
4.6. Иймд шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.7. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, тухайн үед үүссэн таарамжгүй харилцаа, хууль эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
5.2. Хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны үед “...Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт толгойны зургийн мөнгө гэж 300,000 төгрөгийг Н.******* төлсөн. Тэрнээс хойш би “Ач заяа” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 500,000 төгрөг болсон. Энэ мөнгийг нэхэмжилж байна, баримтыг нь би хаячихсан. Би шүүх хуралдаанд оролцохгүй. Хохирол 500,000 төгрөг дутуу байна. Би дахин Баян-Өлгий аймагт үзүүлнэ, энэ гарсан мөнгийг бүгдийг нь авмаар байна...” гэж мэдүүлж, хор уршиг нэхэмжилсэн нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байна. Иймээс шүүгдэгчийг хохирогчид учирсан хор уршгийг төлж барагдуулсан, харин хохирогчийн цаашид гарсан эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх, хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
2.1. Шүүхээс шүүгдэгч Н.*******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.******* хувийн байдлын хувьд 25 настай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, бага хүүхэд нь төрөөд удаагүй, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 08-08 тоотод оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 37-38, 57-58, 68 дахь тал),
2.3. Шүүгдэгчийн үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй бөгөөд мөрдөн шалгаж ажиллагааны үед хохирогчид 800,000 төгрөгийн эмчилгээний зардлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
2.4. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох саналыг гаргасан болно.
2.5. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Н.*******ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******эд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулав.
Гурав. Бусад асуудлын талаар:
3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч Н.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч Н.******* нь хохирогч Б.*******т 800,000 төгрөгийн хор уршгийг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* ургийн овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******эд 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******эд оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Н.*******эд сануулсугай.
5. Шүүгдэгч Н.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн 2436000000408 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч Н.******* хохирогч Б.*******т 800,000 төгрөгийн хор уршгийг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН