| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 319/2025/0069/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/86 |
| Огноо | 2025-03-31 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/86
2025 03 31 2025/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2436005480011 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ******* аймгийн Жаргалант суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, ам бүл 2 төрсөн ахын хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ******* аймгийн ******* сумын Цагаан бургас багт мал маллаж амьдардаг, ******* аймгийн ******* сумын Цагаан бургас багт оршин суудаг, урьд ******* аймаг дахь Сум дундын Нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 29 дугаартай захирамжаар Эрүүгийн байцаах шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон, ******* аймаг дахь сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 04-12-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 17.8 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт Цэвээний Балжинням,******* регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах "******* "-ын дулаан дамжуулах төвийн цонх, тус байгууллагын эзэмшлийн 29-30 XOY улсын дугаартай тоёота эстима (toyota estima) маркийн тээврийн хэрэгслийн арын шилийг тус тус үргэлжилсэн үйлдлээр хагалж, гэмтээсний улмаас "******* "-д 440,720 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1-р хуудас);
-Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-17-р хуудас);
-*******ын согтолтын зэрэг тодорхойлсон эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хавтаст хэргийн 21-23-р хуудас)
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 24-нээс 25-нд шилжих шөнө манай байгууллагын дулаан дамжуулах 13 дугаар төвийн цонхны шил, тухайн байранд байсан албаны 29-30 ХО улсын дугаартай ESTIMA маркийн тээврийн хэрэгслийн ар талын шилийг нэг согтуу үл таних этгээд хагалсан байсан. Тухайн төвд дулаан дамжуулах төвийн машинистууд ээлжилж гардаг бөгөөд хаалгаа онгойлгохгүй болохоор байрны цонхыг хагалсан. Хаалга онгойлгоход орж ирээд машины арын шилийг хагалсан байсан. 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ******* гэх хүнээс ******* ын 5845553888 дугаарын дансанд 440.000 төгрөг машины шилнии хохирлын мөнгө шилжүүлсэн байсан. Гаргаж өгөх баримт байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг (хх-ийн 55-56 дугаар хуудас),
-Гэрч ын өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Дулаан дамжуулах 13 дугаар төв дээр ээлжтэй хонож байсан над руу залгаад манай төвийн хаалгыг маш хүчтэй нүдэж цохиод байна. Би айгаад байна та хурдан хурээд ирээч гэж ярихаар нь за гэж хэлээд куртик, хувсаа өмсөж байтал дахин залгаад яана ахаа хурдлаарай цонх хагалчихлаа гэж ярьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-р хуудас)
-Гэрч С.Цэвээндарийн өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө манай төвийн хаалгыг маш хүчтэй нүдэж цохиод цонх хагалчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-р хуудас) зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.
1.2 Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтэн дүгнэвэл шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах "******* "-ын дулаан дамжуулах 13-р төвийн цонх, тус байгууллагын эзэмшлийн 29-30 XOY улсын дугаартай тоёота эстима (toyota estima) маркийн тээврийн хэрэгслийн арын шилийг тус тус үргэлжилсэн үйлдлээр хагалж, гэмтээсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэж заасан.
Эд хөрөнгө устгах гэдэгт: “тухайн зүйлийг биет байдлын хувьд анхны шинж чанарыг алдагдуулан шүүгдэгч ******* "******* "-ын дулаан дамжуулах 13-р төвийн цонх, тус байгууллагын эзэмшлийн 29-30 XOY улсын дугаартай тоёота эстима (toyota estima) маркийн тээврийн хэрэгслийн арын шилийг хагалсан бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэргийн шинжид хамаарна.
2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмтээх гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив шинжүүдээс гадна учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг харгалздаг.
Хэрэгт авагдсан эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр "******* "-ын дулаан дамжуулах 13-р төвийн цонх, тус байгууллагын эзэмшлийн 29-30 XOY улсын дугаартай тоёота эстима (toyota estima) маркийн тээврийн хэрэгслийн арын шилийг хагалсан нь нийт 440,720 төгрөгийн үнэлгээтэй гэж тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хохиролд тооцогдоно.
Шүүгдэгч *******ыг "******* "-ын дулаан дамжуулах 13-р төвийн цонх, тус байгууллагын эзэмшлийн 29-30 XOY улсын дугаартай тоёота эстима (toyota estima) маркийн тээврийн хэрэгслийн арын шилийг хагалсан үйлдэл нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
3.1 Энэхүү гэмт хэргийн улмаас нийт 440,720 төгрөгний хохирол учирсан болох нь Дамно хөрөнгийн үнэлгээний компаний шинжээчийн дүгнэлтээр (хавтаст хэргийн 32-36 дугаар хуудас) тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* “хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролоо төлж барагдуулсан гэж мэдүүлсэн.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 80 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудас), шүүгдэгч *******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 60-р хуудас) иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 59-р хуудас), нийгмийн датагалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 61дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ахын хамт мал маллан амьдардаг гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “...шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид хохирол төлбөрт 440,00 төгрөгийг төлж барагдуулсан, бусдад төлөх хохирол төлбөр байхгүй гэх санал, дүгнэлт гаргаж байна гэв.
3.1 Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч *******ын холбогдсон хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэгт хамаардаг бөгөөд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахгүйгээр торгож өгнө үү...” гэв.
3.3 Шүүгдэгч *******д шүүхийн хэлэлцүүлэгт: “...миний буруу, надад торгох ял оногдуулж өгнө үү...” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.
3.4 Шүүхээс: Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 2,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 05 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шйдвэрлэв.
3.5 Шүүгдэгчид цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн 2436005480011 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Цэвээний Балжиннямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 05 (таван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь хохирол төлбөрт 440,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
7. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эрүүгийн 2436005480011 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН