Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0682

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Д.О*****-ын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О**** нь тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Би М Х***** ХХК-д гомдол саналгүй. Газрын алба ажил үүргээ ном ёсоор нь гүйцэтгэсэн бол ийм энэ асуудал 2019 онд дуусгавар болох байсан. М Х****** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.О***** миний биеийг буруутгаж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан энэ асуудал 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосноор М Х**** ХХК бидний дунд газрын маргаан үл ойлголцлыг үгүй болголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.О*****ын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан ...Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Мах комбинатын зүүн талын задгайд байршилтай ************ нэгж талбарын дугаартай газрыг Д.Од*** эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгах, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Мах комбинатын зүүн талын задгайд байршилтай ************ нэгж талбарын дугаартай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.О*****ын нэр дээр шинэчлэн олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.О****** нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай хүсэлтээ бичгээр өгсөн байна.

Иймд Д.О*******ын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан ...Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Мах комбинатын зүүн талын задгайд байршилтай *********** нэгж талбарын дугаартай газрыг Д.О***** эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгах, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Мах комбинатын зүүн талын задгайд байршилтай ************ нэгж талбарын дугаартай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.О*******ын нэр дээр шинэчлэн олгохыг даалгах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Оаас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан ...Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Мах комбинатын зүүн талын задгайд байршилтай ************ нэгж талбарын дугаартай газрыг Д.О**********дэзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгах, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Мах комбинатын зүүн талын задгайд байршилтай********** нэгж талбарын дугаартай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.О*******ын нэр дээр шинэчлэн олгохыг даалгах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч Д.О********аас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай.

 

 

                                               ШҮҮГЧ                      Ц.ОДМАА