Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 61

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

            улсын яллагч Б.Эрдэнэбаяр,

            хохирогчийн өмгөөлөгч М.******* (ҮД:2301)

            шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг (ҮД:1280),

            хохирогч Д.*******,

             иргэний нэхэмжлэгч Д.*******,

            шинжээч Б.*******,  

         шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701080094 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, “” ХХК-ийн ажилтай, ам бүл 3, нөхөр, охины хамт дугаар хороо, , тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн орчимд дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан хаалганы орчимд улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,

мөн дүрмийн 2.3-д “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно;

мөн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.*******ыг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хаалга”-ны ертөнцийн зүгээр зүүн талд 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн үед улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,

мөн дүрмийн 2.3-д “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно;

мөн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.*******ыг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн: “... Би 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр фитнес рүүгээ явах гэж гэрээс гарч машинаа асааж, хойшоо ухарч гарахад тормоз ажиллаж байсан. Манай байрнаас дээшээ өгсөж, уруудаж явахдаа тормоз гишгэхэд тормоз барихгүй байсан. Би цаана хүн явахыг харсан. Гэтэл машины шил хагарсан. Би машиныхаа түлхүүрийг хугалж унтраасан. Машины толиндоо харахад хойно хар хувцастай хүн хэвтэж байсан. Би хоёр автомашинаас тусламж гуйсан. Гадаа хүйтэн байсан учир би гэрээс хөнжил авч ирж хохирогчид нөмөргөж, өөрөө тэврээд түргэний тэргийг хүлээсэн. Би хохирогчид анхны тусламж үзүүлсэн гэж бодож байна. Цагдаагийн байгууллага ирсний 1 цагийн дараа түргэний машин ирсэн. Би тухайн үед цочролд орсон учир хохирогчийг хагалгаанд ороход уулзаж чадаагүй. Би одоо жирэмсэн учир сэтгэлийн их дарамттай байна. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.*******ын: “... 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр осол болсон. Би толгойдоо гэмтэл авч ой санамжаа алдсан. Би ажил төрөл хийх гэхээр эрүүл мэндийн байдлаас шалгаалан ажил төрлөө хийж чадахгүй байна. Би толгойндоо хүнд зэргийн гэмтэл авсан. Би шүүгдэгчээс эмчилгээний зардал авч цаашид эмчилгээ хийлгэмээр байна. Гэрчийн мэдүүлгээр тухайн автомашин хурдтай явж байсныг мэдсэн. Нийт 7.394.200 төгрөгийн хохирол гарснаас 2.673.000 төгрөгийг өгсөн. Хохирол төлбөрийн үлдэгдэл 4.721.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулна. Би магистрт суралцаж байсан тул сургалтын төлбөрийг банкнаас зээлсэн байсан. Миний нэхэмжилж буй үнийн дүнд банкны зээл багтсан. Өвлийн улиралд манай компанийн ажил зогсож, сул зогсолттой байдаг ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д.*******ын: “... 2016 оны 02 дугаар сард 2.000.000 төгрөгийн зээл авсан. 2 сарын турш зээлээ төлөөгүй. Би мөрдөн байцаагчаас ослын талаар мэдсэн. Надад тухайн тээврийн хэрэгслийг битүүмжилж өгнө гэсэн. Гэхдээ би тухайн тээврийн хэрэгслийг аваагүй, шүүгдэгчид өөрт нь байгаа. Би зээлийн гэрээг Дэлгэрдалай гэх хүнтэй хийсэн. Манай компани Улаанбаатар хотод харьяалагддаг. Шүүгдэгчийн хаяг орон нутагт харьяалагддаг байсан. Орон нутгийн хүнтэй гэрээ байгуулахгүй гэсэн журамтай тул Дэлгэрдалай нь шүүгдэгчийн дүү учир Дэлгэрдалайтай гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Д.*******ын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “... Би болсон асуудлынхаа талаар мэдэхгүй байна. Хэзээ хаанаас хаашаа явж байснаа санахгүй байна. Тэр үеийнхээ болсон асуудлыг осолд орсноосоо болоод санахгүй байна. Хэд хоногийнхоо үйл явдлыг санахгүй байна. ... Одоогоор биеийн байдал тааруу байна. Осолд орсныхоо дараахыг бодвол дээрдэж байна. ... Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нөхөн төлүүлмээр байна. Гадаадад эмчлүүлэх хүсэлтэй байна. Энэ талаар судалж байна. Нэхэмжлэх зүйлээ баримтаар гаргаж өгнө. ... Ямар машинд мөргүүлснээ санахгүй байна. Яагаад осол гаргасныг мэдэхгүй байна. ... Өөр нэмж ярих зүйлгүй. Би хэсэг өдрийн юмаа санахгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Д.*******ын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: “... Энэ машиныг 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг “Тосон-Цээнэтэй” ХХК-нд С.Дэлгэрдалай гэх хүн гэрээ хийж авто ломбарданд 2.300.000 төгрөгөнд тавьсан юм. гэх хүн Налайх дүүргийн харьяат учир Улаанбаатар хотын хүний нэр дээр тавьсан юм. Үнээс хойш сар бүрийн 184.000 төгрөгөөр төлөх ёстой байсан боловч 2016 оны 12 дугаар сараас хойш огт төлөлт хийгдээгүй. Энэ машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь миний өөрийн нэр дээр байдаг юм. Тэгтэл авто осол гаргасан гэж сонслоо. Энэ тээврийн хэрэгслийн өмчлөл нь миний нэр дээр байгаа боловч эзэмшигч ашиглах, захиран зарцуулах эрх нь Б. гэдэг хүний нэр дээр байдаг юм. ... Би одоо уг тээврийн хэрэгслийг авмаар байна. Учир нь манай компанид барьцаанд тавьсан, төлбөрөө төлөөгүй   учир уг тээврийн хэрэгслийг авах хүсэлттэй байна. Уг тээврийн хэрэгслээ нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “... Би улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг хувийн хэрэгцээнд зориулж банкны нэр дээр тавьж зээл авахуулсан юм. Энэ машины эзэмшигч нь *******гийн нөхөр болох ын нэр дээр байдаг юм. Одоо ломбардны нэр дээр байгаа юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.ийн 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “... Би тэр өдөр өөрийн эзэмшлийн “Приус-20” маркийн улсын дугаартай автомашинтай аавынхаа гэр лүү -р хороо Бадралын 16-р гудамж руу 11 цаг өнгөрч байхад -р хорооны нутаг дэвсгэрт байрлах талд байдаг дугаар байрны баруун хойд талд хойшоогоо чиглэлтэй явж байтал Цагаан хаалганы орчмоос хойд талаас нь шаргал өнгийн жижиг суудлын автомашин их хурдтай гарч ирсэн. Шороо манруулаад бөгсөө хаялаад их л хурдтай явж байгаа харагдсан. Тэгээд урд талд нь урагшаа чиглэлтэй алхаж явсан нэг эмэгтэй хүнийг мөргөсөн, тэгээд тэр эмэгтэй дээш шидэгдээд газар унасан. Мөргөсөн машин нь мөргөсний дараа баруун тийшээгээ эргээд баруун хойшоогоо хараад зогссон, тэр үед нь би дээшээгээ өгсөөд яваад очтол машины жолооч гэх ягаан биеийн тамирын хослол өмссөн хүүхэн над дээр ирээд “туслаач авраач, би хүн мөргөчихлөө” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би цагдаа болон эмнэлэг рүү залгаад тусламж дуудсан. ... Их л хурдтай гэмээр байсан шороо манруулаад бөгсөө хаялаад явж байсан. Яг хэдэн миллийн хурдтай явсныг хэлж мэдэхгүй байна. ... Тэр эмэгтэй юу ч ярихгүй байсан. Мөргүүлсэн газраа л хэвтэж байсан. Ганц нэг гараа хөдөлгөх бага зэргийн хөдөлгөөн хийж байснаас өөрөөр бол ярихгүй байсан. Тэр хүүхний хамар амнаас болон толгойноос нь цус гарсан харагдсан. Өөр ямар гэмтэлтэй байсныг мэдэхгүй байна. ... Харахад л нэг хүн явж байсан, би яг яаж явсаныг анзаарч хараагүй. ... 3огсоох ямар нэгэн арга хэмжээ авсныг бол мэдэхгүй байна. Хэрэв тэр хүнийг харсан бол тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой байсан. Ойр орчимд нь ямар нэгэн саад байгаагүй, тойроод гарчих боломжтой байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.гийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Өвчний түүхээр хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08шэ/142 тоот:

1. Д.*******ын

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн автотехникийн шинжээч С.Мөнхдалайн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №1820 тоот:

            1. Шинжилгээнд ирүүлсэн улсын дугаартай “” маркийн автомашины гэрэлтүүлэх хэрэгсэл, тоормос, жолооны механизм, явах эд анги ажиллаж байна. Автомашины тоормос, гэрэлтүүлэх хэрэгслийг шалгах зориулалтын багаж байхгүй тул шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоох боломжгүй байна. Автомашины 3 дугуй нь М+S шавар болон цасанд 4 улиралд хэрэглэж болох дугуй байна. Зүүн хойд дугуй нь түр хэрэглэх зориулалттай дугуй байна. Автомашины 3 дугуй нь Монгол Улсын MNS 4598:-2011 стандартын 5.14.3-н 5-р хүснэгтэд зааснаар суудлын автомашины дугуйн хээний гүн 1.6 мм-ээс багагүй байна гэсэн заалтын дагуу хээний хувьд стандартад нийцэж байна.

            2. Зүүн урд талын толь суурь хэсгээрээ хугарч салсан, зүүн талын хаалга хонхойсон, зүүн талын хаалганы цонхны шил хагарсан, хойд бамбайн зүүн булан ангайсан, баруун хойд талын гэрлийн цацруулагч хагарсан зэрэг гэмтлүүдтэй байна. Автомашины кузов хэсэгт гарсан гэмтлүүд нь автомашин хөдөлж явахад нөлөөлөхгүй тул осолд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр тал/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55-61 дүгээр тал/,

            Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.*******ийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №05 тоот:

            1. улсын дугаартай автомашины жолооч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.3-д “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно; мөн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байна. Явган зорчигч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үйлдэл байхгүй байна.

            2. Нэг дэх асуултаар хариулагдсан болно.

        3. улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгсэлд ямар ямар гэмтэл учирсан, уг гэмтэл нь ослын үед гарсан, эсвэл осол болохоос өмнө гарсан эсэхийг Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн техникийн шинжээчээр оношлуулан дүгнэлт гаргуулах шаардлагатай.

       4. улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгсэл нь чухам ямар байрлалтайгаар байсан талаар хэргийн газрын үзлэгт тодорхой тусгагдсан байгаа учир дахин тайлбарлах шаардлагагүй. ЭБШХ-ийн дагуу мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоох нь зүйтэй.

            5. Хэргийн газрын үзлэг болон схем зурагт ямар нэгэн тоормосны мөр тэмдэглэгдээгүй байх ба улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.

            6. Тухайн осол болсон газрын зам нь хуурай ямар нэг хальтиргаа, гулгаагүй байсан бөгөөд зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч Б.*******гийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “... Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ... Би тухайн үед 30-40 километр цагийн хурдтай явж баисан. ... Би бүх дүгнэлтүүдтэй өөрийн биеэр уншиж танилцлаа, асуух зүйл байхгүй. Гаргасан дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. ... Хохирогчийг анх эмнэлэгт хүргэгдсэнээс нь хойш би баримттай болон баримтгүй нийт 2.700.000 гаран мянган төгрөг төлсөн байгаа. Би үлдэгдэл хохирлыг хариуцлагын даатгалаасаа нөхөн төлнө. ... Би 04 сартай жирэмсэн одоогоор биеийн байдал хэвийн байгаа. ... Би маш их харамсалтай гэмшиж байна. Минии хувьд сэтгэлийн дарамттай болон сэтгэлийн зовиуртай байна. Би амь насыг нь аврахын тулд маш их явсан, бөөгөөр хүртэл явж аргалуулж байсан. ... Би бэлэн мөнгөөр эмчилгээний зардлыг өмнөөс нь төлж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 дугаар тал/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 9 дүгээр тал/,

Мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Иргэн Д.*******ын өмчлөлд байх улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэхээр тогтсугай. Битүүмжлэгдсэн хөрөнгийг хадгалах, бүрэн бүтэн байлгахыг Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 12-р хороо, Хангай 1-39 тоотод байлгаж иргэний нэхэмжлэгч Д.*******ад хариуцуулж, Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-д заасан хүлээх хариуцлагыг тайлбарласугай” гэсэн тогтоол /хх-ийн 14 дүгээр тал/,

“Бэст” авто ломбардын зээлийн гэрээ /хх-ийн 21-22 дугаар тал/,

“Вендо” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн “нийт шууд зардлын дүн 405.000, үнэлгээгээр тогтоогдсон дүн 497.600” гэсэн хавсралт /хх-ийн 24 дүгээр тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25 дугаар тал/,

Б.*******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 дугаар тал/,

Б.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 84-112, 123, 125,  дугаар тал/,

Хохирогч Д.*******ын гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 138-173,194, 226-249 дүгээр тал/,

Шүүгдэгч Б.*******гийн хохирол төлсөн талаарх баримтууд /хх-ийн 174-184 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Д.******* нь ажилгүй байсан хугацааны цалин болон зээлийн эргэн төлөлт, эмчилгээний зардалд нийт 6.331.009 төгрөгийн баримт гаргаж өгснөөс нотлох баримтын шаардлага хангаагүй болон зориулалтын бус зардлыг хасч (хх-151, 160, 168, 173), эмчилгээний зардалд 2.622.209 (хх-138, 140-141, 146-150, 152-160, 161-165, 166, 169, 170-173, 238, 242-244) төгрөг гаргуулахаар,

хохирогч Д.******* нь “Налгар түшиг” ХХК-д химичээр ажилладаг бөгөөд уг компанийн цалингийн тодорхойлолт (хх-139)-оор нэг сарын цалин 700.000 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны 3, 4, 5, 6 дугаар сарын цалин нэхэмжилсэн ба өвлийн улиралд тус компанийн ажил зогсдог /сул зогсолттой/ болох нь хохирогчийн “...Өвлийн улиралд манай компанийн ажил зогсож, сул зогсолттой байдаг...” гэх мэдүүлэг, 2, 3, 4-р саруудад 240.000 төгрөгөөр бодогдож бичигдсэн нийгмийн даатгалын дэвтэр (хх-228)-ээр тогтоогдож байх тул түүний 3, 4-р сарын цалинг 240.000 төгрөг, 5-р сарын цалин 700.000 төгрөг, 6-р сарын ажлын 14 өдрийн цалин 445.452 төгрөгөөр тооцож ажилгүй байсан хугацааны цалин 1.625.452 төгрөг гаруулахаар,

өвчтэй байсан хугацааны буюу 3, 4, 5, 6-р саруудын зээлийн эргэн төлөлтөд баримт (хх-233-237)-аар 792.900 төгрөг нэхэмжилсэн бөгөөд “Хас банк”-ны зээлийн эргэн төлөлтийн хуваарь (хх-229)-т 3-р сард 295.435, 4-р сард 298.545, 5-р сард 292.189, 6-р сард 294.217 төгрөг төлөх хуваарьтай байх тул уг саруудын төлөлт 1.180.386 төгрөг гаргуулахаар,

нийт 5.428.047 төгрөгөөс “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал”-аас олгогдсон 1.325.000 төгрөгийг хасч, үлдэх 4.103.047 төгрөгийг шүүгдэгч Б.*******гаас гаруулан хохирогч Д.*******д олгохоор шийдлээ.

Харин шүүгдэгч Б.*******гийн хохирогч Д.*******ын эмчилгээний зардалд төлсөн 2.325.9 (хх-1-184) төгрөгийн баримтууд нь хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримтуудтай давхцаагүй болох нь шүүгдэгчийн “...миний хохирол төлсөн баримтууд хохирогчийн гаргаж өгсөн баримттай давхцаагүй...” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох 4.103.047 төгрөгийн дүнгээс шүүгдэгчийн төлсөн 2.325.9 төгрөгийн хасч тооцоогүй болно.

Мөн хохирогч Д.******* нь эмчилгээтэй байсан хугацаанд өөрийг нь сахиж асарсан эх Д.Долгормаагийн цалинг нэхэмжилсэн бөгөөд энэ талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтны тодорхойлолт болон бусад баримт хавтаст хэрэгт авагдаагүй, сахиж асарсан нь нотлох баримтаар нотлогдоогүй тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.******* нь болгоомжгүйгээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардалд 2.325.9 төгрөгийг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулж,

улмаар шүүгдэгч Б.******* нь таван сартай жирэмсэн болох нь жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч (хх-129-131), өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолт (хх-221, 223), шүүх хуралдаанд шүүгдэгч Б.*******гийн “...Би одоо жирэмсэн учир сэтгэлийн их дарамттай байна...” гэх мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байх тул түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан “шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 293, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:                             

1. ******* овогт *******ын *******г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. *******ын *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасч, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.*******д оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гаас 4.103.047 (дөрвөн сая нэг зуун гурван мянга дөчин долоо) төгрөгийг гаргуулан хохирогч Д.*******д олгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Дашдэндэвийн *******”-ын нэр дээрхи улсын дугаартай, “” маркийн тээврийн хэрэгслийн 01042385 дугаартай гэрчилгээ, 0505201 дугаартай автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээг шүүгдэгч Б.*******д буцаан өгч,

671985 дугаартай шүүгдэгч Б.*******гийн “В” ангиллын жолооны үнэмлэх 1 ширхэгийг тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Налайх дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт хүргүүлсүгэй.

6. Мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Иргэн Д.*******ын өмчлөлд байх улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.******* нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Б.*******д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ЛУВСАНДОРЖ