Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б,

          Улсын яллагч Ц.Ц,

          Шүүгдэгч Э.О,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн “А” тамхимд нээлттэйгээр, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн шүүх хуралдаанаар:

          Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Од холбогдох эрүүгийн 2419004880050 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дороноговь аймгийн суманд төрсөн, эрэгтэй, настай, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилтэй, Дорноговь аймгийн сумын “МТЛ” ХХК-д бригадын дарга ажилтай, ам бүл 2, ээжийн хамт, Дорноговь аймгийн  сумын 2 дугаар баг, тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О,

          Холбогдсон гэмт хэргийн талаар: Яллагдагч Э.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны10 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр шилжих шөнө Дорноговь аймгийн  сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Виктория баарны гадна Г.Б үл ялих зүйлийн улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхины цус хуралт,  хүзүүний зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан   гэмт хэрэг үйлдсэн гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг.Гэм буруугийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар / Шүүгдэгч Э.Онь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны10 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр шилжих шөнө Дорноговь аймгийн  сумын  дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Виктория баарны гадна Г.Би үл ялих зүйлийн улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхины цус хуралт,  хүзүүний зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            -Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч Э.Омэдүүлэхдээ: “Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Надад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн зүйл байхгүй” гэв. 

            -Хохирогч Г.Б өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн орчим найз Б, Т, Г нарын хамт Тумбааш хоолны газар ороод хоол идэнгээ 1 литрийн 2 шил архи уусан. ...01 цагийн орчим тус караокеноос гараад Т гэх дүүгийнхээ хамт Викторъя баар луу явсан гэсэн. ..нэг мэдэхэд л нэг залууд мөргүүлээд газар унаад ухаан ороод сэрсэн. Сэрээд харахад О гэж залуу байсан. ...Юу болсон талаар Т дүүгээс асуухад  Т, Онар хоорондоо маргахад нь би салгах гээд дундуур нь ороход О таныг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 7 дугаар тал/,

            -Гэрч Т.Т: “...Баар луу ороод Б ах нэг залуутай юм яриад зогсож байсан. ..Нөгөө залуу Б ахын нүүр хэсэгт толгойгоороо мөргөөд энгэрээс нь атгаж чирээд Викторъя баарны үүдний шатны доорх жижиг буланд доороо оруулаад хоолойг нь шахаад байсан. ...очиж салгахад Б ахын хамар нь хавтгай болоод тэгширчихсэн үүдэн нь шүд нь уначихсан хоёр шүд  нь хавдчихсан байснаа намайг дэргэд нь очиход босоод ирсэн.. ” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,

            -Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 22 дугаартай “..Г.Б биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхины цус хуралт, хүзүүний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.... Учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд учирсан байх боломжтой байна. Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 15 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

            Шүүгдэгч Э.Онь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас учирсан хохирол 3,000,000 төгрөгийг төлсөн, хохирогч Г.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дуръя.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч О 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.О нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. шүүгдэгч О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  шүүгдэгч О 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Онь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.НАРАНЦЭЦЭГ