| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/0084/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/84 |
| Огноо | 2025-03-31 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Зуунай |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б,
Улсын яллагч Д.З
Шүүгдэгч М.Ж
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ш
Хохирогч А.Д
Хохирогчийн өмгөөлөгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж холбогдох эрүүгийн 2419004530026 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1992 оны дүгээр сарын -ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ганцаараа амьдардаг, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ж,
Холбогдсон гэмт хэргийн талаар: Яллагдагч М.Жнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн сумын 3 дугаар баг Тобемын байрны гадаа хохирогч А.Дтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохисны улмаас биед нь эрүү ясны сэлтэрсэн, зүүн ухархай, хоншоор, ясны нийлмэл хугарал, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жд холбогдох эрүүгийн 2419004530026 дугаартай хэрэгт дараах нотлох баримтууд цугларчээ. Үүнд:
1.Хохирогч Дн: “...Ж Б бид 3 юм яриад зогсож байсан чинь Жнь намайг гэнэт мэдээгүй байх үед зүүн шанаа хэсэгт цохиход нь би газарт унасан, тэгээд юу болсон талаар санахгүй байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар тал/,
2.Гэрч Ц.Х: “...Дс юу болсон талаар асуухад 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажлынхаа тэтгэвэрт гарч байгаа хүнийг гаргаж өгч байгаад цуг ажилладаг жолооч залуудаа эрүүндээ цохиулсан гэж надад хэлсэн. Би тухайн залуугийн нэрийг нь мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,
3.Гэрч Бн: “...Д Ж 2 хоорондоо юм яриад зогсож байгаад гэнэт Ж ах Д нүүрэн хэсэгт цохиж газарт унагаасан Дгазарт унахдаа саваад унасан гэх” мэдүүлэг. /хавтаст хэргийн 15 дугаар тал/,
4.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14607 дугаартай шинжээчийн “..А.Д биед эрүү ясны сэлтэрсэн, зүүн ухархай хоншоор ясны нийлмэл хугарал, зүүн хацар эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. ...дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг Хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдоод цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,
5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1532 дугаартай шинжээчийн: “..А.Д сэтгэцэд хор уршиг учирсан байна. А.Дсэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. А.Дэтгэцэд 2024 оны 10 дугаар сарын 29-ний орой үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байх боломжтой. Дээрх шинж тэмдэг нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 1 дүгээр зэрэглэлд хамаарна гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/
6.Яллагдагч М.Жн: “..Д нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний оройны 22 цагийн орчимд Э эгчийн байрны гадна байхдаа 10 жилийн 3 хүүхдийг зодох гэж дайрахаар нь би голоор нь орж Дг болиулсан. Д больж өгөхгүй над руу агсрахаар нь би Дэрүү хэсэгт нэг удаа гараараа цохиод яваад өгсөн. Дг цохисон чинь Дгазарт унасан гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 41 дүгээр тал/.
Гэм буруугийн талаар:Шүүгдэгч М.Жнь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн сумын 3 дугаар баг, Тобемын байрны гадаа хохирогч А.Дтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохисны улмаас биед нь эрүү ясны сэлтэрсэн, зүүн ухархай, хоншоор, ясны нийлмэл хугарал, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь болох нь 1.Хохирогч Д: мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар тал/, 2.Гэрч Ц.Хн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,3.Гэрч Б мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,4.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14607 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1532 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/ 6.Яллагдагч М.Ж мэдүүлэг. /хавтаст хэргийн 41 дүгээр тал/ зэрэг бичгийн болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгч М.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, хохирогчийн буруутай үйлдэл, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурорын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Хохиролын талаар: хохирогч А.Дтүүний өмгөөлөгчөөс: Хохирогч 76 хоног өвчтэй, ажилгүй байсан хугацааны цалин 5,535,922 төгрөг, сэтгэл санааны хохирол 3,293,400 төгрөг, замын зардал болон эмчилгээний зардал 1,402,850 төгрөг нийт 10,232,172 төгрөгийг нэхэмжилж байна үүнээс М.Ж төлсөн 1,800,000 төгрөгийг хасч тооцоод 8,432,172 төгрөг нэхэмжилнэ гэжээ.
Эмчилгээний зардалд 1,800,000 төгрөг төлсөнийг дурьдаад үүгээр эмчилгээний зардал төлөгдсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М.Ж хохирлын талаар гаргасан тайлбартаа: Сэтгэцэд учирсан хохирлыг төлөхгүй харин ажилгүй байсан хугацааны мөнгийг төлнө гэжээ.
Сэтгэл санаанд учирсан хохирол гэж 3,293,400 төгрөг нэхэмжилсэнээс хохирогчийн буруутай байдал энэ гэмт хэрэг гаргахад нөлөөлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд шүүгдэгч М.Ж1,500,000 төгрөг гаргуулж хохирогч А.Д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч М.Ж ажилгүй байсан хугацааны цалин 5,535,922 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байх тул түүнээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жс ажилгүй байсан хугацааны цалин 5,535,922 төгрөг, сэтгэл санааны хохирол 1,500,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч А.Дд олгуулахаар шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч М.Жс ажилгүй байсан хугацааны цалин 5,535,922 төгрөг, сэтгэл санааны хохирол 1,500,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч А.Дд олгосугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Жс урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ