| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0444/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/93 |
| Огноо | 2025-02-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.3., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/93
2025 02 14 2025/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж, шүүгч Д.А, шүүгч Г.Ж нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Ц.Л,
иргэдийн төлөөлөгч Г.Ж,
гэрч Э.Х,
хохирогч Э.Д, Д.Д,
хохирогч Б.Т, Б.Д нар цахим,
шүүгдэгч Г.Б, өмгөөлөгч Р.Б,
шүүгдэгч Б.Б, өмгөөлөгч Б.Д,
шүүгдэгч М.М, өмгөөлөгч А.Т,
шүүгдэгч Д.Б, өмгөөлөгч Р.Ц,
шүүгдэгч О.З, өмгөөлөгч Х.О нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Б-т,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-д,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч М.М-т,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Б-д,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.*********зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.З-д тус тус яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2325003070*** дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр ************ ********** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, ************ *********, ам бүл 2, аавын хамт *************** ************* оршин суух хаягтай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй,
Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд зааснаар 4 жил хорих ялаар,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жил 4 сар 05 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж, 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,
Б овогт Г-н Б /РД; **********/,
Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр ************* ************ төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, **************** **********, ам бүл 1, ************* *************** оршин суух хаягтай, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй,
Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны *********сарын 04-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгүүдэд зааснаар 2 жил 2 сар хорих ялаар,
Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *** дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар,
Булган аймаг дахь сум Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 2 сар 2 хоног хорих ялаар,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар 5 жил 2 сар 2 хоног хорих ялаар,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар 1 жил 3 сар 04 хоногийн хорих ялаар шийтгүүлж 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,
С овогт Б-н Б /РД; *************/,
Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр *********** ******** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ****************** ***********, ам бүл 3, аав, ээжийн хамт *************** ************* оршин суух, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж, 4 жил хорих ялаар,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.*********зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6000.000 төгрөгөөр торгох ялаар,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж уг ялаас 1 жил 11 сар 04 хоногийн ялыг хорих ялаар сольж, 2023 оны *********сарын 28-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,
А овогт М-н М /РД; **********/,
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ************ *********** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ********************** ***************, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ********************* *********** оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Б овогт Д-н Б /РД; *************/,
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр **************** *********** төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ************ ***********, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ********* *************** *********** оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй,
Орхон аймгийн сум дундын шүүхийн 2004 оны *********сарын 30-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Орхон аймгийн сум дундын шүүхийн 2005 оны *********сарын 23-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар,
Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,
Б овогт О-н З /РД; **********/,
шүүгдэгч Г.Б нь;
шүүгдэгч Б.Б, М.М нартай бүлэглэж,
2023 оны 8 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг Овоотын **********тоот хохирогч Б.Т-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч, луут хийцийн 50 лан мөнгө орсон 925 сорьцтой мөнгөн тоногтой эмээл /иж бүрэн/, мөнгөн хазаар, “Saver 100” /Савер/ загварын буу, “Mauser m18” /маузер/ загварын буу, төмөр сейф, “Creedmook” /креедмоок/ загварын бууны сум 180 ширхэг, “Saver 100” загварын бууны сум 120 ширхэг, “Calibre” /калибрь/ бууны 22LR загварын сум гурван хайрцаг буюу 150 ширхэг, шинэ цагийн халтар манан хөөрөг, шинэ цагаан манан хөөрөг, “Toyota premio” /Тоёота премо/ машины сувинер, “Toyota Land Cruiser-80” /Тоёота ланд крузейр/ машины сувинер, түргэн хараалагч дуран, тонгорог хутга, бэлэн 9.000.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 58.150.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
үргэлжилсэн үйлдлээр, шүүгдэгч Б.Б-тай бүлэглэж,
2023 оны 8 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг **********тоот хохирогч Б.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхны төмөр хаалтыг хөшиж онгойлгон нэвтэрч, “Dell” /Дэлл/ загварын notebook /нөүтбүүк/, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, монетон хос ээмэг, мөнгөн хос ээмэг, “Tesso” /Тессо/ загварын эрэгтэй бугуйн цаг, алтан шармал эрэгтэй бугуйн цаг, алтан шармал эмэгтэй бугуйн цаг, “Swarovski” /сваровский/ шигтгээтэй эмэгтэй бөгж, шигтгээтэй эмэгтэй мөнгөн бөгж, монетон эмэгтэй бөгж, энгэрийн шармал зүүлт 2 ширхэг, чулуун бугуйвч зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6.336.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
бусдад нийт 64.486.000 төгрөгийн хохирол учруулсан, их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргүүдэд,
шүүгдэгч Б.Б нь;
У.Б-тэй бүлэглэж, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот ******** дүүрэг 19 дүгээр хороо ********тоот хохирогч Б.Э-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 50 инчийн “LG” /ЛЖ/ зурагт, монетон бөгж, “Iphone-7” /айпоне-7/ загварын гар утас, “G-shock” /Жи-шок/ загварын бугуйн цаг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.829.050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
үргэлжилсэн үйлдлээр, шүүгдэгч Г.Б, М.М нартай бүлэглэж,
2023 оны 8 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг Овоотын **********тоот хохирогч Б.Т-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч, луут хийцийн 50 лан мөнгө орсон 925 сорьцтой мөнгөн тоногтой эмээл /иж бүрэн/, мөнгөн хазаар, “Saver 100” /Савер/ загварын буу, “Mauser m18” /маузер/ загварын буу, төмөр сейф, “Creedmook” /креедмоок/ загварын бууны сум 180 ширхэг, “Saver 100” загварын бууны сум 120 ширхэг, “Calibre” /калибрь/ бууны 22LR загварын сум гурван хайрцаг буюу 150 ширхэг, Акка болон винтов бууны сум, шинэ цагийн халтар манан хөөрөг, шинэ цагаан манан хөөрөг, “Toyota premio” /Тоёота премо/ машины сувинер, “Toyota Land Cruiser-80” /Тоёота ланд крузейр/ машины сувинер, түргэн хараалагч дуран, тонгорог хутга, бэлэн 9.000.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 58.150.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
үргэлжилсэн үйлдлээр, шүүгдэгч Г.Б-тай бүлэглэж,
2023 оны 8 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум **********баг **********тоот хохирогч Б.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхны төмөр хаалтыг хөшиж онгойлгон нэвтэрч, “Dell” /Делл/ загварын notebook /нөөтбүүк/, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, монетон хос ээмэг, мөнгөн хос ээмэг, “Tesso” /Тессо/ загварын эрэгтэй бугуйн цаг, алтан шармал эрэгтэй бугуйн цаг, алтан шармал эмэгтэй бугуйн цаг, “Swarovski” /сваровский/ шигтгээтэй эмэгтэй бөгж, шигтгээтэй эмэгтэй мөнгөн бөгж, монетон эмэгтэй бөгж, энгэрийн шармал зүүлт 2 ширхэг, чулуун бугуйвч зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6.336.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
үргэлжилсэн үйлдлээр, шүүгдэгч Д.Б-тай бүлэглэж,
2023 оны 12 дугаар сарын 19-ний шөнө эд хөрөнгө байгаа газарт хялбар хүрэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөвөрлөх, тээвэрлэх зэргээр хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх зорилгоор Д.Б-н эзэмшлийн **-*****улсын дугаартай, “Subaru Forester” /Субару Форестор/ загварын тээврийн хэрэгсэл ашиглан, Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг **********тоот хохирогч Ц.Д-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хагалан нэвтэрч, 65 инч “Hisense” /Хайсенс/ загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.250.360 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
үргэлжилсэн үйлдлээр, шүүгдэгч М.М-тэй бүлэглэж,
2023 оны 12 дугаар сарын 25-27-ны өдрийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум *********баг *********тоот хохирогч Д.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай байшингийн цонхоор нэвтэрч, эмэгтэй хүний үстэй дээл, мөнгөн бүс, булган малгай, эрэгтэй монгол гутал, хуучны мөнгөн хазаар, адууны мах 5кг, адууны гэдэс 3кг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.016.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа,
2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум *********баг *********тоот хохирогч Р.Э-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг эвдэн нэвтэрч, 0.5гр “Чингис” архи, 0.75гр “Jack Daniels” /Жак даниелс/ виски зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 145.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг *********** тоот хохирогч Г.Б-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, богино булган шуба зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймаг *********** сум “Дархадын Хөтөл” гэх газар хохирогч Э.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, 65 лан мөнгөн хийцтэй 12 завхай мөнгөн эмээл, 6 ширхэг мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 17.297.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
2023 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Булган аймаг Булган сум ** дугаар баг *** тоот хохирогч Б.Б-н **-*****улсын дугаартай “Toyota prius-11” /Тоёота приус/ загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
2023 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Булган аймаг Булган сум ** дугаар баг ***********тоот хохирогч Х.А-н эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай “***********” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч, “Болор” архи, “Экс” архи 14 шил, “Соёрхол” архи, ажлын бээлий зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 413.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
2023 оны 12 дугаар сарын 20-30-ны өдрийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум *********** баг *********** тоот хохирогч Ч.Г-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч, 12 ширхэг буюу 288кг хонины гулууз мах, 5кг ааруул, тогооны өрөм, бяслаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.355.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
бусдад нийт 97.442.310 төгрөгийн хохирол учруулсан, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргүүдэд,
шүүгдэгч М.М нь;
шүүгдэгч Б.Б, Г.Б нартай бүлэглэж,
2023 оны 8 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг Овоотын **********тоот хохирогч Б.Т-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч, луут хийцийн 50 лан мөнгө орсон 925 сорьцтой мөнгөн тоногтой эмээл /иж бүрэн/, мөнгөн хазаар, “Saver 100” /Савер/ загварын буу, “Mauser m18” /маузер/ загварын буу, төмөр сейф, “Creedmook” /креедмоок/ загварын бууны сум 180 ширхэг, “Saver 100” загварын бууны сум 120 ширхэг, “Calibre” /калибрь/ бууны 22LR загварын сум гурван хайрцаг буюу 150 ширхэг, Акка болон винтов бууны сум, шинэ цагийн халтар манан хөөрөг, шинэ цагаан манан хөөрөг, “Toyota premio” /Тоёота премо/ машины сувинер, “Toyota Land Cruiser-80” /Тоёота ланд крузейр/ машины сувинер, түргэн хараалагч дуран, тонгорог хутга, бэлэн 9.000.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 58.150.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
үргэлжилсэн үйлдлээр, шүүгдэгч Б.Б-тай бүлэглэж,
2023 оны 12 дугаар сарын 25-27-ны өдрийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум *********баг *********тоот хохирогч Д.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай байшингийн цонхоор нэвтэрч, эмэгтэй хүний үстэй дээл, мөнгөн бүс, булган малгай, эрэгтэй монгол гутал, хуучны мөнгөн хазаар, адууны мах 5кг, адууны гэдэс 3кг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.016.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
бусдад нийт 61.166.000 төгрөгийн хохирол учруулсан, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргүүдэд,
шүүгдэгч Д.Б нь;
шүүгдэгч Б.Б-тай бүлэглэж, түүнийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 21.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг **********тоот хохирогч Ц.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 65 инч “Hisense” /Хайсенс/ загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.250.360 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, зурагтыг өөрийн эзэмшлийн **-*****улсын дугаартай, “Subaru Forester” /Субару форестор/ загварын тээврийн хэрэгслээр зөөвөрлөж хамжигчаар оролцсон гэмт хэрэгт,
шүүгдэгч О.З нь;
шүүгдэгч М.М, Б.Б, Г.Б нарын бүлэглэж, 2023 оны 8 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг Овоотын **********тоот хохирогч Б.Т-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон эмээлийн 12 ширхэг мөнгөн завхай, 2 ширхэг шинэ цагийн халтар манан хөөргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2023 оны 8 дугаар сарын сүүлээр бусдад худалдсан,
шүүгдэгч Б.Б, Г.Б нарын бүлэглэж, 2023 оны 8 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум **********баг **********тоот хохирогч Б.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон “Dell” /Дээл/ загварын notebook /нөүтбүүк/-ийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 450.000 төгрөгөөр бусдад худалдсан буюу хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан, мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Г.Б “…хохирогч Б.Д-н гэрээс эд зүйл хулгайлсан гэсэн зүйл анги дээр З ганцхан notebook /нөүтбүүк/ авсан гэж мэдүүлсэн байсан, Б бид хоёр хулгайлсан нь үнэн, Б.Д хохирогчийн гэрээс гараад хажууханд нь О.З-г дуудаад notebook /нөүтбүүк/, 6 ширхэг мөнгөн аяга, монетон ээмэг бүгдийг нь өгсөн. Би О.З-той горд ороод, О.З-с таксины 10.000 төгрөг аваад л харьсан, маргааш нь О.З ирээд “notebook /нөүтбүүк/ нь шатсан, монетон эдлэл нь монет биш байна, 6 ширхэг мөнгөн аягыг зарсан, Б та хоёрын хувь” гээд 300.000 төгрөг өгсөн, “би өөрийнхөө хувийг авсан шүү” гэсэн. Хохирлын тал дээр бид гуравт маргааны асуудал гарч байна. Б.Т-н үйлдэл дээр жолоочийн асуудал байгаа, цагаан өнгийн “Toyota prius-20” /Тоёота приус/ загварын машины жолооч нь Б.Б-н найз, тухайн үед Б.Б өөрийнхөө утсаар тэр жолоочийг дуудсан, хохирогч Б.Т-н гэрийн наад талын булангийн үзүүрт хүнсний дэлгүүр, хүүхдийн тоглоомын газар, худаг байдаг газар жолоочийг дуудаж уулзсан. Анх жолооч дээр Б.Б бид хоёр очсон, Б.Б урд талын суудал дээр суугаад жолоочтой “юу байна хөгшөөн” гээд гар барьсан, эмээл, сейфийг ачиж явсан, машингүй бол сейф авч явах ямар ч боломжгүй, их хүнд сейф байсан. Тухайн айлаас гараад таксинд явдаг гэх Б.Б-н найзын машинд юмаа ачаад Б.Б-д ирж сейфээ эвдсэн, сейф эвдэхэд хохирогчийн хэлээд байгаа 9.000.000 төгрөг байсан, мөнгийг Б.Б, жолооч, М.М бид дөрөв зогсож байгаад 2.000.000 гаран төгрөгөөр нь хувааж авсан. Гудманд зогсож байхдаа сейфээ хаяад явсан, би зам шалгалтын явцад сейф хаясан газраа зааж өгсөн, 2, 3 том дэлгүүрийн гадуур явсан, тухайн үеийн камерыг шалгаж, Б.Б-н утасны дугаарыг шалгахад жолоочийг олох бүрэн боломжтой байсан. 4.000.000, 5.000.000 төгрөгийн хохирлыг тэр хүний өмнөөс төлөх болоод байна.” гэв.
шүүгдэгч Б.Б “…Би 11 үйлдэлд шалгагдсан, Э.Д гэдэг айлаас эмээл аваагүй, хулгай хийх санаатай гэрт нь орсон, “6 ширхэг мөнгөн аяга, мөнгөн эмээл байсан” гэсэн байсан, намайг ороход тийм зүйл байгаагүй. Г.Б сая жолооч гэж ярьж байна, би Б гэж найзыгаа дуудсан, найз маань “хотод асуудалтай байгаа, чи наад хэрэгтээ намайг хэлээд яах вэ, намайг аргалчих, та хэд өөрсдөө зохицуулчих” гэсэн юм. Би мөрдөн байцаалтын шатанд жолоочийг хэлээгүй нь миний буруу, УуганМын Б гэдэг найз маань ирж Б.Т гэх айлыг хамт ухсан. Бид Б-н “Toyota prius” /Тоёота приус/ машинд сейф ачиад манайд очиж эвдээд дотроос нь эд зүйл авсан. Б гээд байгаа залууг танихгүй, би өөрөө Б-г дуудсан гэж мэдүүлэг өгсөн, Б гэж манай өөр найз байдаг, тэр найзыгаа утсаар дуудсан, тэр ирээд “энд орооцолдохгүй” гээд явчихсан. Би дахиж такси олох гэж яваад Б гээд залуутай таарсан, “ямар ч хамаагүй залууг хэрэгт оруулчих болов уу” гээд би мэдүүлгээ тэгж өгсөн. Энэ Б гэх залууг танихгүй, анх энэ залууг цагдаа дээр авч ирээд гэрчээр мэдүүлэг авсан гэж байцаагч хэлж байсан, ямар ч хамаагүй гэдгийг хэлсэн. Б.Д-н гэрээс зүйлс хулгайлсан, О.З гээд байгаа залууг сайн танихгүй, хулгай хийсэн бүх юмаа торонд хийсэн байж байгаад цэнхэр өнгийн “Toyota prius-20” /Тоёота приус/ машинтай ирэхээр нь компьютер, 6 ширхэг мөнгөн аяга гээд бүх юмаа О.Зод өгөөд явуулсан, маргааш өглөө нь О.З 300.000 төгрөг авч ирж өгсөн, би тэр мөнгөнөөс аваагүй.” гэв.
шүүгдэгч М.М “…хоёр хэрэг дээр асуудал байна. Д.Д гуайн гэрт орж дээл авч явсан гээд байгаа, би гэр рүү нь ороогүй, гадаа гудманд байсан, авч гарч ирсэн юмаас нь би таксины жолоочид өгөөд, архи авч хамт уусан нь үнэн. Б.Т-н гэрээс авсан юмнуудаас буу, сум, хазаар, эмээлийн гөлөм зэргийг буцаагаад өгсөн. Жолоочийг Б.Б таньдаг, жолоочтой мөнгөө хувааж авсан, хохирлын хэмжээ нэг хүн дээр 10.000.000 гаран төгрөг болоод байгаа, хүний өмнөөс хохирол төлөх болоод байна. Хэрвээ жолооч хохирлын хэмжээг хувааж төлөх юм бол надад хохирлоо төлөх боломж маш их гарч ирэх тул үүнийг авч хэлэлцээсэй гэж хүсэж байна.” гэв.
шүүгдэгч Д.Б “…Намайг Б.Б гэх залуутай нийлсэн гээд байгаа, би энэ залууг танихгүй, тэр өдөр намайг дуудсан, миний утасны дугаарыг яаж олсныг мэдэхгүй, “такси барих гэсэн юм” гээд намайг дуудсан. Очиход энэ залуу байсан, “хөгшин чинь гэр рүүгээ ороод юм аваад гараад ирье, архи уух гэсэн юм” гэсэн, тэгээд зурагт аваад гарч ирсэн, “дэлгүүр наадахыг чинь авах юм уу” гэхэд “авна” гээд бид хоёр дэлгүүр орсон, дэлгүүр орох гэж байгаад авахгүй ухааны юм яриад байсан, “чамд надад өгөх таксины мөнгө байгаа юм уу” гэхэд “мөнгө байхгүй, үүнийг тавиад өгөх гэж байсан юм” гэж хэлсэн. Тэгээд “чи надаас үүнийг авчихаач, би маргааш авъя, чи надад архи, ундаа, тамхи аваад өгөөч” гэсэн, зурагтаа хаяна гэж яаж санах вэ, камерын бичлэг байгаа, мөн мөнгө мобайлдсан дансны хуулгаа өгсөн, энэ залууд тамхи, ундаа, архи авч өгсөн, “маргааш ирээд зурагтаа аваарай” гээд би дугаараа өгөөд салсан, “манай найз ирж авсан” гэж мэдүүлэг өгсөн байсан, би энэ залууг танихгүй.” гэв.
шүүгдэгч О.З “…мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
хохирогч Б.Т “...нэг бууны дуран, дурангийн бөгж, бууны хөл, хутга гэх мэт эд зүйлс олдохгүй байгаа, мөн хоёр хөөрөгний асуудал байгаа. “Mauser m18” /маузер/ загварын бууны сумны магзин нь байхгүй байна.” гэв.
хохирогч Б.Д“...2023 оны 8 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө манайд хулгай орсон, бид 26-ны өдрийн 20.00 цагт гэрээ цоожлоод хөдөө яваад, нэг хоногийн дараа 22.00 цагийн үед манай нөхөр түрүүлж гэртээ ирсэн, би араас нь ирсэн, бид хоёр тусдаа машинтай явж байсан. Нөхөр түрүүлж ирээд “гэрт хулгай орсон байна” гэхээр нь шууд цагдаа дуудсан, 6 ширхэг мөнгөн аяга, миний гоёл чимэглэл, эд зүйлс, монетон ээмэг болон мөнгөн ээмэг, мөн эрэгтэй хүний хоёр цаг, миний цаг, Туркийн эмэгтэй үнэртэй ус бүтнээрээ, бас бус зүйлс алга болсныг бид мэдүүлэгтээ өгөөгүй юм билээ. Хашаан дотор байсан лоомоор ршётка эвдээд унтлагын өрөөгөөр дамжиж орсон байсан, 6.336.000 төгрөгийн хохирол учирсан. Notebook /нөүтбүүк/-ийг хүүхдүүддээ шинээр авч өгсөн байсан, баталгаат хугацаа нь дуусаагүй байсан бөгөөд баталгаат хугацааны хуудсыг мөрдөн байцаагчид өгсөн. Шатаагүй, хэвийн ажиллагаатай, байнга хэрэглэдэг байсан. Б.Б, Г.Б болон О.З нараас хохирлоо барагдуулмаар байна. Гомдолтой байна.” гэв.
хохирогч Э.Д “...2023 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө буюу 5 дахь өдөр хулгай орсон байсан, би хоёр дахь өдөр хөдөө яваад шөнө 22.00 цагийн үед байшингийнхаа хойд талд ирж зогссон, нүдний буланд хоёр давхрын цонхны гэрэлд хүн хөдлөх шиг болсон, миний хажуу талд сууж байсан Х “гэрт чинь хэн байгаа юм” гэхээр нь “хэн байх вэ, хий юм харсан биз” гээд байшингийн голд баганатай болохоор тэрийг харсан байх гэж бодсон, 4 дэх өдрийн орой хашаанд юм хийж байгаад харанхуй болохоор нь гэр рүү ороод хоол идсэн, Х тамхи татах гээд гарсан, тэгснээ “байшин чинь гэрэлтэй байна” гэсэн, урд талын айлын залуу хамт орж ирээд “танайх гэрэлтэй байна” гэж хэлсэн, манайхан амралтын өдрөөр ирж хоносон болохоор гарахдаа гэрлээ унтраагаагүй байх гэж бодоод 11 дүгээр сарын 03-ны өглөө 10.00 цагт гэрлээ унтраах гээд байшин руугаа ороход гэр орон ундуй сундуй болсон, нэг хүн унтаж байсан. Айгаад хойно хашаа барьж байсан дөрвөн залууг дуудсан, тэгэхэд энэ залуу сэрсэн, архи нь ч гараагүй нэлээн согтуу босож ирсэн, сервантанд байсан виски уугаад тасраад унасан байсан. Ширээн дээр хоёр жижиг хундага байсан, энэ хүнийг хоёулаа байсан гэж үзэж байгаа, гал зуухны цонхоор орсон байсан, мөн хоёр виноны хундага байсан. Үстэй дээлнүүдийг мөнгөн бүсний урд талын аралтай цуг том юманд хийж бэлдээд, морины сийлбэрийг үүдэнд дөхүүлээд тавьсан байсан. Энэ хүн тасраад унасан юугаа ч мэдэхгүй байсан, энэ хүнийг “ганцаараа биш хоёулаа байсан болов уу”, “тэр өдөр ч биш 2, 3 хоногийн өмнө очсон байсан болов уу”, “энэ хүнийг архи уулгаж байгаад хамт орсон гээд байгаа хүн нь хаяад явсан болов уу” гэж хардаж байна. Гал зууханд бид нарын хэрэглэдэг байсан дунд гарын мөнгөн аяганаас доошоо хүүхдийнх хүртэл 6 төрлийн аяга байсан, зэс аягануудыг шалан дээр гаргаад хаясан байсан, хоёр давхрын авдар дотроос үстэй дээл, булган малгай, мөнгөн бүсийг аваад юманд хийгээд авч гарахаар бэлдээд багласан байсан бөгөөд үстэй дээлийг нөмрөөд унтаж байсан.” гэв.
хохирогч Д.Д “... Би Булган аймгийн *********** сумын ********* багт хөдөө байдаг, тухайн үед эхнэр маань 7 дугаар микрт хүргэнийдээ байсан. Би урьд өдөр нь гэртээ ирэхэд бүрэн бүтэн байсан, 7 дугаар микрт хоноод маргааш нь гэртээ ирэхэд гал зуухны цонхоор хүн ороод эд зүйлс хулгай хийсэн байсан. Алдсан эд зүйл болох эхнэрийн хурган дээл, мэдүүлэгт дурьдсан юмнуудаа нэхэмжилж байна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед,
шүүгдэгч Г.Б, Б.Б, М.М нарын бүлэглэж үйлдсэн гэх гэмт хэрэгт цуглуулсан баримтууд;
хохирогч Б.Т-н “...2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 21.00-00.00 цагийн үед манай байшингийн цонхоор хулгай орсон байна.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 03.30 цагт хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 9 дэх тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг Овоотын **********тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 11-15, 16-20 дахь тал/,
“...Г.Б хулгай хийсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч байгаа боловч харанхуй болж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон, хулгай хийсэн айлаа олохгүй, хулгай хийх үед шөнө байсан тул тухайн газраа санахгүй байна.” гэснээр түүний хүсэлтээр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг дуусгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 22 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум *********** баг 20-27 тоот хашаанд М.М-с “Match” гэсэн бичигтэй цагаан өнгийн хайрцагтай 6 хайрцаг сум, “American whitetail” гэсэн бичигтэй 1 хайрцаг сум, эмээлийн гөлөм, дэвс, хазаарын металл тоног, эмээлийн олом 2 ширхэг зэрэг эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
М.М-н оршин суух *********** баг 20-27 тоот хашаанд байх гараашид үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
Т.Ө-с “Mauser m18” загварын буу, “Saver 100” загварын буу зэрэг эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 31-32, 33-34 дэх тал/,
хохирогч Б.Тд “Mauser m18” загварын буу, “Saver 100” загварын буу, “Creedmook” загварын бууны сум 129 ширхэг, “Saver 100” загварын бууны сум 22 ширхэг, эмээлийн гөлөм, мөнгөн хазаар, эмээлийн олом 2 ширхэг зэрэг эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 35 дахь тал/,
Г.Б-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 37-39, 40-41, 42-44 дэх тал/,
хохирогч Б.Т эд зүйлийн үнэлгээ хийлгэхэд 480.000 төгрөг төлсөн баримт /1 дэх хавтаст хэргийн 126 дахь тал/,
“Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн ОРХ-911196 дугаартай; “...Луут хийцийн 50 лан мөнгө орсон 925 сорьцтой мөнгөн тоногтой эмээлийн хэрэглэл, эмээлийн яс мод 800.000 төгрөг, эмээлийн дөрөө 1.500.000 төгрөг, гөлөм 2.000.000 төгрөг, олом 100.000 төгрөг, жирэм 100.000 төгрөг, баавар ком /мөнгөн тоног/ 8.500.000 төгрөг, мөнгөн хазаар 1.500.000 төгрөг, “Mauser m18” загварын буу 7.730.000 төгрөг, дуран 5.500.000 төгрөг, бөгж 750.000 төгрөг, дөл баригч 950.000 төгрөг, хөл 350.000 төгрөг, оосор 90.000 төгрөг, “Saver 100” буу загварын 5.500.000 төгрөг, дуран 1.100.000 төгрөг, бөгж 700.000 төгрөг, дөл баригч 950.000 төгрөг, хөл 550.000 төгрөг, оосор 150.000 төгрөг, төмөр сейф 1.050.000 төгрөг, 6.5 критмор сум 180 ширхэг 2.160.000 төгрөг, 7мм сум 120 ширхэг 1.440.000 төгрөг, калибрийн сум 150 ширхэг 600.000 төгрөг, ...шинэ цагийн халтар манан хөөрөг 3.000.000 төгрөг, шинэ цагийн цагаан хөөрөг 1.500.000 төгрөг, “Toyota premio” машины сувинер 80.000 төгрөг, “Toyota Land Cruiser-80” машины сувинер 150.000 төгрөг, түргэн хараалагч дуран 150.000 төгрөг, “Wurth” загварын тонгорог 200.000 төгрөг, бэлэн мөнгө 9.000.000 төгрөг, нийт 58.150.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /11 дэх хавтаст хэргийн 198-203 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Ч.Г-н 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 138 дугаартай;
“...шинжилгээнд ирүүлсэн “********** баг Овоот **********тоот №1 гэж дугаарласан”, “********** Овоот **********№4 дугаараар тэмдэглэсэн” гэсэн тайлбартай гутлын мөрийн ерөнхий шинж тэмдгүүд пүүз төрлийн...“Jordan-13” загварын пүүз гутлын улаар үүссэн байж болно. “********** баг Овоот **********тоот №2” дугаараар тэмдэглэсэн, ********** баг Овоот **********тоот” гэж хаягласан гутлын мөрүүд пүүзэн төрлийн “ECCO MEN’S BIOM FJUEL TRAIN SHOE” загварын гутлын улаар үүссэн байж болно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 138-142, 143-145 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Ч.Г-н 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 151 дугаартай;
“...шинжилгээнд ирүүлсэн гутлын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдэж буй наалтуузаар бэхжүүлж “********** баг Овоот **********тоот №1 гэж дугаарласан”, “********** баг Овоотын **********тоот №4 дугаараар тэмдэглэсэн” гэж хаягласан гутлын мөрүүд харьцуулах загвараар ирүүлсэн гутлын баруун улны хээний дардастай хээний хэлбэр, хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдгүүд болон эдэлгээний явцад үүссэн эмтрэл, элэгдэлт зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 150-152, 153-159 дэх тал/,
хохирогч Б.Т-н “...2023 оны 8 дугаар сарын 23-ны...шөнө 00.00 цаг өнгөрч байхад гэртээ очиход хашааны хаалга онгорхой, хашааны цоож эвдсэн байсан, ...Луут хийцийн 50 лан мөнгө орц 925 сорьцтой, мөнгөн тоногтой бүрэн тоноглолтой эмээлийг 2015 онд 7.000.000 төгрөгөөр, мөнгөн хазаараа 2016 онд 800.000 төгрөгөөр, “Mauser m18” загварын бууг 2022 оны 3 сард бүх хэрэгсэлтэйгээ нийлээд 13.350.000 төгрөгөөр, “Saver 100” загварын бууг 2017 оны 10 сард бүх хэрэгсэлтэйгээ нийлээд 6.750.000 төгрөгөөр авч байсан. ...Шинэ цагаан халтар мана хөөрөг нь даваа толгойтой, оюу хавчуургатай, алтан нуухтай, мөнгөн халбагатай 2017 онд 1.800.000 төгрөгөөр, шинэ цагаан манан хөөрөг нь манан толгойтой, алтан нуухтай 2018 онд 1.500.000 төгрөгөөр, “Wurth” тонгорог хутгыг 2021 онд 220.000 төгрөгөөр авч байсан. ...сейф дотор 2012 оноос хойш дэвсгэртийн дугаараар, аравтын дэвсгэртээс хорин мянган төгрөг хүртэлх мөнгөн тэмдгийг цуглуулж байсан барагцаагаар 8.000.000 төгрөг байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 102-103, 105 дахь тал/,
гэрч Т.Ө-н “...2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ажлаасаа буугаад явж байхад М нэг дугаараас залгаад...“400.000 төгрөг хэрэг болоод байна, танд мөнгөний бололцоо байна уу” гэхээр нь “хэдэн төгрөг хэрэгтэй вэ, зүгээр мөнгө өгөх боломжгүй, барьцаанд эд зүйл авна” гэхэд “манай гадаа хүрээд ир” гэсэн, М-н гадаа очоод байшингийн хажууд байх амбаарт ороход хоёр ширхэг буу харуулаад “үүнийг барьцаанд тавьчихъя” гэсэн. ...1.000.000 төгрөг өгөөд хоёр ширхэг буу, хар хайрцагтай, улаан хайрцагтай сум зэргийг барьцаанд авсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 108-109 дэх тал/,
иргэний нэхэмжлэгч Т.Ө-н “...Буу барьцаанд авахдаа өгсөн 1.000.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 12 дахь тал/,
Г.Б-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр...21.00-22.00 цагийн хооронд...Б намайг дуудаад “М бид хоёр айл ухчихлаа, хазаар, эмээл авсан, нэг сейф хажуу талын айлын хашаанд оруулаад тавьчихлаа, дийлэхгүй байна, өргөлцөөд өгчих” гэсэн...намайг очиход М, Б хоёр “нэг давхарын урагшаа харсан цонхоор орсон” гээд цонх нь онгорхой байсан. ...сейфийг эвдээд онгойлгоход дотор нь хоёр буу, хэдэн ширхэгийг нь мэдэхгүй нэлээн олон сум, бэлэн мөнгө байсан, тэрийг нь бид гурав хувааж аваад буу, сум, дуран, хазаар, хутга зэргийг М аваад явсан. Сейфийг “Оросын булаг” явах замд жалганд хаясан, 12 завхай эмээл байсныг би тоногийг нь салгаж аваад эмээлийн мод, гөлөм зэргийг М аваад явсан. ...хулгай хийсэн эд зүйлээ...З гэх залууд өгдөг байсан, Зоос нийт 1.500.000 төгрөг авсан, эмээлийн тоногийг Зод өгөхөд надад 1.000.000 төгрөг өгсөн. Хөөрөгний талаар сайн мэдэхгүй, сейф эвдэхэд хөөрөг байгаагүй. ...Сейф дотроос буу, сум, хутга, дуран, бэлэн мөнгө зэрэг эд зүйл гарч ирсэн, буу, сум, хазаар, хутга, дуран, эмээлийн мод, гөлөм зэргийг М аваад, би эмээлийн завхай хэрэглэлийг авсан, бэлэн мөнгө байсныг бид гурав хуваагаад авсан, сейфээ “Оросын булаг”-ийн дээгүүр давдаг хавьд жалганд хаячихсан. ...би “Jordan-13” загварын цагаан алаг өнгийн пүүзтэй байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 117-119, 190-191 дэх тал/,
М.М-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2023 оны 8 дугаар сарын сүүлээр ********** баг “Дээд ганга” дэлгүүрийн харалдаа гудманд...М ахынхаас 3-4 гудамж яваад хоёр давхар улаан өнгийн тоосгон байшинтай айлын гадаа очоод хашаа руу орсон, ...намайг Б байшингийн ар талд суулгаад “наанаа байж бай” гээд өөрөө байшин руу ороод удаагүй дуудаад байшингийн хаалга талын цонхоор эмээл өгсөн. Би эмээлийг аваад байшингийн ард тавьчихаад буцаад очиход “энэ сейфийг өргөөд гаргаадхая, ороод ир” гэхээр нь цонхоор ороод хаалгыг дотроос нь онгойлгоод хар өнгийн сейфийг хашааны гадаа гаргаад гудамжинд тавьсан. Намайг Б-н гэрт очиход Б, Б хоёр машин олоод хулгай хийсэн сейф, эмээлээ Б-н амбаарт оруулчихсан эмээлийн тоноглолыг авч байсан, бид гурав сейфийг сүхээр хөшиж эвдсээр байгаад онгойлгоход хоёр ширхэг буу, сум, бэлэн мөнгө зэрэг эд зүйл байсан, тоноглолыг Б аваад, гөлөм, мөнгөн хазаар, хоёр ширхэг буу, сум зэргийг би аваад тэр хоёроос салаад явсан. ...Бэлэн мөнгөнөөс 1.200.000 төгрөг авсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 121-122, 178-179 дэх тал/,
Б.Б-н яллагдагчаар өгсөн “...2023 оны 8 дугаар сарын сүүлээр... М ахынхаас гараад ертөнцийн зүгээр зүүн хойшоо 7-8 гудам яваад хоёр давхар тоосгон байшин эзэнгүй байхаар нь байшингийн урд талын цонхыг түлхэж ороод мөнгөн тоногтой эмээл, хазаар аваад М ахынх руу буцаж очсон. Тэгээд Б, М хоёрыг сэрээгээд “би нэг айл руу орчихлоо, том сейф байна, өргөлцөөд өг” гээд тэр хоёрыг дагуулж яваад хулгай хийсэн айлаа зааж өгчихөөд, би машин олохоор салж яваад...цагаан өнгийн “Prius-20” машин зогсоогоод “гэрээсээ юм ачаадхая” гээд хулгай хийсэн айлынхаа гадаа очоод байшинд байсан сейфийг байшингийн хаалгаар гаргаад машины арын суудлыг хэвтүүлж ачсан. ... Сейф дотор хоёр ширхэг буу, бэлэн 5.000.000 гаруй төгрөг, бууны сум зэрэг эд зүйл байсан, эмээлийн тоног, завхайг Б авсан, эмээлийн гөлөм, мөнгөн хазаар, сум, хоёр ширхэг буу зэргийг М авсан, 5.000.000 төгрөгийг тэнцүү хувааж аваад салцгаасан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 167-169 дэх тал/,
О.З-н яллагдагчаар өгсөн “...2023 оны 8 дугаар сард...Б “дэнж рүү аавынд хүргээд өгөөч” гэсэн...гэрийнхээ гадаа очоод аавтайгаа “нөгөө ууттай юмаа гаргаад ир” гэж утсаар ярьсан, Бын аав ганцаараа, гялгар тортой зүйл барьж гарч ирээд Б-т өгчихөөд орсон, Б ууттай зүйлийг харуулсан бөгөөд 10 гаруй ширхэг эмээлийн завхай, орчин цагийн хоёр ширхэг хөөрөг гаргаж ирсэн, надад “өвгөөн эдгээрийг мөнгө болгоод өгчих” гэсэн, “ямар учиртай эд зүйл вэ” гэхэд “минийх юмаа” гэсэн. Би ажлын ярилцлаганд орохоор хот явсан бөгөөд хотод очоод Уртцагааны гадаа зогсож байсан танихгүй ахад эмээлийн завхайнуудыг 1.800.000 төгрөгөөр зарсан, харин хоёр хөөргийг хөөрөг зардаг лангуун дээр очиж үзүүлэхэд “авахгүй, орчин цагийн хөөрөг байна” гэсэн, би тэр өдрөө Эрдэнэтэд ирсэн бөгөөд Б-т бэлэн 1.000.000 төгрөг, мөн хоёр хөөргийг нь өгсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 197-198 дахь тал/,
шүүгдэгч Г.Б, Б.Б нарын бүлэглэж үйлдсэн гэх гэмт хэрэгт цуглуулсан баримтууд,
хохирогч Б.Д-н “...********** Овоот **********тоотод хулгай орсон байна.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 22.40 цагт хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 97 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг Овоотын **********тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 100-101, 102-105 дахь тал/,
О.З-н Хаан банкны 5217189541 дансанд 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Dell z 0909” гэх утгаар 450.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 74 дэх талын ар тал/,
Г.Б-н биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 116-117, 118-119 дэх тал/,
Г.Б-н биед үзлэг хийсэн тэмдэглэлээр хураан авсан, хар цагаан өнгө хосолсон “Jordan-13” загварын хос пүүзийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2 дахь хавтаст хэргийн 122 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Ч.Г-н 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 137 дугаартай;
“...Шинжлэгдэж буй 7, 8, 9 гэж дугаарласан гарын мөрүүд MN003010008474 дугаараар бүртгэгдсэн Г-н Б-н баруун гарын дунд, зүүн гарын ядам, зүүн гарын алганы хээний дардастай папилляр шугамын эхлэл, нийлэлт, салаалалт, төгсгөл зэрэг шинж тэмдгүүдээрээ тохирч байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 137-139, 140-143 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Ч.Г-н 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 144, 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 107 дугаартай дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 158-161, 162-165 дахь тал, 9 дэх хавтаст хэргийн 34-36, 37-39 дэх тал/,
“Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн ОРХ/911197 дугаартай; “...“Dell” загварын i5 notebook 2.200.000 төгрөг, их гарын мөнгөн аяга 2 ширхэг 960.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг 560.000 төгрөг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг 220.000 төгрөг, монетон ээмэг 560.000 төгрөг, мөнгөн хос ээмэг 120.000 төгрөг, “Tesso” загварын эрэгтэй бугуйн цаг 220.000 төгрөг, алтан шармал эрэгтэй бугуйн цаг 200.000 төгрөг, алтан шармал эмэгтэй бугуйн цаг 150.000 төгрөг, “Swarovski” шигтгээтэй эмэгтэй бөгж 250.000 төгрөг, шигтгээтэй эмэгтэй мөнгөн бөгж 50.000 төгрөг, монетон эмэгтэй бөгж 736.000 төгрөг, энгэрийн шармал зүүлт 60.000 төгрөг, чулуун бугуйвч 50.000 төгрөг, нийт эд зүйлийн үнэлгээ 6.336.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /10 дахь хавтаст хэргийн 207-211 дэх тал/,
хохирогч Б.Д-н “...2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 22.00 цагийн үед манай нөхөр гэртээ ирэхэд цонхны төмөр хаалтыг хөшиж эвдээд хулгай орсон байсан. “Dell” загварын notebook, их гарын мөнгөн аяга /хээтэй, хээгүй/ 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга /хээтэй, хээгүй/ 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга /хээтэй, хээгүй/ 2 ширхэг, монетон хос ээмэг, мөнгөн хос ээмэг, “Tesso” загварын эрэгтэй бугуйн цаг, алтан шармал эрэгтэй бугуйн цаг, алтан шармал эмэгтэй бугуйн цаг, “Swarovski” /сваровский/ шигтгээтэй эмэгтэй бөгж, шигтгээтэй эмэгтэй мөнгөн бөгж, монетон эмэгтэй бөгж, энгэрийн шармал зүүлт 2 ширхэг, чулуун бугуйвч зэрэг эд зүйл алдагдсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 126-127, 129 дэх тал/,
гэрч Б.Э-н “...би саарал өнгийн “Dell” загварын хэрэглэж байсан notebook-ийг тус залуугаас 450.000 төгрөгөөр авахаар болж түүний хэлсэн данс руу өөрийн данснаас шилжүүлсэн. ...О.З гэх гэрэл зургийг нь харуулж буй залуу надад notebook зарсан залуу мөн байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 115 дахь тал/,
Г.Б-н яллагдагчаар өгсөн “...блокон хашаатай улбар шар өнгийн гүйдэг хашааны хаалгатай айл хүнгүй байхаар нь хашааны хаалгыг татаж онгойлгоод дотогш орж байшингийн гадна үүдний тамбар хэсэгт байсан төмрийг авч нэг цонхных нь хамгаалалтын төмрийг хөшиж хөндийрүүлсэн, цонхыг нь төмрөөрөө хөшиж дотогш орсон. Том өрөөнд ширээний дээр байсан хар өнгийн notebook, гал тогооны сервант дотор байсан их гарын 2 ширхэг мөнгөн аяга, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, жижиг гарын 2 ширхэг мөнгөн аяга, том өрөөний мөлхөө сервант дотор гоёлын жижиг ууттай зүйл байхаар нь авч явсан. ...гоёлын жижиг ууттай зүйлийг задлаад үзэхэд мөнгөн хос ээмэг, цагаан өнгийн бугуйн цаг, шар өнгийн бугуйн цаг, хүзүүний шармал гинж, шармал хос ээмэг зэрэг зүйл байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 181-182 дахь тал/,
“...Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг Овоотын **********тоот айл руу ороход Л.М байгаагүй бөгөөд Б.Б бид хоёр хамт явсан, би өмнө нь мэдүүлэг өгөхдөө худлаа яриад Л.М-г хамт явсан гэж мэдүүлсэн юм.” гэсэн мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 229-230 дахь тал/,
Б.Б-н яллагдагчаар өгсөн “...2023 оны 8 дугаар сарын дундуур байсан шиг санагдаж байна, ...М ахын гэрээс хойшоо алхаад нэлээн хэдэн гудамж өнгөрөөд явж байтал худаг дээр зүс таних М-тэй тааралдсан, тухайн үед М ганцаараа согтуу явсан, хэсэг юм ярьж зогссон. Б “ахындаа орчихоод ирье, та хоёр байж бай гэж хэлээд яваад өгсөн. Барагцаагаар 10-20 минутын дараа Б ирсэн бөгөөд цүнхэнд юм хийчихсэн ирсэн, би Б-н авч ирсэн цүнхэнд юу байсныг мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
“...Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг Овоотын **********тоот айл руу ороход Л.М хамт ороогүй, хамт явж байгаад худаг дээр үлдчихсэн, би Г.Б-тай хамт явсан.” гэсэн мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 240 дэх тал/,
О.З-н яллагдагчаар өгсөн “...2023 оны 8 дугаар сарын дундуур байсан шиг санагдаж байна, ...тухайн өдрийн шөнө 01.00-02.00 Б над руу утсаар залгаж, “архи авъя” гэж дуудахаар нь шагийн архи аваачиж өгсөн. Тэгэхэд Б “мөнгөгүй байна, чи үүнийг зараад мөнгөө авчих, үлдсэнийг нь надад өгөөрэй” гээд “Dell” /Делл/ загварын i5-тай notebook /нөүтбүүк/ өгсөн, ...Facebook /фэйсбүүк/-т зар оруулсан бөгөөд Баас авснаас 1-2 хоногийн дараа зүс таних, гар утас засдаг залууд 450.000 төгрөгөөр зарж, мөнгийг нь өөрийнхөө дансаар авсан. Б-т 300.000 төгрөг бэлнээр өгсөн, ...хулгайн эд зүйл болохыг би мэдэж байсан.” гэсэн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 54 дэх тал/,
шүүгдэгч Б.Б, У.Б нарын бүлэглэж үйлдсэн гэх гэмт хэрэгт цуглуулсан баримтууд,
хохирогч Б.Э-н “...2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ******** дүүрэг 19 дүгээр хороо ********тоотод хулгай орсон байна.” гэх гомдол, мэдээллийг ******** дүүрэг дэх Цагдаагийн газрын 2-р хэлтэс 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 17.50 цагт хүлээн авсан тэмдэглэл /6 дахь хавтаст хэргийн 71 дэх тал/,
******** дүүрэг 19 дүгээр хороо ********тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дахь хавтаст хэргийн 73-75, 76-77 дахь тал/,
хохирогч Б.Э-т таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дахь хавтаст хэргийн 81, 82-84 дэх тал/,
хохирогч Б.Э-т “...хар өнгийн 55 инч хүнхэр “LG” зурагт, удирдлагыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /6 дахь хавтаст хэргийн 86 дахь тал/,
Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо “*******” ломбардын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дахь хавтаст хэргийн 87-90 дэх тал/,
хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /6 дахь хавтаст хэргийн 91 дэх тал/,
хохирогч Б.Э-н “...2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн...17.40 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой байсан, манай гэрээс 50 инчийн “LG” зурагт, монетон бөгж, монетон гинж, “Iphone-7” загварын гар утас, “G-shock” загварын бугуйн цаг алдагдсан. ...2023 оны 8 дугаар сарын сүүлээр 50 инчийн “LG” зурагтаа ******** дүүргийн 2-р хэлтсийн мөрдөгч Б-с хүлээж авсан. 2024 оны 2 дугаар сарын эхээр Б гэх хүн надад хохирлын 1.070.000 төгрөг шилжүүлж хохиролгүй болгосон.” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 95-96, 102 дахь тал/,
“*******” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн “...55 инч “LG” зурагт 720.000 төгрөг, “G-shock” загварын бугуйн цаг 279.200 төгрөг, “Iphone-7” загварын гар утас 240.000 төгрөг, монетон бөгж 391.500 төгрөг, 075гр “Алтан түрүү” архи 14.200 төгрөг, нийт үнэлгээ 1.829.050 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /6 дахь хавтаст хэргийн 117-122 дахь тал/,
У.Б-н сэжигтнээр өгсөн “...2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 11.00 цагийн орчим улаан тоосгон нэг давхар байшингийн хаалганы хажуу талын цонхоор найз Б орсон, би гадаа зогсож байсан. Зурагтыг надад өгөөд би 80-51БУЛ тээврийн хэрэгсэлтэй, хашааны үүдэнд ирэхэд найз бүх юмаа аваад гараад ирсэн юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 110-111 дэх тал/,
Б.Б-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...улаан тоосгон нэг давхар байшин байхаар нь хашаанд ороод цонхон дээр нь очиод хүн байхгүй байхаар нь үүдний хажуу талын вакум цонхыг түлхээд дотогшоо ороод юмнууд цуглуулж байхдаа Б руу залгаад “хашааны хаалга дээр хүрээд ир” гээд юмнуудаа гаргаад ачаад бид хоёр хөдөлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 113-114, 134-135, 140 дэх тал/,
шүүгдэгч Б.Б, Д.Б нарын бүлэглэж үйлдсэн гэх гэмт хэрэгт цуглуулсан баримтууд,
хохирогч Ц.Д-н “...Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг **********тоотод хулгайч орж эд зүйл алдагдсан.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13.15 цагт хүлээн авсан тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 96 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг **********тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 99-100, 101-103 дахь тал/,
Д.Б-с 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22.15 цагт 65 инч “Hisense” /Хайсенс/ загварын зурагт хүлээн авсан тухай тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 106 дахь тал/,
Б.Б-н биед үзлэг хийж, түүний өмсөж явсан 42 размерын хар өнгийн түрийтэй гутлыг хураан авсан тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 107 дахь тал/,
Д.Б-н данснаас 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 54.000 төгрөгийн зарлага гарсныг нотлох Голомт банкны дансны хуулга /3 дахь хавтаст хэргийн 124 дэх талын ар тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг *******тоот “*******” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 127-129, 130 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум *********** баг “*******” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 131-132, 133-135 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг *******тоот “*******” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг болон Орхон аймаг Баян-Өндөр сум *********** баг “*******” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг тус тус хуулбарласан 1 ширхэг хуурцагийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /3 дахь хавтаст хэргийн 136 дахь тал/,
Д.Б-с хураан авсан 65 инчийн “Hisense” /Хайсенс/ загварын зурагтыг хохирогч Ц.Д-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 137, 138 дахь тал/,
Д.Б-н эзэмшлийн, 15.378.000 төгрөгийн үнэлгээтэй, **-***** улсын дугаартай, “Subaru Forester” /Субару Форестор/ загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 5 дугаартай тогтоол /3 дахь хавтаст хэргийн 150-151 дэх тал/,
“**********” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №23/12/25 дугаартай; “...65 инчийн “Hisense” /Хайсенс/ загварын зурагт 2.250.360 төгрөгийн үнэлгээтэй байна.” гэсэн үнэлгээний тайлан /3 дахь хавтаст хэргийн 204-208 дахь тал/,
“**********” ХХК-ийн 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн №2325002940455 дугаартай; “...“Subaru Forester” /Субару Форестор/ загварын тээврийн хэрэгсэл 15.378.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /3 дахь хавтаст хэргийн 221-227 дахь тал/,
“Мобиком корпораци” ХХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 4/786 дугаартай албан бичиг, Б.Б-н **********, Д.Б-н ********* дугааруудын лавлагаа /3 дахь хавтаст хэргийн 159-167 дахь тал/,
хохирогч Ц.Д-н “...2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн өглөө нохойндоо хоол өгөх гээд гэртээ очиход хашааны гүйдэг хаалга онгорхой байсан, ... байшин руугаа очтол том өрөөний цонх хагарчихсан, шагайж хартал манай зурагт байхгүй байсан. ...Зурагтаа бүрэн бүтэн хүлээж авсан, хагарсан цонхныхоо төлбөрийг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 184 дэх тал, 9 дэх хавтаст хэргийн 15 дахь тал/,
Б.Б-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...гэрэлгүй айл байхаар нь цонх руу нь чулуу шидэж хагалаад ороход том өрөөнд хананд зурагт өлгөөтэй байхаар нь авч гараад өөрийнхөө ********** дугаарын утсаар найз Б руу залгаад байгаа газраа хэлээд “намайг авчихаач” гэсэн, ...найз Б-д айлаас зурагт авсан талаараа хэлэхэд уурлаад “би ийм юманд орооцолдохгүй” гээд намайг төв зам дээр 17-р сургуулийн ойролцоо буулгачихсан. ...урдаа гэр шиг байшинтай байсан ба би арын байшин руу нь орсон. ...зурагтаа хашаан дотор тавьчихаад алхаж яваад төв зам руу гараад “Хөвсгөл-2” дэлгүүрийн хавьцаагаас такси барьсан, хар өнгийн “Subaru Forester” /Субару Форестор/ загварын машинтай 30 орчим насны залуу байсан. ...таксины жолооч залууг “хоёр шил архи авч өгөөд барьцаанд тавьчих уу” гэсэн чинь “тэгье” гээд “*******”дэлгүүрээс хоёр шил архи, хоёр ундаа, нэг хайрцаг тамхи, хоёр ширхэг чипс авч өгөөд би нөгөө залуугийн утасны дугаарыг авч үлдээд Сүхээ ахынд очиж архиа уусан.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 198-199, 243-244 дэх тал/,
Д.Б-н яллагдагчаар өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 20.10 цагийн орчим “Subaru Forester” /Субару Форестор/ загварын **-*****дугаартай машинтайгаа *********** багийн нутаг дэвсгэрт явж байсан, 17-р сургуулийн зүүн талын засмал замаар дээшээ өгсөөд явж байтал согтуу залуу гараа өргөсөн, зогсоход тэр залуу “дэлгүүр орох гэсэн юм, хүргээд өгөөч” гэсэн, тэгээд явж байснаа “гэрээсээ юм авах гэсэн юм, дэлгүүрт юм тавина” гэсэн. ...тэр залуу “хөгшин чинь энд соёл амралтын хүрээлэнтэй, би орчихоод гараад ирье” гээд хашаа руу орсон, ...хашаа руу ороод 3-5 минут орчим болоод том хар зурагт авч гарч ирсэн, “энэ зурагтыг алдлаа шүү, багажиндаа аччихъя, дэлгүүрт тавих юм” гэхээр нь багажиндаа ачсан. ...Би тэр залууд “чи таксиныхаа мөнгийг өгч чадахгүй юм байна, би чамд архийг чинь аваад өгье, чи маргааш надаас зурагтаа аваарай” гэхэд “тэгье” гээд зөвшөөрсөн. Би “*******” дэлгүүр орж 0.5л архи, 0.75л архи, хоёр ундаа, хоёр чипс, нэг тамхи авч тооцоогоо өөрийн Голомт банкны данснаас мобайлдаж 54.000 төгрөгийг дэлгүүрийн данс руу шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 6-7 дахь тал/,
“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллагдагчаар татаж байгаа прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэсэн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 195 дахь тал/,
шүүгдэгч Б.Б, М.М нарын бүлэглэж үйлдсэн гэх гэмт хэрэгт цуглуулсан баримтууд,
хохирогч Д.Д-н “...манай байшинд 2023 оны 12 дугаар сарын 25-27-ны өдрийн хооронд хулгай орж эд зүйл алдагдсан байна.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 13.00 цагт хүлээн авсан тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 141 дэх тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум *********баг *********тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дэх хавтаст хэргийн 143-145, 146-147, 148-150 дахь тал/,
“Ашидбилгүүн” ХХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн ТХҮ-ОРХ/8643 дугаартай; “...эмэгтэй хүний үстэй дээл 800.000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн бүс 150.000 төгрөг, эрэгтэй булган малгай 300.000 төгрөг, эрэгтэй монгол гутал 500.000 төгрөг, хуучны мөнгөн хазаар 1.200.000 төгрөг, адууны мах 5кг 45.000 төгрөг, адууны гэдэс 3кг 21.000 төгрөг нийт 3.016.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /4 дэх хавтаст хэргийн 163-165 дахь тал/,
хохирогч Д.Д-н “...2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 12.00 цагийн үед хашаа, байшин дээрээ ирэхэд байшингийн арын хашааны хоёр банз уначихсан, хойд талын цонхны салхивч онгорхой байсан. ...Эд зүйлээ бүртгэхэд том өрөөний шүүгээний дотор ханын шургуулганд байсан хар хүрэн өнгийн булган малгай, жижиг өрөөнд орон дээр байсан эхнэрийн хурган дотортой дээл, хүүгийн бөхийн хос монгол гутал, хөлдөөгч дотроос адууны цул мах 5кг, өлгөөтэй байсан мөнгөн хазаар алдагдсан байсан. ...алдсан зүйлээ нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 157 дахь тал, 9 дэх хавтаст хэргийн 18 дахь тал/,
Б.Б-н яллагдагчаар өгсөн “...2023 оны 12 сарын дундуур...хорооллын ахмадын буудлын тэнд зүс таних М-тэй тааралдсан бөгөөд бид хоёр халамцуу байсан, бид хоёр Дэнж рүү таксидаж С эгчийнд очиж 2-3 шил архи уусан. ...хохирогчийнх эзгүй байсан бөгөөд би М-г хашааны ард үлдээгээд өөрөө дотогшоо орсон, байшинтай айлын хойд талын цонхыг түлхэж ороод мөнгөн хазаар, мөнгөн бүс, үстэй дээл, хөргөгчнөөс адууны мах, монгол гутал зэргийг авч, уутанд хийгээд М-тэй хувааж барьж алхаж яваад такси барьсан. М-н хуурхай ах Х гэгчийнд очсон, таксины жолоочид эд зүйлээ өгөөд “маргааш танаас авъя, хоёр шил архи аваад өгөөч” гээд хоёр шил архи авахуулсан.” гэсэн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 62-63 дахь тал/,
М.М-н яллагдагчаар өгсөн “...тухайн үед согтуу байсан, Б ч согтуу байсан, бид хоёр тус айлаас гараад алхаад явж байх замдаа Б “эндээ зогсож бай, би нэг айл руу орчихоод гаръя” гээд нэг хашаа руу орсон. ...Б удалгүй гарч ирээд хос монгол гутал, үстэй дээлийг надад өгч би дээлийнхээ өвөрт хийснээ санаж байна. ...бид хоёр такси барьж горд явж, монгол гутал, дээлийг таксины жолоочид өгч оронд нь 1-2 шил архи авсан.” гэсэн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
шүүгдэгч Б.Б-н ганцаараа үйлдсэн гэх гэмт хэргүүдэд цуглуулсан баримтууд,
иргэн Д.Б-н “...Сэлэнгэ аймаг Мандал сум **-р баг ***********тоотод хулгай орсон.” гэх гомдол, мэдээллийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтэс 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 22.00 цагт хүлээн авсан тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 190 дэх тал/,
Сэлэнгэ аймаг Мандал сум ***баг ***********тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дэх хавтаст хэргийн 200-202, 203-209 дэх тал/,
“Арвижих эстимэйт” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/101 дугаартай; “...хар “Чингис” архи 25.000 төгрөг, “Jack Daniels” /Жак даниелс/ виски 1256000 төгрөг, нийт 145.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /4 дэх хавтаст хэргийн 222 дахь тал/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 сарын 12-ны өдрийн 13 дугаартай; “...Сэлэнгэ аймгийн Мандал сум **-р баг ***********тоот хашаанд байрлах байшингийн баруун талд “Б” үсгээр тэмдэглэсэн гутлын мөр нь Б.Б-н өмсөж явсан гутлын мөртэй тохирч байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дэх хавтаст хэргийн 228-229, 230-234 дэх тал/,
хохирогч Р.Э-н “...2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэртээ 21.00 цагийн үед ирэхэд гэрийн урд талын цонхыг эвдэж онгойлгосон байсан. Манай гэрээс 0.5гр “Чингис” архи, 0.75гр “Jack Daniels” виски алдагдсан.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 213-214 дэх тал/,
гэрч Э.М-н “...2023 оны 10 дугаар сарын 27-ны...орой 22.00 цагийн орчимд “Сэлэнгэ аймаг Мандал сум *** баг ***********тоотод хулгай орсон байна” гэх дуудлагын дагуу жижүүрийн бүрэлдэхүүний хамт хэргийн газрын үзлэг хийж дуусаад эзэн холбогдогчийг олж тогтоохоор мөрдөгч Б, шинжээч Э нарын хамт Цагдаагийн хэлтэс чиглэл рүү явж байхад төмөр замын гарам хүрэхээс наана 400м орчим зайд шар куртиктай, биеийн тамирын хар өмдтэй, 175 орчим өндөртэй, цагаан өнгийн бээлий өмссөн, хар пүүзтэй эрэгтэй хүн ганцаараа, зам дагуу согтуу, биеэ авч явах чадвар муутай, замын хажууд алхаад явж байсан. ...машинаас бууж гутлын улыг нь харахад ***********тоот байшингийн баруун талд элсэн дээр үүссэн гутлын мөртэй адилхан байсан учир саатуулж, эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 218 дахь тал/,
Б.Б-н яллагдагчаар өгсөн “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, уг айлд вакум цонхыг нь түлхэж, онгойлгон орж нэг шил хар “Чингэс” архи болон нэг шил виски авсан.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 2-3 дахь тал/,
иргэн Г.Б-н“...********** Овоот ***** тоотод хулгай орсон байна.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 22.30 цагт хүлээн авсан тэмдэглэл /10 дахь хавтаст хэргийн 104 дэх тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг ***********тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10 дахь хавтаст хэргийн 105, 106-108 дахь тал/,
иргэн Г.Б-д зүйлийн үнэлгээ хийлгэхэд 30.000 төгрөг төлсөн баримт /10 дахь хавтаст хэргийн 115 дахь тал/,
“Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн ОРХ-911334 дугаартай; “...дунд гарын мөнгөн аяга 750.000 төгрөг, булган шуба /богино/ 1.100.000 төгрөг, нийт 1.850.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /10 дахь хавтаст хэргийн 183-186 дахь тал/,
Б.Б-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10 дахь хавтаст хэргийн 161-164 дэх тал/,
хохирогч Ц.Б-н “...манай нөхөр Б намайг ажлаас ирж аваад ********** баг ***********тоот хашаанд...байшиндаа яваад орсон чинь хулгай орсон, гурван ширхэг мөнгөн аяга, миний богино булган шуба алдагдсан байсан.” гэсэн мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 176-177 дахь тал/,
Б.Б-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...гэртээ ганцаараа байж байгаад харанхуй болох үед гараад...********** баг Овоот хэсгийн дундуур алхаж явахад гудамжны баруун үзүүрт төмөр хашаатай, хүрэн өнгийн байшин байсан, хашаанд нь яваад орсон чинь байшин дотор хүн байгаа шинжгүй, гэрэл унтраастай байхаар нь байшингийн урд талын хаалганы баруун талын цонхны дээд салхивчийг түлхэж нээгээд, дотогш ороод гал тогооны хэсэг рүү очоод шүүгээ, тавиур зэргийг онгойлгож үзэхэд 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга байхаар нь аваад, үүдний шкаф онгойлгож үзэхэд эмэгтэй хүний богино булган шуба байхаар нь аваад гэртээ харьсан. ...Маргааш нь Уртцагаанд авч очиж, ломбарданд булган шуба, гурван ширхэг мөнгөн аягыг хамтад нь 600.000 төгрөгийн барьцаанд тавьсан.” гэсэн мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 158-159, 172 дахь тал/,
хохирогч Э.Д-н “...2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймаг *********** сум “Дархадын хөтөл” гэх газар байшингийн цонхоор хулгай орж 12 завхай мөнгөн эмээл, 6 ширхэг мөнгөн аяга алдагдсан.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 12.40 цагт хүлээн авсан тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 217 дахь тал/,
Булган аймаг *********** сум “Дархадын хөтөл” гэх хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 224-225, 226-227 дахь тал/,
“**********” ХХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн №211500244 дугаартай; “...12 завхай мөнгөн эмээл 65 лан-15.680.000 төгрөг, орчин цагийн мөнгөн аяга 6 ширхэг 1.617.000 төгрөг, нийт үнэлгээ 17.297.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /6 дахь хавтаст хэргийн 21-28 дахь тал/,
хохирогч Э.Д-н “...2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өглөө 11.00 цагийн үед гэрийнхээ гэрлийг унтраах гээд яваад ороход буйдан дээр хүн унтаж байхаар нь “чи юун хүн бэ, юу хийж яваа юм” гэхэд “уучлаарай ахаа, унтчихаж” гэхэд нь би “намайг яаж ч магадгүй” гээд найз Х-г дуудсан, энэ хооронд нөгөө залуугаас асуухад “надтай цуг явж байсан хүн, энэ манай ахын гэр байгаа юм, чи ороод унтчих” гэхээр нь би орж унтсан гэж хэлсэн. ...эмээл байхгүй, ...6 ширхэг мөнгөн аяга алга болчихсон байхаар нь нөгөө залуугаас асуухад “би явдаг газраа явж, үсрээд 2 жил болоод гарч ирээд тантай гоё уулзнаа, сонин болгоноо” гээд сүрдүүлээд байхаар нь алгадаад цагдаад байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 234-235 дахь тал/,
гэрч Э.Х-н “...Д дуудаад байхаар нь яваад очиход орон дээр үстэй дээлийг нь нөмрөөд шүүгээнд байсан вискийг нь уугаад тасраад уначихсан нэг хүн хэвтэж байсан. Гэрийн бүх зүйлийг тараагаад авдар савыг нь ухчихсан байсан, тэр залуу “гэрийн цонхоор орсон” гэж байсан.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 240 дэх тал/,
Б.Б-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...хаалга талын хажууд цонхон дээр очиход цонхны хамгаалалт нь онгорхой, мөн цонх нь онгорхой байхаар нь цонхоор нь ороод гэрийн аль хэсгээс авснаа санахгүй байна ямар ч байсан шилтэй виски байхаар нь гал тогооны хэсэгт нэг газраас хундага аваад нэлээн ихийг уугаад буйдан дээр унтаад өгсөн. Өглөө унтаж байсан чинь гэрийн эзэн гэх хүн орж ирээд цагдаад дуудаад, цагдаа нар ирээд намайг аваад цагдаагийн газар авч ирсэн. ... Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, би тухайн айлд ороод согтоод тасраад унтсан маань үнэн, ямар ч эд зүйл хулгай хийгээгүй.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 245-246 дахь тал, 6 дахь хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
“...би нийт 11 үйлдлээс нэг үйлдлийг буюу *********** сумын “Дархадын хөтөл” гэх газарт байх хохирогч Д-н гэрээс эд зүйл авсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна, энэ хэргийг үйлдээгүй, харин гэрт нь ороод виски уугаад унтаж байсан маань бол үнэн.” гэсэн мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 240-241 дэх тал/,
иргэн Б.З-н “...2023 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Булган аймаг Булган сум ** дугаар баг ********* *** тоот хашаанаас “Toyota prius-11” /Тоёота приус/ загварын **-*****улсын дугаартай тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан.” гэх гомдлыг Булган аймгийн Цагдаагийн газар 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11.36 цагт хүлээн авсан тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 145 дахь тал/,
Булган аймаг Булган сум ** дугаар баг ********* *** тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 147-148, 149-дэх тал/,
“Toyota prius-11” /Тоёота приус/ загварын 01-22БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 150-152, 153-155 дахь тал/,
“Ашидбилгүүн” ХХК-ийн “...“2002 онд үйлдвэрлэгдсэн 2014 онд Монгол Улсад орж ирсэн “Toyota prius-11” /Тоёота приус/ загварын машины үнэлгээ 3.800.000 төгрөг болохыг тодорхойлов.” гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 182-183, 184 дэх тал/,
хохирогч Б.Б-н “...2023 оны 11 дүгээр сарын 14-ний орой хашаандаа өөрийн **-*****дугаартай “Toyota prius-11” /Тоёота приус/ загварын тээврийн хэрэгслээ байрлуулчихаад унтаж амарсан. ...өглөө 09.00 цагийн үед гэрээсээ гарахад миний машин алга болсон байсан. ...машиныхаа эвдэгдсэн эд зүйлсийн төлбөрийг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 159-160 дахь тал, 9 дэх хавтаст хэргийн 21 дэх тал/,
гэрч Э.Ц-н “...Б гэх хүнийг тухайн тээврийн хэрэгсэлтэй явж байсныг саатуулсан, тухайн этгээдийг эрэн сурвалжилж байсныг мэдээд Орхон аймаг Баян-Өндөр сум *********** багийн нутаг дэвсгэр “*****” хүнсний дэлгүүрийн ар талд хулгайд алдагдсан тээврийн хэрэгсэл зогсож байсан ба дэлгүүрт ороход Б ганцаараа явж байсан.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 173-174 дэх тал/,
Б.Б-н яллагдагчаар өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Булган аймаг Булган сум ** дугаар багт шөнийн 02.00-04.00 цагийн үед согтуу явж байгаад танихгүй айлын хашаанд ороход “Toyota prius-11” /Тоёота приус/ загварын тээврийн хэрэгсэл байсан, хаалгыг нь татаж үзсэн чинь онгорхой байсан ба түлхүүр нь зоолттой байхаар нь машиныг нь унаад гарсан. Машиныг унаж яваад “***********” дэлгүүрт орж архинууд хулгайлж аваад Бүрэгхангай сум руу явсан.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 205 дахь тал/,
хохирогч Х.А-н“...2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймаг Булган сум 5 дугаар баг ********* 501 тоот “***********” хүнсний дэлгүүрт хулгай орж эд зүйл алдагдсан.” гэх гомдлыг Булган аймгийн Цагдаагийн газар 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 07.56 цагт хүлээн авсан тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 18 дахь тал/,
Булган аймаг Булган сум *** дугаар баг ********* *** тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 20-22, 23-27 дахь тал/,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Ч.Г-н 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 172 дугаартай;
“...шинжилгээнд ирүүлсэн 2, 3, 4 гэж дугаарласан гарын мөрүүд Б-н Б-н зүүн гарын ядам, баруун гарын дунд, ядам хурууны хээгээр үүссэн байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 45-47, 48-51 дэх тал/,
“Ашидбилгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ТХҮ-ОРХ/8287 дугаартай; “...“Болор” архи 33.200 төгрөг, “Экс” архи 348.600 төгрөг, “Соёрхол” архи 25000 төгрөг, “Алое” ундаа 6500 төгрөг, ажлын бээлий 600 төгрөг, нийт 413.900 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /5 дахь хавтаст хэргийн 56-58 дахь тал/,
хохирогч Х.А-н“...2023 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө 07.50 цагт ажилдаа явахаар гэрээсээ гарахад хашааны хаалга онгорхой байхаар нь “яагаад онгойсон юм бол” гэж бодоод “***********” маркет дэлгүүрийн арын цонх руу харахад онгорхой байхаар нь худалдагч А.А-тай холбогдож цонх онгорхой байгааг хэлсэн. Дэлгүүрээс “Болор” архи, 0.75гр хэмжээтэй “Экс” архи 14 ширхэг, “Алое” ундаа, ажлын бээлий, 0.75гр “Соёрхол” архи тус тус алдагдсан.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 33 дахь тал/,
Б.Б-н яллагдагчаар өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Булган аймаг Булган сум *** дугаар баг “***********” хүнсний дэлгүүрийн ар талын цонхыг төмрөөр хөшиж онгойлгож ороод архинууд авсан.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 82 дахь тал/,
иргэн Ч.П-н “...манай ээжийн Орхон аймаг Баян-Өндөр сум *********** баг ****тоот гэрт хулгай орж, мах хулгайлсан.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 09.20 цагт хүлээн авсан тэмдэглэл /6 дахь хавтаст хэргийн 186 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум *********** баг ****тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дахь хавтаст хэргийн 191-192, 193-194 дэх тал/,
хөрөнгийн үнэлгээчин Д.Мягмарсүрэнгийн 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 7 дугаартай; “...12 ширхэг хонины гулууз буюу 288кг 2.160.000 төгрөг, 5кг ааруул 150.000 төгрөг, тогооны өрөм 20.000 төгрөг, бяслаг 25.000 төгрөг, нийт 2.355.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /6 дахь хавтаст хэргийн 210-214 дэх тал/,
хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Г-н“...2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр *********** баг ***********тоот байшингаас мах авах гээд очсон чинь цонх онгорхой байхаар нь дотогшоо ороход бүтээгээд тавьсан мах байхгүй, эмх цэгцгүй болсон байсан. ...12 ширхэг хонины гулууз, нэг гулууз нь 23-24кг, ааруул 5кг, тогооны өрөм, бяслаг зэрэг зүйл хулгайд алдагдсан.” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 197-198 дахь тал/,
гэрч С.Э-н “...2023 оны 12 дугаар сарын сүүлээр, ...*********** багийн ****тоот гэрээсээ гарч дэлгүүр орох гэж явж байгаад ...Б-тай тааралдсан, “хонины гулууз авах уу” гэж асуусан. Орой манай гэрт Б нэг ширхэг хонины гулууз авч ирж 50.000 төгрөгөөр охин Э худалдаж авсан.” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 202-203 дахь тал/,
Б.Б-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр *********** баг 41 дүгээр гудамд ганцаараа явж байгаад ногоон өнгийн гүйдэг хаалгатай, хоёр байшинтай хашаа руу орсон, жижиг байшингийн цонхыг түлхэж орсон чинь хонины гулууз мах зэрэг эд зүйл байхаар нь буцаж гараад горд орж “Төгөл”-өөс такси аваад өмнө орсон айлын гадаа очиж дотогшоо ганцаараа орж хонины гулууз мах, хайрцагтай цагаан идээ зэрэг зүйлийг зөөж, машинд ачсан.” гэсэн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 2 дахь тал, 12-14 дэх тал/,
шүүгдэгч Г.Б-н;
иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 190 дэх тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 200 дахь тал/,
Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 206-212 дахь тал/,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 213-233 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 236-238 дахь тал/,
шүүгдэгч Б.Б-н;
иргэний үнэмлэхийн лавлагаа /4 дэх хавтаст хэргийн 72 дахь тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 дэх хавтаст хэргийн 76 дахь тал/,
Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /4 дэх хавтаст хэргийн 80-82 дахь тал/,
Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 206-212 дахь тал/,
Булган аймаг дахь сум Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /4 дэх хавтаст хэргийн 83-89 дэх тал/,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 213-233 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /120-121 дэх тал/,
шүүгдэгч М.М-н;
иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 62 дахь тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 65 дахь тал/,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 78-80 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 81-82 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 83-84 дэх тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 85-88 дахь тал/,
шүүгдэгч Д.Б-н;
иргэний үнэмлэхийн лавлагаа /4 дэх хавтаст хэргийн 126 дахь тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 дэх хавтаст хэргийн 136 дахь тал/,
шүүгдэгч О.З-н;
иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 39 дэх тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 44 дэх тал/,
Орхон аймгийн сум дундын шүүхийн 2004 оны *********сарын 30-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 48 дахь тал/,
Орхон аймгийн сум дундын шүүхийн 2005 оны *********сарын 23-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 52-60 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум **** багийн зохион байгуулагчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт /10 хавтаст хэргийн 10 дахь тал/,
Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /10 хавтаст хэргийн 12 дахь тал/,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “яллагдагч Г.Б, Б.Б, М.М, Л.М, Д.Б, О.З У.Б нарт холбогдох эрүүгийн 2325003070*** дугаартай хэргээс У.Б-д холбогдох хэргийг тусгаарласан тухай” тогтоол /9 дэх хавтаст хэргийн 167-168 дахь тал/ зэрэг болно.
Хэрэгт цуглуулж, шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нараас, гэрч нараас, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрсдийн гаргасан дүгнэлтүүдийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Г.Б, Б.Б, М.М, Д.Б, О.З нар дээрх гэмт хэргийг буюу прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд дурьдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь,
хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд зүйлийн үнэлгээнүүд, шинжээчийн дүгнэлтүүд, хяналтын камерын бичлэгүүд зэргээр, мөн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.
“Хулгайлах” гэмт хэрэг гэж гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгож, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлснээрээ бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагдах бөгөөд тухайн эд зүйлийг авснаар төгсдөг гэмт хэрэг юм.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангид хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг;
хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдэх” гэдгийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах” зэрэг аргаар нэвтэрч орсон байхыг,
2.3-д “их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан” гэдгийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 50.000.000 төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсан байхыг,
2.4-т “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж” гэдгийг хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашиныг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласан байхыг,
харин хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэдгийг нэг төрлийн гэмт хэргийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, тэдгээрийн алинд ч ял шийтгүүлээгүй байхыг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хүний амьдралын нэн тэргүүний хэрэгцээ болох идэх, уух, өмсөх, зүүхэд буюу өөрийн хүссэн хэрэгцээнд зориулж амьжиргаагаа залгуулсан байхыг тус тус ойлгохоор зохицуулсан.
Шүүгдэгч Б.Б-н ажил, хөдөлмөр эрхэлдэггүй бөгөөд 2023 оны 4 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сар дуустал хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэж, 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлс, хөрөнгийг бусдад шилжүүлэх, зарах зэргээр ашиг орлого олж өөртөө зарцуулж, өөрийн амьдралын хэрэгцээ шаардлагаа хангадаг үйлдэл нь “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон.” гэмт хэргийн шинжийг,
мөн биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан үйлдэл нь “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн.” гэмт хэргийн шинжийг,
шүүгдэгч Г.Б, М.М, Б.Б нарын үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэж, бусдад тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 50.000.000 төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсан нь “их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан.” гэмт хэргийн шинжийг,
шүүгдэгч Д.Б-н үйлдэл нь шүүгдэгч Б.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 65 инч “Hisense” /Хайсенс/ загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахад нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэйгээ хохирогчийн хашааны гадаа хүлээх, улмаар уг зурагтыг зөөж тээвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх зэргээр бусдыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон” гэмт хэргийн шинжийг,
шүүгдэгч О.З-н үйлдэл “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан, бусдад шилжүүлсэн, зарж борлуулсан” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Бусдын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдлах замаар гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон орлогын эх үүсвэрийг хууль хяналтын байгууллагын анхаарлыг татахгүй, тэдний хараанд өртөлгүйгээр зарцуулах боломжтой болохын тулд нуун дарагдуулж, хэлбэр дүрсийг нь хувиргаж эдийн засгийн эргэлтэд оруулах нь мөнгө угаах гэмт хэргийн үндсэн шинж болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж,
3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж,
3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.” гэж,
3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж тус тус хуульчилсан.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчлэхдээ,
шүүгдэгч Б.Б-г арван удаа хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ 5 удаагийн үйлдлийг бусадтай бүлэглэн, 5 удаагийн үйлдлийг ганцаараа үйлдсэнд нь,
шүүгдэгч Г.Б, М.М нарыг тус тус хоёр удаа хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ бусадтай бүлэглэн үйлдсэнд нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэснийг,
3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэснийг баримталсан нь зөв юм.
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд тэдний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд
заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Г.Б-г, шүүгдэгч Б.Б, М.М нартай бүлэглэж, 2023 оны 8 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө хохирогч Б.Т-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч, 58.150.000 төгрөгийн эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр, шүүгдэгч Б.Бтай бүлэглэж, 2023 оны 8 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө хохирогч Б.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхны төмөр хаалтыг хөшиж онгойлгон нэвтэрч, 6.336.000 төгрөгийн эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, бусдад нийт 64.486.000 төгрөгийн хохирол учруулж их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд нь,
шүүгдэгч Б.Б-г 2023 оны 4 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сар дуустал хугацаанд үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон шүүгдэгч Г.Б, М.М, У.Б, Д.Б нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн, хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч,
хохирогч Б.Э-н 1.829.050 төгрөгийн, хохирогч Б.Т-н 58.150.000 төгрөгийн, хохирогч Б.Д-н 6.336.000 төгрөгийн, хохирогч Ц.Д-н 2.250.360 төгрөгийн, хохирогч Д.Д-н 3.016.000 төгрөгийн, хохирогч Р.Э-н 145.000 төгрөгийн, хохирогч Г.Б-н1.850.000 төгрөгийн, хохирогч Б.Б-н 3.800.000 төгрөгийн, хохирогч Х.А-н413.900 төгрөгийн, хохирогч Ч.Г-н 2.355.000 төгрөгийн эд хөрөнгийг нь тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, бусдад нийт 80.145.310 төгрөгийн хохирол учруулж их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, машин механизм ашиглаж үйлдсэн, мөн хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдэлд нь,
шүүгдэгч М.М-г, шүүгдэгч Г.Б, Б.Б нартай бүлэглэж, 2023 оны 8 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө хохирогч Б.Т-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч, 58.150.000 төгрөгийн эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр, шүүгдэгч Б.Б-тай бүлэглэж, 2023 оны 12 дугаар сарын 25-27-ны өдрийн хооронд хохирогч Д.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай байшингийн цонхоор нэвтэрч, 3.016.000 төгрөгийн эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэлд нь,
шүүгдэгч Д.Б-г, шүүгдэгч Б.Б-г гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч Ц.Д-н 2.250.360 төгрөгийн эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахад дэмжлэг үзүүлж, хэргийн газраас өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр очиж авсан, бусдыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон үйлдэлд нь,
шүүгдэгч О.З-г, шүүгдэгч Б.Б, Б.Б, М.М нарын гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэж хууль бусаар авсан эд зүйлийг бусдад худалдан борлуулсан үйлдэлд нь тус тус буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэл бүхий болсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Б-н хувьд шүүгдэгч Б.Б-г хохирогч Ц.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлсэн гэж үзэхээр байна.
Хэрэгт ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг “*******” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шүүх хуралдааны үед шинжлэн судалсан бөгөөд уг бичлэгт “...тухайн өдрийн 20:27:20 цагт шүүгдэгч Д.Б хар өнгийн машинтай Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг “*******” хүнсний дэлгүүрийн ойролцоох гүүрний хажууд очиход шүүгдэгч Б.Б гүүрээр гарч машинд сууж байгаа нь, уг машин хөдөлж гүүрнээс цааш явж 20:28:26 цагт хохирогч Ц.Д-н хашааны урд очиж зогсож байгаа нь, 20:29:33 цагт хашааны гүйдэг хаалгыг онгойлгон хашаанд хүн орж хойд талын байшинд очиод буцаад гарч байгаа нь, 20:32:20 цагт хар хувцастай хүн тод гэрэл асаан уг байшин руу явж байгаа нь, 20:32:57 цагт байшингийн цонхоор гэрэл асаж байгаа нь, 20:34:53 цагт хар хувцастай хүн уг байшингаас хавтгай том хар зүйл /зурагт/ аваад явж байгаа нь, 20:35:20 цагт хашааны үүдэнд машины гэрэл гарч байгаа нь, 20:36:02 цагт хар машин уг хашааны үүднээс хөдлөөд цаашаа явж байгаа нь” тус тус бичигдсэн байна.
Хяналтын камерын бичлэгт дүгнэлт хийхэд тухайн цаг хугацаанд шүүгдэгч Б.Б гар утсаараа холбогдон шүүгдэгч Д.Б-г дуудсан, шүүгдэгч Д.Б өөрийн эзэмшлийн **-*****дугаартай, “Subaru Forester” /Субару форестор/ загварын тээврийн хэрэгслийг жолоодон Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг “*******” хүнсний дэлгүүрийн ойролцоох гүүрний хажууд очиход шүүгдэгч Б.Б гүүрээр гарч уг тээврийн хэрэгсэлд сууж, тээврийн хэрэгсэл цааш явж хохирогч Ц.Д-н хашааны урд очиж зогсох, шүүгдэгч Б.Б хохирогч Ц.Д-н хашааны гүйдэг хаалгыг онгойлгон дотогш ороод буцаж нэг удаа гарна, дахин хашаа руу орж, хойд талын байшин руу орж байшин дотор гэрэл асааж байгаад зурагт аваад гарах хугацаанд шүүгдэгч Д.Б хашааны үүдэнд тээврийн хэрэгсэлтэйгээ хүлээж, шүүгдэгч Б.Б байшингаас зурагт аваад хашаан дотор явж байхад зурагт гэрэлд гялбаж харагдах бөгөөд зурагтыг аваад хашаанаас гарсны дараа “Subaru Forester” /Субару форестор/ загварын тээврийн хэрэгсэл уг хашааны үүднээс хөдлөөд явж байгаа үйл баримт тогтоогдсон болно.
Тодруулбал, шүүгдэгч Д.Б “Subaru Forester” /Субару форестор/ загварын тээврийн хэрэгсэлтэйгээ хохирогч Ц.Д-н хашааны үүдэнд 20:28:26 цагт очиж, 20:36:02 цагт уг хашааны үүднээс хөдлөх хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Б нь хохирогч Ц.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Бын хулгайлах гэмт хэрэг үйлдэж авсан зурагтыг өөрийн тээврийн хэрэгсэлд ачаад явж байгаа шүүгдэгч Д.Бын идэвхтэй, санаатай, тухайн гэмт хэргийн улмаас бий болох хор уршгийг ухамсарлан ойлгосон үйлдлийг бусдыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.Б, өмгөөлөгч Р.Ц нар “...хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд хөрөнгийг зөөж тээвэрлэсэн тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж,
шүүгдэгч Б.Б, өмгөөлөгч Б.Д нар “...2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймаг *********** сум “Дархадын Хөтөл” гэх газар хохирогч Э.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, 65 лан мөнгөн хийцтэй 12 завхай мөнгөн эмээл, 6 ширхэг мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 17.297.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдээгүй, унтаж байсан чинь гэрийн эзэн орж ирээд цагдаа дуудаад, цагдаа нар ирсэн, тухайн айлд ороод согтоод тасраад унтсан байсан.” гэж тус тус улсын яллагчтай маргасан.
Хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд хөрөнгийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласан бол учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэж үзэхгүй.
Гэтэл хэрэгт ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг “*******” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгээс дүгнэхэд шүүгдэгч Б.Б-н хулгайлах үйлдэл төгссөний дараа шүүгдэгч Д.Б хулгайлсан эд хөрөнгийг зөөж тээвэрлэсэн гэж дүгнэх үндэслэл бүхий баримт хэрэгт авагдаагүйгээс гадна тухайн гэмт хэрэг 2023 оны 12 дугаар сарын 19-ний шөнө үйлдэгдсэнээс хойш 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 8 хоногийн хугацаанд гэмт хэргийн талаар шүүгдэгч Д.Б зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, ямар ашиг сонирхолын үүднээс 65 инч “Hisense” /Хайсенс/ загварын зурагтыг өөртөө хадгалсан зэрэг нь ойлгомжгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжгүй юм.
Харин шүүгдэгч Б.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймаг *********** сум “Дархадын Хөтөл” гэх газар хохирогч Э.Д-н эзэмшлийн хүн байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох боловч 65 лан мөнгөн хийцтэй 12 завхай мөнгөн эмээл, 6 ширхэг мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.
Учир нь; шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн удаа дараа өөрийн гэм буруугийн талаар маргаж мэдүүлэг өгч байснаас гадна шүүх хуралдааны үед өгсөн хохирогч Э.Д-н “...2023 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 10.00 цагт гэрлээ унтраах гээд байшин руугаа ороход гэр орон ундуй сундуй болсон байдалтай хүн унтаж байсан. ...архи нь ч гараагүй нэлээн согтуу босож ирсэн. ...Ширээн дээр хоёр жижиг хундага байсан, энэ хүнийг хоёулаа байсан гэж үзээд байгаа, ...мөн хоёр виноны хундага байсан.” гэсэн мэдүүлгээс дүгнэхэд тухайн өдөр шүүгдэгч Б.Баас гадна өөр нэг этгээд хохирогчийн байшинд нэвтэрч эмээл, мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлсан гэх нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-г хохирогч Э.Д-н гэрт хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 17.297.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,
энэ хэрэгт шүүгдэгч Б.Б-тай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдэж, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан Д буюу **** оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн, /РД; **********/, Б овогт О-н Д-г шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ** дугаартай тогтоолоор шүүгдэгч Г.Б, Б.Б, М.М, Л.М, Д.Б, О.З нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхийг 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 09.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж,
прокурорт даалгавар хүргүүлсэн хугацаанд хяналтын прокурор Ц.Л нь шүүгдэгч Л.М-н шүүгдэгч Г.Б, Б.Б нартай бүлэглэн, 2023 оны 8 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум **********баг **********тоот хохирогч Б.Дгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэх гэмт хэргийг хангалттай тогтоогдоогүй гэж дүгнээд, 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 1 дугаартай прокурорын тогтоолоор “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж,
шүүгдэгч Л.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч М.Э нар “...хэргийг шүүгдэгч Г.Б, Б.Б, М.М, Д.Б О.З нарын хэргээс тусгаарлан шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд “...шүүгдэгч Л.М-д холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэснээр нийт шүүгдэгч нарт холбогдох хэргийн бодит байдалд нөлөөлөхгүй.” гэж дүгнэж, хүсэлтүүдийг хүлээн авч,
2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай шүүхийн тогтоолоор шүүгдэгч Б.Б нарын 5 хүнд холбогдох эрүүгийн 2325003070*** хэргээс шүүгдэгч Л.М-д холбогдох хэргийг тусгаарласан болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэдийн төлөөлөгч Г.Ж шүүгдэгч нарын гэм буруугийн талаар санал бичих, уншиж сонсгох эрхийнхээ хүрээнд “...Г.Б, Б.Б, М.М, Д.Б, О.З нар иргэдийн орон байранд нэвтрэн орж, хулгайлах гэмт хэргийг бүлэглэж болон ганцаараа үйлдэж, иргэдэд маш их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай. Холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, хохирлыг барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна.” гэсэн санал, дүгнэлт гаргасан бөгөөд түүний санал, дүгнэлт шүүх бүрэлдэхүүний гаргасан шийдвэртэй тохирч байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “үргэлжилсэн үйлдлээр, шүүгдэгч Б.Б, М.М нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн.” гэм буруутайд,
шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон шүүгдэгч Г.Б, М.М, У.Б, Д.Б нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, машин механизм ашиглаж үйлдсэн, мөн хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон.” гэм буруутайд,
шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “үргэлжилсэн үйлдлээр, шүүгдэгч Б.Б, Г.Б нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн.” гэм буруутайд,
шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн, шүүгдэгч Б.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхэд дэмжлэг үзүүлж, машин механизм ашиглаж, хамжигчаар оролцсон.” гэм буруутайд,
шүүгдэгч О.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.*********зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан.” гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтуудад заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгч нарт оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
тэдний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг,
тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, өмгөөлөгч нарын саналуудыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан
шүүгдэгч Г.Б-г 3 жил хорих ялаар,
шүүгдэгч Б.Б-г 8 жил хорих ялаар,
шүүгдэгч М.М-г 2 жил хорих ялаар,
шүүгдэгч Д.Б-г 2 жил хорих ялаар,
шүүгдэгч О.З-г 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.З 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад,
шүүгдэгч Д.Б, Г.Б, М.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх,
шүүгдэгч Г.Б-н 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 218 хоног, 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 179 хоног, цагдан хоригдсон нийт 397 хоногийг,
шүүгдэгч Б.Б-н 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 415 хоногийг,
шүүгдэгч М.М-н 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 233 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
шүүгдэгч Д.Б-н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд бусад шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн.” нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Г.Б, Б.Б, М.М нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Т-д 58.150.000 төгрөгийн хохирол,
шүүгдэгч Г.Б, Б.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Д-д 6.336.000 төгрөгийн хохирол,
шүүгдэгч Б.Б-н ганцаараа үйлдсэн болон У.Б, Г.Б, М.М, Д.Б нартай бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас улмаас хохирогч Б.Э-т 1.829.050 төгрөгийн, хохирогч Б.Т-д 58.150.000 төгрөгийн, хохирогч Б.Дд 6.336.000 төгрөгийн, хохирогч Ц.Д-д 2.250.360 төгрөгийн, хохирогч Д.Д-д 3.016.000 төгрөгийн, хохирогч Р.Э-д 145.000 төгрөгийн, хохирогч Г.Б-д 1.850.000 төгрөгийн, хохирогч Б.Б-д 3.800.000 төгрөгийн, хохирогч Х.А-т 413.900 төгрөгийн, хохирогч Ч.Г-д 2.355.000 төгрөгийн буюу 97.442.310 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлүүд, хохирогч нарын болон шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдсон.
Мөрдөн байцаалтын шатанд;
хохирогч Б.Т-д “Mauser m18” /маузер/ загварын буу, дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэн өгч хохирлоос 15.370.000 төгрөг төлөгдсөн,
Saver 100” /Савер/ загварын буу хүлээлгэн өгч 5.500.000 төгрөг төлөгдсөн,
“Creedmook” /креедмоок/, “Mauser m18” /маузер/ загварын бууны 129 ширхэг сум хүлээлгэн өгч 1.548.000 төгрөг төлөгдсөн,
“Saver 100” /Савер/ загварын буу 7мм хэмжээтэй сум 22 ширхэг хүлээлгэн өгч 264.000 төгрөг төлөгдсөн,
мөнгөн хазаар хүлээлгэн өгч 1.500.000 төгрөг төлөгдсөн,
эмээлийн гөлөм хүлээлгэн өгч 2.000.000 төгрөг төлөгдсөн,
эмээлийн олом хүлээлгэн өгч 100.000 төгрөг буюу нийт 26.282.000 төгрөгийн эд зүйл хүлээлгэн өгсөн,
хохирогч Б.Э-т зурагтыг хүлээлгэн өгсөн,
хохирогч Ц.Д-д зурагтыг хүлээлгэн өгсөн,
хохирогч Б.Б-д **-*****улсын дугаартай “Toyota prius-11” /Тоёота приус/ загварын тээврийн хэрэгслийг тус тус буцаан хүлээлгэн өгсөн байна.
Харин шүүгдэгч Г.Б нь 10.782.667 төгрөгийг хохирогч Б.Тд, 3.168.000 төгрөгийг хохирогч Б.Д-д,
шүүгдэгч Б.Б нь 10.782.667 төгрөгийг хохирогч Б.Т-д, 3.168.000 төгрөгийг хохирогч Б.Д-д, 168.000 төгрөгийг хохирогч Ц.Д-д, 1.508.000 төгрөгийг хохирогч Д.Д-д, 145.000 төгрөгийг хохирогч Р.Э-д, 1.880.000 төгрөгийг хохирогч Ц.Б-дад, 413.900 төгрөгийг хохирогч Х.А-д, 2.355.000 төгрөгийг хохирогч Ч.Г-д,
шүүгдэгч М.М 10.782.667 төгрөгийг хохирогч Б.Т-д, 1.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Т.Ө-д, 1.508.000 төгрөгийг хохирогч Д.Д-д тус тус төлөх үүрэгтэй байна.
Хохирогч Б.Б гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж, шүүгдэгч Б.Б-с нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.
Хохирогч Б.Т-н эд зүйлийн үнэлгээ хийлгэхдээ төлсөн 480.000 төгрөгийг, хохирогч Г.Б-д зүйлийн үнэлгээ хийлгэхдээ төлсөн 30.000 төгрөгийг /Ц.Б-д/ тус тус хохирол төлбөрийн дүнд нэмж тооцсон болохыг дурьдаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Subaru Forester” /Субару Форестор/ загварын 15.378.000 төгрөгийн үнэлгээтэй **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.Б-с,
гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 950.000 төгрөгийг шүүгдэгч О.З-с тус тус албадан гаргуулж Орхон аймгийн Төрийн сангийн улсын төсөвт шилжүүлсүгэй.
Хэрэгт Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг *******тоот “*******” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг болон Орхон аймаг Баян-Өндөр сум *********** баг “*******” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг тус тус хуулбарласан нэг ширхэг хуурцагийг 3 дахь хавтаст хэргийн арын хавтаст нь,
Булган аймгийн “***********” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгтэй нэг ширхэг хуурцагийг 5 дахь хавтаст хэргийн 30 дахь талд нь,
“*******” ломбардын хяналтын камерын бичлэгтэй нэг ширхэг хуурцагийг 8 дахь хавтаст хэргийн арын хавтаст нь тус тус хавсарган үл*******,
Улаанбаатар хот Баянгол дүүрэг “********”зочид буудлын хяналтын камерын бичлэгтэй нэг ширхэг хуурцагийг шүүгдэгч Л.М-д холбогдох тусгаарласан хэрэгт шилжүүлж,
эд мөрийн баримтаар шүүгдэгч Г.Б-с хураан авсан жордан-13 загварын пүүз нэг хос, шүүгдэгч Б.Б-с хураан авсан хар өнгийн арзгар ултай, түрийтэй эрэгтэй хүний нэг хос гутлыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Э-т төлөх төлбөргүй, шүүгдэгч О.З, Д.Б нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж байна.
Шүүгдэгч Д.Б, О.З нарт тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 771 дугаартай шүүгчийн захирамжаар авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын хувийг Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.С-д даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-н хохирогч Э.Д-н гэрт хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 17.297.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
2.Шүүгдэгч Б овогт Г-н Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “үргэлжилсэн үйлдлээр, шүүгдэгч Б.Б, М.М нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн.” гэм буруутайд,
шүүгдэгч С овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон шүүгдэгч Г.Б, М.М, У.Б, Д.Б нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, машин механизм ашиглаж үйлдсэн, мөн хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон.” гэм буруутайд,
шүүгдэгч А овогт М-н М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “үргэлжилсэн үйлдлээр, шүүгдэгч Б.Б, Г.Б нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн.” гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт Д-н Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн, шүүгдэгч Б.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхэд дэмжлэг үзүүлж, машин механизм ашиглаж, хамжигчаар оролцсон.” гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт О-н З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан.” гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Б-г 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-г 8 /найм/ жил хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч М.М-г 2 /хоёр/ жил хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Б-г 2 /хоёр/ жил хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.З-г 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад,
шүүгдэгч Г.Б, М.М, Д.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-н 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 218 хоног, 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 179 хоног, цагдан хоригдсон нийт 397 хоногийг,
шүүгдэгч Б.Б-н 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 415 хоногийг,
шүүгдэгч М.М-н 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 233 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.З 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч О.З-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Б.Б, М.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч О.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,
шүүгдэгч Д.Б-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
шүүгдэгч Д.Б, О.З нарт тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 771 дугаартай шүүгчийн захирамжаар авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын хувийг Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.С-д даалгасугай.
9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар,
шүүгдэгч Г.Б-с 13.950.667 төгрөг гаргуулж,
10.782.667 төгрөгийг хохирогч Б.Т-д, 3.168.000 төгрөгийг хохирогч Б.Д-д,
шүүгдэгч Б.Б-с 20.420.567 төгрөг гаргуулж,
10.782.667 төгрөгийг хохирогч Б.Т-д, 3.168.000 төгрөгийг хохирогч Б.Д-д, 168.000 төгрөгийг хохирогч Ц.Д-д, 1.508.000 төгрөгийг хохирогч Д.Д-д, 145.000 төгрөгийг хохирогч Р.Э-д, 1.880.000 төгрөгийг хохирогч Ц.Б-д, 413.900 төгрөгийг хохирогч Х.А-д, 2.355.000 төгрөгийг хохирогч Ч.Г-д,
шүүгдэгч М.М-с 13.290.667 төгрөг гаргуулж,
10.782.667 төгрөгийг хохирогч Б.Т-д, 1.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Т.Ө-д, 1.508.000 төгрөгийг хохирогч Д.Д-д тус тус олгосугай.
10.Хохирогч Б.Б гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж, шүүгдэгч Б.Б-с нэхэмжлэх эрхтэй.
11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Subaru Forester” /Субару Форестор/ загварын 15.378.000 төгрөгийн үнэлгээтэй **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.Б-с,
гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 950.000 төгрөгийг шүүгдэгч О.З-с тус тус албадан гаргуулж Орхон аймгийн Төрийн сангийн улсын төсөвт шилжүүлсүгэй.
12.Хэрэгт ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг *******тоот “*******” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг болон Орхон аймаг Баян-Өндөр сум *********** баг “*******” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг тус тус хуулбарласан 1 ширхэг хуурцагийг 3 дахь хавтаст хэргийн арын хавтаст нь,
Булган аймгийн “***********” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгтэй 1 ширхэг хуурцагийг 5 дахь хавтаст хэргийн 30 дахь талд нь,
“*******” ломбардын хяналтын камерын бичлэгтэй 1 ширхэг хуурцагийг 8 дахь хавтаст хэргийн арын хавтаст нь тус тус хавсарган үл*******,
Улаанбаатар хот Баянгол дүүрэг “********”зочид буудлын хяналтын камерын бичлэгтэй 1 ширхэг хуурцагийг шүүгдэгч Л.М-д холбогдох тусгаарласан хэрэгт шилжүүлж,
эд мөрийн баримтаар шүүгдэгч Г.Б-с хураан авсан жордан-13 загварын пүүз нэг хос, шүүгдэгч Б.Б-с хураан авсан хар өнгийн арзгар ултай, түрийтэй эрэгтэй хүний нэг хос гутлыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Э-т төлөх төлбөргүй, шүүгдэгч О.З, Д.Б нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
13.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч нар, иргэний нэхэмжлэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э
ШҮҮГЧИД Д.А
Г.Ж