2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Буянзаяа,

Улсын яллагч М.Сэлэнгэ,

Хохирогч С.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сэлэнгээгийн Эрүүгийн хуулийн тусгай йн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2407003570319 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/52 дугаар захирамжаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан хэрэгт хяналтын прокурор М.Сэлэнгэ Эрүүгийн хуулийн тусгай йн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, тай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, ******* дугаар д ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт ******* аймаг, , , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ийн ******* /РД:/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны 09 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө 03 цагийн үед Налайх дүүргийн тоот хаягт байрлах хохирогч С.*******гийн оршин суух орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч, хохирогчийг түлхэж унагаах хоолой хэсгээс нь боох зэргээр зүүн хацар, хүзүүнд зулгаралт, цээж, баруун хацар, зүүн булга, шуунд цус хуралт гэмтэл учруулж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, хүч хэрэглэн дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед би энд ирсэн. Шөнө бааранд нэг үл таних залуутай танилцсан. Тэгээд манай эгч нар цуг явж байгаа хамт суучих гэж хэлээд архи авч өгсөн. Би бас зөрүүлээд нэг шил архи авч өгсөн. Гэтэл хэдэн залуус ирээд бас архи хувааж уусан. Тэгсэн нэг залуу манайд очиж ууя гээд хаягаа надад  хэлээд түрүүлээд явсан. Би араас нь очиход тэр залуу байгаагүй. Тэгээд би айлын хаалга андуураад орсон байна лээ. Тухайн үед согтуу байсан болохоор юу болсон талаар сайн санахгүй байна. Өглөө сэрэхэд цагдаагийн байгууллагад байсан...” гэв.

Хохирогч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “... Энэ хүнийг албаар шөнийн 03 цагт орж ирээд хүнийг зодож нүдсэн гэж бодож байна. Тэгснээ одоо архи уугаад юу ч санахгүй байна гэж байгааг гайхаж байна. Энэ бол худлаа. Санаатай. Зөндөө ноцолдсон. Маргааш нь болсон бүх зүйлээ санаж байсан. Сэтгэл санааны хохиролд оруулчхаад ингэж хэлж байдаг. Одоо ч гэсэн би айж цочсон хэвээрээ байгаа. Үнэхээр гомдолтой байна. Сэтгэл санааны ямар хохирол гардаг юм тэрийгээ төлүүлнэ...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-11-12 дахь тал/,

Хохирогч С.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний шилжих шөнө 03 цагийн үед хаалга дугараад байхаар нь юу билээ гээд боссон чинь бор царайтай 150 см-ийн өндөртэй туранхай жинсэн яак өмдтэй согтуу залуу гэрэл унтраахаар нь “хүүе чи яагаад гэрэл унтрааж байгаа юм бэ” гэж хэлчхээд гэрлээ асаах гээд очсон чинь намайг түлхэж унагаагаад дээрээс дараад авахаар нь би “монгол хүн байна даа хоёулаа ярилцъя” гэж хэлсэн чинь за гэж хэлэхэд нь би нөгөө залууг түлхэж унагаагаад охин ий гэр рүү гүйж очоод болсон явдлаа хэлсэн...хаалга онгойлгоод ороод ирэхээр нь “хэн бэ” гэсэн чинь гэрэл унтраахаар нь би гэрлээ асаах гээд очиход миний хоёр мөрнөөс бариад ор руу түлхэж унагаагаад ам дараад хөнжлөөр бүтээхээр нь би “хоёулаа ярилцъя” гэж хэлээд түлхээд гэрээс гараад охин эй дээр очсон. Тэр танихгүй залуу миний хувцсыг тайлсан, миний эмзэг газар хүрсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-13-15, 22-23 дахь тал/,

Гэрч М.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 08-наас 09 шилжих шөнө 03 цагийн үед манай ээж ******* байрны гадаа манай нөхөр г “аваарай, хүн аллаа гээд хашхираад” байхаар нь би гэрээс гараад ээж дээр очсон чинь ээж хоёр завжнаас нь цус гоожсон байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад “мэдэхгүй гэртээ унтаж байхад цоож эвдэж ороод гэрэл унтраагаад ам дарсан” гэхээр нь би тэр согтуу залуу дээр очиход бор царайтай 165 см-ийн өндөртэй махлагдуу залуу байхаар нь “та энэ нийтийн байранд байдаг юм уу” гэсэн чинь “би энд хоёр найз дээрээ ирсэн юм” гэхээр нь “тэр хүмүүсээ заагаад өг” гэсэн чинь зааж өгөхгүй байхаар нь “та яах гэж манай ээжийн гэрийн хаалганы цоожийг эвдсэн юм бэ” гэсэн чинь над руу дайрахаар нь би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэсэн чинь над руу салаавчаа гаргаад намайг гичий гэж хэл амаар доромжилж байхад манай нөхөр цаанаас гарч ирэхээр нь чи хүүхдүүдээ харж бай гэж хэлээд би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-15-17, 25-26 дахь тал/,

Яллагдагч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бааранд ганцаараа 4 лааз пиво ууж дуусчхаад 2 лаазтай пиво нэмж аваад уугаад сууж байсан чинь туранхай өндөр нуруутай юүдэнтэй цамцтай залуу ирээд та ганцаараа сууж байгаа юм уу гэхээр нь тийм гэсэн чинь би гурван эгчтэй явж байгаа юм та цуг суух уу гэхээр нь за гээд очсон чинь ширээн дээр нь 0,75 литрийн тал архитай сууж байхаар нь тэр архинаас нь уучхаад би 0,75 литрийн архи аваад бид 5 хувааж уусан...хэдэн залуучууд нөгөө 3 эмэгтэйг аваад явсан. Тэгээд нөгөө юүдэнтэй цамцтай залуу эндээс гараад манайд очъё гэхээр нь дагаад таксинд суугаад нэг айлын гадаа очоод нөгөө залуу түрүүлээд орохоор нь би араас нь орох гээд таксинаас буусан чинь салхинд цохиулаад юу болсноо сайн санахгүй байна нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд сэрсэн...” гэх мэдүүлэг /хх-67-68 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 457 дугаартай “...С.*******гийн биед зүүн хацар, хүзүүн зулгаралт, цээж, баруун  хацар, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Тухайн хэрэг болсон цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-43-44 дэх тал/,

Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн НД-24-247 дугаар “...хаалга 80,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-49-52 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 527 дугаартай “...С.******* сэтгэцэд 2024 оны 09 дүгээр сарын 08-09-ны шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Түр зуурын болон байнгын шинжтэй өөрчлөлтөд орсон эсэх нь хувь хүний сэтгэлзүйн онцлог, гэр бүлийн дэмжлэгт орчин, сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэхээс шалтгаална. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /хх-28-30 дахь тал/,

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-09 дэх тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай йн 13.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах”  гэх,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Өөрийн гэм бурууг шүүхийн шатанд хүлээж оролцдог. Зүйлчлэл дээр маргахгүй байгаа. Хохирол, хор уршгийн тухайд хаалга эвдсэн 80,000 төгрөгийг төлнө. Сэтгэцэд учирсан  хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд төлнө...” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны 09 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө 03 цагийн үед Налайх дүүргийн тоот хаягт байрлах хохирогч С.*******гийн оршин суух орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хаалганы түгжээг тайлж хууль бусаар нэвтэрч, хохирогчийг түлхэж унагаах хоолой хэсгээс нь боох зэргээр зүүн хацар, хүзүүнд зулгаралт, цээж, баруун хацар, зүүн булга, шуунд цус хуралт гэмтэл учруулж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, хүч хэрэглэсэн болох нь Хохирогч С.*******гийн өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний шилжих шөнө 03 цагийн үед хаалга дугараад байхаар нь юу билээ гээд боссон чинь бор царайтай 150 см-ийн өндөртэй туранхай жинсэн яак өмдтэй согтуу залуу гэрэл унтраахаар нь “хүүе чи яагаад гэрэл унтрааж байгаа юм бэ” гэж хэлчхээд гэрлээ асаах гээд очсон чинь намайг түлхэж унагаагаад дээрээс дараад авахаар нь би “монгол хүн байна даа хоёулаа ярилцъя” гэж хэлсэн чинь за гэж хэлэхэд нь би нөгөө залууг түлхэж унагаагаад охин ий гэр рүү гүйж очоод болсон явдлаа хэлсэн” гэх мэдүүлэг,

Гэрч М.ий өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 08-наас 09 шилжих шөнө 03 цагийн үед манай ээж ******* байрны гадаа манай нөхөр г “аваарай, хүн аллаа гээд хашхираад” байхаар нь би гэрээс гараад ээж дээр очсон чинь ээж хоёр завжнаас нь цус гоожсон байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад “мэдэхгүй гэртээ унтаж байхад цоож эвдэж ороод гэрэл унтраагаад ам дарсан” гэхээр нь би тэр согтуу залуу дээр очиход бор царайтай 165 см-ийн өндөртэй махлагдуу залуу байхаар нь “та энэ нийтийн байранд байдаг юм уу” гэсэн чинь “би энд хоёр найз дээрээ ирсэн юм” гэхээр нь “тэр хүмүүсээ заагаад өг” гэсэн чинь зааж өгөхгүй байхаар нь “та яах гэж манай ээжийн гэрийн хаалганы цоожийг эвдсэн юм бэ” гэсэн...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Тэгээд нөгөө юүдэнтэй цамцтай залуу эндээс гараад манайд очъё гэхээр нь дагаад таксинд суугаад нэг айлын гадаа очоод нөгөө залуу түрүүлээд орохоор нь би араас нь орох гээд таксинаас буусан чинь салхинд цохиулаад юу болсноо сайн санахгүй байна нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд сэрсэн...” гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 457 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай йн 13.6 дугаар зүйлд: “Энэ хуульд заасан "орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслйн байр, майхан зэргийг ойлгоно.”  гэж тайлбарласан бөгөөд хохирогч С.*******гийн нийтийн байрны амьдарч буй байр нь хүн байнга амьдрахад зориулагдсан орон байр байх ба  хохирогч С.*******  нь тухайн байрны эзэмшигч болох талаар хохирогч, гэрч нар нь  мэдүүлсэн байна.

Шүүгдэгч Б.******* нь оршин суугч буюу С.*******гийн  зөвшөөрөлгүйгээр тухайн байранд хаалганы цоожийг эвдэн гэрлийг унтраан нэвтрэн орж улмаар түлхэж хоолойг нь боосон  үйлдэл нь  иргэний орон байранд нэвтрэх эрхгүй этгээд орон байрны өмчлөгч, эзэмшигчийн амаар болон бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж  Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон сууцны халдашгүй байдалд халдаж буй үйлдэл юм.

Шүүгдэгч  Б.******* нь хохирогчийн зөвшөөрөлгүй хууль бусаар гэрт нь нэвтэрч, биед нь халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий йн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэж заасантай нийцэж байна.

Шүүгдэгч нь хохирогчийн орон байранд нэвтэрсэн үедээ хохирогчийн түлхэх,  хоолойг боох зэрэг хүч хэрэглэсэн үйлдэл нь  Эрүүгийн хуулийн Тусгай йн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг хүч хэрэглэж....үйлдсэн” бол гэж хүндрүүлэх нөхцөл байдалтай бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Б.*******ийг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, хүч хэрэглэн дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийнх тусгай йн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.*******ий үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.******* нь эд хөрөнгөд учирсан хохирол 80,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарсан байдлыг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэн буюу 3,293,400 төгрөгийн нийт 3,373,400 төгрөгийн шаардлагыг тус тус гаргажээ.

Шүүх хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн НД-24-247 дугаар “...хаалга 80,000 төгрөг...” гэх дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 527 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг үнэлээд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасан ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 2.5 дахин үржүүлэн 1,650,000 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохирол 80,000 төгрөг, нийт 1,730,000 төгрөгийг шүүгдэгч Б.*******эс гаргуулж хохирогч С.*******д олгож шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.*******д холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас:  “Эрүүгийн хуулийн тусгай йн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдож байгааг шүүх харгалзан үзнэ үү ...” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий йн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн учирсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл д заасан ял шийтгэлүүдээс түүнд 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай йн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүч хэрэглэж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай йн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 6,000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий йн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******эс 1,730,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.*******д олгосугай.

5. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                    

                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Х.ГАНБОЛД