| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 196/2025/0053/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/68 |
| Огноо | 2025-04-09 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Улсын яллагч Н.Мөнхцэцэг,
Шүүгдэгч Д.*******ь нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ба уг ялаас биеэр 7 сар 19 хоног, шагналын 5 хоногтой, 10 сар 11 хоногийн эдлээгүй үлдэгдэл ялтай,
******* овогт *******ын *******ь /РД: *******/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.*******ь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн орчимд гадаа сэрүүн салхитай учир машин дотор үргэлжлүүлэн архидан согтуурах зорилгоор ******* дүүрэг, хорооны нутаг дэвсгэрт байрлах ны гадна зогсоолд байрлуулан тавьсан байсан иргэн Г.ын эзэмшлийн улсын дугаартай маркийн авто тээврийн хэрэгслийн түлхүүрийг нууцаар авч, завших зорилгогүйгээр, өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.*******ь шүүхийн хэлэлцүүлэгт: “...н.тай уулзахаар н. ахынд очсон чинь байхгүй байсан. Тэгээд авчихсан архиа уух гээд гадаа хүйтэн байсан болохоор машиных нь түлхүүрийг аваад гарсан. Архиа ууж байхдаа г дуудаад машин бариулсан. Миний буруу ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-02-04 дэх тал/,
Хохирогч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...байрныхаа зогсоолд байрлуулсан байсан өөрийн эзэмшлийн маркийн улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгсэл байхгүй болсон байсан. Тэгээд гэрийн хаалганы үүдэнд өлгөсөн байсан машины цэнхэр оосортой нэг ширхэг түлхүүр байхгүй болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн....тэгээд цагдаа машиныг маань хулгайлж явсан хоёр хүнийг олж тогтоогоод би машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж өөрөө хүлээн авсан. Одоо надад ямар нэгэн учирсан хохирол байхгүй...хяналтын камерын бичлэгт манай гэрт орж ирдэг залууг байрнаас гараад машинд суухад араас нь дөхиж өөр нэг хүн ирээд машинд сууж байгаа нь бичигдсэн байсан... ” гэх мэдүүлэг /хх-08-09 дэх тал/,
Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.*******ь над руу ийн байранд хүрч ирээд хамт уух уу гэж дуудсан. Тэгэхээр нь би 15 цаг өнгөрөөд ийн байрны гадаа очих үед *******ь орцны гадаа зогсож байсан. Тэгээд би нөгөө ахындаа очих гэж байгаа юм байх гэж бодоод яваад очтол намайг дагуулаад хар өнгийн машин дээр очоод суусан. Тэгээд би ямар учиртай машин юм бэ гэхэд манай ахын машин надад өөрөө өгсөн юм гэж хэлээд шууд унаад хөдлөөд хорооны задгай том гудамд очоод зогссон, тэгээд *******ь 0,75 литрийн архи гаргаж ирээд надад хийж өгсөн. Тэгээд би *******ьд буцааж архи хийж өгтөл ууж чадахааргүй нэлээн согтолттой унтаад байсан. Тэгээд би сэрэхийг нь хэсэг хүлээгээд сэрэхгүй болохоор нь төв рүү дөхүүлээд машинд нь үлдээгээд өөрөө гэр рүү гээ явах санаатай Хас банкны хойд талын зогсоол руу орж машин тавиад машинаас буухад хойноос цагдаа хүрч ирээд аваад явсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-13 дахь тал/,
Шүүгдэгч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ ...дэлгүүрээс архи аваад тай уулзах санаатай ны ахынд очоод ыг асуухад байхгүй байхаар нь ахыг уух уу гэхэд уухгүй гэхээр нь ус хийгээд өгчих гэж хэлээд ус хийгээд ирэх хооронд түлхүүрийг нь авчихсан, би тухайн үед гадаа хүйтэн шуургатай байхаар нь авсан архиа машинд уучхаад буцаагаад түлхүүрийг нь өгчье гэж бодоод тээврийн хэрэгслийн түлхүүр авчихсан юм. Тэгээд гараад гэх найзыгаа дуудаад бид хоёр орцны урд таараад зогсоолд байсан маркийн хар өнгийн машинд суусан. Тухайн үе би жолоо бариад тэндээс шууд ийн хороо руу хөдлөөд тэндээ бага зэрэг уугаад би тасарчихсан тэгээд тээврийн хэрэгсэл жолоодоод Хас банкны хойд талын байрны зогсоолд ирээд цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-23-24 дэх тал/
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/82 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-44-48 дахь тал/,
******* дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-01 дэх тал/,
*******, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 459 дугаартай шүүгдэгч Д.*******ийн урьд оногдуулсан ял шийтгэлийн биелэлт, үлдэгдэлтэй холбоотой албан бичиг /хх-52 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ьд холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...шүүгдэгч нь бусдын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр хууль бусаар авч явсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Д.*******ьд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Д.*******ь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн орчимд гадаа сэрүүн салхитай учир машин дотор үргэлжлүүлэн архидан согтуурах зорилгоор ******* дүүрэг, хорооны нутаг дэвсгэрт байрлах ны гадна зогсоолд байрлуулан тавьсан байсан иргэн Г.ын эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүрийг нууцаар авч, завших зорилгогүйгээр, өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүй авч явсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Г., гэрч Ц., шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.*******ьд холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.*******ь нь хохирогчийн гэрт орж бусдын бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж эзэмшигчийн зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийн түлхүүр болон тээврийн хэрэгслийг дур мэдэн авсан үйлдэл нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учир, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгчийн бусдын тээврийн хэрэгслийг өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр түлхүүрийг нь авч өөрөө болон бусдаар жолоодуулж авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч нь шүүгдэгчид холбогдуулан хохирол мөнгөн төлбөр нэхэмжлээгүй, түүнчлэн тээврийн хэрэгслийг биет байдлаар хүлээж авсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан гаргасан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ба уг ялаас 2025 оны 0 сарын 09-ний өдрийн байдлаар 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй үлдэгдэлтэй байх тул энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.*******ьд оногдуулсан 600 нэгж буюу 600,000 төгрөгийн торгох ялыг ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД