| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2019/00781/И |
| Дугаар | 156/ШШ2020/00094 |
| Огноо | 2020-02-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 156/ШШ2020/00094
| 2020 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 156/ШШ2020/00094 | Хэрлэн сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00781/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ... дугаар баг, .......... тоотод оршин суух, Б Сэргэлэн (РД: )-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... дугаар баг, .......... тоотод оршин суух, О-Э (РД: )-т холбогдох,
"гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, хариуцагч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа:...Би О.Б 2015 онд танилцаж оюутны байранд 2 жил амьдраад манай хүргэн ахынд 1 жил гаруй хамт амьдарсан.
Бидний хамт амьдрах хугацаанд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр охин С.Н төрсөн. Хамт амьдрах эхний жилүүдэд бусдын адил сайхан байсан. Сүүлийн жилүүдэд нөхөр маань хардаж, янз бүрээр хараал хэлж, төрсөн дүүг маань зодож, миний эгчийг хараалаар хэлж, төрсөн дүүг харааж, хэрэлддэг болсон. Оюутны байранд хамт амьдарч байхдаа ч харааж, нэг удаа гар хүрч байсан. Одоо нутагтаа ирээд 7, 8 сар огт холбоо бариагүй. Миний хувьд ганц охиноо бодож хамт амьдарч байсан.
Иймд гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна. Би охиндоо тэтгэлэг авахгүй, бидний дунд эд хөрөнгийн маргаангүй, нэмж гаргах нотлох баримтгүй, өмгөөлөгч авахгүй... (хх-ийн 1, 21 тал)
Хариуцагч О.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа:...Би Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардаж авлаа.
Би 2015 онд оюутны дотуур байранд танилцаж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр С.Н төрсөн. Миний бие Б.С гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, нэмж гаргах нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй.
Миний бие Таван толгой түлш ХХК-д барилга барьдаг болохоор шүүх хуралдаанд биечлэн ирж оролцож чадахгүй, маргаантай зүйл байхгүй ... (хх-ийн 20 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч О.Б гэрлэлтээ цуцлуулах-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 5 тал) 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр охин С.Н төрүүлсэн болох нь төрсний № 8525000113 дугаартай гэрчилгээний хуулбар, (хх-ийн 8 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлахад эвлэрэхээр хүсэлт гаргасан боловч зохигчид нь эвлэрээгүй байна. (хх-ийн 9 тал)
Гэрлэгчид нь 2019 оноос тус тусдаа амьдарсан бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байгаа болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. (хх-ийн 1, 20, 21 тал)
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д: гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн шаардлагын дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Э.Б нь охин С.Н өөрийн асрамжинд авах талаар болон гэрлэлт цуцлуулах талаар маргаагүй байна.
Охин Э.З нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбараар, (хх-ийн 8 тал) аавтайгаа хамт амьдардаг бөгөөд аавдаа ээнэгшин дассан болох нь зохигчийн тайлбараар, (хх-ийн 20, 21 тал).... зэргээр тус тус тогтоогдож байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн охин С.Н эх Б.С асрамжинд үлдээхээр тогтов.
Зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч ............ регистрийн дугаартай, Т овогт Б С, хариуцагч ............ регистрийн дугаартай, Б овогт О Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр охин С.Н эх Б.С асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг ...эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Б 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Ц даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-дзааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ