Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2021/04051

 

 

 

 

 

 

 

2021 12 06 101/ШШ2021/04051

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э.З /РД: 0000000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.Цд /РД: 0000000/ холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 20.948.016 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.З,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргал,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Галхүү,

Гэрч Ж.Анхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.З миний бие 2017 оны 1 сард өөрийн найз Н.Найдангийн хүсэлтээр нөхөр М.Оын хамт түүнтэй очиж уулзсан. Очиход хийж байгаа ажлаа сургалт мэтээр тайлбарласан ба энэ сүлжээний бизнес биш, та нарын оруулсан мөнгийг банкны хүүгээс өндөр хүүтэй өсгөж өгдөг, дэлхийн маш олон оронд үйл ажиллагаа явуулж байгаа, ямар ч эрсдэл байхгүй гэсэн.

Тухайн үед Н.Найдантай хамт Ш.Ц, н.Сарантуяа, н.Бумантуяа нар байсан. Та хоёр мөнгөө өсгөхөөр бол Ш.Ц гэж хүн хариуцан ногдол ашиг болох хүүг сар болгон өгч байна гэсэн.

Нөхөр бид хоёр 2017 оны 1 сард нөхрийнхөө ааваас 2.000.000 төгрөг зээлэн авч н.Бумантуяа гэж хүнд бэлнээр нь өгч 810 еврогийн багц авсан. Уг багц нь 7 хоног бүрийн хагас сайн өдөр ногдол ашиг гэж 40 евро өгдөг гэсэн ба тухайн үед ашиг гэж 40 евро буюу 10.0000 гаруй төгрөг дансаар орж ирсэн.

Дараа нь 2017 оны 2 сард өөрсдийн эзэмшлийн приус 11 маркийн авто машиныг 5.300.000 төгрөгөөр зарж дахин 810 еврогийн багц авсан. Уг мөнгийг Ш.Цд өгсөн.

Энэ хугацаанд 7 хоног бүрийн хагас сайнд ногдол ашиг гэх мөнгөнүүд орж ирж байсан тул илүү их мөнгө хийх юм бол байр авч болох юм байна гэж бодсон.

2017 оны 6 сард нөхөр М.Оын хашаа байшинг 21.000.000 төгрөгөөр зараад 2.430 еврогийн багцаас 1 ширхэг, 810 еврогийн багцаас 2 ширхэгийг тус тус авсан.

Энэ хугацаанд ногдол ашиг гэгч нь орсоор байсан.

Тухайн үед оруулсан мөнгөө эргүүлж авч чадахгүй байгаагаа ойлгоогүй, ашиг авч байна гэж бодон болж байна гэж ойлгон 2017 оны 9 сард М.Оын ахаас 22.000.000 төгрөг зээлэн Ш.Цгийн 0000000000000 тоот данс руу 19.700.000 төгрөгийг 2017 оны 9 сарын 6-ны өдөр шилжүүлсэн. Дараа нь тухайн өдрөө 2.012.546 төгрөгийг мөн түүн рүү шилжүүлсэн.

Ш.Цгийн дансанд нийт 21.712.536 төгрөг буюу 7.290 еврогийн багцыг шилжүүлсэн. Үүнээс хойш 2018 оны 2 сарын 27-ны өдөр ашиг гэж 116.000 төгрөг 1 удаа л орж ирсэн.

Ш.Ц рүү ярихад компани ямар ч асуудалгүй, та удахгүй картаараа ашиг авдаг болно гэж байсан ба сүүлдээ утсаа авахаа больсон. Аргаа бараад цагдаад хандсан ба 2021 оны 5 сард хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан.

Би сүүлчийн оруулсан 21.712.536 төгрөгөө тэр чигээр нь алдчихаад авч чадахгүй байна.

Дээрхи мөнгийг би Ш.Цд зээлдүүлсэн, тэрээр мөнгийг маань өсгөж өгнө гээд зээлсэн. Иймд Ш.Цгээс 20.948.016 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш.Ц шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.З нь Ш.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20.948.016 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба Ш.Цг мөнгө зээлсэн гэсэн нь үндэслэлгүй. Ш.Ц нь Э.Згоос огт мөнгө зээлээгүй бөгөөд тухайн үед бүгд сүлжээнд элсэж хохирсон.

Э.З еврогийн дансгүй учраас Ш.Цгийн данс руу мөнгөө шилжүүлээд Ш.Ц уг мөнгийг нь н.Сарантуяагийн данс руу шилжүүлдэг байсан.

Э.З Хаан банк дахь 00000000000 тоот данснаасаа 2017 оны 7 сарын 10-ны өдөр орлого 2.251.395 төгрөг zolboo 810, 2017 оны 7 сарын 15-ны өдөр орлого 3.001.860 төгрөг АТМ, 2017 оны 7 сарын 16-ны өдөр орлого 653.182 төгрөг zolboo 235,

2017 оны 7 сарын 16-ны өдөр орлого 250.155 төгрөг zolboo 90, 2017 оны 7 сарын 25-ны өдөр орлого 776.628 төгрөг zolboo 270, 2017 оны 7 сарын 25-ны өдөр орлого 258.876 төгрөг zolboo 90,

2017 оны 7 сарын 25-ны өдөр орлого 13.770 төгрөг zolboo 5 iin bagts, 2017 оны 7 сарын 27-ны өдөр орлого 259.794 төгрөг zolboo 90, 2017 оны 7 сарын 27-ны өдөр орлого 259.794 төгрөг zolboo 90,

2017 оны 9 сарын 2-ны өдөр орлого 578.000 төгрөг questraworld, 2017 оны 9 сарын 6-ны өдөр орлого 19.700.000 төгрөг, EB-zolboo 7290, орлого 2.012.536 төгрөгийг З 7290 евро гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн.

Тэр өдөр Ш.Цг уг мөнгийг дамжуулаад өгөөч гэж гуйсан ба 2017 оны 9 сарын 6-ны өдөр Ш.Ц Хаан банк дахь өөрийн 0000000000000 тоот данснаас н.Сарантуяагийн мөн банк дахь 5024129045 тоот данс руу 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн.

Мөн Ш.Ц Хаан банк дахь 0000000000000 тоот данснаасаа Н.Згийн 00000000000 тоот данс руу дараах мөнгийг шилжүүлж байсан.

2017 оны 9 сарын 11-ний өдөр 4.420.880 төгрөг questra world bonus 1000, 2017 оны 9 сарын 30-ны өдөр 1.241.200 төгрөг linora swiss, 2017 оны 11 сарын 4-ний өдөр 654.350 төгрөг lianora swiss,

2017 оны 11 сарын 4-ний өдөр 48.280 төгрөг lianora swiss, 2017 оны 12 сарын 2-ны өдөр 261.000 төгрөг lianora swiss, 2017 оны 12 сарын 16-ны өдөр 780.780 төгрөг lianora swiss,

2017 оны 12 сарын 23-ны өдөр 142.250 төгрөг lianora, 2018 оны 1 сарын 13-ны өдөр 290.000 төгрөг fivewinds noogdol ashig, 2018 оны 1 сарын 27-ны өдөр 5.382.000 төгрөг fivewinds,

2018 оны 2 сарын 10-ны өдөр 131.250 төгрөг fivewinds, 2018 оны 2 сарын 27-ны өдөр 116.000 төгрөг fivewinds утгатай тус тус шилжүүлж байсан.

Нэхэмжлэгч Э.З нь н.Сарантуяа гэж хүнтэй 2017 оны 7 сараас 2019 оны 12 сар хүртэл харьцаж байсан ба н.Сарантуяагаас мөнгөө нэхэмжлэх нь зүйтэй.

Нийт 12 удаагийн үйлдлээр 2017 оны 5 сарын 20-ны өдрөөс 2018 оны 3 сарын 15-бдрийг хүртэл хугацаанд Ш.Ц, н.Сарантуяа нарын данснаас ногдол ашиг гэсэн гүйлгээний утгатай 32.191.465 төгрөг Э.Згийн данс руу орсон.

Тухайн үед Э.З сүлжээнд орж хүн элсүүлсэн мөнгийг Ш.Ц дамжуулан Fivewinds, Linoro swiss, Lianora, Questraworld-д шилжүүлдэг байсан. Мөн Э.З нь сүлжээнээс цалин, урамшуулал авдаг байсан.

Иймд Э.Згийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.О нь хариуцагч Ш.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29.280.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

М.Оын нэхэмжлэлтэй Ш.Цд холбогдох 29.280.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2021 оны 7 сарын 19-ний өдөр хүлээн авч 2021 оны 7 сарын 26-ны өдрийн 11428 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.

/ХХ-ийн 1-2, 34 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч М.О нь 2021 оны 11 сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийг сольж эхнэр болох Эрдэнэчимэгийн Зг нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлт гаргаснаас гадна нэхэмжлэлийн шаардлага 29.280.200 төгрөгийг багасгаж 20.948.016 төгрөгийг хариуцагч Ш.Цгээс нэхэмжилжээ.

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 20451 дугаар бүхий захирамжаар М.Оын нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Цд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийг Э.Згоор сольж, Э.Зг нэхэмжлэгчээр оролцуулахаар шийдвэрлэсэн байна.

/ХХ-ийн 79, 82-87 дугаар тал/

Нэхэмжлэгч Э.З нь Хариуцагч Ш.Ц мөнгийг маань өсгөж өгнө гэж зээлсэн. Иймд түүнээс 20.948.016 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч Ш.Ц Э.Згоос мөнгө зээлээгүй. Бид сүлжээнд элсэж бүгд хохирсон гэж тайлбарлалаа.

 

М.Оын 2017 оны 1 сард бусдад 38.000.000 төгрөгөө залилуулсан гэх гомдолд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газар 2020 оны 2 сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200800923 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн ба уг хэрэгт мөн дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Банзрагч мөрдөн шалгах ажиллагаа явуулан 2021 оны 4 сарын 21-ний өдөр хэргийг хаах тухай санал гарган прокурорт хүргүүлжээ.

М.О нь 2017 оны 1-9 сар хүртэл хугацаанд quistra world ХХК-д багц худалдан авч өсгөх зорилгоор 38.000.000 төгрөг шилжүүлж залилуулсан гэх хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй болох нь хэрэг бүртгэлтийн явцад тогтоогдсон ч мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол илэрсэн гэж дүгнэжээ.

Ингээд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 5 сарын 3-ны өдрийн 628 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор хэрэг бүртгэлтийн 200800923 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хааж шийдвэрлэсэн ба хохирогч М.О энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй гэсэн бөгөөд М.О гомдол гаргаагүй, тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

/ХХ-ийн 96-97 дугаар тал/

 

Жаргалсайханы Анхтуяа шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

Хүн урьж оруулаад урамшуулал авдаг, 7 хоног бүр ашиг өгдөг байсан. 90 еврогоос эхлээд 270, 810, 2430, 21.870 евро хүртэл оруулж болдог байсан. Ш.Ц, н.Сарантуяа, н.Цолмон, н.Бумантуяа нараас гадна бас 1 залуу байсан. Эдгээр хүмүүс бидний мөнгийг цааш нь компани руу шилжүүлдэг байсан. Мөнгө шилжүүлсэний дараа бид нарт олон оронтой тоотой код ирдэг байсан ба уг кодоо хийгээд утасны дугаараа оруулахад еврогийн тоо нь харагддаг байсан.

Би төв номын сангийн автобусны буудлын хажуу талын KFC-ийн хажууд үйл ажиллагаа явуулдаг офисс дээр очиж бүртгүүлж байсан.

Би 2017 оны 9 сарын 26-ны өдөр 90.000.000 төгрөг, 2017 оны 12 сард 45.000.000 төгрөг тус тус евро болгоод хийсэн. 2018 оны 3, 4 сарын орчим ногдол ашиг гэж нийт 4.452.000 төгрөг авсан. Өөр мөнгө аваагүй.

Questra world, five winds гэсэн нэртэй байсан. ОХУ-ын Улаан-Үд хотоос орж ирсэн компани гэсэн. Бид нарыг тухайн сүлжээнд ор гэж ятгасан зүйл байхгүй. Өөрсдийнхөө хүсэлтээр мөнгөө хийж байсан. Би алдсан мөнгөө авч чадаагүй. Компани дампуурсан гэсэн гэжээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,

282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Э.З нь өөрийн Хаан банк дахь 00000000000 тоот данснаасаа иргэн н.Сарантуяагийн гэх 5024129045 тоот данс руу 2017 оны 7 сарын 8-ны өдөр 2.251.550 төгрөгийг З 810 багц, 2017 оны 7 сарын 9-ний өдөр 3.092.772 төгрөг Zolboo bagts tsootsoo, 2017 оны 7 сарын 10-ны өдөр 1.021.130 төгрөг zolboo,

Хариуцагч Ш.Цгийн Хаан банк дахь 0000000000000 тоот данс руу 2.251.395 төгрөг zolboo 810, 2017 оны 7 сарын 10-ны өдөр 245.250 төгрөгийг zolboo 90, 2017 оны 7 сарын 15-ны өдөр 3.001.860 төгрөг, 2017 оны 7 сарын 16-ны өдөр 653.180 төгрөг zolboo 235, 2017 оны 7 сарын 16-ны өдөр 250.155 төгрөг zolboo 90, 2017 оны 7 сарын 25-ны өдөр 776.628 төгрөгийг zolboo 270, мөн өдөр нь 258.876 төгрөг zolboo 90, 13.770 төгрөгийг zolboo 5 iin bahts, 2017 оны 7 сарын 27-ны өдөр 259.794 төгрөгийг zolboo 90, 259.794 төгрөгийг zolboo 90, 2017 оны 9 сарын 6-ны өдөр 19.700.000 төгрөг EB zolboo 7290 гэсэн гүйлгээний утгатай шилжүүлж байжээ.

 

Мөн Э.Згийн 00000000000 тоот данс руу н.Сарантуяагийн гэх 5024129045 тоот данснаас 2017 оны 5 сарын 20-ны өдөр 188.650 төгрөг questra world, 2017 оны 6 сарын 3-ны өдөр 214.800 төгрөг questra world, 2017 оны 6 сарын 10-ны өдөр 191.160 төгрөг questra world, 2017 оны 6 сарын 17-ны өдөр 218.290 төгрөг questra world, 2021 оны 6 сарын 24-ний өдөр 181.800 төгрөг questra world, 2017 оны 7 сарын 1-ний өдөр 211.720 төгрөг questra world, 2017 оны 8 сарын 4-ний өдөр 162.400 төгрөг questra world, 2017 оны 8 сарын 26-ны өдөр 1.019.940 төгрөг questra world, 2017 оны 9 сарын 5-ны өдөр 144.000 төгрөг questra world, 2017 оны 9 сарын 16-ны өдөр 352.800 төгрөг EB-lianora swiss, 2017 оны 9 сарын 19-ний өдөр 177.000 төгрөг EB-lianora swiss,

2017 оны 9 сарын 23-ны өдөр 262.400 төгрөг EB-lianora swiss, 206.350 төгрөг EB-lianor swiss, 2017 оны 10 сарын 7-ны өдөр 1.526.400 төгрөг EB-lianora swiss. Noogdol ashig, 2017 оны 10 сарын 17-ны өдөр 152.640 төгрөг EB-Atlantic Noogdol ashig, 57600 төгрөг EB-Atlantic Noogdol ashig,

2017 оны 10 сарын 21-ний өдөр 569.330 төгрөг EB-Atlantic Noogdol ashig, 2017 оны 10 сарын 28-ны өдөр 1.083 төгрөг EB-Fw.Noogdol ashig, 1.081.917 төгрөг EB-Fw.Noogdol ashig, 2017 оны 10 сарын 29-ний өдөр 85.500 төгрөг EB-Fw.Noogdol ashig,

2017 оны 11 сарын 11-ний өдөр 645.815 төгрөг EB-Fw.Noogdol ashig, 2017 оны 11 сарын 16-ны өдөр 114.650 төгрөг EB-fivewinds.noogdol ashig, 2017 оны 11 сарын 25-ны өдөр 1.449.590 төгрөг EB-fivewinds.noogdol ashig, 2017 оны 12 сарын 4-ний өдөр 57.900 төгрөг EB-Fw.Noogdol ashig, 2017 оны 12 сарын 5-ны өдөр 583.780 төгрөг EB-Fw.Noogdol ashig, 2017 оны 12 сарын 10-ны өдөр 403.260 төгрөг EB-Fw.Noogdol ashig, 2017 оны 12 сарын 24-ний өдөр 892.320 төгрөг EB-Fw.Noogdol ashig,

Хариуцагч Ш.Цгийн 0000000000000 тоот данснаас Э.Згийн 00000000000 тоот данс руу 2017 оны 9 сарын 2-ны өдөр 578.000 төгрөг questraworld,

2017 оны 9 сарын 11-ний өдөр 4.420.880 төгрөг questraworld bonus 1000,

2017 оны 9 сарын 30-ны өдөр 1.241.200 төгрөг lianora swiss,

2017 оны 11 сарын 4-ний өдөр 654.350 төгрөг lianora swiss,

2017 оны 11 сарын 10-ны өдөр 48.280 төгрөг lianora swiss,

2017 оны 12 сарын 2-ны өдөр 261.000 төгрөг lianora swiss,

2017 оны 12 сарын 16-ны өдөр 780.780 төгрөг lianora swiss,

2017 оны 12 сарын 23-ны өдөр 142.250 төгрөг lianora,

2018 оны 1 сарын 13-ны өдөр 290.000 төгрөг fivewinds noogdol ashig,

2018 оны 1 сарын 27-ны өдөр 5.382.000 төгрөг fivewinds,

2018 оны 2 сарын 10-ны өдөр 131.850 төгрөг fivewinds,

2018 оны 2 сарын 27-ны өдөр 116.000 төгрөг fivewinds,

2018 оны 3 сарын 15-ны өдөр 29.000 төгрөг fivewinds гэсэн гүйлгээний утгатай тус тус шилжүүлсэн нь нэхэмжлэгч Э.Згийн Хаан банк дахь 00000000000 тоот, хариуцагч Ш.Цгийн мөн банк дахь 0000000000000 тоот дансны хуулгуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Э.З нь хариуцагч Ш.Цгийн дээр дурдсан данс руу 2017 оны 9 сарын 6-ны өдөр 19.700.000 төгрөгийг EB-zolboo 7290, 2.012.536 төгрөгийг З 7290 евро гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн ба хариуцагч Ш.Ц мөн өдөр нь н.Сарантуяагийн гэх 5024129045 тоот данс руу tseegii qw гүйлгээний утгатай 20.000.000 төгрөгийг шилжүүлж байжээ.

/ХХ-ийн 7-33, 48-64 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Талууд анхнаасаа зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс шалтгаалахгүй, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаардаг.

Зээлдэгч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй бөгөөд үүрэг нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар үүсдэг.

 

Дээр дурьдсан баримтуудаас дүгнэж үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд нэхэмжлэгч Э.З нь сүлжээний бизнесийн үйл ажиллагаатай холбоотойгоор хариуцагч Ш.Ц болон бусад этгээдэд шилжүүлсэн мөнгөө зээл хэмээн нэхэмжилж байгаа болох нь тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ш.Цд холбогдох 20.948.016 төгрөг гаргуулах тухай Э.Згийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Э.З нь Ш.Ц түүнийг мэхэлсэн гэх мөн Ш.Ц, н.Сарантуяа нартай холбоотой сүлжээний бизнес эрхэлсэн талаарх гомдлоо холбогдох газарт нь гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдлаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ш.Цд холбогдох 20.948.016 төгрөг гаргуулах тухай Э.Згийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Згийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН