Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2020/01283

 

 

 

 

2020 04 14 101/ШШ2020/01283     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.М 

Хариуцагч: Ц.Э

Хариуцагч: Б.Э нарт холбогдох

152,312,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 152,312,500 төгрөг нэхэмжилсэн ба 42,312,500 төгрөгийн шаардлагаас татгалзаж, 110,000,000 төгрөгийг хариуцагч Т.Мөнгөнчимэгээс нэхэмжилж байна. Хэрэв Т.М зээлийг сайн дураар төлөхгүй бол хариуцагч Ц.Э, Б.Э нарын өмчлөлийн газар, хувийн сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.М би Д.Ааас 2015.03.17-ны өдөр Ц.Э ийн нэр дээрх Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, ..... тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцыг барьцаалан 45,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, мөн Архустай 15-р хороонд байрлах, 557 тоот, 215 м.кв амины орон сууцыг барьцаалан 40,000,000 төгрөг тус тус зээлсэн. 15,000,000 төгрөг хүүнд, 65,000,000 төгрөг тус тус төлсөн. 2017 оны 07 сараас хойш хүүгээ төлж чадалгүй явсаар 2019 оны 09 сард үндсэн мөнгө болох 70,000,000 төгрөг болон хуримтлагдсан хүүнд 40,000,000 төгрөг өгөхөөр тохиролцож 110,000,000 төгрөгт эвлэрүүлэн зуучлах гэрээ хийсэн. Тус 110,000,000 төгрөгөөс 40,000,000 төгрөгт нь хуурай мухарт байрлах гүний худагт 1,400 м.кв төмөр хашаатай газрыг өгөхөөр тохиролцсон боловч Сүхбаатар дүүргийн газрын алба архивын буруутай үйл ажиллагаанаас болоод шилжүүлж чадахгүй байна. Тухайн газрын хувийн хэрэг газрын гэрчилгээ архиваас алга болоод олж өгнө, нөхөн олгоно гэж цаг хугацаа сунжруулсаар 1 жил орчим болоод байна. Дахин нэхэмжилж байгаа 150,000,000 төгрөгийг төлөн ямар ч боломжгүй бөгөөд эвлэрсэн 110,000,000 төгрөгөө тогтоосон хугацаанд заавал төлж барагдуулж, надад итгэж хөрөнгөө шилжүүлсэн хүмүүс болон мөнгө зээлсөн Д.А нарыг хохиролгүй болгоно гэв.

Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э миний бие өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, Архустай 15-р хороонд байрлах ....дугаартай 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмшлийн газар, улсын бүртгэлийн дугаар ...... дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 15-р хороо, . тоот хаягт байрлалтай 215 .......м.кв талбайтай хувийн орон сууцыг 2016.09.16-ны өдрөөс 3 жилийн хугацаатай иргэн Т.Мт түр барьцаалаад даруй суллаж өгхөөр итгэмжлэл хийж өгсөн билээ. Тус итгэмжлэлийн хугацаа 2019.09.16-ны өдөр дууссан учир би цаашид өөрийн эзэмшлийн газар болон амины орон сууц амины орон сууцыг чөлөөлүүлж өгөхийг хүсэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А, хариуцагч Т.М холбогдуулан 152,312,500 төгрөг гаргуулах, хариуцагч Ц.Э, Б.Э нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 42,312,500 төгрөгөөр багасгаж, хариуцагч Т.Мээс 110,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Т.М хүлээн зөвшөөрснийг хариуцагч Ц.Э, Б.Э нар барьцаа хөрөнгөтэй холбоотой эрх ашиг хөндөгдсөн талаар шүүх хуралдаанд тайлбарласан учир шүүх зохигчийн эвлэрлийг батлахаас татгалзаж, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, хэргийн оролцогчийг мэтгэлцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, төлбөр төлсөн тухай баримтууд, хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбраас үзэхэд нэхэмжлэгч Д.А, хариуцагч Т.М нарын хооронд 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 45,000,000 төгрөгийн, 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр 25,000,000 төгрөгийн, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээ тус тус байгуулагджээ. Гэрээний хүчин төгөлдөр байдал болон, мөнгөн хөрөнгийг хариуцагч өөрийн өмчлөд хүлээн авсан талаар маргаагүй.

Мөн нэхэмжлэгч Д.А, хариуцагч Т.М нар 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 45,000,000 төгрөгийн гэрээний үүрэгт хариуцагч Ц.Эгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон Баянхошууны гудамжны ..... тоотод орших, улсын бүртгэлийн ...... дугаартай, 54.01 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Ц.Эийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэлийг үндэслэн, мөн 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 25,000,000 төгрөгийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Энхболдын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, .... тоот хаягт орших, улсын бүртгэлийн Ү-2203034166 дугаартай, 215 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт орших Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны А/147 дугаартай захирамжаар олгогдсон, нэгж талбарын ........дугаартай, 700 м.кв газрыг хариуцагч Б.Эын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн итгэмжлэлийг үндэслэн тус тус барьцаалжээ. Эдгээр барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, улсын бүртгэгч зохих тэмдэглэл хийж тэмдэг дарж баталгаажуулжээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156.1, 156.3-т зааснаар зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Шүүх хуралдааны явцад хариуцагч 70 орчим сая төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж, харин нэхэмжлэгчийн зүгээс 16,800,000 төгрөгийг хариуцагч талсөн гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Т.М 33 удаагийн гүйлгээгээр 85,375,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна.

Зохигчийн хооронд байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 45,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд хариуцагч 15,000,000 төгрөгийн үндсэн зээл, 1,800,000 төгрөгийн хүүг нэхэмжлэгчид төлжээ. Үндсэн зээлээс 30,000,000 төгрөг үлдсэнийг нэг сарын 3 хүү тооцон 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн хугацаатай гэрээ байгуулсан ба энэ хугацааны хүү, зээлийг хамт төлөгдөөгүй байх тул хариуцагч 42 сарын хүү /900,000х42=37,800,000/ 37,800,000 төгрөг, үндсэн зээлийн /37,800,000+30,000,000=67,800,000/ хамт 67,800,000 төгрөгийг төлөөгүй байна.

Мөн 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд хариуцагч зээл 25,000,000 төгрөгийг төлөөгүй боловч 2018 оны оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр өөр зээлийн гэрээний үүргийг бий болгосон байх тул тус зээлийг төлбөрийг төлөхгүй, харин гэрээний хугацааны хүүг төлөөгүй талаар зохигч маргаагүй ба төлсөн үйл баримт тогтоогдохгүй тул 12 сарын /875,000х12=10,500,000/ хүү 10,500,000 төгрөгийн үүрэг үүсчээ.

Харин 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 40,000,000 төгрөгийн гэрээний үүргийг хариуцагч биелүүлээгүй байна. Тус зээлд 40,000,000 төгрөг, хүү /1,200,000х20=24,000,000/ 24,000,000 төгрөг, нийт 64,000,000 төгрөг болжээ.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д заасны дагуу хариуцагч Т.М зээлийн гэрээний үүргээ тохиролцсон хугацаандаа, зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Зохигчийн тайлбар, нотлох баримтаар хариуцагч Т.Мийн нэхэмжлэгчид төлбөл зохих зээлийн гурван гэрээний мөнгөн төлбөрийн үүрэг 142,300,000 төгрөг байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн нэхэмжлэгчид нийт төлсөн 85,375,000 төгрөгөөс өмнө төлсөн гэх 16,800,000 төгрөгийг хасч үлдэх 68,575,000 төгрөгийг төлөх үүрэг бүхий 142,300,000 төгрөгийн дүнгээс /142,300,000-68,575,000=73,725,000/ хасч, хариуцагч Т.Мээс 73,725,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгож, нэхэмжлэгчийн хариуцагч Т.М холбогдох нэхэмжлэлээс 78,587,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч Д.А, хариуцагч Ц.Э, Б.Э нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Хариуцагч Ц.Э, Б.Э нараас олгосон итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгч Д.А, хариуцагч Т.М нарын хооронд байрьцаа гэрээ байгуулагдсан, тус гэрээнүүд хүчин төгөлдөр болохыг өмнө дүгнэсэн.

Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй явдал нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т заасны дагуу нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар шаардах эрхийг үүсгэх ба энэ нь барьцааны зүйлийн өмчлөгчид шууд чиглэдэг учир хариуцагч Ц.Э, Б.Э нар нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хувьд хариуцагч болно.

Хариуцагч Т.М зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үндэслэл болж байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1зааснаар барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, .. тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2201029230 дугаартай, 54.01 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, .тоот хаягт орших, улсын бүртгэлийн Ү-2203034166.... дугаартай, 215 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт орших Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны А/147 дугаартай захирамжаар олгогдсон, нэгж талбарын ..... дугаартай, 700 м.кв газрыг тус тус худалдан борлуулах замаар зээлийг төлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Мгээс 73,725,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгож, нэхэмжлэлээс 78,587,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.   Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Т.М шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Ц.Эийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон Баянхошууны гудамжны ......... тоотод орших, улсын бүртгэлийн ..... дугаартай, 54.01 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, хариуцагч Б.Эдын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, ......тоот хаягт орших, улсын бүртгэлийн . дугаартай, 2.......15 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт орших Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны А/147 дугаартай захирамжаар олгогдсон, нэгж талбарын ...... дугаартай, 700 м.кв газрыг тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 920,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Д.Ааас 70,200 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод, хариуцагч Т.Мээс 526,575 төгрөг, хариуцагч Ц.Э, Б.Э нараас 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Ад олгосугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ