Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/143

 

    2025        03          12                                    2025/ШЦТ/143

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэндсүрэн,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Зоригтбаатар,  

шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Д.Батдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Соном овгийн Д.Б,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булган овгийн Н.Ц нарт холбогдох хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн “2402002850032” дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Соном овгийн Д.Б, 1976 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ***,

Булган овгийн Н.Ц, 1988 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг *** тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 735 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар ***.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Төрийн үйлчилгээний *** нэгдсэн төв дэх Улсын бүртгэлийн тасгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч”-ээр буюу Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээс зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтнаар ажиллах байх хугацаандаа,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7 дугаар зүйлийн 7.1.7 “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2 “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж,

Тагнуулын ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын Харуул хамгаалалтын хэлтсийн шалган нэвтрүүлэгч ажилтай Н.Ц-ын “...өмчлөлийн Ү-22*********улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн *** тоот 39 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг “Б Банкны”- ны үл хөдлөх эд хөрөнгө орлого нотлох шаардлагагүй хялбар зээлийн барьцаанд өдөрт нь буюу 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэх...” гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Г.Ч холбогдон түүнд нөлөөлж, улмаар тус орон сууцны эд хөрөнгийн барьцааны гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлж өгсний хариуд 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн ажлын байрандаа байхдаа Н.Цоос өөрийн эзэмшлийн Голомт банкны 14******** тоот дансаар 100,000 төгрөгийг шилжүүлэн авч хахууль авсан,

шүүгдэгч Н.Ц нь Тагнуулын ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын Харуул хамгаалалтын хэлтсийн шалган нэвтрүүлэгчээр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.2 “бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах”,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2 “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх" гэснийг тус тус зөрчиж,

Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу "...өмчлөлийн Ү-22*********улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Эко-26 хотхоны 7 дугаар байрны 20 тоот 39 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг “Б Банкны”-ны үл хөдлөх эд хөрөнгө орлого нотлох шаардлагагүй хялбар зээлийн барьцаанд өдөрт нь буюу 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж 35,000,000 төгрөгийн зээл гаргуулах...” гэсэн ашиг сонирхлын үүднээс Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Төрийн үйлчилгээний *** нэгдсэн төв дэх Улсын бүртгэлийн тасгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Д.Б-д  албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “...эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж өгсний...” хариуд 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 50*******  дугаартай данснаас Д.Бын эзэмшлийн Голомт банкны 14******** дугаартай данс руу “Н.Ц" гэх гүйлгээний утгаар 100,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Н.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Д.Б нь Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Төрийн үйлчилгээний *** нэгдсэн төв дэх Улсын бүртгэлийн тасгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч”-ээр буюу Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээс зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтнаар ажиллах байх хугацаандаа,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7 дугаар зүйлийн 7.1.7 “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2 “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж,

Тагнуулын ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын Харуул хамгаалалтын хэлтсийн шалган нэвтрүүлэгч ажилтай Н.Ц-ын “...өмчлөлийн Ү-22*********улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн *** тоот 39 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг “Б Банкны”- ны үл хөдлөх эд хөрөнгө орлого нотлох шаардлагагүй хялбар зээлийн барьцаанд өдөрт нь буюу 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэх...” гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Г.Ч холбогдон түүнд нөлөөлж, улмаар тус орон сууцны эд хөрөнгийн барьцааны гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлж өгсний хариуд 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн ажлын байрандаа байхдаа Н.Цоос өөрийн эзэмшлийн Голомт банкны 14******** тоот дансаар 100,000 төгрөгийг шилжүүлэн авч хахууль авсан,

шүүгдэгч Н.Ц нь Тагнуулын ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын Харуул хамгаалалтын хэлтсийн шалган нэвтрүүлэгчээр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.2 “бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах”,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2 “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх" гэснийг тус тус зөрчиж,

Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу “...өмчлөлийн Ү-22*********улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Эко-26 хотхоны 7 дугаар байрны 20 тоот 39 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг “Б Банкны”-ны үл хөдлөх эд хөрөнгө орлого нотлох шаардлагагүй хялбар зээлийн барьцаанд өдөрт нь буюу 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж 35,000,000 төгрөгийн зээл гаргуулах...” гэсэн ашиг сонирхлын үүднээс Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Төрийн үйлчилгээний *** нэгдсэн төв дэх Улсын бүртгэлийн тасгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Д.Б-д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “...эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж өгсний...” хариуд 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 50*******  дугаартай данснаас Д.Бын эзэмшлийн Голомт банкны 14******** дугаартай данс руу “Н.Ц" гэх гүйлгээний утгаар 100,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэрч К-ны өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 98-99 дэх тал/, гэрч Г.Ч-ийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 121-122 дахь тал/, гэрч Ш.Ш-ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 145-146 дахь тал/, гэрч Ч.Б-ны өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 127-128 дахь тал/, гэрч М.Б-ийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 154-155, 157-158 дахь тал/, гэрч Х.Б-ны өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 148-149 дэх тал/, Бүртгэлийн ****  дугаартай 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн барьцаалбарын гэрээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 246 дахь тал/, Б Банкныны 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ-1631 дугаар зээлийн гэрээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 236-238 дахь тал/,  Улсын бүртгэлийн ерөнхий газрын EPRS.MN программ-д үзлэг хийсэн “Ү-22*********улсын бүртгэлийн дугаараар хайлт хийхэд “мэдүүлгийн дугаар 11- **** , үйлчилгээний төрөл Барьцаалбартай, барьцааны гэрээ”, энгийн төлөвтэй, шилжүүлсэн огноо 2022/03/17, мэдүүлэг хүлээн авсан огноо 2022/03/17, бүртгэсэн огноо 2022/03/17, мэдүүлэг гаргагч Л.С, олгосон ажилтан Ч, олгосон хугацаа 2022/05/06, сканердсан огноо 2022/03/17, боловсруулагдах огноо 2022/03/22 гэсэн мэдээлэлд” үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 74-80 дахь тал/, шүүгдэгч Д.Бын ажилд томилогдсон тушаалууд болон албан тушаалын тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 136-184 дахь тал/, Д.Бын эзэмшлийн “Голомт банк”-ны 14******** дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 185 дахь тал/, Улсын бүртгэгч Г.Ч-гийн хувийн бүртгэлийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нээсэн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэж дууссан дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 81-96 дахь тал/, Л.С-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 61-68 дахь тал/, гэрч Х.Б-ны эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 105-109 дэх тал/, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 08/363 дугаар албан бичиг /5 дугаар хавтаст хэргийн 115 дахь тал/, шүүгдэгч Д.Бын гэмт хэргийн улмаас олсон орлого болох 100,000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын Барьцаа, хохирлын 100900033401 тоот дансанд байршуулсан баримт /5 дугаар хавтаст хэргийн 121 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа буюу шүүгдэгч Д.Б нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн ажлын байрандаа байхдаа Н.Цоос өөрийн эзэмшлийн Голомт банкны 14******** тоот дансаар 100,000 төгрөгийг шилжүүлэн авч хахууль авсан,

шүүгдэгч Н.Ц нь Д.Бын Голомт банкны данснаас Ш.Ганзоригийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 14******** тоот дансаар 100,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн үйлдэл нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэрэг байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хуульчилжээ.

Иймд прокуророос шүүгдэгч Д.Б, Н.Ц нарын үйлдсэн гэмт хэргийг 2022 оны 3 дугаар сард мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5.500.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Н.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүхээс Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5.500.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Н.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Ц нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 735 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 6 сар 24 хоногийн хорих ял байх бөгөөд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар дээрх хорих ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэх боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цын энэ хэрэгт 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 22 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож /22*15.000=330.000/ түүний торгох ялаас хасаж нийт төлбөл зохих торгох ялыг шүүгдэгч 5.070.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Н.Ц нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс, шүүгдэгч Н.Цт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж эхлэхийг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох шүүгдэгч Д.Б Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 тоот дансанд байршуулсан 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Цт энэ хэрэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоолоор ял эдэлж байгааг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Соном овгийн Д.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэм буруутайд,

шүүгдэгч Булган овгийн Н.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5.500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Н.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Цт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ял, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 735 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 6 сар 24 хоногийн хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс, шүүгдэгч Н.Цт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж эхлэхийг тайлбарласугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Н.Цт нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх үүрэг хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цын энэ хэрэгт 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 22 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож /22*15.000=330.000/ түүний торгох ялаас хасаж, нийт төлбөл зохих торгох ялыг 5.070.000 /таван сая далан мянга/ төгрөгөөр тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох шүүгдэгч Д.Бын Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 тоот дансанд байршуулсан 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

9. Шүүгдэгч Д.Б, Н.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй. 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Цт энэ хэрэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоолоор ял эдэлж байгааг дурдсугай.  

11. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН